Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар ШЦТ0031

 

Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн эрүүгийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Улсын яллагч Д.Бат-Өлзий

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мядагмаа

Шүүгдэгч Б.Д

Хохирогч: У.О, Н.Ц

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нарыг оролцуулан Х сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-н Д-д холбогдох  эрүүгийн  201515010195 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19  оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Х суманд төрсөн, эрэгтэй, ..... настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Х сумын 1 дүгээр баг, Сайрын 04-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл: Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 03 сарын 26-ны өдрийн 09 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 12 сарын 02-ны өдрийн 09 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 06 сарын 03-ны өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 15 хоногийн баривчлах ялаар, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 орны 07 сарын 19-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, 4 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, С  овгийн Б-н Д  /РД: ЙР88021515/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч буюу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Х сумын ...... багийн Арцатын 4-8 тоотод оршин суух иргэн М.Ойдовын гэрт нэвтрэн орж хохирогч Ж.Тд 510.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 02-04-ний хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн нутаг Өлийн 13-12 тоотод байх хохирогч Ц.Дгийн гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Ц.Дд 840.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн нутаг Өлийн 8-21 тоотод байх хохирогч Р.Б-н гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Ц.Х 540.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 10 сард Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 07-07 тоотод байрлах Ц.Аийн гэрт орж нөтбүүк, гар утас, мөнгөн ээмэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Ат 465.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 2-3 тоотод байх иргэн Д.Ү-ын гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Д.Ү-д 837.500 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Х сумын ...... багийн Сайрын 03-03 тоотод оршин суух иргэн Б.Ц-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Д.Ц-д 461.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Луваанжалбын 2-3 тоотод байх иргэн Г.Г-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Г.Г-т 385.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 02-11 тоот хашаанд байх иргэн Ш.Л-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Ш.Л-д 510.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 07 сарын 02-ны өдрөөс 2015 оны 07 сарын 22-ны хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Од-ын 10-02 тоотод оршин суух иргэн Ж.Б гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Ж.Б-д 300.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 02-ны 14 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 11-02 тоотор оршин суух иргэн Д.Б-ны гэрт орж эд зүйл хулгайлан 1.560.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагаас 16 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Х сумын Ганган-Орхон багийн Мойлтын 03-18 тоотод оршин суух У.Оы гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч У.Од 700.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 03 сарын 24-ний өдөр 14-17 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн иргэн Г.Я-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Н.Цд 3.730.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 11 сарын 03-ны өдөр 13 цаг 40 минутаас 14 цаг 20 минутын хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ...... багийн Арцатын 12-02 тоотод байрлах Р.Г-ын гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Р.Г-д 785.000 төгрөгний хохирол тус тус учруулж, нийт 13 удаагийн үйлдлээр 13 хохирогчид нийт 11.623.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

  • Хохирогч Ж.Тын мөрдөн байцаалтад ... 2015 оны 12 сарын 02-ны өдөр 19 цаг өнгөрөөгөөд ажлаасаа тараад нөхрийнхөө хамт харьтал манайд суудаг хүүхэд та цонхоо онгорхой орхисон юм уу, бас шкафны толь хагарсан байх юм гэж хэлэхээр нь би юу гэж цонх онгорхой байх билээ гээд арай хулгай орчихоогүй байгаа даа гээд ойр зуурын юмаа бүртгэхэд гал тогооны сервантанд байсан хуучны үндсэн тагштай мөнгөн аяга, том өрөөний сервантанд байсан цагаан шигтгээтэй ээмэг, бөгж, гинж, кулоны мөнгөн хослол, мөн мөнгөн гинж, цэнхэр шигтгээтэй бөгж, кулон бугуйвч /бүгд цэнхэр шигтгээтэй/, цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, монетон ээмэг бөгж, эрэгтэй монетон өргөн кольцон бөгж, SKY  гэсэн сим хийдэг мэдрэгчтэй цагаан өнгөтэй гар утас, жижиг өрөөний авдарнаас хадганд ороогоод орхисон 7000 төгрөг зэрэг зүйлс алдагдсан байсан. Мөнгөн аяга нь хуучны үндсэн тагш аягатай, ёроолын мөнгөн бүрээс хөдөлсөн, түүнийг хадаж байсан, дунд гарын аяга байгаа. Аягаа 500.000 төгрөг, цагаан шигтгээтэй ээмэг, бөгж, гиж, кулоныг нь манай байгууллагаас өнгөрсөн жил надад өгч байсан юм. Түүнийг 90.000 төгрөгөөр авсан гэсэн, тэгэхэээр 90.000 төгрөг. Цэнхэр шигтгээтэй бөгж, бугуйвч, гинжээ ээмэгтэй хосоор нь 120.000 төгрөгөөр авч байсан юм. тэгээд ээмэг нь байгаа болохоор 100.000 төгрөг, цагаан шигтгээтэй ээмэг бөгжөө 2013 онд 50.000 төгрөгөөр авч байсан болохоороо тэр үнээрээ, монетон ээмэгээ 100.000 төгрөг, монетон эмэгтэй бөгжөө 100.000 төгрөг, эрэгтэй монетон бөгжөө 200.000 төгрөг, гарутсаа 2 жилийн өмнө 100.000 төгрөгөөр авч байсан юм. Тэгэхээр 50.000 төгрөгөөр тус тус үнэлээд 7000 төгрөгтэйгөө нийт 1.197.000 төгрөг болж байна. Гомдолтой байна. эд зүйлсээ олж авмаар байна   ... би мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгж, 2 хосыг хүлээн авсан. Харин эрэгтэй эмэгтэй монетон бөгж гар утсыг аваагүй. Иймд иймд гомдолтой байна. үлдсэн хохирлоо авмаар байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/27,28 дугаар хуудас/
  • Хохирогч Ц.Дгийн мөрдөн байцаалтад ... Би Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Өлийн 12-13 тоотод байх гэрт 2015 оны 12 сарын 02-ны орой 18 цагийн үед ажлаасаа ирсэн. Манайд гэрт суудаг дүү нарын хүүхдүүд ирчихсэн байсан. Би гаднаас Архангай аймгийн Хотонт сумаас ирсэн. Пунсалдулам болон манай дүү Гончигсүрэн, түүний эхнэр алтанбагана нарын хамт гэртээ ирсэн. Хөдөөнөөс ирсэн дүү нар 19 цагийн үед хөдөө буцаад явсан. Түүнээс хойш манай гэрт Амгаабазар ах гэр бүлийнхээ хамт ирээд 11 цагийн орчимд явсан. Тэгээд амрах гээд байж байтал манай дүүгийн хүүхэд Оюунгэрэл хойд өрөөнөөс салхи сийгээд байна гэж хэлэхээр нь цонхоо үзтэл манай байшингийн цонхны порчик онгорхой байсан. Гэрт байсан хүүхдүүдээс хэн цонх онгойлгоод хаагаагүй юм бэ гэж асуусан. Онгойлгосон хүн байхгүй гээд байхаар нь эд зүйлсээ бүртгээд үзтэл том өрөөний тавиур дээр давхарлаж тавьсан 3 ширхэг мөнгөн аяга болон хойд өрөөний авдарнаас Самсунг маркийн цагаан өнгөтэй ягаан гэртэй гар утас, мөнгөн болон монетон гинж зэрэг алдагдсан байсан ... Би 3 ширхэг  мөнгөн аяга хүлээн авсан. Харин монетон гинж, мөнгөн гинж, гар утасны хохирлыг нэхэмжлэхгүй. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/45-47дугаар хуудас/
  • Хохирогч Ц.Х-н мөрдөн байцаалтад ... Манай өвлийн байшингаас 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 сарын 14-нд шилжих шөнө манай Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Өлийн 08-21 тоотод байх байшингийн цонхыг хөшиж онгойлгоод дотор нь байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн жижижг мөнгөн аяга 1 ширхэг нийт 3 мөнгөн аяга алдсан байсныг 2015 оны 11 сарын 14-ний өглөө манай нөхөр Р.Батпүрэв хувцсаа солих гэж очоод мэдсэн ... надад гомдол санал байхгүй, аягаа олж авсандаа баяртай байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/63-64 дүгээр хуудас/
  • Хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтад ... 2015 оны 10 сард, өдрийг нь санахгүй байна. манай байшинд хулгай орж, хүүхдийн саарал нөтбүүк, гар утас 2 ширхэг, мөнгөн кулон, ээмэг, флаш диск зэрэг эд зүйлс алга болсон байсан. Эд зүйл алга болсон гэдгийг мэдээгүй байсан, саяхан цагдаа нар ирж хулгай орсныг мэдсэн. Алдсан эд зүйлээ олвол гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд суухгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/77-78 дугаар хуудас/
  • Хохирогч Д.Ү-н мөрдөн байцаалтад ... 2015 оны 10 сарын 16-17-нд шилжих шөнө Х сумын ..... багийн Одын 02-03 тоотод байрлах манай байшингийн модон рамтай том цонхыг хагалж, том өрөөний сервантанд байсан 2 ширхэг мөнгөн аяга, жижиг өрөөнд байдаг авдар дээрээс бурхны “Соёрхол” гэсэн архи, авдарны цоожийг эвдэж дотроос нь модон жижиг хайрцагнаас 2 талдаа ягаан шүрэн шигтгээтэй, дундаа  ногоон оюу номинтой хоёр талдаа нугастай аавын минь хийлгэж өгсөн мөнгөн бугуйвчийг авсан байсан. Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 240.000 төгрөг, шинэ цагийн жижиг мөнгөн аяга 1 ширхэг 180.000 төгрөг, “Зоос гоёл”-оос өнгөрсөн намар манай худ болох хүмүүс худалдаж аваад манайд өгч байсан шинэ цагийн цулгуй аяга, хуучны хоёр талдаа ягаан шүрэн шигтгээтэй, дундаа ногоон оюутай, нугастай мөнгөн бугуйвчийг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Ягаан шүр болон оюу нь үнэтэй хуучин цагийн аавын минь хийлгэж өгсөн бугауйвчийг минь авсан. Шинэ цагийн жижиг мөнгөн аяга 1 ширхэг нь 180.000 төгрөг, шинэ цагийн цулгуй аяга бугуйвчийг 1.000.000 төгрөгөөр, “Соёрхол” архийг 17.500 төгрөгөөр үнэлж байна. Нийт 1.437.500 төгрөг болж байна  ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/89-91 дүгээр хуудас/
  • Хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтад ... 2015 оны 05 сарын сүүлээс 07 сарын хооронд манай байшинд хулгай орсон талаар манай нөхөр утсаар хэлсэн. Гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд авдарны цоож эвдрээд дотор нь байсан 0,75 литрийн “Алтанчингис”, “Хар сувд” архи, даалинг нь үлдээгээд дотор нь байсан тархи манан хөөрөг ааваас минь үлдсэн эд зүйлс алга болсон байсан. Тэр үед өөр зүйл үгүйлээгүй, хэд хоногийн өмнө цагдаа ирээд бугуйн цаг, гар утас зэрэг алга болсон талаар хэлсэн. Тархи мана чулуун толгойтой хуучины хөөрөг байсан 400.000 төгрөг, Алтанчингис архийг 17.000 төгрөг, хар сувд архийг 30.000 төгрөг, гар утсыг 40.000 төгрөг, бугуйн цагийг үнийг нь хэл мэдэхгүй байна. алдсан эд зүйлээ олж авмаар байна. Би учирсан 461.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/100-102 дугаар хуудас/
  • Хохирогч Г.Г-н мөрдөн байцаалтад ... 2015 оны 12 сарын 09-ний өдөр би ажилдаа яваад орой 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Луваанжалбын 02-03 тоотод байдаг гэртээ ирсэн. Гэтэл манай том өрөөнд байсан их гарын мөнгөн аяга, эхнэрийн мөнгөн гиж, бөгж, кулон зэрэг эд зүйл алдагдсан байсан. Д гэдэг залуу манай гэрээс хулгайлсан эд зүйлсээ авчраад өгсөн болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/112 дугаар хуудас/
  • Хохирогч Ш.Л-н мөрдөн байцаалтад ... Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 02-11 тоотод байх манай байшинд хулгай орж эд зүйл алдагдсан. Хулгайд алдагдсан эд зүйл гэвэл боловсруулсан 18 ширхэг хурганы арьс, ногоон өнгийн хүхдийн шинэ пүүз, хүрэн өнгийн үүргэвч, үсний машин, 10 кг борц алдагдсан. Миний хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Гэхдээ би Д гэдэг залуугаас хохирлыг нэхэмжлэхгүй. Учир нь Д гэмт хэрэг үйлдсэн талаар хэргээ хүлээсэн байсан. Мөн эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг ядарсан залуу байна. надад учирсан 510.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/120-121 дүгээр хуудас/
  • Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтад ... 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймаг орохоор явсан. Манай гэрт тухайн үед надаас өөр хүн байгаагүй. Намайг явахад манай гэрт хар өнгийн зөөврийн компьютер байсан. Тэгээд 2015 оны 07 сарын 22-ны өдөр гэртээ ирсэн. Тухайн үед гэрээс компьютер алга болсон гэдгийг мэдээгүй. Маргааш нь мэдээд олдохгүй байх гэж бодоод цагдаад хэлээгүй. Бат-Эрдэнэ гэдэг цагдаа ирээд танай гэрээс зөөврийн компьютер алдагдсан гэж хэлээд миний компьютерийг гаргаж үзүүлсэн  ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/131 дүгээр хуудас/
  • Хохирогч Д.Бы мөрдөн байцаалтад ... 2015 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 12 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумаас хадмын дүү эхнэртэйгээ ирсэн. Өдөр 14:10 цагийн үед эхнэр бид хоёр хөдөө явсан. Орой 18:00 цагт гэртээ ирэхэд унтлагын өрөөний цонх онгорхой, авдрыг эвдэж онгойлгосон байсан. Би шууд цагдаад дуудлага өгсөн. Унтлагын өрөөнд байсан эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, гинж, 3 хос 4 ширхэг, жижижг мөнгөн аяга 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэг, бурхан дээр байсан 30.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Нийт 1.560.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол төлбөрийг Доос нэхэмжлэхгүй, учир нь Д төлөх чадваргүй залуу байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/163, 203 дугаар хуудас/
  • Хохирогч У.Оы мөрдөн байцаалтад ... 2015 оны 02 сарын 20-ны өглөө 09 цагийн үед манайд Зоригоо гэдэг залуу нэг залуутай хамт орж ирсэн. Эхнэр бид хоёр босоогүй байсан тул тэр хоёр гараад явсан. Өдөр 14 цагийн үед гэрээсээ гарсан. Аавын гэрийн гадаа Зоригоотой таарсан. Нөгөө залуутай хамт явж байсан. Манай эхнэр 16 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн урд талын цонх онгорхой, том өрөөнд байсан зургийн аппарат, жижиг мөнгөн аяга, гал тогоонд байсан гар утас алга болсон байсан. Надад нийт 800.000 төгрөгийн хохирол учирсан  ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/188, 204 дүгээр хуудас/
  • Хохирогч Н.Ц мөрдөн байцаалтад ... нөхөр бид хоёр ач хүүгээ эмнэлэгт үзүүлчихээд 17:00 цагийн үед гэртээ ирээд хамгийн түрүүнд хашаандаа орж байшингийн хаалга түгжээгүй байхыг хараад дотогш орж цүнхээ онгойлгож мөнгөө үзсэн. 90.000 төгрөг алга болсон байсан. Араас нөхөр Яндаг орж ирээд хөөрөг даалингаа үзээд алга болсон байна гэж байсан. Хажууд нь ээмэгний саванд байсан бөгж байхгүй, савыг нь хооосн үлдээсэн байсан. Тэгэхээр манайхыг сайн мэддэг хүн орсон байна гэж бодсон. Хөөрөг 6.000.000 төгрөг, алтан ээмэг 600.000 төгрөг, 2 мөнгөн бөгж 80.000 төгрөгөнд үнэлж байна. гомдолтой байна. алдсан зүйлээ олж авмаар байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 01/231-232 дугаар хуудас/
  • Хохирогч Р.Гмөрдөн байцаалтад ... 2015 оны 11 сарын 03-ны өдөр эхнэр бид хоёр 13 цаг 45 минутанд ажилдаа явсан. Тэгээд би 14 цаг 20 минутын үед гэртээ ирсэн. Удалгүй манай охин Номинжаргал гэртээ ирсэн. Жижиг өрөөний цонх онгорхой байна гэж хэлсэн. Би эхнэр онгойлгосон юм байх гэж бодоод өнгөрсөн. Орой эхнэр Нанжид 18 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Би дэлгүүр орох ажил гараад өөрийнхөө түрийвчийг авсан. Гэтэл түрийвчинд байсан 43.000 төгрөг алга болсон байсан. Би мөнгө алга болсон байна гэж хэлэхэд эхнэр авдар дотор байсан мөнгө бас байхгүй байна гэсэн. Авдар дотор 411.000 төгрөг байсан. Би хулгай орсон байна гэж бодоод гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрээс алдсан эд зүйлсийн содон шинж тэмдэг гэвэл дугуй хэлбэртэй шар оосортой нүүрэн дээрээ “Эрчим хүч 85 жил” гэсэн бичигтэй цаг 1 ширхэг, цагаан өнгийн оосортой хуучин цаг 1 ширхэг, хар өнгийн S2 маркийн гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгж, гинж, кулон 1 хос, хүүхдийн мөнгөн ээмэг 2 хос, хүүхдийн өрөсөн ээмэг 2 ширхэг, мөнгөн дугуй хэлбэртэй хүзүүний зүүлт 1 ширхэг алдагдсан байсан. Нийт 785.000 төгрөгийн хохирол  учирсан. Үүнийг нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 02/22, 02/39 дүгээр хуудас/
  • Гэрч Л.Ц мөрдөн байцаалтад ... Надад 110.000 төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ би Доос 110.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Иймд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 02/159 дүгээр хуудас/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 25 тоот шинжээчийн ...
  1. Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 201515010032, 201515010033 тоот хэргүүдийн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын улны мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлсэн зураг №5 гэж дугаарласан гутлын улны мөр нь Өвөрхангай аймгийн Х сумын Сансар хороо Одын 11-02 тоотод хулгай орсон гэх хэргийн газраас бэхжүүлэн авсан зураг №3 –тай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Харин зураг №2,4,6 зураг №2,4,5 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь хоорондоо тохирохгүй байна.
  3. Тогтоолд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 01/192-195 дугаар хуудас/

 Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтанд ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна би авсан зүйлийнхээ талаар тодорхой ярьж мэдүүлэг өгнө. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х сумын ...... багийн Арцатын 04-08 тоотод байдаг байшинтай айлын цонхоор орж 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон авсан. Мөн энэ өдөр Х сумын Вангий овоо багийн Өлийн 13-13 тоотод байдаг байшинтай айлын цонхоор орж 3 ширхэг мөнгөн гар утас, монетон гинж, мөнгөн гинж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 2015 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Х сумын ..... багийн Өлийн 08-21 тоотод байдаг байшинтай айлын цонхоор орж 3 ширхэг мөнгө аяга авсан. 2015 оны 05 дугаар сард өдрийг санахгүй байна. Х сумын ...... багийн Сайрын 03-03 тоотод байдаг байшинтай айлын цонхоор орж хөөрөг, гар утас 2 шил архи бугуйн цаг авсан. 2015 оны 10 дугаар сарди Х сумын ..... багтийн од 02 дугаар гудамж байдаг   Бямбасамдан ахын байшинд орж 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч 1 шил архи авсан. 2015 оны 10 дугаар сард өдрийг санахгүй эайна. Х сумын ..... багийн 07-07 тоотод оршин байдаг байшинтай айлын цонхоор орж зөөврийн компьютер 2 ширхэг гар утас мөнгөн ээмэг, кулон авсан. 2015 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Х сумын ..... багт байдаг Борхүүгийн байшингийн цонхоор орж зөөврийн компьютер авсан. 2015 оны сард өдрийг санахгүй байна. Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн нутагт байдаг. Ш.Л гэдэг айлаас ногоон пүүз, хүрэн өнгийн үүргэвч, үсний автомашин, хурганы арьс борц авсан. 2015 оны 12 дугаар сард цагдаагийн Гантөмөр ахын гэрээс 1 ширхэг мөнгөн аяга цагаан ууттай мөнгөн ээмэг бөгж авсан. 2015 оны 11 дүгээр сарын эхээр Р.Г ахын гэрээс 2 ширхэг цаг, 1 гар утас бэлэн мөнгө 400 гаран мянган төгрөг, мөнгөн ээмэг бөгж, зүүлт зэргийг авсан. 2015 оны 02 дугаар сард шинийн 02-ны өдөр цагдаагийн Батсүхийн урьд талын үзүүрийн байшинтай айлын урд талын цонхоор орж зургийн аппарад, мөнгөн аяга, хар өнгийн гар утас авсан. Тэр өдөр Х сумын ..... багийн халуун усны гудамжинд байдаг нэг айлын цонхоор орж 2 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг бөгж, гинж авсан. 2015 оны 3 дугаар сард өдрийг санахгүй байна Я ахын гэрт орж хөөрөг, шар ээмэг, цагаан бөгж авсан. Би Яндаг ахыг урьд нь таньдаг юм ...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 02/70-73 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч Б.Дын шүүх хуралдаанд ... Би хийсэн үйлдэлүүддээ гэмшиж байна. Би цагдан хоригдож байхдаа батлан даалтанд гарах хүсэлт бичсэн. Тэгсэн чинь мөрдөн байцаалт явагдаж дуусаагүй байна гээд татгалзсан. 2016 оны 2 дугаар сарын 16-нд намайг байцаалтанд авч ирээд үлдсэн хэргээ хүлээвэл батлан даалтанд гаргана гэхээр нь сүүлийн 4 хэргийг хүлээсэн. Энэ талаар яллах дүгнэлт дээр байхгүй байсан. Бат-Эрдэнэ байцаагч намайг энэ хэргүүдээ хүлээвэл батлан даалтанд гаргана гэж хэлсэн. Би эхнэр 3 хүүхэдтэйгээ байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ надтай 2 удаа очиж уулзсан. Би хавтаст хэрэгтээ танилцахад 2 удаа уулзсан гэсэн байсан. Би сүүлийн 4 хэргийг хүлээхээс өмнө цагдан хоригдож байсан. Олон удаа очсон хэд гэдгийг санахгүй байна. цагдан хорих байрны бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Батлан даалтанд гаргана гэснийг нь 10 гаруй хүн байсан мэдэж байгаа. Тэнд хамт хоригдож байсан Батмөнх, Найдан гэж 2 хүн намайг чи хэрэггүй юм бишүү. Өөрөө хийгээгүй байж өөртөө лай хурааж яах юм гэсэн. Би зөв гэж бодоод сүүлийн 4 хэргийг хүлээсэн. Намайг 3 сар батлан даалтанд гаргана гээд гаргаагүй. Би энэ тухайг өмгөөлөгчдөө хэлсэн. Өмгөөлөгч намайг хэрэггүй гэсэн. Би энийг өөрийнхөө зөв гэж бодоод хүлээсэн. Би анх 2015 оны 5 дугаар сард Х сумын Сайр гэх газар байдаг Цэдэвсүрэн гэдэг айлд ороод хөөрөг, утас авсан. Дараа нь од хороонд байдаг Лхагвасүрэн гэдэг айлд ороод үсний машин, үүргэвч, хурганы арс авсан. Дараа нь Борхүү гэдэг айлд орсон Тэр айл Х суманд байдаг халуун усны дээд талын үзүүрт байдаг юм. Би ороод зөөврийн комьпютер  авсан. Од хорооны Гүннуур дэлгүрийн урд байшинтай айлд ороод мөнгөн ээмэг авсан. Дараа нь хойно Арцатад байдаг Ойдов гэдэг айлд орсон. Тэднийхээс мөнгөн аяга, мөнгөн ээмэг гинж, манедин ээмэг авсан байгаа. Л-д байдаг Гантөмөр гэдэг айлд ороод мөнгөн ээмэг, мөнгөн аяга, гинж авсан. Долгорсүрэнгийнд орж 3 мөнгөн аяга, утас, нэг гинж авсан. Сүмийн урд талд Б гэдэг айлд орж 3 мөнгөн аяга авсан байгаа. Би айлуудыг сайн танихгүй. Яллах дүгнэлтэнд бичсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв ...  гэсэн мэдүүлэг,
  • Хохирогч Н.Ц шүүх хуралдаанд ... 2015 оны 3 дугаар сарын 24-нд манайд хулгай орсон байсан. Гэрийн цоож эвдсэн байсан. Манай бэр хойд сургуульд багшилдаг. Хүүхдийнх нь шүд өвдөөд намайг яваад үзүүлээд өг гээд би явж үзүүлээд цэцэрлэгт нь хүргэж өгөөд ирэхэд хулгай орсон байсан. 2 алтан ээмэг, дээр үеийн манан хөөрөг, 2 мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, мөн түрүүвчинд байсан 90.000 төгрөгөө алдсан. Хөөргөө 6.000.000 төгрөгөөр үнэлсэн. Хөөргөний зураг хөрөг байхгүй байгаа тул тал үнэээр нь үнэлэнэ гээд 50 хувь бууруулж үнэлсэн. Д цагдаагийхантай зам шалгалтаар явахдаа эд зүйл байсан газрыг нь шууд зааж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 дахь удаагаа манайд орсон байсан. Тэгэхдээ цонхоор орсон байсан. Бурхан дээр тавьдаг монгол архи авсан байсан. Би хулгай орсоноос хойш түрүүвчиндээ мөнгө хийдэггүй болсон. Мөн Д манай хүү Энхбаярынд орж хулгай хийсэн байсан. Даллагын эд зүйл хийдэг авдрыг нь онгойлгоод бүхэл мөнгөнүүдийг нь авсан байсан. Захиргаанаас тогтоож өгсөн хохирол 3.730.000 төгрөг. Хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Хохирлоо барагдуулмаар байна гэв..... гэсэн мэдүүлэг,
  • Хохирогч У.Оы шүүх хуралдаанд ... 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр цагаан сар болж байсан. Улаанбаатар хотоос манай ах дүү нар ирээд 02-ны өдөр буцахаар болсон. Манай аавын гэр манай гэрээс 3, 4 айлын цаана байдаг. Би эхнэр хүүхдүүдтэйгээ ах дүү нараа гаргаж өгөх гээд гэрээ түгжиж явчихаад гэртээ эргэж 5 минутын дараа  ирж гэрээсээ юм аваад хүмүүсээ гаргаж өгөөд ах дүү нартайгаа хориод минут болоод эхнэр гэррүүгээ юм авах гэж яваад манайд хулгай орсон байна гэсэн. Тэгээд нэг ч зүйлд гар хүрээгүй. Явсан мөрийг бүгдийг нь арилгаагүй цагдаа дуудсан. Тухайн үед манайхаас аппрат, нөтбүк, утас, өвлийн гутал, хүүхдийн жижиг мөнгөн аяга алга болсон байсан. Нийт 700.000 төгрөгийн хохирол учирсан. Хохиролоо аваагүй. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна ... гэсэн мэдүүлэг,
  • Шүүгдэгч Б.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн тухай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 01/101-115 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч  Б.Дын ам бүл, хувийн байдлын талаар багийн засаг дарга, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 01/117-123 дугаар хуудас/
  • Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/13, 01/34, 01/57, 01/73, 01/85, 01/98, 01/108, 01/118, 01/127, 01/139, 01/170, 01/206, 02/04 дугаар хуудас/
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 01/14-18 , 01/35-40, 01/140-144, 01/171-175, 01/208-211, 02/05-08 дугаар хуудас/
  • Эд зүйл хураан авах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 01/19-23, 02/37-38 дугаар хуудас/
  • Эд зүйлд үзлэг хийх болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 01/24-25, 01/42-43, 01/60-61, 01/75-76, 01/109-110, 01/128-129, 01/228, 02/146-147 дүгээр хуудас/
  • Эд зүйлийн үнэлгээ тогтоосон тухай баримт /хх-ийн 01/30, 01/40, 01/69, 01/81, 01/94, 01/104, 01/114, 01/123, 01/133, 01/146, 01/184, 01/229, 02/27 дугаар хуудас/
  • Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 01/87-88 дугаар хуудас/
  • Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс эд зүйлийг эрэн сурвалжлах тухай албан тоот, эд зүйл эрэн сурвалжилсан тухай баримтууд /хх-ийн 01/156-01/160, 01/178-182, 01/223-227, 02/13-16 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02/74-96/ зэрэг болно. 

        Шүүгдэгч Бундчимэгийн Д нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч буюу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Х сумын ...... багийн Арцатын 4-8 тоотод оршин суух иргэн М.Ойдовын гэрт нэвтрэн орж хохирогч Ж.Тд 510.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 02-04-ний хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн нутаг Өлийн 13-12 тоотод байх хохирогч Ц.Дгийн гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Ц.Дд 840.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн нутаг Өлийн 8-21 тоотод байх хохирогч Р.Батпүрэвийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Ц.Х 540.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 10 сард Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 07-07 тоотод байрлах Ц.Аийн гэрт орж нөтбүүк, гар утас, мөнгөн ээмэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Ат 465.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 2-3 тоотод байх иргэн Д.Ү-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Д.Үд 837.500 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Х сумын ...... багийн Сайрын 03-03 тоотод оршин суух иргэн Б.Ц-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Д.Цд 461.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Луваанжалбын 2-3 тоотод байх иргэн Г.Г-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Г.Гт 385.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 02-11 тоот хашаанд байх иргэн Ш.Л-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Ш.Лд 510.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 07 сарын 02-ны өдрөөс 2015 оны 07 сарын 22-ны хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Од-ын 10-02 тоотод оршин суух иргэн Ж.Б гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Ж.Бд 300.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 02-ны 14 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн Одын 11-02 тоотор оршин суух иргэн Д.Бы гэрт орж эд зүйл хулгайлан 1.560.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагаас 16 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Х сумын Ганган-Орхон багийн Мойлтын 03-18 тоотод оршин суух У.Оы гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч У.Од 700.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 03 сарын 24-ний өдөр 14-17 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн иргэн Г.Я-н гэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Н.Цд 3.730.000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 11 сарын 03-ны өдөр 13 цаг 40 минутаас 14 цаг 20 минутын хооронд Өвөрхангай аймгийн Х сумын ...... багийн Арцатын 12-02 тоотод байрлах Р.Ггэрт орж эд зүйл хулгайлан хохирогч Р.Гад 785.000 төгрөгний хохирол тус тус учруулж, нийт 13 удаагийн үйлдлээр 13 хохирогчид нийт 11.623.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

   Үүнд: Хохирогч Ж.Т, Ц.Д, Ц.Х, Ц.А, Д.Ү, Б.Ц, Г.Г, Ш.Л, Ж.Б, Д.Б, У.О, Н.Ц, Р.Г, нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 25 тоот шинжээчийн дүгнэлт,

       Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтанд ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна би авсан зүйлийнхээ талаар тодорхой ярьж мэдүүлэг өгнө. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х сумын ...... багийн Арцатын 04-08 тоотод байдаг байшинтай айлын цонхоор орж 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон авсан. Мөн энэ өдөр Х сумын Вангий овоо багийн Өлийн 13-13 тоотод байдаг байшинтай айлын цонхоор орж 3 ширхэг мөнгөн гар утас, монетон гинж, мөнгөн гинж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 2015 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Х сумын ..... багийн Өлийн 08-21 тоотод байдаг байшинтай айлын цонхоор орж 3 ширхэг мөнгө аяга авсан. 2015 оны 05 дугаар сард өдрийг санахгүй байна. Х сумын ...... багийн Сайрын 03-03 тоотод байдаг байшинтай айлын цонхоор орж хөөрөг, гар утас 2 шил архи бугуйн цаг авсан. 2015 оны 10 дугаар сарди Х сумын Вангий овоо багтийн од 02 дугаар гудамж байдаг   Бямбасамдан ахын байшинд орж 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч 1 шил архи авсан. 2015 оны 10 дугаар сард өдрийг санахгүй эайна. Х сумын ..... багийн 07-07 тоотод оршин байдаг байшинтай айлын цонхоор орж зөөврийн компьютер 2 ширхэг гар утас мөнгөн ээмэг, кулон авсан. 2015 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Х сумын ..... багт байдаг Борхүүгийн байшингийн цонхоор орж зөөврийн компьютер авсан. 2015 оны сард өдрийг санахгүй байна. Өвөрхангай аймгийн Х сумын ..... багийн нутагт байдаг. Ш.Л гэдэг айлаас ногоон пүүз, хүрэн өнгийн үүргэвч, үсний автомашин, хурганы арьс борц авсан. 2015 оны 12 дугаар сард цагдаагийн Гантөмөр ахын гэрээс 1 ширхэг мөнгөн аяга цагаан ууттай мөнгөн ээмэг бөгж авсан. 2015 оны 11 дүгээр сарын эхээр Р.Г ахын гэрээс 2 ширхэг цаг, 1 гар утас бэлэн мөнгө 400 гаран мянган төгрөг, мөнгөн ээмэг бөгж, зүүлт зэргийг авсан. 2015 оны 02 дугаар сард шинийн 02-ны өдөр цагдаагийн Батсүхийн урьд талын үзүүрийн байшинтай айлын урд талын цонхоор орж зургийн аппарад, мөнгөн аяга, хар өнгийн гар утас авсан. Тэр өдөр Х сумын ..... багийн халуун усны гудамжинд байдаг нэг айлын цонхоор орж 2 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг бөгж, гинж авсан. 2015 оны 3 дугаар сард өдрийг санахгүй байна Яндаг ахын гэрт орж хөөрөг, шар ээмэг, цагаан бөгж авсан. Би Яндаг ахыг урьд нь таньдаг юм ...  гэсэн мэдүүлэг, 

            шүүгдэгч Б.Д, хохирогч Н.Ц, У.Оы шүүх хуралдаанд өгсөн  мэдүүлэг,

      шүүгдэгч Б.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн тухай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 01/101-115 дугаар хуудас/, шүүгдэгч  Б.Дын ам бүл, хувийн байдлын талаар багийн засаг дарга, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа, тодорхойлолт, /хх-ийн 01/117-123 дугаар хуудас/ шэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/13, 01/34, 01/57, 01/73, 01/85, 01/98, 01/108, 01/118, 01/127, 01/139, 01/170, 01/206, 02/04 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 01/14-18 , 01/35-40, 01/140-144, 01/171-175, 01/208-211, 02/05-08 дугаар хуудас/, Эд зүйл хураан авах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 01/19-23, 02/37-38 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийх болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 01/24-25, 01/42-43, 01/60-61, 01/75-76, 01/109-110, 01/128-129, 01/228, 02/146-147 дүгээр хуудас/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон тухай баримт /хх-ийн 01/30, 01/40, 01/69, 01/81, 01/94, 01/104, 01/114, 01/123, 01/133, 01/146, 01/184, 01/229, 02/27 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 01/87-88 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын цагдаагийн эд зүйлийг эрэн сурвалжлах тухай албан тоот, эд зүйл эрэн сурвалжилсан тухай баримтууд /хх-ийн 01/156-01/160, 01/178-182, 01/223-227, 02/13-16 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02/74-96/ зэрэг нотлох баримтууд болно.

        Иймд шүүгдэгч  Б-н Дод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Бундчимэгийн Д нь Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаа шүүхийн  2011 оны 07 сарын 19-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн нь “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй”  гэж зааснаар  ялтай байдал дуусах байтал дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэхүү ялтай байдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар өршөөгдсөн байна гэж шүүх үзэв.

Хохирогч Ц.Д, Ц.Х, Ц.А, Б.Ц, Г.Г, Ш.Л, Ж.Б, Д.Б нар нь шүүгдэгч Б.Доос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй, оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх  хүсэлт  гаргасан  тул  тэднийг байхгүйд  хэргийг  хянан  шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Доос 6.242.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Тд 190.000 төгрөг, хохирогч У.Од 700.000 төгрөг, хохирол Д.Үд 837.500 төгрөг, хохирогч Н.Цд 3.730.000 төгрөг, хохирогч Р.Гад 785.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн кулон, 1 ширхэг мөнгөн бугуйвч шүүгдэгч Б.Дод олгов.

Шүүгдэгч нь давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болох боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, ар гэрийн амьдралын байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй байна.

            Монгол  Улсын Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.  Шүүгдэгч  Сайнноён овогт Бундчимэгийн Дыг  давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг эд хөрөнгө хураахгүйгээр 03 / гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн 52.5-д зааснаар ялтан  Б.Дод оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-т зааснаар ялтан Б.Доос 6.242.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Тд 190.000 төгрөг, хохирогч У.Од 700.000 төгрөг, хохирол Д.Үд 837.500 төгрөг, хохирогч Н.Цд 3.730.000 төгрөг, хохирогч Р.Гад 785.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн кулон, 1 ширхэг мөнгөн бугуйвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Дод олгосугай.

6. Ялтан Б.Д нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг журамлаж ялтан Б.Дын цагдан хоригдсон 149 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч Б.Дод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.  Шүүгдэгч Б.Дын иргэний бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА