| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Нхайдагва Улсын яллагч*******ын ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******т холбогдох 2123000200035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХАА-н фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүл 4, эхнэр 2 хүүхдийн хт ьдардаг, Завхан аймгийн******* сумын ******* багийн *******ы хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, /РД:/ Шүүгдэгч *******ын ******* нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг ийн гэх газарт тасарч үлдсэн байсан Д.*******ийн эзэмшлийн 13 тооны алдуул ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 715.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох Хохирогч Д.*******ийн 13 тооны ямаа нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэн нэг этгээдийн оролцоогүйгээр өөрийн ижил сүргээсээ тасарч Завхан аймгийн сумын таван ийн гэх газар байсан болох нь 13 тооны ямаа нь сүргээсээ тасарсан байсан талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...Манайх малтай болох гээд хүмүүсээс бага багаар мал худалдаж авсан. Манай ямаанууд янз янзын им тгатай алдсан 13 тооны ямааны 5 ямаа нь эврийнхээ гадна 9 тоо тгатай, хоёр нь урдаасаа ух имтэй. Үлдсэн 7 ямаа нь нэг урдаасаа ух имтэй, 5 ямаа эвэр нь дотор гаднагүй ногоон будагтай үлдсэн 7 ямааны эвэр нь дотор гаднагүй улаан будагтай. Зүсээр бор, хар, өрөөсөн бөөрөн дээрээ цагаантай хар ямааг үгүйлж байгаа. Манай ямаанууд дандаа залуу шүдлэн охин голцуу ямаанууд байгаа... Манай алдсан ямаанууд ижил буруу ямаанууд байгаа хүмүүсээс худалдаж авсан болохоор ижилсэж дасаж өгөхгүй байгаа юм байнга хариулахгүй бол ууланд тасарчхаад байсан юм. Өмнө нь ууланд хэд хэдэн удаа тасарсан байсныг бид нар явж олж авч байсан. Энэ удаа тасарсан гэж эрээд олж чадаагүй юм......” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ч.гийн “...Манайх малтай болох гээд хүмүүсээс 2020 оны зун бага багаар мал худалдаж авсан. Манай ямаанууд янз янзын им тгатай алдсан 13 тооны ямааны зүүн хойноосоо ух имтэй, ямаа эвэр нь дотор гаднагүй ногоон шар улаан будагтай үлдсэн. Зүсээр бор, хар, өрөөсөн бөөрөн дээрээ цагаантай хар ямааг үгүйлж байгаа. Манай ямаанууд дандаа залуу шүдлэн охин голцуу ямаанууд байгаа... Манай алдсан ямаанууд ижил буруу ямаанууд байгаа хүмүүсээс худалдаж авсан болохоор ижилсэж дасаж өгөхгүй байгаа юм. байнга хариулахгүй бол ууланд тасарчхаад байсан юм. Өмнө нь ууланд хэд хэдэн удаа тасарсан байсныг бид нар явж олж авч байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.гийн “...Манай алдсан ямаанууд ижил буруу ямаанууд байгаа хүмүүсээс худалдаж авсан болохоор ижилсэж дасаж өгөхгүй байгаа юм. байнга хариулахгүй бол ууланд тасарчхаад байсан юм. Өмнө нь ууланд хэд хэдэн удаа тасарсан байсныг бид нар явж олж авч байсан. Энэ удаа тасарсан гэж эрээд олж чадаагүй юм...Манай аав Ч. голдуу хариулдаг. сумын багийн нутаг ийн гэх газрын эх өөд бэлчээдэг... Тухайн ямаа алдсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би ямаагаа хариулж байсан. Орой хотлоход нь харсан дутуу юм шиг цөөхөн харагдсан. Тэгээд би аав ээж хоёрт хэлээд тоолсон 13 ямаа дутсан. маргааш нь хайгаад олоогүй юм...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна. Х.******* нь Завхан аймгийн сумын ийн гэх газар байх хогийн цэгээс хаягдал банз, мод түүхээр 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр очсон ба дээрх хариулгагүй байсан 13 ямааг бусдын эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж тууж, гэртээ авчран иргэн Ё.д худалдсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдлийг хүлээн мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би сумын багийн нутаг хогийн цэг дотроос мод банз гаргаж байсан чинь хогийн цэгийн арын энгэрт 10 гаруй тооны ямаа тасарсан бололтой байсан. Тэгэхээр нь модоо цуглуулахаа болиод тэр ямаануудыг гэртээ тууж ирсэн. Ирээд эхнэртээ аавын муудсан ямаануудыг туугаад ирлээ ченжид заръя гэж хэлээд таньдаг ченж болох рүү ярьж байгаад эхнэрийн хт явганаар тууж аваачиж өгсөн юм. Нэг ямааг 55.000 төгрөгөөр бодож 715.000 төгрөг бэлнээр авсан юм...” гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ц.гийн “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байсан чинь манай нөхөр ******* 13 тооны ямаа тууж ирсэн. Юун ямаа юм бэ гэж асуусан чинь аавын муудсан ямааг туугаад ирлээ ченжид өгье гээд тэгээд бид хоёр тууж******* сумын багийн иргэн Ё. гэх ченжид зарж борлуулж 715.000 төгрөг бэлнээр тоолж аваад гэртээ ирсэн... явган тууж аваачиж өгсөн 13 тооны бага шүдлэн голдуу хар бор зүсмийн хоёр эврийг улаанаар тойруулж будсан эм ямаанууд байсан. Имийг нь би анзаарч хараагүй..хулгайн ямаа гэдгийг нь би мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, Х.*******оос 13 тооны ямаа худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч, иргэний нэхэмжлэгч Ё.гийн “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед миний дугаар луу *******ын ******* гэх залуу залгаад мал авах уу банкны мөнгөтэй Алагийн дөрөлж даваад аавынд очоод ирлээ хэдэн ямаа ачиж ирсэн мөнгөний хэрэгтэй байна та аваад орхиоч гэж хэлсэн... Тэгээд би нэг ямааг тавин таван мянган төгрөгөөр бодож долоон зуун арван таван мянган төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлгээр, Ё.д Х.*******ын худалдсан 13 тооны ямааг өөрийн ямаа мөн байна гэж хохирогч таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тус тус нотлогдсон байна. Х.*******ын үйлдлийн улмаас хохирогчид 715.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ны Завхан салбарын гэрээт хөрөнгийн үнэлгээчин Г.гийн 13 тооны ямааг 715.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Алдуул мал завших гэдэг нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд Х.*******ын 13 тооны алдуул малыг бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй бусдад худалдаж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Х.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 тооны ямааг хохирогчид буцаан олгосон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.*******т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Х.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 тооны ямааг хохирогчид буцаан олгосон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл би эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ