| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01718/И |
| Дугаар | 102/ШШ2017/01740 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/01740
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, Дашваанжил ХХК-ийн байранд байрлах, РД-5959144, Чандмань арвижих ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 102-р байрны 28 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦД70101800, Боржгон овогт Цэгмэдийн Алтанцэцэгт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 3 885 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 12 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 18 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Чандмань арвижих ХХК хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3 885 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор 101-р байрны 28 тоотод оршин суугч Б.Ложоо нь СӨХ-ны төлбөрөө 2015-06, 2016 оны 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 2017 оны 01, 02, 03,04 саруудын төлбөрөө төлөөгүй.
СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж, бусад оршин суугчдын эрх, ашгийг зөрчиж, дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийх, лифт, цахилгаан, узель, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний төлбөр бүрэн гүйцэх төлөгдөх боломжийг хязгаарлаж байна. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, 148.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд Б.Ложоогоос СӨХ-ны 2015-06, 2016 оны 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 2017 оны 01, 02, 03,04 саруудын төлбөрт 825 000 төгрөг, нотариатын зардалд 8400 төгрөг, нийт 833 400 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Хариуцагч Б.Ложоо шүүхэд гаргасан тайлбартаа: Гэгээнтэн СӨХ-ны нэхэмжилсэн 833 400 төгрөгөөс 400 000 төгрөгийг 2017-06-12 өдөр, 200 000 төгрөгийг 2017-07-02 өдөр, 125 000 төгрөгийг 2017-08-02 өдөр, 108 400 төгрөгийг 2017-09-02 өдрийн дотор тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гэгээнтэн СӨХ-ны нэхэмжилсэн 833 400 төгрөгийг хариуцагч Б.Ложоо 833 400 төгрөгөөс 400 000 төгрөгийг 2017-06-12 өдөр, 200 000 төгрөгийг 2017-07-02 өдөр, 125 000 төгрөгийг 2017-08-02 өдөр, 108 400 төгрөгийг 2017-09-02 өдрийн дотор тус тус төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 24 480 төгрөгөөс 12 240 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 12 240 төгрөгийг, хариуцагч Б.Ложоогоос 12 240 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,