| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01517/И |
| Дугаар | 102/ШШ2017/01714 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/01714
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Тахилтын 1-18А тоотод оршин суух, эрэгтэй, РД-УХ58020217, Далай овогтой Магвандалайн Баярсуурийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 10-р хороо, 23-р байр 70 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЖЮ80070871, Хатчин овогт Магсарын Энхбаярт холбогдох,
405 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие М.Энхбаярт 2016 оны 04 сарын 23 өдөр 300 000 төгрөг зээлдүүлсэн. 2016 оны 09 сарын 30-ний дотор буцаан төлж дуусгахаар хоёр талаас тохиролцон гэрээ хийсэн боловч тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөхгүй сураггүй алга болоод 1 жил боллоо. Энэ хүнийг би залилан хийсэн гэж үзэж байна. Ийм учираас миний 300.000 төгрөг, хүү нь болох 7 сарын 0,5%-аар бодож 105.000 төгрөг, нийт 405.000 төгрөгийг хариуцагч М.Энхбаяраас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баярсуурь би Энхбаяртай холбоотой нэхэмжлэл гаргасан юм. Энэ гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Баярсуурь хариуцагч М.Энхбаяр-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 405 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Баярсуурь-ийн нэхэмжилсэн 405 000 төгрөгийг хариуцагч М.Энхбаяр бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 12 800 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,