| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01468/И |
| Дугаар | 102/ШШ2017/01666 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/01666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар 1А байрны 21 тоотод байрлах, РД -2343596; Арвин дэм хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
хариуцагч Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хороолол, 407-р байр 7 тоотод орон сууц хөлслөн түр оршин сууж буй, эмэгтэй, РД-ФМ75062561, Ялалт овогт Ялалтын Цэрэнбүжидэд холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 3 806 270 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХЗХ-ны захирал Д.Уранцэцэг,хариуцагч Я.Цэрэнбүжид, шүүх хуралдааны нарийн бичиг Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3 806 270 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор олгох зээлийг 4 хоршоогоор дамжуулж олгосон бөгөөд манайх зээл олгох нэг хоршоогоор сонгогдсон тул Я.Цэрэнбүжидтэй 2015 оны 02 сарын 21 өдөр зээлийн гэрээ байгуулсан. Түүнд 3 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сард 1,2%-н хүүтэй олгохоор тохирч, зээлийг 03 сарын 30 өдөр олгосон 2017 оны 03 сарын 30 өдөр гэрээний хугацаа дууссан. Хариуцагч эхний 4 сард хүү төлсөн. Нэг жилийн дараа 50 000 төгрөг төлсөн. Манайх барьцааны хөрөнгийг хааяа очиж шалгадаг байсан. Одоо сангийн мөнгө буцах болсон. Иймд зээлээс төлөөгүй үлдсэн 2 980 000 төгрөг; 2017 оны 04 сарын 30 хүртэл хугацааны хүү 715 630 төгрөгийг , нэмэгдүүлсэн хүү 110640 төгрөг , нийт 3 806 270 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Би 2015 онд 3 000 000 төгрөгийг зээлсэн. Би өөрийн эрүүл мэндийн байдлаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй болсон. 2017 оны 4-р сараас хөл дээрээ босоод байна. Иймд нэхэмжлэлийг багасгаж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээг, барьцааны гэрээ, зээл буцаан төлөлтийн тооцоо, хоршооны гишүүний анкет, шүүгчийн захирамж, хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр, хаягийн тодорхойлолт, мэдэгдлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор олгох зээлээс хариуцагч авах хүсэлт гаргаж, тус хоршооны гишүүнээр элсэж, нэхэмжлэгч хариуцагч нар 2015-02-11 өдөр зээлийн 04/2015 гэрээ, барьцааны 04/2015 гэрээг тус тус байгуулж, хариуцагчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралаа сайжруулах зориулалтаар, сард 1,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 3 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлэхээр талууд тохирсон байх бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 2015-03-30 өдөр 3 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн талаар зохигч маргаангүй байна.
Зохигч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагуудыг хангаж байгуулсан байх тул гэрээнүүд хүчин төгөлдөр байна.
Зээлдэгч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээс 2015-04-21 өдрөөс эхлэн үндсэн зээлд 20 000 төгрөгийг, зээлийн хүүд 169 750 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 31 750 төгрөгийг тус тус төлсөн тухай нэхэмжлэгчийн тооцооллыг хариуцагч татгалзаагүй болно.
Зээлийн гэрээний хугацаа 2016-09-30 өдөр дууссан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах 2017-04-30 өдрийг хүртэл хугацаанд нэхэмжилсэн үүргээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээс төлөөгүй үлдсэн 2 980 000 төгрөгийг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацааны хүүд 478 250 төгрөгийг, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд 247 774 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлээс 3 706 024 төгрөгийг шаардсан хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 75 850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 74 246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон