| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01999/И |
| Дугаар | 102/ШШ2017/01668 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/01668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн нарангийн 11-р гудамжны 13 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ВЖ62060402, Сартуул овогт Магваны Дамбасүрэнгийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Дамбасүрэн, гэрч Ж.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч 1980-1984, 1987-1992 онуудад ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980-07-19 өдөр Баянхонгор аймгийн Адагийн цагаан нуурын тэжээлийн үйлдвэрт Хэрсэнгийн ногоо бригадад бороожуулагчийн туслахаар ажилд орсон. Тэжээлийн үйлдвэр 1984-11-22 өдөр татан буугдаж, Жинст сумын Дөл нэгдлийн харьяанд би шилжсэн. Тэгээд 1987 онд Баацагаан сум руу шилжиж, Чойбалсангийн зам нэгдлийн Хэрсэнгийн ногоо бригадад ногоочноор 1992 оны 02 сарыг хүртэл ажилласан.
Тэтгэвэрт гарах гэтэл 1980 онд ажилд орсон тушаал олдохгүй, ажилласан байдал тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэрт 1987-1991 онд хамааралтай бичвэрүүд засвартай байна, шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймд намайг 1980-1984 он, 1987-1992 онуудад ажилласан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн 135963 дугаартай дэвтэр, МҮЭ-ийн гишүүний 453244 дугаартай бат илэрхийлэх, оршин суугаа газрын тодорхойлолт, Баянхонгор аймгийн архивын тасгийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын тушаалууд, нэгдлийн бүх гишүүдийн хурлын тогтоол, Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн хурлын тогтоол, Баянхонгор аймгийн Адагийн цагаан нуурын тэжээлийн үйлдвэрийн даргын тушаал, гэрч Ж.Пүрэвдоржийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар Баянхонгор аймгийн Адагийн цагаан нуурын тэжээлийн үйлдвэрийн даргын 1984-11-22 өдрийн 58 тушаалаар үйлдвэр татан буугдсан шалтгаанаар ам оёгчийн ажилтай байсан нэхэмжлэгчийг 1984-11-22 өдрөөс тус аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд шилжүүлсэн, Дөл нэгдлийн зөвлөлийн хурлын 1984-12-11 өдрийн 04 тогтоолоор тэжээлийн үйлдвэрийн ажилчин, албан хаагчдыг Дөл нэгдлийн гишүүнээр элсүүлсэн байх бөгөөд нэгдэлд шинээр элссэн гишүүдийн нэрсийн 12-т Магваны Дамбасүрэн гэж бичигдсэн байна.
Нэхэмжлэгч 1980 онд ажилд орсон болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд түүнийг Жинст сумын Дөл нэгдэлд шилжүүлсэн Баянхонгор аймгийн Адагийн цагаан нуурын тэжээлийн үйлдвэрийн даргын 1984-11-22 өдрийн 58 дугаар тушаалын хавсралтын 37-д нэхэмжлэгчийг 1983 онд үйлдвэрт орсон гэж заасан байна.
Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1987-11-15 өдрийн 40 тушаалаар ногоочдыг 12 сарын 10 өдрөөс ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалын хавсралтын 9-д Дамбасүрэн гэж нэхэмжлэгчийн нэр бичигдсэн, 1989-03-25 өдрийн 11 тушаалаар талбай өнжөөж, ногоочдын орон тоог цомхотгох болсон шалтгаанаар хавсралтад заасан 18 хүнийг 04 сарын 10 өдрөөс ажлаас чөлөөлсөн, тус нэгдлийн бүх гишүүдийн 1991-09-20 өдрийн хурлын 04 тогтоолоор нэгдлийн гишүүний эрхээ сэргээлгэхээр хүсэлтээ өгсөн 17 хүний гишүүний эрхийг сэргээсэн байх бөгөөд гишүүний эрхээ сэргээж тогтоолгосон 17 хүний нэрийн жагсаалтын 4-т Дамбасүрэнг нэрлэсэн байна.
Дээрх баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс дүгнэвэл ногоочны ажил улирлын чанартай ажил учраас хавар 5 сард ногоочдыг ажилд авч, намар ногооны ажлыг дуусахаар тэднийг ажлаас чөлөөлдөг байсан нь тогтоогдож байна.
Энэ үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч Адагийн цагаан нуурын тэжээлийн үйлдвэрт ногооны ажлын улирал эхлэхэд буюу 1983-05-01 өдөр ажилд орсон байх боломжтой, мөн 1987-12-10 өдөр, 1989-04-10 өдрөөс тус тус нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал байгаагаас үзэхэд нэхэмжлэгч улирлын чанартай ажлыг дуусахад ажлаас чөлөөлөгддөг, дараа жилийн хавар ногоо тарих цаг эхлэхэд түүнийг ажилд авдаг байсан нь тогтоогдож байх тул 1987-05-01 өдрөөс 1987-12-10 өдөр, 1988-05-01 өдрөөс 1989-04-10 өдрийг хүртэл, 1990-05-01 өдрөөс 1991-09-10 өдөр нэгдлийн гишүүнийг сэргээн тогтоох хүртэл хугацаанд ногоочноор ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч 1983-05-01 өдрөөс 1984-11-22 өдрийг хүртэл хугацаанд Адагийн цагаан нуурын тэжээлийн үйлдвэрт ам оёгчоор, Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд 1987-05-01 өдрөөс 1987-12-10 өдрийг хүртэл, 1988-05-01 өдрөөс 1989-04-10 өдрийг хүртэл, 1990-05-01 өдрөөс 1991-09-10 өдрийг хүртэл хугацаанд ногоочноор ажилласан байдлыг тогтоов.
Нэхэмжлэлийг бусад хэсэг нотлогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,