| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00506/и |
| Дугаар | 151/ШШ2017/00596 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2017/00596
| 2017 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 151/ШШ2017/00596 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Борнуур сум, 2-р баг, Мандал малчдын хороо, 1 гудамж, 42 тоотод оршин суух НЙ63121802 регистрийн дугаартай Боржигон овогт Чулууны Болормаагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Болормаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Болормаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1980 онд Борнуурын 8 жилийн Сургуулиа төгсөөд Герман улсад 3 жил суралцаж трактор комбайнч мэргэжилтэй болсон. Борнуур сумын “Дарш” тэжээлийн аж ахуйд 1983 оны 7-р сарын 14-нд тракторын комбайнчаар ажилд орж 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Дараа нь Сангийн аж ахуй бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж “Даваа булаг” ХХК болоход 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 1-р сарын 1 хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Мөн хөдөө аж ахуйн яаман дээр миний хөдөлмөрийн дэвтрийг анх нээхдээ Чулуун гэхийг Чулуунхүү гэж нээсэн байсан. Иймд №018327 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чулуун овогтой Болормаа миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Болормаа нь Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн “Дарш” тэжээлийн аж ахуйд 1983 оны 7-р сарын 14-ний өдрөөс 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайнчаар, Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн “Даваан булаг” ХК-д 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01 хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал болон 1980 оны 08 сарын 15-ны өдөр Хөдөө аж ахуйн яамны боловсон хүчний газраас олгосон №018327 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Боржигон овогт Чулууны Болормаа мөн болохыг тус тус тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
- Боржигон овогт Чулууны Болормаад 2012 оны 07 сарын 30-ний өдөр олгосон цахим иргэний үнэмлэхийн хуулбар,
- Хөдөө аж ахуйн яамны боловсон хүчний газраас 1980 оны 08 сарын 15-ны өдөр Ч.Болормаад олгосон №018327 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- №1092667 дугаартай Чулууны Болормаагийн Нийгмийн даатгалын Дэвтрийн хуулбар,
- Борнуур сангийн аж ахуйн Даршны бригадын тракторчин Ч.Болормаагийн 1983 оноос 1994 он хүртэлх цалингийн түүвэр гэх баримт ,
- Төв аймаг, Борнуур сум, “Даваан булаг” Хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 сарын 01-ний өдрийн 01 дугаартай компаний үйлдвэр, үйлчилгээнд ажилчид авч ажиллуулах тухай тушаалын “... хавсралтын 11 –д Чулуунхүүгийн Болормаа, таркторчин, 11 жил, 4 сар, 16 хоног ажилласан ..” гэх бичилт,
- Төв аймаг, Борнуур сум, “Даваан булаг” хувьцаат компанийн захирлын 1994 оны 04 сарын 01-ний өдрийн 01 дугаартай компанийн үйлдвэр үйлчилгээнд ажилчид авч ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт “.. 6 дугаарт Ч.Болормаа ..” гэх бичилт,
–гэрч Д.Сүхбаатар: Ч.Болормаа нь Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн “Дарш” тэжээлийн аж ахуйд 1983 оны 7-р сарын 14-ний өдрөөс 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайнчаар, Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн “Даваан булаг” ХК-д 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01 хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,
–гэрч Г.Төмөрчөдөр: Ч.Болормаа нь Төв аймгийн Борнуур сумын “Дарш” тэжээлийн бригадад 1983 онд трактор комбайнчнаар ажилд орж, 1990 онд өмч хувьчлал болж “Даваан булаг” ХК болсон ба Ч.Болормааг тус компанидаа үргэлжлүүлэн 2004 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,
-Гэрч Т.Төртогтох: Ч.Болормаа нь Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн “Дарш” тэжээлийн аж ахуйд 1983 оноос 1992 он хүртэл трактор комбайнчаар, Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн “Даваан булаг” ХК-д болж өөрчлөгдөхөд 1992 оноос 1995 он хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Ч.Болормаагийн ажилд орсон тушаал болон 1980.8.15 нд нээсэн № 018327 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээрх овог зөрсөн нь түүний НЙ63121802 регистрийн дугаартай Боржигон овогт Чулууны Болормаа гэх иргэний үнэмлэхийн хуулбар, НДД № А 1092667 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэрэг эрх олгосон баримт бичгүүдээр тогтоогдож байгаа ба түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Хөдөө аж ахуйн яамны боловсон хүчний газраас 1980 оны 08 сарын 15-ны өдөр Ч.Болормаад олгосон №018327 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Чулууны Болормаа мөн болох нь мөн 1983 оноос 1994 он хүртэлх цалингийн түүвэр, тушаалын хуулбарууд, гэрч нарын мэдүүлгүүд зэргээр Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн “Даваан булаг” ХК-д 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс ажилд орсон өдрийг, 1995 оны 01-р сарын 01 хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан зэргийг тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НЙ63121802 регистрийн дугаартай Боржигон овогт Чулууны Болормаа нь 1980 оны 08 сарын 15-ны өдөр Хөдөө аж ахуйн яамны боловсон хүчний газраас олгосон №018327 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож,
Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйн “Дарш” тэжээлийн аж ахуйд 1983 оны 7-р сарын 14-ний өдрөөс 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайнчаар,
Төв аймгийн Борнуур сангийн аж ахуйн “Даваан булаг” ХК-д 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01 хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ