| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2018/0837/З |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 78
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК.
Хариуцагч: ЭХЗХ .
Нэхэмжлэлийн шаардлага: “ЭХЗХ ноос “А” ХХК-ийн “ЭХ барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компаний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг ЭХЗХ нд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жа, Ж.С, И.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай компани нь 2008 оноос өнөөдрийг хүртэл Дорноговь аймгийн ******* сумын Элдэв багийн нутагт салхины эрчим хүчийг ашиглах талаар хэмжилт, судалгаа, тооцооны ажлыг гүйцэтгэж 2009 оны 09 дүгээр сард 100МВт-ын хүчин чадалтай сахин парк барих ТЭЗҮ-ийг Солонгос улсын К компани, банкны шаардлага хангасан ТЭЗҮ-г 2016 оны 2 дугаар сард “L” компаниудтай хамтран боловсруулсан юм.
2010-2011 онуудад “ЭХ тухай” болон “Сэргээгдэх ЭХ тухай” хуулиудад заасны дагуу эрх бүхий байгууллагуудаас Салхин парк барих зөвшөөрөл авах. Салхин парк байгуулах газрын зөвшөөрөл авах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх, дүгнэлт гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар батлуулах, Нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах горимын тооцоо хийлгэх, дүгнэлт гаргуулах зэрэг шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр “ЭХ барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 22-нд 5 жилийн хугацаатайгаар авсан болно. Уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЭХЗХ ны хуралдаанаар хэлэлцэж 2 жилийн хугацаатайгаар сунгасан.
Тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 онд дуусч байсан тул бид ЭХ тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЭХЗХ нд гаргасан болно.
Гэтэл ЭХЗХ ноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дугаар албан бичгээр манай компанийн 100 МВт-ийн хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй талаар хариу ирүүлсэн болно.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШТ2018/0607 тогтоолоор тус захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.
Шүүхээс нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн тул манай компаниас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 30/2018 дугаартай албан бичгээр ЭХ яаманд хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан болно.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар захиргааны байгууллагаас гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөхөөр хуульчилсан.
НЭХЭМЖЛЭЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ: ЭХЗХ ноос тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд тодорхой ажил хийгдээгүй, ЭХ Сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд Сэргээгдэх ЭХ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл аливаа сунгалт, зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх, “ДҮТ” ХХК-аас ЭХ системийн 2018 оны зохицуулалт, горим ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэж үзээд сэргээгдэх ЭХ эх үүсгүүрийг нэмж ашиглалтад авч зохицуулалтаар хангах боломжгүй байна гэснийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзжээ.
Манай компани нь тус төслийн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай захиргааны байгууллагуудаас авах ёстой зөвшөөрөл, бичиг баримтуудыг авч хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж. холбогдох инженерийн зургуудад магадлан шинжилгээ хийлгэж, төслийн ажлын 110кВ-ын дамжуулах шугам барих болон Чойр дэд өртөөний өргөтгөлийг гүйцэтгэх компанитай гэрээ байгуулж, ЕРС-ийн гүйцэтгэгчийг сонгож, одоогийн байдлаар төслийн ажилд нийтдээ 730 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.
Манай компанийн хувьд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй буюу шууд тус компаниас хамааралтай байдлаас үүдэн барилгын ажлыг эхлүүлээгүй нөхцөл байдал байхгүй болно.
Төслийн зургийн магадлан шинжилгээний ажил 2017 оны 5 дугаар сарын эхээр дуусч, Дорноговь аймгийн ******* сумын нутгаар дайрч өнгөрөх 5 км урт, 110 кВ- ын шугамын газрын зөвшөөрөл 2017 оны 5 дугаар сарын дундуур гарсан, мөн Говьсүмбэр аймгийн ******* сумын нутгаар дайрч өнгөрөх 34.5 км урт, 110 кВ-ын шугамын газрын зөвшөөрлийг маш их удааж 2017 оны 12 сард гаргаж өгсөн тул төслийн ажлыг эхлүүлэх хугацаа удааширсан.
Төслийн ажлыг 2018 оны 4 дүгээр сарын дундаас барилга байгууламжийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн боловч Ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авч чадахгүй байна. Учир нь Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-ийн дагуу ажил эхлүүлэх зөвшөөрлийг орон нутгаас авах боловч “Барилгын тухай хууль”-ийн 28.2.1 -д зааснаар “Барилгын ажлын зөвшөөрөл авах” хүсэлтэд “Техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”-ийг хавсаргах заалттай юм. Манай компанийн зүгээс 'Гехникийн нөхцөлийг сунгуулах хүсэлтийг 2018.03.12-нд 12/2018 албан тоотоор ЭХ яам-нд гаргасан боловч “Сэргээгдэх ЭХ тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбогдуулан “Техникийн нөхцөлийг” сунгах асуудлыг “ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН” тухай в/1448 тоот албан бичгийг ЭХ яамнаас 2018.04.24-нд манайд ирүүлээд байна.
Бидний зүгээс 2018.05.28-ны өдрийн 27/2018 албан тоотоор “Техникийн нөхцөл”- ийг сунгаж өгч бидний ажилд туслалцаа үзүүлэх хүсэлтийг дахин ЭХ яаманд гаргасан болов ч одоо болтол хариу ирүүлээгүй болно.
Төслийн ажилд зориулж манай компанийн болон хөрөнгө оруулагчдын зүгээс нилээд хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрийг зарцуулсны хүчинд энэ төсөл 2018- 2019 онуудад бүрэн хэрэгжиж дуусах шатандаа ороод байгаа юм.
Гэтэл зохих зөвшөөрлүүдийг олгох захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалан төслийн ажлыг дуусгаж чадахгүй, нийтдээ 4.3 жил саатаж байгаа болно.
Энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр ЭХЗХ ноос “ЭХ барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй юм.
Гэвч манай компанийн зүгээс Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн тайланг 2018.02-р сар болон 5-р саруудад тодорхой үндэслэл, тайлбартайгаар гаргаж өгөөд байхад ЭХЗХ-ны зүгээс хангалтгүй гэж ийнхүү дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй атлаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.
Түүнчлэн ЭХЗХ ны 2014 оны 191 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журмын 5.4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй, үйл ажиллагааны үзүүлэлт зохистой төвшинд хүрээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр тусгай зовиюөрөл сунгах, эсэх асуудлыг ЭХЗХ-ны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж заажээ.
ЭХЗХ ноос сүүлийн 2 жилд манай үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргасан зүйлгүй бөгөөд ЭХЗХ ноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дугаар албан бичгээс үзвэл ЭХЗХ ны хурлаар хэлэлцүүлсэн зүйлгүй, Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн тайлантай бүрэн гүйцэд танилцадгүй байна гэж үзэж байгаа болно.
Ийнхүү дээрх үндэслэлээр ЭХЗХ ноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дугаар албан бичгээр тус компанийн ЭХ барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хууль бус юм.
ЭХЗХ нь ихээхэн хэмжээний мөнгийг зохицуулалтын хөлс гэж /манай компанийн зүгээс 2017 оны эхээр 30 сая төгрөг төлсөн/ авдаг боловч бодит байдал дээр ямар зохицуулалтын үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй, Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн тайланг хүлээж аваад ямар зүйл нь болж байгаа болон болохгүй байгаа, юунд анхаарах талаар ямар ч зөвлөмж тайлбар ирүүлдэггүй, зөвхөн л Тусгай зөвшөөрлийг цуцална хураана, сунгахгүй гэсэн айлган сүрдүүлэлтийн агуулгыг багтаасан бичгийг л бид хүлээж авдаг нь энэ байгууллагыг ёс зүйтэй ажиллаж байна гэж хэлэхэд туйлын хэцүү болоод байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ЭХЗХ ноос “А” ХХК-ийн “ЭХ барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийн ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг ЭХЗХ нд даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай компанийг 7 жилийн хугацаанд ямар ч ажил хийгээгүй гэдэг худал дүгнэлтийг хариуцагч гаргасан. Иймд 7 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаа танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. 2008 оноос судалгааны ажил эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. 2015 оны 6 дугаар сард байгаль, орчинд нөлөөлөл нөлөөллийн үнэлгээг тодруулан, илүү нарийвчилсан байдлаар дахин хийлгэсэн. Салхин парк барихад зориулж 2,5 га газрын зөвшөөрлийг 2011 оны 08 дугаар сард авсан. Хөрөнгө оруулагчдын хүсэлтээр 2014 оны 10 дугаар сард 100 га газрыг дуудлага худалдаагаар нэмж худалдаж авсан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-тай 2014 оны 02 дугаар сард Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Салхин парк барихад зориулж 2015 оны 04 дүгээр сард 1х2000 масштабтай геодезийн нарийвчилсан зургийг 2000 га талбайд хийлгэсэн. 2014 оны 10 дугаар сард Салхин паркийн дэд өртөө, дамжуулах шугамын дизайн, зургийн ажлыг хийх гэрээг байгуулсан. 2016 оны 03 дугаар сард салхин паркийг дамжуулах сүлжээнд холбох зургийн даалгавар, техникийн нөхцөл гаргуулан авсан. Мөн банкны хүсэлтээр 85 метр өндөрт шаардлага хангасан салхины хэмжилт хийх 8000 гаруй еврогийн үнэтэй тоног төхөөрөмж, баганыг Герман улсаас худалдан авч салхин паркийн талбайд байрлуулан, 2015 оноос эхлэн хэмжилт хийсэн. 39,5 километрийн урттай 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын зөрөг төслийн ажлыг Мэргэжлийн байгууллагаар бүрэн хийлгэж, хянуулж батлуулан шугам парк барих ажлыг бэлэн болгосон. 110, 220, 35 квт-ын өртөөний өргөтгөлийн зургийн ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, хянуулж батлуулан, бэлэн болгосон. 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгө оруулагч талтай хөрөнгө оруулалтын гэрээ, хамтын ажиллагааны гэрээг тус тус байгуулсан. Хятад улсын банк зээл олгохтой холбогдуулан магадлан шинжилгээг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус хийлгэсэн. 110 квт-ын агаарын шугам барихад зориулж газар ашиглуулах А/53 дугаар захирамжийг Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр авсан. Мөн тус шугамыг барихад газар ашиглуулах А/183 дугаар захирамжийг Говьсүмбэр аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус авсан. Барилгын ажлыг гүйцэтгэгчээр ажиллах дадлага, туршлагатай эрх бүхий байгууллага олж, тус компанитай 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Төслийн гүйцэтгэгчийг сонгосон бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулах байсан боловч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах ажиллагаа хойшлогдсон тул энэ ажил одоогоор хүлээлтийн байдалд шилжээд байна. Азийн супер сүлжээнд Монгол улс хэрхэн холбогдох талаар 2018 оны 08, 09 дүгээр сард Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Ж*******, “Ш*******” ХХК-ийн захирал Д.Г*******, Азийн хөгжлийн банкны захиалгаар судалгааны ажил хийж байгаа “Н*******” ХХК-ийн Б.Б******* нартай уулзалт хийж энэ чиглэлээр болсон сургалт, семинарт судалгаа хийж ажилласан. 2018 оны 09, 10 дугаар сард салхин паркийн цахим сайт дээр ажиллаж, салхин төвлөрлийн байршлын координатуудыг нарийвчлан тогтоож, эцсийн байдлаар сунгалт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажиллагаанаас гадна маш олон өөр ажлууд хийгдсэн. Өөрийн цахим сайт дээр сард 2-3 удаа явдаг гэж тооцвол маш их тоо гарна. Шаардлагатай тохиолдолд үүнээс олон удаа явж байгаа. Мөн хөрөнгө оруулагч нартай дотоод болон гадаад улс орнуудад олон уулзалт зохион байгуулж хийсэн. Энэ бүх ажлыг мөнгөөр тооцвол өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 730.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө болно. ЭХЗХ нь ЭХ зохицуулах газар нэртэй байсан. 2011 онд ЭХЗХ нд Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загварыг баталж өгөх хүсэлт гаргасан. Гэтэл газрын нэршил өөрчлөгдөн, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гарсантай холбогдуулан тус гэрээг баталж өгөлгүй маш их хугацаа алдсан. 1 жил хагасын дараа тус гэрээг баталж өгсөн боловч Цахилгаан түгээх станцын удирдах албан тушаалтнуудын хүнд суртлаас болж мөн адил 9 сарын хугацаа алдсан. Хэрэв хариуцагч байгууллагаас шалтгаалсан алдсан хугацааг тооцвол 2 жил 3 сар болдог. Мөн бидний зүгээс дээр дурдагдсан 2 аймгийн 2 сумын Засаг даргад агаарын дамжуулах шугам байгуулах газрын зөвшөөрөл авах хүсэлтийг гаргасан боловч тус зөвшөөрөл олгогдох хугацаа сунжирснаас 1 жил 3 сарын хугацаа алдсан. Ийнхүү бидний идэвхтэй ажиллах 7 жилийн хугацаанаас 3 жил 5 сарыг төрийн байгууллагын хүнд суртал бусад болон шалтгаанаас болж алдсан гэж үзэж байна. ЭХ томоохон төсөл хэрэгжүүлэх ажлын анхны шатны гол ажил болох бичиг баримт боловсруулах нь нийт ажлыг 70-75 хувийг эзэлдэг. Тус ажлыг бүгдийг нь хийж гүйцэтгэснээр ЭХ барилга байгууламжийн барилгын ажил үлдсэн 25-30 хувийг эзэлдэг. Тухайн дүгнэлтийг зөвхөн манай байгууллагаас гаргаагүй бөгөөд бусад томоохон төсөл хэрэгжүүлж байгаа болон ЭХ чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагын удирдлагууд мөн адил дүгнэлтийг гаргадаг. Манай улсын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг тууштай хөгжүүлэх, эрчим хүч экспортолж эдийн засгаа дэмжих нэг хөшүүрэг болохоор Азийн супер сүлжээнд нэгдэн орсон нь манай төслийн ажлын ирээдүйг тодруулан нэмэгдүүлж байгаа. Иймд хийж гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан судалгааны ажил хийсэн, хурал, сургалт, семинарт нь байнга оролцож ирсэн. Манай төсөл 2015 оны сүүлээр Парис хотод зарлан тунхагласан Дэлхийн дулаарлын эсрэг үзэл санаатай бүрэн нийцэж байгаа бөгөөд манай улс уг тунхагт нэгдсэн. Дэлхийн банкны 2009 оны 04 дүгээр сард гаргасан судалгаагаар Монгол Улсын өмнөд бүс дэх хэрэглээ 2020 он гэхэд 650 мегабайтад хүрнэ гэж тодорхойлсон. Энэ нь Өмнөговь аймагт төвлөрсөн их хэмжээний бүтээн байгуулалтаар харагдаж байна. Уг төслийн зорилго ч өөрөө энэ тодорхойлолтод нийцэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жа шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд нийт долоон жилийн 3.7 жилийг уг төслийн ажилд зарцуулан гэдэг нь харагдаж байна. Бусад алдсан 3.5 жилийн хугацаа нь төрийн байгууллагын гаргасан ажиллагаанаас босон гэж үзэж байгаа бөгөөд бидний зүгээс энэ тухай ЭХ зохицуулах газарт хүсэлт, өргөдөл өгч байсан. Гэвч ЭХ зохицуулах газар нь манай байгууллагын гаргасан тайлантай танилцсан эсэх нь тодорхойгүй, ямар нэгэн хариу өгдөггүй. Маргаан бүхий актад “...тус төслөө эхлэхгүй бол танай байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална” гэж бичсэн байдаг. Гэтэл ажил эхлэхэд маш их асуудал гардаг. Гадаадын хөрөнгө оруулагч “...ажил эхлэхэд бүх бичиг баримт хууль ёсны хүчин төгөлдөр байх ёстой” гэдэг шаардлага тавьдаг. Манай байгууллагын төслийн ажил дор хаяж 75 хувьд хүрч байж барилгын ажил эхлэх ёстой байсан. ЭХЗХ яагаад ийм дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлийг цуцалсныг ойлгохгүй байна. Ямар нэгэн асуудлыг нарийн шалгаж үзэхгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Манай байгууллагын бичиг баримт хуулийн дагуу бүрдсэн. Гадаад улсын байгууллагаас 200.000.000 гаран төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Аливаа төсөл нь анхагдагч байхдаа маш их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаарддаг. Бусад салхин паркууд 7-8 жилийн хугацаа шаарддаг. Бичиг баримт болон зураг төслийн ажлыг хийхийн тулд маш их цаг зарцуулдаг гэдгийг хариуцагч ойлгох шаардлагатай. Тус төсөл Монгол Улсын хэмжээнд хамгийн их хүчин чадалтай Сэргээгдэх ЭХ төсөл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хуулийн дагуу дүгнэлт гаргахыг хүсч байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2008 оноос өнөөдрийг хүртэл Дорноговь аймгийн ******* сумын Элдэв багийн нутагт салхины эрчим хүчийг ашиглах талаар хэмжилт, судалгаа, тооцооны ажлыг гүйцэтгэж 2009 оны 09 дүгээр сард 100 мвтын хүчин чадалтай сахин парк барих техник эдийн засгийн үндэслэлийг Солонгос улсын “К” компани, банкны шаардлага хангасан техник эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 2 дугаар сард “Longyuang (Beijing) Wind Power Engineering Design Consultation” компаниудтай хамтран боловсруулсан.
2010-2011 онуудад “ЭХ тухай” болон “Сэргээгдэх ЭХ тухай” хуулиудад заасан нөхцөл шаардлагуудын дагуу эрх бүхий байгууллагуудаас Салхин парк барих зөвшөөрөл авах, Салхин парк байгуулах газрын зөвшөөрөл авах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх, дүгнэлт гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар батлуулсан. Нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах горимын тооцоо хийлгэх, дүгнэлт гаргуулах зэрэг шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр “Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар авсан. Уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЭХЗХ ны хуралдаанаар хэлэлцэж 2 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 сарын 22-ны өдөр дуусч байсан тул бид ЭХ тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг ЭХЗХ нд гаргасан.
Гэтэл ЭХЗХ ноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дугаар албан бичгээр манай компанийн 100 мвтын хүчин чадал бүхий Салхин цахилгаан станцын барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. ЭХЗХ ноос “Танай компани 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЭХ барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож, 2016 онд тус тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгасан. Энэ 7 жилийн хугацаанд танай компани тодорхой ажил хийгээгүй учир Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үнэлэх, дүгнэх журмын дагуу танай байгууллагын ЭХ барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн болно” гэж тус албан бичиг дурдсан байдаг.
Иймд уг дүгнэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. ЭХЗХ ноос манай компанийн ЭХ барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2011 оноос 2016 оны хооронд 1 удаа ирж үзэн, биелэлтийг 63 хувь гэсэн дүгнэлт гаргасан. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд 2011 онд олгосон тусгай зөвшөөрлийн биелэлтийг газар дээр нь очиж танилцан 5 хувь гэсэн дүгнэлт гаргасан. ЭХЗХ ны дүгнэж байгаа уг төсөл нь нэг төсөл бөгөөд техникийн нөхцөл шаардлагын биелэлтийг 2015 онд 63 хувь, 2017 онд 5 хувь гэж дүгнэх боломжгүй. Хэрэв 2017 оны ажлыг 5 хувь гэж дүгнэж байгаа бол 2015 оны ажлын 63 хувийн биелэлт дээр нэмж тооцоход доод тал нь 68 хувиар үнэлэгдэх төсөл юм. Тухайн төсөл нь 80-85 хувиар үнэлэгдэх ёстой гэж бидний зүгээс үзэж байгаа. ЭХЗХ ноос 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч байгууллага болон бусад байгууллагуудын Сэргээгдэх ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн явцтай танилцах, зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх зорилгоор томилолтоор ирж дүгнэлт гаргасан гэж тайлбарладаг. Тус дүгнэлт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гаргасан тайлбартаа “тус томилолтын хугацаанд танай байгууллага дээр очоогүй” гэдэг. Газар дээр очин ямар нэгэн үзлэг шинжилгээ, судалгаа явуулаагүй. Ямар нэгэн дүгнэлт гаргахаар манай байгууллага дээр очоогүй гэдэг нь тус тайлбараар тогтоогдож байна. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлэсэн гэж тайлбарладаг боловч энэ талаар ямар нэгэн тэмдэглэл хавтас хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэглэл үйлдээгүй гэдэг тайлбарыг өгдөг. Тэмдэглэл үйлдэгдээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй учир хуралдаан хийгдсэн гэж үзэх боломжгүй. Хэрэв хуралдаан хийсэн бол тус хуралдаанд компанийн төлөөлөгчийг байлцуулаагүй, тайлан нягталж үзээгүй, бодит нөхцөл байдалтай танилцаагүй, урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан гэж үзэх боломжтой.
ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхдээ зөвшөөрлийн хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэсэн, ямар нөхцөл байдал үүссэн, захиргааны байгууллагатай ямар уялдаа холбоотой ажилласан зэргийг зайлшгүй тодруулах шаардлагатай байсан. Төсөл хэрэгжих талбай болох Дорноговь аймгийн Даланзадгад сумаар дайрч өнгөрөх 5 км урт, 110 квт-ын шугам байрлах газрыг ашиглах тухай хүсэлтийг манай байгууллагын зүгээс тус сумын Засаг даргад 2016 оны оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан боловч газар ашиглах эрхийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/53 дугаар захирамжаар олгосон. Мөн төслийн талбайг дайран өнгөрөх Говьсүмбэр аймгийн аймгийн ******* сумын нутгаар дайрч өнгөрөх 34.5 км урт, 110 квт-ын шугам байрлах газар ашиглах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан боловч газар эзэмших эрхийг мөн адил 2017 оны 12 дугаар сард олгосон. Үүнээс шалтгаалан төсөл хэрэгжих хугацаа хойшилсон. Мэргэжлийн хяналтын газраас өвөл ямар нэгэн ажил хийгээгүй, ажил эхлээгүй мэтээр тайлбарладаг. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Өвлийн улиралд цутгамал бетоны ажлыг зогсоох тухай 01/01 дүгээр албан шаардлага байдаг. Тухайн албан шаардлагаар “...барилга байгууламжийн үндсэн суурь бетоны ажлыг BNBD/520205 стандартын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтын дагуу хоногийн дундаж температур 5 градусаас бага буюу өдөрт 0 градусаас бага үед үйлдэхгүй” гэж заасан байдаг. Иймд эрх бүхий байгууллагаас гаргасан албан шаардлагын дагуу манай байгууллага барилгын ажлыг өвлийн улиралд эхлүүлээгүй.
Нэхэмжлэгч байгууллагын хувьд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх гэсэн боловч захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан удааширч байсан. Салхин парк барих төслийн ажил 2016-2017 онд эхлээгүй шалтгаан нь төслийн зураг, төслийн магадлан шинжилгээний ажил 2017 оны 05 дугаар сарын эхээр дууссантай холбоотой. Түүнчлэн манай байгууллагын зүгээс Цахилгаан эрчим хүч худалдан авах, худалдах гэрээг батлуулах тухай хүсэлт гаргасан боловч тухайн үед ЭХ зохицуулах газар ЭХЗХ болж өөрчилсөнтэй холбогдуулан манай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдэг үндэслэлээр тус төслийг 1,5-2 жилийн хугацаанд төслийн ажлыг удаашруулсан. Ийнхүү ЭХ барилга байгууламж барих ажил хүлээлтийн байдалд шилжсэн.
Мөн маргаан бүхий албан бичигт ЭХ сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд “Сэргээгдэх ЭХ тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд ямар нэгэн сунгах зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг түр түдгэлзүүлнэ. Диспетчерийн үндэсний төв компаниас ЭХ системийн 2018 оны зохицуулах горимын ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэж үзэн сэргээгдэх ЭХ эх үүсвэрийг нэмж ашигласан зохицуулалтаар хангах боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус үндэслэн хороонд ирүүлсэн гэж тайлбарладаг. Мөн ЭХ яамнаас танай байгууллагад хүргүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн В/1448 дугаар албан бичигт “танай компанийн барих 100 мвтын нарны цахилгаан станцыг төвийн ЭХ системд холбох 2/С2016 дугаартай энгийн төслийн хугацааг сунгах боломжгүй тухай дурдсан байна гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар авагдсан ЭХ сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлийн 4 дэх хэсэгт “ЭХЗХ нд гээд А. Тусгай зөвшөөрөл нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох тухай, Б. Сэргээгдэх ЭХ тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдах хүртэл шинээр нар, салхины эх үүсвэрийг барих тухай зөвшөөрөл олгох ажиллагааг түр түдгэлзүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн. Гэтэл ЭХЗХ нь ЭХ сайдын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг илт өөрөөр тайлбарлан, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж байгаа. Барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл нь Сэргээгдэх ЭХ тухай хуулиар зохицуулагддаг асуудалд биш бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илт өөрөөр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. ЭХ яамны 2018 оны В/1448 дугаар албан бичигт дурдсанаар манай байгууллагын техникийн нөхцөлийн асуудлыг ярьдаг. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсаны дараа техникийн нөхцөлийн хугацаа сунгадаг, тусгай зөвшөөрөл олгосноор техникийн нөхцөл олгогддог процессын ажиллагаа байгаа тул нэгийг нэгэнд нь хамаатуулан ярих нь буруу юм. Хариуцагч манай байгууллагад хамааралтай эсэх нь тодорхойгүй дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан үйлдэл нь хууль бус байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тус харилцаа аль хүрээнд журамлагдах талаар анхаарал хандуулах ёстой. ЭХ тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авахтай холбоотой харилцаа, мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл авахтай холбоотой заалтууд хуулийн дагуу хэрэгжсэн. Өнөөдрийн маргаанаар мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэл байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй. Тус заалтад “...барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг 5 жил хүртэлх хугацаагаар олгоно”. 22 дугаар зүйлийн 22.2 “...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа тохиолдолд 5-25 жил хүртэлх хугацаагаар сунгана” гэж байдаг. Тус хугацаа дээр тооцож үзэхэд 25 жил буюу дээд хугацаа нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулахтай холбоотой гэж ойлгож байна. Энэ талаар нэхэмжлэл гаргаагүй ч гэсэн 2 жилээр сунгасан процесс өөрөө алдаатай байсан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар үзвэл нөхөн зохицуулахаас өөр аргагүй эрх зүйн дутагдал үүсвэл тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана” гэсэн заалт байдаг. Бидний шүүхэд хандах болсон гол асуудал нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/979 тоот албан тоот байдаг. Энэ албан тоот нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө сунгуулахаар 2018 оны 05 дугаар сард гаргасан хүсэлтэд өгсөн хариу гэж үзэж байна. Тус албан тоотод 3 зүйлийг дурдсан. Нэхэмжлэгч 7 жилийн хугацаанд ямар ажил хийснээ дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ бүх ажлыг жижиг томыг нь ялгалгүй тоолбол 7 жилийн хугацаанд 40 гаран ажил хийсэн байдаг. Тодорхой ажил хийгдээгүй гэдэг нь няцаагдаж байна. Тусгай зөвшөөрлийг үнэлэх, дүгнэх журмын дагуу Танай байгууллага ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн. Нөхцөл шаардлагын биелэлтийг үнэлэх журмаар дүгнэн бидний эсрэг сөрөг хариу гаргасан. Тус журам нь харилцагч нарт тусгай зөвшөөрөл үнэлүүлж дүгнүүлдэг журам мөн бол хэм хэмжээний акт мөн гэж үзэж байна. Бичиг хэргийн ажилтан ч юм уу байгууллагын дотоод ажилчдад, байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулсан байдлаар гаргаагүй. Бид 2014 оны ЭХ үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийг үнэлэх, тогтоох журам нь нийтэд үйлчлэх эсэхийг Хууль зүйн дотоод хэргийн яамнаас лавлагаа авсан нь бүртгэгдээгүй байсан. Бүртгэгдээгүй бол эрх зүйн хувьд үйлчлэлгүй байна гэдгийг захиргааны ерөнхий хуульд тодорхойлсон. Гэтэл тус журмыг баримтлан дүгнэлт гаргасан буруу байна. Мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага гэдэг нь ямар хүрээнд ойлгогдох нь тодорхойгүй. ЭХ тухай хуульд энэ үг байдаг боловч агуулгын хувьд тодорхой заалтыг дурдаж, хэлсэнгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийн 4 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл ямар агуулгыг хамаарсан байдгийг тодорхой хэлж өгсөн. Тус заалтын 4.1 дэх хэсгийн 4.1.5-д “...тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагыг тусгай зөвшөөрөлд нь тусгана” гэж заасан байдаг. Тусгай зөвшөөрөл нь хэд хэдэн шаардлага гаргаж байгаа бөгөөд тус нөхцөл шаардлагыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар тавьсан шаардлагатай харьцуулан харахад хуулиар шаардсан нөхцөл шаардлага бүгд байдаг. Нөхцөл шаардлагын ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Дахин аж ахуйн үйл ажиллагаанд тогтоосон нөхцөл шаардлага гэдэг хэлбэр харагдаж байна. Нөхцөл шаардлага гэдэг нь юу вэ гэдгийг харахаар тусгай зөвшөөрөл сунгахдаа бичиж өгсөн зүйл байдаг. Тус бичсэн хэсгийг харгалзаж үзэхээр хүчин төгөлдөр бус журамтай нийцэж байгаа баримтууд байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үнэлэх дүрэм журмыг баримталсан. Гэтэл тус журам нь хуулийн хувьд байхгүйтэй адил гэдэг нь тогтоогдож байна. ЭХ тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “...тусгай зөвшөөрлийн сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэсэн шаардлага биелэгдсэн. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт мөн адил биелсэн. Барилгын тухай хууль, ЭХ тухай хууль, орон нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотойгоор манай байгууллагын цаг хугацаа алдсан үйл баримт тогтоогдоно. Хамгийн гол нь тус үйл баримтууд эрх зүйн үндэслэл болж чадахгүй байна. ЭХ сайдын зөвлөлийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлийг Сэргээгдэх ЭХ тухай байдаг. Бидний зүгээс шинэ тусгай зөвшөөрөл авах асуудал байхгүй бөгөөд барилга байгууламж барихтай холбоотой хүсэлт гаргасан. Техникийн нөхцөл нь өнөөдрийн маргаанд холбоогүй. Тусгай зөвшөөрлийн дараа техникийн нөхцөл дурдагдах ёстой. Хууль зүйн хувьд, үйл баримтын хувьд бидний эсрэг татгалзах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Бодитой үйл баримтын хувьд төрийн байгууллагын хувьд цаг хугацаа алдсан зүйл олон байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “А” ХХК-ийн ЭХЗХ ноос “Эрчим
хүчний барилга байгууламж-100 МВт-ын салхин парк барих 21/2011 дугаар бүхий тусгай
зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, “А” ХХК-ийн ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг ЭХЗХ нд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч "... манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн тайланг 2018 оны 02 дугаар сар болон 05 дугаар саруудад тодорхой үндэслэл,тайлбартайгаар гаргаж өгөөд байхад ЭХЗХ-ын зүгээс “хангалтгүй” гэж ийнхүү дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй атлаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.” гэж нэхэмжлэлдээ дурджээ.
ЭХ тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т ЭХЗХ нь 'Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж заасны дагуу ЭХЗХ нь “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоон өгч уг нөхцөл шаардлагынхаа биелэлтийг дүгнэдэг бөгөөд 2017 онд "хангалтгүй” гэсэн үнэлгээг авсан байна. “А” ХХК тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл,шаардлага түүнийг хэрхэн биелүүлснийг доор тайлбарлав. Үүнд:
ЭХЗХ ны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тогтоолын хавсралтад заасан “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1-д “ЭХ барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах /2016-2018 онд/”, дээрх нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм” /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах, мөн нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.3-т “ Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм” БНбБД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспкртиз хийлгэх” гэсэн заалтуудыг биелүүлээгүй.
Мөн дээрх нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4-т “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан өдрөөс хойш 12 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай тохиролцож гэрээ хэлцэл эцэслэн байгуулж, барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх” гэсэн заалтыг биелүүлсэн гэж байгаа боловч уг хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн бүтнээр нь өгөөгүй, ирүүлсэн гэрээний хуулбар нь нотариатын гэрчлэлтгүй, шаардлага хангахгүй байсан учраас ЭХЗХ ноос 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 5/363 тоот албан бичгийг хүргүүлсэн.
Мөн дээрх нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх” гэж заасныг биелүүлэхгүй байсан учраас ЭХЗХ ноос 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр албан бичиг хүргүүлж хугацаатай үүрэг даалгавар өгч байсан болно.
Нэхэмжлэлд дурдсан “ЭХЗХ ны “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй, үйл ажиллагааны үзүүлэлт зохистой төвшинд хүрээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл сунгах, эсэх асуудлыг ЭХЗХ-ны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ” гэж заажээ. ЭХЗХ ноос сүүлийн 2 жилд үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргасан зүйлгүй бөгөөд ЭХЗХ ноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 979 дугаар албан бичгээс үзвэл ЭХЗХ ны хурлаар хэлэлцүүлсэн зүйлгүй, Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн тайлантай бүрэн гүйцэд танилцдаггүй байна.” гэж үзэж байгаа болно.” гэсэн шаардлагын тухайд:
“А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлттэй танилцах ажлын удирдамжийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хяналт шалгалт, хэрэглэгчийн хэлтсийн хянан шалгагч Д.Ц, Г.Н, Н.Б нар тус компани дээр очиж ажилласан бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт 63% гэж дүгнэсэн бөгөөд энэ тайлбартай холбогдох тушаал, удирдамж, тайлангийн хуулбарыг хавсаргав.
ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2017 оны зорилтын биелэлтүүдтэй газар дээр нь танилцах Ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд ажилласан. “А” ХХК-ийн захирал Г.Б, зөвлөх Жа нартай төслийн талбар дээр очиж ажил байдалтай нь танилцсан ба тус компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг 5% гэж дүгнэсэн бөгөөд энэ талаарх Ажлын хэсгийн удирдамж, тайланг хавсаргалаа.
Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байрлах “А*******” ХХК, “” ХХК, “С” ХХК, "А” ХХК, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК, “М” ХХК-иудын сэргээгдэх ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн явцтай танилцах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх Ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 01-04-ний хооронд ажиллав.
Төслийн удирдлагын зүгээс төслийн талбарт очиж чадахгүй байгаагаа захирал Б утсаар хэлсэн бөгөөд төслийн талбарт очиход 1 ширхэг салхины хэмжилтийн станц байрлуулсан байсныг Ажлын хэсгийнхэн зургаар баримтжуулсан болно.
Нэхэмжлэлд дурдсан “ЭХЗХ ноос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/979 дугаар албан бичгээр тус компанийн ЭХ барилга байгууламж-100 МВт-ын салхийн парк барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус юм” гэсэн үндэслэлийн тухайд:
“А” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа, биелүүлээгүй нь дээрх тайлбараас тодорхой байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл олгосон 7 жилийн хугацаанд нөхцөл шаардлагын биелэлт хангалтгүй, түүнийг удаа дараа зөрчсөн учраас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй”, ЭХЗХ ны “ЭХ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, үнэлэх журам” -ын 5 дугаар зүйлийн 5.2-д Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг тогтоосон үзүүлэлтийн дагуу жил бүр дүгнэсэн тайлан нь тусгай зөвшөөрлийн сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхэд голлох үзүүлэлт болно.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн болно.
ЭХЗХ ны 2018 оны 02 дугаар сарын 01-ний урьдчилсан хэлэлцүүлгээр ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2017 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэсэн ба уг хурлаар “А” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу тогтоосон хугацаанд буюу 12 сарын хугацаанд барилгын ажлаа эхлүүлээгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт “хангалтгүй” гэж дүгнэсэн болно. Хурлын баримтыг хавсаргав.
ЭХЗХороо нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд “А” ХХК-ийн ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актад дурдагдсан ЭХ тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана.” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу процессын ажиллагаа хийсэн. Тусгай зөвшөөрөл олгогч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн. Мөн ЭХЗХ нд Сэргээгдэх ЭХ эх үүсвэр барих гэж байгаа 10 гаруй төсөл байгаа бөгөөд бүгд нэхэмжлэгч байгууллагатай ижил гараанаас ажил эхлүүлдэг. Энэ жилийн хувьд 3 нарны станц, 1 салхины станцын төсөл хэрэгжин, нэгдсэн сүлжээнд холбогдон, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн ажиллаж байгаа. Ижил нөхцөлтэй, ижил гараанаас эхэлсэн байгууллагууд төслөө хэрэгжүүлэн, ашиглалтад орсон байна. ЭХЗХ ноос анхлан тусгай зөвшөөрөл олгохдоо ЭХ тухай хууль болон Сэргээгдэх ЭХ тухай хуулийн дагуу 10 гаруй бичиг баримт шаарддаг. Тус шаардлагыг тухайн үед нэхэмжлэгчийг хангасан гэж үзэн тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай нэхэмжлэгчид олгосон. Сүүлд 2016 оны 12 дугаар сард 2 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрлийг сунгасан. Энэ хугацаанд жил бүр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелэлтийг дүгнэдэг. Тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай сунгаснаас хойш нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхэд нэхэмжлэгч байгууллагыг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн.
Төсөл хэрэгжүүлэхэд маш их ажил, хөрөнгө, цаг хугацаа ордог гэдгийг ЭХЗХ ойлгож байгаа. Гэвч хуульд алдагдсан хугацааг харгалзаж үзнэ гэж байдаггүй. Нөхцөл шаардлага биелсэн эсэхийг л харгалзаж үздэг. Нэхэмжлэгчийн хувьд 8 нөхцөл 7 шаардлагыг зохистой биелүүлсэн эсэхийг харгалзаж үзсэн байдаг 2017 оны хувьд тус шаардлагуудыг тодорхой гаргасан байдаг. Тухайлбал ЭХ тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ЭХ барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийг хүчинтэй хугацаанд барьж байгуулна” гэж заасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тус төслийг ямар хэмжээнд хэрэгжиж байгааг тайлбарласан. Мөн “Зураг төсөл боловсруулах зөвшөөрөл батлах дүрмийн болон холбогдох дүрэм журмын дагуу зураг төслийг боловсруулах, эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах” гэсний дагуу 2017 оны 05 дугаар сард бүрэн дууссан гэж нэхэмжлэгч манай байгууллагад тайлангаа ирүүлсэн. Гэтэл дуусгасан, батлуулсан дүрэм журмаа ирүүлээгүй байна гэсэн дүгнэлтийг ЭХЗХ гаргасан. Тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад тайлагнахдаа хангалтгүй тайлагнасан байна. Үнэхээр ажил хийгдсэн бол тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа бүхий л баримт тайлангаа гаргах үүрэгтэй. Мөн “...тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 12 сарын дотор барилга байгууламжийг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтыг босгосон байна” гэдэг заалт байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Хятад болон Солонгос улсын байгууллагуудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, хөрөнгө оруулалтаа босгосон гэдэг. Гэтэл ЭХЗХ нд хөрөнгө оруулалтын гэрээг байгууллагын нууц гэдэг үндэслэлээр тайлагнаагүй байдаг. Байгууллагын нууц гэдэг шалтгаанаар холбогдох материалаа үзүүлээгүй учир дүгнэлт сөрөг гарсан байх магадлалтай. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд “...Барилга байгууламж барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлдсэн байна” гэдэг заалт байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага “...баримлын ажил эхэлмэгц энэ шаардлагыг бэлэн байлгана” гэж нөхцөл шаардлагын биелэлтийг тайлбарласан. Ийм шалтгаанаас үүдэн нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн. 2018 оны нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж хэлэлцээгүй байгаа. Боловч урьдчилсан байдлаар холбогдох ажилтнаас лавлахад мөн адил нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэсэн дүн гарсан байдаг. Тус дүгнэлтийг баталгаажуулаагүй учир шүүхэд нотлох баримтаар өгөх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хийсэн ажил байгаа бөгөөд бүх үйл ажиллагааг хийгээгүй гэдэг тайлбар хариуцагчийн зүгээс гаргаагүй. Ирүүлсэн материалын хүрээнд нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэдэг. Бусад байгууллагууд нөхцөл шаардлагын биелэлтийг хуулийн дагуу өгөн дүгнүүлсэн боловч нэхэмжлэгчийн хувьд хүндрэл үүссэн тохиолдол байдаг. Мөн ЭХЗХ ны даргын хүргүүлсэн албан бичиг мэдэгдэх мэдэгдэл байсан. Хэрэв тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж үзвэл албан ёсоор хуралдаанаар орж, тогтоол гаран нэхэмжлэгч байгууллагад албан тоотоор очих ёстой. Иймд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан. Тус албан бичигт Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж байгаа тухай дурдаагүй боловч энэ нь “...танай байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй байна” гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн гэж ойлгох хэрэгтэй. ЭХ тухай хуульд тусгай зөвшөөрөл олгох, сунгах асуудал нь ЭХЗХ ны бүрэн эрхэд байдаг. Хэрэв шүүхээс тусгай зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гарвал хуулиа дээдлэн шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. ЭХЗХ бие даасан шийдвэр гаргаагүй байгаа. Албан ёсоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бөгөөд шүүх дээр маргаантай байгаа тул тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн 2018 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг албан ёсоор дүгнэж, дүгнэлт гаргах байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* ЭХЗХ ноос “А” ХХК-ийн “ЭХ барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компаний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг ЭХЗХ нд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх үндэслэлээ тус тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэрийг бодит байдалтай нийцээгүй гэж, харин хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших хугацааг сунгах боломжгүй гэж тус тус маргажээ.
Анх нэхэмжлэгч “А” ХХК 2008 оноос Дорноговь аймгийн ******* сумын Элдэв багийн нутагт салхины эрчим хүчийг ашиглах талаар хэмжилт, судалгаа хийж 2009 оны 09 дүгээр сард 100МВт-ын хүчин чадалтай салхин парк барих техник эдийн засгийн үнэлгээ(ТЭЗҮ)-г БНСУ-ын К компанитай боловсруулан ЭХ барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5 жилийн хугацаатай авсныг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЭХЗХ ны хуралдаанаар хэлэлцэж 2 жилийн хугацаагаар сунгажээ.
Тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 онд дуусч байсан тул ЭХ тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар тусгай зөвшөөрлийг сунгуулахаар мөн оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэв.
Хариуцагч ЭХЗХ ЭХ тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд тус хорооны 2016 оны 220 дугаар тогтоолын хавсралтаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоон өгч уг нөхцөл шаардлагынхаа биелэлтийг дүгнэжээ.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг үнэлж дүгнэсэн ЭХЗХ (ЭХЗХ)-ны дүгнэлт нэхэмжлэгч компаний дээрх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хүрээнд үүссэн ажил үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, болон хийгдсэн ажил, зарцуулсан хөрөнгө, цаг хугацаа түүнчлэн ЭХЗХ-нд тайлагнасан тайлбар, бичиг баримтад тусгагдсан нөхцөлтэй нийцээгүй байна.
Хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх үндэслэлээ нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийг авснаас хойш 7 жилийн хугацаанд бодитой ажил хийгээгүй,тухайлбал дээрх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1-д “ЭХ барилга, байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах /2016-2018 онд/”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм” /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм” /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх”, 4.5-д “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх” гэснийг биелүүлээгүй,4 дүгээр зүйлийн 4.4-д “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан өдрөөс хойш 12 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай тохиролцож гэрээ хэлцэл эцэслэн байгуулж, барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх” гэсэн заалтыг биелүүлсэн гэх боловч энэ талаар ирүүлсэн материал шаардлага хангахгүй тул биелэгдсэн гэж үзэхээргүй байсан талаар дүгнэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй тухай хариуг хүргүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч “А” ХХК тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелэлтийн талаарх тайланг 2018 оны 02 болон 05 дугаар саруудад ЭХЗХ нд хүргүүлж байжээ. Энэхүү тайланд бичсэн тайлбар, үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн болон өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн тайлбар зэргээс дүгнэхэд дээрх нөхцөл, шаардлагыг биелүүлж ажиллахад төрийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гарах хугацаа удааширсан, холбогдох хуулинд өөрчлөлт орохоос шалтгаалж лицензийн хугацаа сунгахыг хойшлуулсан зэрэг эрх зүйн орчны болон, төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаатай холбоотой нөхцөл нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.
Тухайлбал нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулахаар хүсэлтээ ирүүлсэн Дорноговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт ЭХ зориулалтаар газар ашиглах эрхийг тус сумын Засаг даргын захирамжаар 2017 оны 05 дугаар сард, агаарын шугамын хамгаалалтын зурвас газрын зөвшөөрлийг Говьсүмбэр аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар 2017 оны 12 дугаар сард тус тус олгосон, түүнчлэн ЭХ тухай болон Сэргээгдэх ЭХ тухай хуулиудын өөрчлөлт одоо хир хийгдээгүй хэдий ч зарим лиценз, зөвшөөрлийн хугацааг олгохгүй түр түдгэлзүүлсэн зэрэг нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй буруутай байж болох хэдий ч зөвхөн тус компаний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байхад хариуцагч ЭХЗХ тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг бүхэлд нь биелүүлээгүй мэтээр дүгнэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй татгалзсан нь хууль бус байна.
Түүнчлэн хариуцагч өнгөрсөн 7 жилийн хугацаанд бодитой ажил хийгээгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тодорхой заалтуудыг биелүүлээгүй гэсэн атлаа 2016 онд тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилээр сунгасан нь тус захиргааны байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх шийдвэрийн агуулга өнгөрсөн 7 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд өгсөн дүгнэлттэй нийцэхгүй байна.
Нөгөө талаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага тогтоох, үнэлэх журмыг ЭХЗХ ны тогтоолоор баталж мөрдүүлдэг бөгөөд маргаан бүхий үйл баримтад 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан “ЭХ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага тогтоох, үнэлэх журам”-аар зохицуулж байжээ.
Энэхүү журмын 4.5-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг тухайн оны тогтоосон зорилт, үзүүлэлтийн биелэлтэд өгсөн онооны нийлбэрээр...”, 60-75 хүртэл оноо авсан бол “Дунд”, харин 60-аас доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй” гэж дүгнэхээр зохицуулсан бөгөөд 2016 оны үзүүлэлтийн биелэлтийг 63 оноо өгсөн боловч “Хангалтгүй” гэж дүгнэсэн гэх хариуцагчийн тайлбар дээрх журамд зааснаар нөхцөл, шаардлагын биелэлтэд өгөх онооны үзүүлэлттэй нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн оны нөхцөл, шаардлагын биелэлт энэхүү журмын зохицуулалтаар 63 оноо авсан тохиолдолд хангалтгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Мөн “А” ХХК-ийн 2017 оны ЭХ барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тайланг ЭХЗХ ны 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн хурлаар хэлэлцэж хугацаатай үүрэг даалгавар өгсөн 5/211 дугаар албан бичиг хүргүүлсэн гэх боловч хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, хуралдааны тэмдэглэлгүй, тус компаний 2018 оны 5 сард ирүүлсэн тайланг өмнөх тайлангаас хойш өөр ажил хийгээгүй байсан тул дүгнээгүй гэх тайлбар зэрэг нь холбогдох хууль журмын зохицуулалтын хүрээнд хариуцагч хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна.
Хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх өөр нэг үндэслэлээ ЭХ сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлээр ЭХЗХ нд:
а) тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэж, биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох,
б) Сэргээгдэх ЭХ барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа “Сэргээгдэх ЭХ тухай хууль”-ийн 11.7 дахь заалтын дагуу үнэ тарифын хязгаарыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоож, батлах,
в) ”Сэргээгдэх ЭХ тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдах хүртэл шинээр нар, салхины эх үүсвэрийг барих тусгай зөвшөөрөл олгохыг” тус тус үүрэг болгосонтой холбож тайлбарлажээ.
Гэвч дээрх тэмдэглэлээр өгсөн үүрэг чиглэлийн эхний заалтаар тухайн нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг огт биелүүлээгүй гэж үзэхээргүй, 2 дахь заалтын тухайд энэхүү үйл баримтад хамааралгүй, 3 дахь заалт нь шинээр тусгай зөвшөөрөл хүсэх этгээдэд хамааралтай заалт байх тул сайдын зөвлөлийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг чиглэлийн агуулгаар нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “А” ХХК сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж ажиллах зорилгоор тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа гадаадын түнш компанитай хамтран ажиллаж, 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус байх тул ЭХ тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг... сунгана.”, Сэргээгдэх ЭХ тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Тусгай зөвшөөрөл олгох,....тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах.....тай холбогдсон харилцааг ЭХ тухай хуульд заасны дагуу зохицуулна.” гэж заасны дагуу хариуцагч ЭХЗХ нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг хууль журмын хүрээнд нягтлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1.ЭХ тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, Сэргээгдэх ЭХ тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ЭХЗХ ноос “А” ХХК-ийн “ЭХ барилга байгууламж-100 МВт-ын Салхин парк” барих 21/2011 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компаний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг ЭХЗХ нд даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭХЗХ ноос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР