Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01134

 

  2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01134

             Улаанбаатар хот

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,  

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхартбайрлах “Юнител” ХХК /РД:5036895/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,  Чингисийн өргөн чөлөө гудамж, 51 байр 29 тоотод оршин суух, Түмэн-Өлзийгийн Тансагчимэг /РД:ЙЮ75102400/-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1 099 089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Т.Тансагчимэгтэй 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан ай фон 6 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж  төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч хариуцагч 2016 оны 2 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 88092519 дугаарын төлбөр болон утасны лизингийн төлбөр 732 726 төгрөг, алданги 366 363 төгрөг, нийтт 1 099 089 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т.Тансагчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Юнител” ХХК-ийн нэхэмжилж буй 1 099 089 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Т.Тансагчимэгт холбогдуулан гэрээний үүрэгт 1 099 089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.Тансагчимэг нь “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 1 099 089  төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 1 099 089 төгрөгийг хариуцагч Т.Тансагчимэг нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Юнител” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 928 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Тансагчимэгээс 15 464  төгрөг,  улсын төсвөөс 15 464 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                    Д.РЕНЧЕНХОРОЛ