| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/01042/И |
| Дугаар | 183/ШШ2017/01132 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2017/01132
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2017/01132 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхоролдаргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, 23 дугаар гудамж, 925Б тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвжавын Наранцэцэг /РД:ЦВ58120366/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугарнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оны 7 дугаар сарын 1-ээс 1980 оны 8 сар хүртэл Хүнс хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын төв үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан, 1982 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сар хүртэл улсын нэгдсэн тусгай 2 дугаар эмнэлэгт мэс заслын тасагт ажиллаж, 1982 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1983 оны 6 сар хүртэл ОСНААУГ харьяа Баянгол зочид буудалд давхрын үйлчлэгч, 1983 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах зүтгүүрийн депогийн сувилалд үйлчлэгчээр ажиллаж, 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 3 тасагт асрагчаар тус тус ажиллаж байсан. Бичиг баримт, хөдөлмөрийн дэвтрээ алдсан тул дээрх дурдсан хугацаанд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Наранцэцэг нь 1977 оны 7 дугаар сарын 1-ээс 1980 оны 8 сар хүртэл Хүнс хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын төв үйлдвэрт оёдолчноор, 1982 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сар хүртэл улсын нэгдсэн тусгай 2 дугаар эмнэлэгт мэс заслын тасагт, 1982 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1983 оны 6 сар хүртэл ОСНААУГ харьяа Баянгол зочид буудалд давхрын үйлчлэгч, 1983 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах зүтгүүрийн депогийн сувилалд үйлчлэгчээр, 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт асрагчаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч П.Наранцэцэг нь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрт оёдолчноор 1977 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ажилд орсон нь 1978 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалаар, 1979 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай ажлаас түр чөлөөлөх тухай тушаал, 1979 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай ээлжийн амралт авах тухай тушаалуудаар тус тус тогдоогдож байна. /хх-6-8 дахь тал/
Улсын нэгдсэн тусгай эмнэлэгт захиргааны конторын цэвэрлэгчээр ажиллаж байсан нь 1982 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 17 дугаартай ажилд томилсон тушаал, 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар тус тус тогтоогдож байна. /хх-9-10 дахь тал/
Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа Баянгол зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан нь 1982 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1983 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай тус байгууллагын цалин олгож байсан тухай тушаалуудаар тус тус тогтоогдож байна. /хх-11-12 дахь тал/
Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгт ахуй үйлчилгээний комбанитад 1983 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цэвэрлэгчээр ажилд орсон нь 422 дугаартай ажилд томилох тухай тушаалаар, 1984 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар тус тус тогтоогдож байна. /хх-15-16 дахь тал/
Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1156 дугаартай лавлагаагаар П.Наранцэцэг нь 1984 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 1 тоот тушаалаар 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Хүүхдийн тасагт асрагчаар, мөн 1988 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б-190 тоот тушаалаар 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогтож байна. /хх-17 дахь тал/
Мөн Үндэсний төв архивийн оёдлын үйлдвэрт ажиллаж байсан үеийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 1984 оноос 1988 он хүртэлх цалингийн тодорхойлолт, УБТЗ-ын Төв эмнэлгийн хүүхдийн 3 дугаар тасгийн асрагчаар ажиллаж байх үеийн буюу 1984 оноос 1988 оны 7 дугаар сар хүртэлх ажиллаж авсан цалингийн тодорхойлолт, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Мэс заслын тасгийн цэвэрлэгчээр ажиллаж байсан 1982 оны 2 сараас 7 сар хүртэл авсан цалингийн тодорхойлолт /хх-20-23 дахь тал/, гэрч Г.Мөнхтуяагийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн 1977 оны 7 дугаар сарын 1-ээс 1980 оны 8 сар хүртэл Хүнс хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын төв үйлдвэрт оёдолчноор, 1982 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сар хүртэл улсын нэгдсэн тусгай 2 дугаар эмнэлэгт мэс заслын тасагт, 1982 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1983 оны 6 сар хүртэл ОСНААУГ харьяа Баянгол зочид буудалд давхрын үйлчлэгч, 1983 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах зүтгүүрийн депогийн сувилалд үйлчлэгчээр, 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 3 тасагт асрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нь Боржигон овогтой Пүрэвжавын Наранцэцэгийг 1977 оны 7 дугаар сарын 1-ээс 1980 оны 8 сар хүртэл Хүнс хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын төв үйлдвэрт оёдолчноор, 1982 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сар хүртэл улсын нэгдсэн тусгай 2 дугаар эмнэлэгт мэс заслын тасагт, 1982 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1983 оны 6 сар хүртэл ОСНААУГ харьяа Баянгол зочид буудалд давхрын үйлчлэгч, 1983 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах зүтгүүрийн депогийн сувилалд үйлчлэгчээр, 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 3 тасагт асрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ