| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01533/И |
| Дугаар | 102/ШШ2017/01739 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/01739
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 1-3 тоотод байрлах, РД-2721317, Тэнүүн-Өлзий ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 11-р байрны 101 тоотод байрлах, РД-5777852, Анар-Өргөө ХХК-д холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 105 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 21 өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 28 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тэнүүн-Өлзий ХХК нь хариуцагч Анар-Өргөө ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 105 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Анар-Өргөө ХХК-тай харилцан тохирч, 2015-08-31 өдрөөс 2015-09-21 өдрийг хүртэл 100 скруббер / алт угаагч/-ыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх, захиалагч Анар-Өргөө ХХК нь гэрээт ажлын нийт үнэ 110 000 000 төгрөгөөс урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 90 000 000 төгрөгийг 2015-09-21 өдөр бүрэн төлж барагдуулахаар 2015-08-31 өдөр 2015/26 дугаартай гэрээг байгуулсан.
Гэтэл Анар-Өргөө ХХК нь 20 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 70 000 000 төгрөгийг төлөөгүй.
Манай байгууллагын зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлбөр төлөгдөөгүй.
Иймд Анар-Өргөө ХХК-иас үлдэгдэл 70 000 000 төгрөг, алданги 35 000 000 төгрөг, нийт 105 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Хариуцагч Анар-Өргөө ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тэнүүн-Өргөө ХХК-ийн нэхэмжилсэн 105 000 000 төгрөгийг 2017-07-10 өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тэнүүн-Өргөө ХХК-ийн нэхэмжилсэн 105 000 000 төгрөгийг хариуцагч Анар-Өргөө ХХК 2017-07-10 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 682 950 төгрөгөөс 341 475 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 341 475 төгрөгийг, хариуцагч Анар-Өргөө ХХК-иас 341 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,