| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01998/И |
| Дугаар | 102/ШШ2017/01758 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/01758
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах, Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 28-р гудамжны 1302Б тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЙЮ85101163, Тайжууд овогт Ганбаатарын Одончимэгт холбогдох,
NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Г.Одончимэг нь манай байгууллагатай 2014-08-26 өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 1138207 тоот гэрээ байгуулж, 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.
NP10 төхөөрөмжийн үлдэгдэл 200 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд хариуцагч Г.Одончимэгээс NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200 000 төгрөг, алданги 100 000 төгрөг, нийт 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Одончимэг нь нэхэмжилсэн 300 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, гэрээ, зээл төлөх хуваарь зэрэг бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК хариуцагч Г.Одончимэгт холбогдуулан NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжилсэн NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 төгрөгийг хариуцагч Г.Одончимэг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 9650 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,