Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01786

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 19-р хороо, өөрийн байранд байрлах, РД-2646161, УБЦТС ТӨХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 16-хороо, Туулын 19-р гудамжны 380 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЙ78082174, Харьд овогт Бат-Эрдэнийн Эрдэнэхуягт холбогдох

292 887 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 12 өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 26 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК хариуцагчаас 292 887 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Б.Эрдэнэхуяг нь ХТП-207 дэд станцаас хэрэглэгчийн 3051644 кодоор 21065 дугаарын тоолуураар цахилгаан эрчим хүч хэрэглэж байсан.

Хэрэглэгч Б.Эрдэнэхуяг нь 2015 оны 1 сараас 2017 оны 4 сар хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаанд төлж барагдуулаагүйгээс хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл 292 887 төгрөгийн авлага үүссэн байна.

Хэрэглэгч Б.Эрдэнэхуягийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд Б.Эрдэнэхуягаас 292 887 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: УБЦТС ТӨХК-ийн нэхэмжилсэн 292 887 төгрөгөөс 95 000 төгрөгийг 2017-06-16 өдөр, 197 887 төгрөгийг 2017-08-20 өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн нэхэмжилсэн 292 887 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэхуяг 95 000 төгрөгийг 2017-06-16 өдөр, 197 887 төгрөгийг 2017-08-20 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4887 төгрөгөөс 24435 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24435төгрөгийг, хариуцагч Б.Эрдэнэхуягаас 24435 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,