| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00744/И |
| Дугаар | 102/ШШ2017/01633 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/01633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон, 20 дугаар байр, 144 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧА75051503, Буж овогт Доржсүрэнгийн Нинжбадгарын нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 75-р байр, 208 тоотод оршин суух, эрэгтэй, РД-МЗ75082911, Сартуул овогт Намсрайн Отгонбаярт холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нинжбадгар, хариуцагч Н.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Отгонбаяртай 2009.09.22-ны өдөр гэрлэлтийн Г-1336 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2005.03.18 өдөр охин О.Ялгуун төрсөн. Бид олон жил хамт амьдарч байгаа хэдий ч байнгын хэрүүл маргаантай байдаг. Шүүхээс өгсөн эвлэрлийн хугацаанд эвлэрэх боломж огт байгаагүй. Охин маань надтай хамт амьдрах сонирхолтой байгаа. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Н.Отгонбаяр гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ миний асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна гэв.
Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчтэй адилхан хүсэлттэй байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эвлэрэх боломжгүй. Эд хөрөнгийн маргаангүй. Охиноо эхийнх нь асрамжинд үлдээнэ. Би хүүхдээ харж хандаж явна гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхүүд, төрсний гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зохигч 2004 онд танилцаж, 2005-03-18 өдөр охин Отгонбаярын Ялгууныг төрүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар Баянгол дүүргийн гэрлэлтийн бүртгэлд 2009-09-22 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь төрсний гэрчилгээ, гэрлэлтийн Г-1336 гэрчилгээгээр тогтоогдож байна.
Гэрлэгчид гэр бүлээр амьдрах хугацаанд хариуцагч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хардах, амар чөлөөтэй ажиллаж, амьдрах боломжийг алдагдуулж, цагдах, хавчих зэргээр тааламжгүй байдал гаргадаг байснаас шалтгаалж гэрлэгчид хоорондоо таарамжгүй харилцаатай болсон байна.
Гэрлэгчдийг эвлэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан, шүүх эвлэрүүлэхээр хугацаа тогтоож, гэрлэлт цуцлах асуудлыг түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд үр дүн гараагүй байна.
Гэр бүлээр цаашид амьдрах боломжгүй болсон гэж нэхэмжлэгч үзэж байгаа байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн О.Ялгууныг эхийн асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул хүүхдийг 18 насанд хүртэл эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоолоо.
Гэр бүл байх хугацаанд бий болсон хамтран өмчлөх эрхтэй эд хөрөнгийн талаар зохигч маргаангүй байгаа, нэхэмжлэгч хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,