Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01131

 

    2017 оны 05 сарын 17 өдөр

       Дугаар 183/ШШ2017/01131

            Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхоролдаргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн гудамж 2-46 тоот хаягт оршин суух Боржигон овогт Самбуугийн Отгонбилэг /РД:ШЕ67040562/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Отгонбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугарнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа ажилчны раойны хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1984 оноос 1992 он хүртэл асрагчаар ажиллаж байгаад гарсан. Эх нялхаст 2001 оноос 2006 оны 8 сар хүртэл ажиллаж байгаад гарсан. Энэ хугацаанд 2 жил хүүхэд асрах чөлөөтэй байсан.1984 оноос 1992 он хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа ажилчны роайны хүүхдийн эмнэлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонбилэг нь 1984 оноос 1992 он хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа ажилчны роайны хүүхдийн эмнэлэгт асрагчаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. 

 

Нэхэмжлэгч С.Отгонбилэг нь Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа ажилчны раойны хүүхдийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан нь 1991  оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тэтгэмжтэй чөлөө олгох тухай  тус эмнэлгийн ерөнхий эмчийн 76 дугаартай тушаал, /хх-5 дахь тал/ 1986 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн улсад ажиллаж эхэлсэн тухай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх үнэмлэхээр 1987 оноос 1988, 1989,1990,1991 оны 5 дугаар сар хүртэл цалин авч ажиллаж байсан тухай /хх-6 дахь тал/ мөн гэрч Д.Сайнхүү, Ж.Цэцэгсүрэн нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-22,23 дахь тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                     

     ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нь С.Отгонбилэгийг 1984 оноос 1992 он хүртэл Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа ажилчны раойны хүүхдийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ