| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0101/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Хар сайрынхан ургийн овогт Дашдоржийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 2136000000147 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Алтайн зам ХХК-нд жолооч ажилтай, Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багт оршин суух хаягтай, /Тус аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 4 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг/, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаартай, Хар сайрынхан ургийн овогт Дашдоржийн Ууганбаяр,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр 04 дүгээр гудамжны 13 тоотод байх өөрийн гэртээ эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болоххардалтын улмаас маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйл байхгүй. торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
2136000000147 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс:
1. Хохирогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
2. Гэрч Д.Бат-Эрдэнийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,
3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,
4. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 429 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхнэрхамт хуримын цайллаганд очсон. Улмаар шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр 04 дүгээр гудамжны 13 тоотод байрлах гэртээ утсаар ярьсан гэх эрэгтэй хүнтэй хардаж эхнэртэй маргалдах явцад түүний нүүр, нүд хэсэгт гараараа цохиж, чирч зодох үед гэрт байсан Д.Бат-Эрдэнэ салгаж авсан, тухайн үед хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр 04 дүгээр гудамжны 13 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр******* маргалдах явцад зодож хохирогчийн биед нь баруун нүдний доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалганы урд дунд хэсгийн цус хуралтууд, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун бугуйн гадна хэсгийн цус хуралт, зүүн ташаа хэсгийн зулгаралт, баруун ташаа хэсгийн цус хуралт, зүүн өвдөг хэсгийн цус хуралтүүд, баруун өвдөг хэсгийн цус хуралт, баруун хөлийн шагайн үе хэсгийн зулгаралт, хоёр хөлийн тавхайн дээд хэсгийн зулгаралтууд шарх бүхий гэмтэл үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч******* /1994 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, ам бүл 4, тусгай дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр миний утсаар *******ын найз болох Далайбаяр гэх залуу *******тай ярьж уулзахаар болж байсан юм. ...Нөхөр бид хоёр орой нь Туяа гэдэг найзынхаа хуримын цайллаганд очоод байж байтал Далайбаяр дахиад миний утас руу залгасан байхаар нь би буцааж залгаад нөхөртэй Далайбаяр залгасан байна гээд утсаа өгсөн. Тэгсэн Далайбаярын утсыг өөр хүн аваад манай нөхөртэй хэрэлдсэн юм шиг байна лээ. ******* тэрнээс болж намайг бусадтай хардан хэрүүл хийж улмаар хэрүүл даамжирч намайг зодсон. ...Надад учирсан хохирол гэвэл миний хөл, гар, ташаа хэсэгт хөхөрч зулгарсан байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй юм. Би өөрөө эмзэг шар биетэй болохооор гар хүрэнгүүт хөхөрч зулгардаг. Одоо эдгэрсэн байгаа. ...Надад гомдол, санал *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,
Хохирогч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд өгсөн “...Тэгээд ******* бид хоёр цайллаганаас шөнө 3 цагийн үед гэртээ харьсан. Гэрт ирээд ******* чамтай эрэгтэй хүн ярих гээд залгалаа гээд надтай хэрэлдэж маргаж байгаад учиргүй миний нүүр болон нүд рүү цохиж эхэлсэн. ...Тухайн үед ******* миний толгой болон нүүр лүү гараар цохиж, миний хөл рүү өшиглөөд чирээд байсан. Тэрнээс болоод миний баруун нүд хөхөрч шалбарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
Гэрч Д.Бат-Эрдэнийн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* эхнэр хамт цайллаганд яваад шөнө 2 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тухайн үед ******* архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гэртээ ирсэн. Гэртээ ирээд эхнэр чамд ямар учиртай эрэгтэй хүн залгадаг юм вэ гээд хоорондоо хэрэлдэж маргасан. Тэгж байгаад ******* эхнэр нүүр лүү нэг удаа гараараа алгадсан. Тэгээд би ******* хоёрыг салгасан. орон дээр сууж байтал ******* гараад ир гээд г газарт унагаж чирээд гэрээс гарахаар нь дахиж салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 429 дугаартай “1. биед гэмтэл тогтоогдлоо. 2. биед баруун нүдний доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалганы урд дунд хэсгийн цус хуралтууд, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун бугуйн гадна хэсгийн цус хуралт, зүүн ташаа хэсгийн зулгаралт, баруун ташаа хэсгийн цус хуралт, зүүн өвдөг хэсгийн цус хуралтууд, баруун өвдөг хэсгийн цус хурал, баруун хөлийн шагайн үе хэсгийн зулгаралт, хоёр хөлийн тавхайн дээд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 3. биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Ч.Ундараагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн эхнэрхамт 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найзынхаа хуримын цайллагагад очоод байж байтал манай найз болох Далайбаяр манай эхнэрийн утас руу залгасан байсан. Манай эхнэр надад Далайбаяр залгаж байна гээд утсаа өгөхөөр нь би автал Далайбаярын дуу биш байхаар нь “Далайбаяртай ярих гэсэн юм чи хэн бэ” гэтэл “чи өөрөө хэн бэ” гээд тэр залуу бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгж байтал Далайбаяр тэр залуугийн утсыг аваад “манай найз байгаа юм аа, бид хоёр симээ нэг утасанд хийчихсэн байгаа юм аа, тэгээд андуурал болж” гэж хэлээд өнгөрсөн. Харин би цайллаганаас гараад гэртээ очоод эхнэрээ Далайбаярын найз гэх залуутай хардан зодсон. ...Надад нэмж хэлэх зүйл гэвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж, гэмшиж байна. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,
Холбогдогч *******ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би эхнэр Ундраагийн толгой руу гараараа цохих шиг болсон. Тэгж байх хооронд Бат-Эрдэнэ салгасан. Би архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн болохоор зарим үйлдээ санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,
“Эрсдэлийн түвшин өндөр” гэх хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 49-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2136000000147 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 1-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* хохирогч нар нь 2015 онд гэрлэж гэрлэсний бүртгэлийн 8401000080 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр /хавтаст хэргийн 51-р хуудас/ нотлогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.
Хохирогч биед үүссэн баруун нүдний доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалганы урд дунд хэсгийн цус хуралтууд, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун бугалганы гадна хэсгийн цус хуралт, зүүн ташаа хэсгийн зулгаралт, баруун ташаа хэсгийн цус хуралт, зүүн өвдөг хэсгийн цус хуралтууд, баруун өвдөг хэсгийн цус хурал, баруун хөлийн шагайн үе хэсгийн зулгаралт, хоёр хөлийн тавхайн дээд хэсгийн зулгаралтууд гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ.
Шүүгдэгч *******ын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед эхнэрхардалтын улмаас маргалдаж улмаар биед нь халдан зодож цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймээс шүүгдэгч *******ын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр г гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхины цус хуралт, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалганы урд дунд хэсгийн цус хуралтууд, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун бугуйн гадна хэсгийн цус хуралт, зүүн ташаа хэсгийн зулгаралт, баруун ташаа хэсгийн цус хуралт, зүүн өвдөг хэсгийн цус хуралтууд, баруун өвдөг хэсгийн цус хурал, баруун хөлийн шагайн үе хэсгийн зулгаралт, хоёр хөлийн тавхайн дээд хэсгийн зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчтой маргалдах явцад цохиж зодон хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ч.Ундралын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалт, хэрэг учрал болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөр үгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, “...Надад гомдол, санал *******аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлж /хавтаст хэргийн 14-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 38-р хуудас/ нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэр бүлийн таарамжгүй харилцаа хардалтын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүй болно.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч Б.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хамаатан болох ******* 2015 онд Баян-Өлгий аймгийн Булган сумаас эхнэр аваад тэндээ амьдарч байгаад 2021 оны 06 дугаар сард Ховд аймагт нүүж ирсэн. Эхнэр 2 бага насны хүүхдийн хамт гэр барьж айлын хашаа түрээсэлж амьдарч байгаа юм.” гэх мэдүүлэг, гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз ******* уг нь их даруу төлөв зантай хүн. Архи, согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, ааш авирын талаар бол илүү дутуу зангүй, хүнд үгүй гэж хэлдэггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Жаргалант сумын Тахил багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 442 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 742 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 18, 20, 39-42-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлт, саналдаа “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн болно.
Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 2136000000147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар сайрынхан ургийн овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******т сануулсугай.
5. 2136000000147 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК