Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар ШЦТ0030

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Бат-Өлзий,

насанд хүрээгүй шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч О.Хишигсүрэн   

насанд хүрээгүй шүүгдэгч Д.Р, түүний өмгөөлөгч Н.Болд

насанд хүрээгүй шүүгдэгч М.Угийн хууль ёсны төлөөлөгч В.Мөнхтогтох,

насанд хүрээгүй шүүгдэгч Д.Ргийн хууль ёсны төлөөлөгч Р.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой М-ын У, Р овогтой Д-н Р нарт холбогдох 146/2015/30/Э/ индекстэй, эрүүгийн 201515010165 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,   оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт Өвөрхангай аймгийн   сумын 5 дугаар багт оршин суудаг,  .... сумын   9 дүгээр ангид сурдаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой М-ын У. /РД: ЙС01282930/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...... оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын 2 дугаар багт оршин суудаг, ...... сумын ..... дүгээр ангид сурдаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Р овогтой Д-н Р. /РД: ЙС01292818/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Насанд хүрээгүй яллагдагч М.У нь давтан үйлдлээр 14 насанд хүрээгүй Э.Д-тэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Бумбат хайрхан” гэх барааны захын дэлгүүрийн цонхыг хагалан бусдын орон байранд нэвтрэн орж иргэн М.Б, Ц.Д, Ц.Д нарын дэлгүүрээс эд зүйл хулгайлан М.Б-д 1.300.300 төгрөгийн, хохирогч Ц.Д-д 905.800 төгрөгийн, хохирогч Ц.Д-т 448.200 төгрөгийн хохирол учруулсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14 насанд хүрээгүй Э.Д-тэй бүлэглэн Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багт байх “Өвгөн шунхлай” дэлгүүрт нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Г.Б-т 652.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 28, 29, 2016 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутагт байх “Гуа хайрхан” дэлгүүрт насанд хүрээгүй яллагдагч Д.Ртэй бүлэглэн түлхүүр тааруулан бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Ш.Д-д 310.890 төгрөгийн хохирол учруулж, 5 хохирогчид нийт 3.617.190 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Насанд хүрээгүй яллагдагч Д.Р нь насанд хүрээгүй яллагдагч М.Утэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 28, 29, 2016 оны 01 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутагт байх “Гуа хайрхан” дэлгүүрийн хаалганд түлхүүр тааруулан бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Ш.Дэлгэрсайханд 310.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

          Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

Би ..... сумын дэлгүүрээс цонхыг нь хагалаад эд зүйл хулгайлсан. Д бид хоёр орж эд зүйл хулгайлсан. Дэлгүүрээс бөмбөг, шоо гээд олон зүйл авсан. Дтой хамт цаад талын дэлгүүрийн цонх хагалж ороод цүнх бас өөр зүйлүүд авсан. Д мотоциклийн сэлбэг авсан. Цаад талын дэлгүүрээс нь утас мөнгө, цүнх авсан. Цүнхэндээ авсан зүйлээ хийгээд явсан. Дараа нь Өвгөншунхлай дэлгүүрын ар талд нь байдаг жижүүр нь гарахаар цонхыг нь хагалаад орсон. Хаалга нь цоожтой байсан чинь Д хаалыг нь онгойлгож чадна гээд онгойлгоод шоклад, чихэр авсан. Би нэгж авсан.  Гуамарал дэлгүүрт Ренчингийн хамт орсон. Эхний 2 удаад би ороогүй 1 сарын 03-04-ны өдрүүдэд орсон. Сүүлийн 2 өдөр орохдоо тамхи, чихэр авсан, мөнгө авсан. Өөр хулгайлсан үйлдэл байхгүй гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Утэй хамт дэлгүүрээс хулгай хийсэн. 1-р сарын 2, 3, 4-ны өдөр бас хулгай хийсэн. Дэлгүүрээс шоклад, чихэр, сайраа, маом чихэр авсан. 28-ны өдөр У-тэй хамт явсан,  29, 2, 3, 4-ны өдөр бас У-тэй хамт явж хулгай хийсэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2015 оны 10 дугаар сарын 23-24-ны шөнө дэлгүүрээсээ бараа эд зүйлээ алдсан. Хохирол 1 330 000 төгрөг гарсан. 2 хүүхэд орсон байсан. Угээс 630 000 төгрөг хохиролд авсан. Үлдсэн хохирлоо барагдуулах хүсэлттэй байгаа. Гомдолтой байна. У төлбөрөө төлсөн учраас гомдолгүй. Д-д гомдолтой байгаа гэв.

            Хохирогч М-н Б мөрдөн байцаалтанд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт:

        2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим надтай цуг “Бумбат хайрхан” нэртэй барааны зах дээр дэлгүүр ажиллуулдаг худалдагч Пүрэвдавга над руу утсаар хүрээд ир дэлгүүр лүү чинь хулгай орсон бололтой юм шиг байна гэхээр нь яваад очтол цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд өөрийнхөө дэлгүүрийг онгойлготол бараанууд нил газраар тарсан байсан. Мөн манай дэлгүүр ганцхан цонхтой тэр цонх хагарчихсан байсан. Энэ дэлгүүр миний өөрийн эзэмшлийн дэлгүүр байгаа юм. Тийм болохоор би алдагдсан бараануудынхаа өртгийг эсвэл бараануудаа буцааж олж авмаар байна. Гомдолтой байна. Би хохирол мөнгөө аваагүй. Нийт 58300 төгрөгний бараа хүлээн авсан. Өмнө тайлбар мэдүүлэгт хэлсэн зарим алдагдсан гэж тэмдэглүүлсэн бараануудаа олсон. Бас өөр зүйлүүд алдагдсан байсан. Орлогын бэлэн мөнгө 600.000 төгрөг нийлээд 1.300.300 төгрөгний эд зүйл алдагдсан. Алдагдсан барааныхаа өртгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-23-24, 84/

            Хохирогч Цэ-н Д-н мөрдөн байцаалтанд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт:

            2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  манай худалдагч Пүрэвдавга над руу утсаар дэлгүүрт чинь хулгай орчихлоо. Цагдаад дуудлага өгсөн байгаа гэхээр нь яваад очтол манай дэлгүүрийн цонх хагарсан бараанууд эмх замбараагүй болсон байсан. Алдагдсан бараануудаа бүрэн бүтнээр нь олж авмаар байна. Эсхүл өртгийг нь гаргуулж авмаар байна. Мөн цонхоо хурдан янзлуулмаар байна. Цонхоо бүтнээр нь солихоос өөр аргагүй болсон. Хулгайд эд зүйлээ алдсан болохоор гомдолтой байна. Хохирол мөнгөө одоо болтол аваагүй байгаа. Хүлээн авсан бараа материалууд нь ажиллахгүй, хуучирч муудсан тул зарах боломжгүй байна. Тиймээс эдгээр эд зүйлсийг хохирлоосоо хасахгүй. Алдсан барааныхаа өртгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-35-36/

            Хохирогч Ц-н Д-н мөрдөн байцаалтанд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт:

            Манай худалдагч алдагдсан бараануудын талаар тодорхой мэдэж байгаа.Би яг ямар бараа хэр хэмжээгээр үлдснийг хэлж мэдэхгүй байна. Бараагаа авчираад хүлээлгэж өгөхийн хувьд өгдөг. Тэгээд бараа дуусаад шинэ бараа авахдаа нэг мөсөн тооцоогоо хийдэг. Өдөр бүр тооцоогоо хийдэггүй. Би гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Алдагдсан бараагаа бүрэн бүтнээр нь олж авмаар байна. Би хохирлын мөнгөө аваагүй байгаа. 2 ширхэг цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, ягаан өнгийн мотоциклийн хөгжим, цэнхэр өнгийн депүзер, мотоциклийн улаан алаг бүрээсийг хүлээн авсан ба эдгээр зүйлс нь ажиллахгүй хуучирч муудсан тул зарах боломжгүй байна. Тиймээс эдгээр эд зүйлсийг хохирлоосоо хасахгүй. Алдсан барааныхаа өртөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-77-78/

          Хохирогч Г-н Б-н мөрдөн байцаалтанд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

       Тухайн үед манай хүү Өвөрхангай аймгийн ..... суманд байж байсан. Тэгээд над руу утсаар яриад дэлгүүрт хулгай орлоо гэдгийг хэлсэн. Хүүдээ цагдаагаас алдсан зүйлээ бүртгээд хэлээдэх гэж байна гэхээр нь би утсаар алдсан юмнуудаа хэлж өгсөн. Энэ дэлгүүр нь миний эзэмшийнх байгаа юм. Би өөрөө хариуцан ажилладаг. Хохирол мөнгө аваагүй байгаа. Манай хүү өөрөө алдсан эд зүйлийнхээ заримыг нь авсан гэж байсан. Надад 652000 төгрөгийн хохирол учирсан. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай хүү 220500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан. Одоо 431500 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг  /хх-119-120/

          Хохирогч Ш-н Д-ны мөрдөн байцаалтанд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

         2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дэлгүүртээ худалдагч Сугарсүрэн үйлчлэгч Мандаа нарын хамт тооллого хийхэд бараа болон орлогын мөнгө эрс зөрөөд байсан. 2 худалдагчаас асуухад ийм их бараа бүтээгдэхүүн зараагүй хүнд зээлээр бараа өгөөгүй мөн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш камерны харагдах байдал өөрчлөгдсөн байгаа гэхээр нь камераа 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагаас эхлэн шүүхэд манай дэлгүүрт 2 хүүхэд орой 22 цаг 40 минутанд ороод камер хөдөлгөн 5-10 минут болоод буцаж гарахдаа камер хуучин байдалд нь оруулсан болоод гарсан байсан. Орсон цагийг нь харахад дэлгүүр хааснаас хойш 30-40 минутын дараа болсон байсан. Нийт 305.500 төгрөгийн хохирол учирсан байгаа. Алдсан бараа материалаа бүрэн бүтнээр нь эсхүл өртөгийг нь олж авмаар байна. Би хохирлоо буруу тооцоолсон байна лээ. Надад нийт 310.890 төгрөгийн хохирол ба 13400 төгрөгийн тамхи хүлээн авсан. Ренчингийн аав Довдондоржоос 160.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 137.490 төгрөг байгаа. М.Угээс хохирлын 137.490 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-5-8/

            Гэрч Ж-н П-н 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

         2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ буюу Өвөрхангай аймгийн ..... сумын 4 дүгээр багт “Бумбат хайрхан” барааны захын дэлгүүр дээрээ өглөө 10 цаг 30 минутанд үед ирсэн. Ажил дээрээ очиход гадна хаалга болон дэлгүүрийн хаалга цоож хэвийн байсан. Дэлгүүрээ онгойлготол цонх хагарсан байсан. Тухайн үед цонх л хагарсан байна гэж бодсон ба лангууныхаа хойд талаар хартал хамаг бараа тарсан байсан. Тэгээд хажуугийнхаа дэлгүүрийн эгчийг оруулж ирж харуулчихаад цагдаад дуудлага өгсөн. Энэ дэлгүүр миний эзэшлийн дэлгүүр биш юм. Би худалдагч нь байгаа юм. Би бараануудаа гүйцэт тоолоогүй гэж урьд тайлбартаа хэлсэн байгаа. Тэгээд л бараагаа гүйцэт тоолчихоод дутагдсан бараануудаа хэлж байна. Тэрнээс илүүг харж хэн нэгний барааг сонирхсон зүйл байхгүй. Тухайн өдөр алдагдсан мөнгө 2 өдрийн орлого байсан. Урд нь хулгай ордоггүй байсан. Хулгай орохоос өмнө байнга л орлогын мөнгөө орхиод явдаг байсан. Тооцоо болон тооллогоо тогтоосон хугацаанд хийдэггүй. Должин эгчийн зав зайг нь харж байгаад л тооллого хийгээд орж ирсэн орлогоо тушаачихдаг гэсэн мэдүүлэг /хх-38-40/

            Гэрч Б-н П-ийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

        2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил руугаа буюу Өвөрхангай аймгийн ..... сумын 4 дүгээр баг Бумбат хайрхан барааны захын дэлгүүр рүү 10 цаг 30 минутын үед охин Э.Ууганчимэгээ явуулсан юм. Тэгтэл явуулснаас удалгүй охин маань нэг танихгүй утаснаас над руу хурдан ир цонх хагарсан байна гэхээр нь ирээд хартал захын гадна болон дэлгүүрийн хаалга хэвийн цоожнуудыг нь харахад хэвийн байсан. Тэгээд дэлгүүр рүүгээ ортол цонх хагарсан, бараанууд эмх замбараагүй байсан. Цагдаад хандах гэтэл Пүрэвдавга аль хэдийнээ дуудсан байсан. Уг лангуу нь миний эзэмшлийнх биш эзэн нь Долгор гэж хүн байгаа. Би Долгорын лангуун дээр сууж ажилладаг. Тиймээс үнэ ханш, тоо ширхэгийг нь сайн мэдэж байна. Улаан өнгийн чихэвч нь цагаан өнгийн мэдрэгчтэй утсанд хайрцаг дотроо дагалдаж зарагддаг мөн чихэвчнээс гадна цэнэглэгчний хамт зарагддаг. Тиймээс чихэвчнийхээ үнэлгээг хэлээгүй. Надад хүний бараа руу илүүг харж сонирхох зүйл алга. Тэр мөнгө нь орлогын мөнгөнөөс авч үлдсэн задгай хариулт мөнгө байсан. Орлогын мөнгөө би өөрөө аваад явсан байсан. Уг мөнгө нь 5000 төгрөгнөөс доош дэвсгэрүүд байсан гэсэн мэдүүлэг /хх-68-70/

          Насанд хүрээгүй гэрч Э-н У-н 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгт:

            Би Б-н П-н төрсөн охин нь байгаа юм. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай ээж Пүрэвсүрэн нь намайг ажил руугаа буюу Өвөрхангай аймгийн ..... сумын Бумбат хайрхан нэртэй барааны зах руу 11 цагийн орчим явуулсан юм. Тэгээд гадна талынхаа хаалгыг өөрөө онгойлгож ороод дэлгүүрээ онгойлгоод ортол цонх хангарч шалаар цонхны хагархай тарсан, лангуун дээрх бараанууд эмх замбараагүй болсон байхаар нь энэ талаар ээжид хэлсэн. Төд удалгүй ээж ирсэн. Ээжийн араас цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх-71/

            Гэрч Э-н Н-н 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт:

            Би хар өнгийн Хенсис маркийн мотоцикльтой. Уг мотоцикль нь улсын дугаар байхгүй. 2015 оны 10 дугаар сарын 30-ны үеэр би хөдөө явчихаад гэртээ иртэл миний мотоциклийн суудал хар улаан өнгийн суудлын бүрээстэй болсон байсан. Дүү Д  болон түүний найз У-с асуухад хүнээс авсан гэж яриад байсан. Мөн уг явдлаас өмнө манай дүү улаан өнгийн пүүк өмсөөд яваад байхаар нь асуусан чинь Угийн пүүз гэж надад хэлсэн. Угээс мөн асуухад миний пүүз гэж байсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны үеэр байсан санагдаж байна. Тэр үер манай дүү Д У-н хамт нар жаргасан хойно гэрт ирээд У нь надад манай ах мөнгө өгсөн өөрөө одоо ууланд байгаа мотоцикль аваад өг Ооноо ахад зарах мотоцикль байна гэхээр нь тэр мотоциклийг нь тэр оройноо аваад У, Д 2 манайд хоноод маргааш нь У мотоциклоо унаад яваад өгсөн. Би 400.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. 20000 төгрөг болон 5000 төгрөгийн дэвсгэрүүд байсан гэсэн мэдүүлэг /хх-60-61, 159/

            Гэрч Эрдэнэцэцэгийн Дын мөрдөн байцаалтанд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгт: 

          2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим У бид хоёр голын зүүн талд жалганы дэргэд уулзаад тэндээсээ голын баруун талруу гарч ирээд “Бумбат хайрхан” барааны захаас мотоциклийн обуд, папрешик ер нь мотоциклийн сэлбэгүүд сонирхоод явсан юм. Тоглож байгаад нар жаргах үеэр бүрэнхий арай тасраагүй байхад барааны зах дээр очсон. Тэгэхээр нь бид хоёр захын том хаалганы эсрэг ханаар буюу захын хойд талаар давахаар болоод У намайг татаж хашаан дээр гаргаад бид 2 хашаа руу орсон. Хашаа руу ормогцоо газраас чулуу аваад хаалган талд байрлах 2 дахь цонхыг би хагалах гээд чулуу шидтэл оноогүй. У чулуу шидэж хагалаад бид 2 дотогшоо орсон. Тэр 3 дэлгүүрийн 2 дэлгүүрээс нилээд их мөнгө авсан. Тэр мөнгөөрөө У-н хамт идэж уух юм авч идсээр байгаад дуусгасан. Хэр хэмжээний мөнгө байгааг нь тоолоогүй. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр У бид 2 “..... рашаан сувилал” ХХК-ийн ард байх саарал өнгийн 2 давхар дэлгүүрээс хулгай хийсэн. Урд хаалганы баруун талд байх цонхны салхивчаар би түрүүлж гараад У тортой юмнуудаа авч өгсөн. Бид 2 тэндээс яваад Угийн ахынх нь эзэнгүй байшинд очиж тэндээ хулгайлсан эд зүйлсээ нуугаад тэндээ хоночихоод өглөө нь гэр гэрлүүгээ харьж байгаад цагдаа нарт баригдсан. Би олон янзын хэрэгтэй зүйлтэй болох гэж л хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Надад хулгайн гэмт хэрэг үйлдэх сонирхол байгаагүй. Надад өөр үйлдсэн хулгайн гэмт хэрэг байхгүй. Манай ах тэр талаар мэдэхгүй. Хаалганых нь нугаснаас нэг төмөр цухуйсан байсан тэр төмрийг нь би шрүпээр цохиж онгойлгосон. У бид 2 “Бумбат хайрхан” дэлгүүрээс хулгайлсан мөнгөөрөө мотоцикль авсан. Мотоцикль ихэвчлэн манайд байдаг байсан. У унаад манайд тавьчихдаг байсан. Мотоциклийг худалдаж аваад бүтэн 7 хоног манай хашаанд хоносон. У тэр мотоциклийг голын зүүн талаар л унадаг байсан. Сүүлийн ганц 2 хоногт би унадаг байсан. Би өөрийнхөө авсан юмнуудыг мартсан байна. Өмнө өгсөн мэдүүлгүүд дээр бүгд үнэн зөвийг ярьсан байгаа. Өвгөн “Шунхлай” дэлгүүр нь ..... рашаан сувилалын хойно байрлалтай юм. Альнаас нь хэр хэмжээтэйг авснаа би санахгүй байна. Урд өгсөн байцаалтууддаа би бүгдийг тодорхой ярьсан. Манай ах уг хэрэгт ямарч хамаагүй гэсэн мэдүүлэг /хх-88-91, 212/

          Гэрч Г-н Л-н мөрдөн байцаалтанд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт: 

             2015 оны 10 сарын сүүлээр байсан. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Гэрийн гаднаас манай хоёр настай бага хүүхэд ногоон өнгийн волейболын бөмбөг гадаа тоглож байгаад олоод ирсэн байсан. Мөн түүний дараахан байсан санагдаж байна. Д ч эгчийндээ байсан юм. Утасны цэнэг дуусчихаад цэнэглэгч гуйтал Д надад цагаан өнгийн олон салаа батерей цэнэглэгч өгсөн. Түүнийг нь буцаан өгнө гээд марчихсан байсан. Тэгээд өнөөдөр цагдаа нар ирээд тэр бөмбөг, цэнэглэгч хоёрыг надаас хураагаад явсан гэсэн мэдүүлэг  /хх-164/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/

          Хохирогч М.Бын дэлгүүрээс алдагдсан гэх сидинүүдийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-8-9/,

            Яллагдагч М.Угийн эд зүйлээ хадгалсан гэх айлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-12/

         Хохирогч М.Бад ногоон өнгийн бөмбөг 1, шар өнгийн бөмбөг 1, саарал өнгийн шоо 1, хуванцар савтай гортиг 1, цагаан ногоон, улаан өнгийн чихэвч 3 ширхэг, том ягаан өнгийн чихэвч 1 ширхэг, 12 ширхэг ууттай хаяг шошготой кин, хар өнгийн USB оролт 2 ширхэгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13/,

              Хохирогч М.Бын дэлгүүрээсээ алдагдсан гэх эд зүйлээ бичсэн гар бичмэл /хх-16/

              Хохирогч М.Бын дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-86/

              Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-29/,

              Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-32/

            Хохирогч Ц.Д-н дэлгүүрээс алдагдсан гэх эд зүйлүүд болох ногоон өнгийн канттай биеийн тамирын хар өмдийг М.Угээс, цагаан өнгийн батерей цэнэглэгч, цагаан өнгийн цэнэглэгчийн толгой зэргийг Э.Доос тус тус хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-33-34/,

            Н.Б-с цагаан өнгийн мэдрэгчтэй 1 ширхэг гар утсыг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-35/,

            Хохирогч Ц.Д-д цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, ногоон өнгийн канттай биеийн тамирын хар өмд, цагаан өнгийн батерей цэнэглэгч, цагаан өнгийн цэнэглэгчийн толгой зэргийг хүлээлгэн өгсөн өгсөн тухай тэмдэглэл /хх-36/,

            Хохирогч Ц.Д-н дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-41/

            Хохирогч Ц.Д-н дэлгүүрээсээ алдсан гэх эд зүйлсээ бичсэн гар бичмэл /хх-40/

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-53/,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-54-56/

            Э.Н-с хар өнгийн суудлын бүрээс 1 ширхэг хураан авсан тогтоол /хх-58/,

            Хохирогч Ц.Д-н дэлгүүрээсээ алдсан гэх эд зүйлсээ бичсэн гар бичмэл /хх-72/

            Хохирогч Ц.Д-н алдагдсан барааны эд зүйлийн үнэлгээ /хх-73/,

      М.Угээс “Бумбат” хайрхан барааны захаас хулгай хийсэн мөнгөөрөө худалдан авсан мотоциклийг хураан авсан тогтоол, тэмдэглэл, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-60-65/

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-102/,

            Хэрэг учрлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-103-110/,

            Яллагдагч М.Угийн эд зүйлээ хадгалсан гэх айлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-111-116/,

            Хохирогч Г.Б-н дэлгүүрээс алдсан эд зүйлд гаргасан комиссын үнэлгээ /хх-124-125/,

            Э.Доос мөнгө, асаагуур бохь болон гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гутал зэргийг хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-128-130/,

            Яллагдагч М.Угийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гутал, утасны нэгжийн картууд, ууттай чихэр, асаагуур хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-131-132/,

            Хохирогч Г.Булганчимэгийн хүү Н.Батзаяад М.Угээс хураан авсан 2 ширхэг асаагуур, Маоам нэртэй ногоон өнгийн чихэр 1 ширхэг, 5000 төгрөгний скайтелийн нэгж 1 ширхэг, 1000 төгрөгийн нэгж 1 ширхэг, юнителийн 2000 төгрөгний нэгж 2 ширхэг зэрэг нийт 220.500 төгрөгийн эд зүйлийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-133-135/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-235/,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-32/

            Д.Ргийн эцэг С.Д-с 2 ширхэг түлхүүр хураан авсан тогтоол, тэмдэглэл, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-240-242/,         

           Н.Б-с цагаан өнгийн мэдрэгчтэй 1 ширхэг гар утсыг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-35/,

      Яллагдагч М.Угээс тамхи хураан авсан тогтоол, тэмдэглэл, хохирогч Ш.Дэлгэрсайханд тамхийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-247-249/

            Хохирогч Ш.Д-ы дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-251/

            Насанд хүрээгүй яллагдагч Д.Ргийн хохирол төлсөн баримт 2 дугаар /хх-2-3/,

            П.П-с цоож хураан авсан тогтоол, тэмдэглэл, үнэлгээ 2 дугаар /хх-ийн 27-28/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Батжаргалын 2015 оны 11 дүгээр  сарын 11-ний өдрийн №80 дугаартай дүгнэлт /хх-148-151/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганбатын 2015 оны 11 дүгээр  сарын 18-ны өдрийн №75 дугаартай дүгнэлт /хх-157-164/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Батжаргалын 2015 оны 11 дүгээр  сарын 11-ний өдрийн №81 дугаартай дүгнэлт /хх-168-171/,

            Д.Ргийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн № 01 дугаартай сэтгэцийн дүгнэлт /2 дугаар хх-16/

        М.Угийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн № 02 дугаартай сэтгэцийн дүгнэлт /2 дугаар хх-20/

            Насанд хүрээгүй яллагдагч М.Угийн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анх гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас, 01 сар 25 хоногтой байсан, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ 15 нас 04 сар 04 хоногтой байсан талаар тус тус нас тоолсон мөрдөн байцаагчийн тэмдэглэл, ..... сумын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг гэсэн сургалтын менежир А.Гантулгын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, үрчлэлтийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг лавласан Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа /хх-187, 189, 193, 195, 197, 2 дугаар хх-38, 59-60, 67-68, 70/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл хх-224-231,

           Насанд хүрээгүй яллагдагч Д.Ргийн гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тоолсон тэмдэглэлээр 14 нас 3 сар 5 хоног /2 дугаар хх-39/,

            Насанд хүрээгүй яллагдагч Д.Ргийн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид сурдаг гэсэн захирал Т.Баярмөнхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 43 тоот албан бичиг, хувийн хэргийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-57, 61-66, 71-72/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2 дугаар хх-91-92/,

            Насанд хүрээгүй яллагдагч М.Угийн хохирол төлсөн баримтууд /хх-118-125/ зэрэг болно

          Насанд хүрээгүй шүүгдэгч М.У нь давтан үйлдлээр 14 насанд хүрээгүй Э.Д-тэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Бумбат хайрхан” гэх барааны захын дэлгүүрийн цонхыг хагалан бусдын орон байранд нэвтрэн орж иргэн М.Б, Ц.Д, Ц.Д нарын дэлгүүрээс эд зүйл хулгайлан М.Бад 1.300.300 төгрөгийн, хохирогч Ц.Должинд 905.800 төгрөгийн, хохирогч Ц.Долгорт 448.200 төгрөгийн хохирол учруулсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14 насанд хүрээгүй Э.Д-тэй бүлэглэн Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багт байх “Өвгөн шунхлай” дэлгүүрт нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Г.Б-т 652.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 28, 29, 2016 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутагт байх “Гуа хайрхан” дэлгүүрт насанд хүрээгүй яллагдагч Д.Ртэй бүлэглэн түлхүүр тааруулан бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Ш.Д-д 310.890 төгрөгийн хохирол учруулж, 5 хохирогчид нийт 3.617.190 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Насанд хүрээгүй яллагдагч Д.Р нь насанд хүрээгүй яллагдагч М.Утэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 28, 29, 2016 оны 01 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутагт байх “Гуа хайрхан” дэлгүүрийн хаалганд түлхүүр тааруулан бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Ш.Д-д 310.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч М.Бын мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

          Дээрхи нотлох баримтуудаар насанд хүрээгүй шүүгдэгч М.У, Д.Р нь давтан үйлдлээр орон байран нэвтэрч бусдад 3617190 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэг үйдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

      Шүүгдэгч М.У, Д.Р нар нь насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Угийн өмсөж явсан гутал 1 ширхэг,  3 ширхэг түлхүүр, 1 ширхэг цоож зэргийг устгаж, камерын бичлэг бүхий сиди 2 ширхэг, 1 флаш зэргийг хавтаст хэрэгт хавсарган, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн №L6XPAK2A48020011 арлын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Насанд хүрээгүй шүүгдэгч М.У, Д.Р нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд бусдад төлөх хохирол төлбөргүй хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

         Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 396, 297, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Б овогтой М-ын У, Р овогтой Д-н Р нарыг бусдын орон байранд удаа дараа нэвтрэн орсон давтан үйлдлээр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогтой М-ын У, Р овогтой Д-н Р нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У, Д.Р нарт оногдуулсан оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Шүүгдэгч М.У, Д.Р нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

        5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн №L6XPAK2A48020011 арлын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар М.Угийн өмсөж явсан гутал 1 ширхэг,  3 ширхэг түлхүүр, 1 ширхэг цоож зэргийг устгаж, камерын бичлэг бүхий сиди 2 ширхэг, 1 флаш зэргийг хавтаст хэрэгт хавсаргасугай.

       7. Насанд хүрээгүй шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт эх хувиараа шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

       8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1., 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.У, Д.Р нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь анхаарал тавихыг Р.Р-н эх Р.Бу, М.Угийн эцэг В.М- нарт хариуцуулсугай.

       9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1  304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч М.У, Д.Р нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА