Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 240

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12-24 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 27 настай, Амбаовгийн Батсайханы Ганзоригт холбогдох,

75750 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Скайтел ХХК нь Б.Ганзоригт холбогдуулан 91960507 дугаарын төлбөр болох 75750 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Б.Ганзориг нь 91960507 дугаарын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь Б.Ганзоригт холбогдуулан 75750 төгрөг гаргуулах шаардлага бүхийнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь нэхэмжлэлийншаардлагаасаа татгалзсан хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыгхөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэнтөлөөлөгч Н.Батбаяр нь Б.Ганзоригт холбогдуулан 75750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Ганзоригоос 2275 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсынтэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлааранхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА