Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00087/И |
Дугаар | 241 |
Огноо | 2017-05-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 241
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг 1-1 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 45 настай, Маньдааовгийн Пүрэвгялын Норовбямбын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,
2672600 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчаас гаргасан тайлбарыг хүлээнавч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Норовбямба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газарминий хувийн шатахуун түгээх станцтай 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шатахуун нийлүүлэх гэрээ хийж ажилласан боловч уггэрээгээ зөрчин 2015 оны 02 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүтэн 2 жил 2672600 төгрөгийг төлөхгүйнамайг хохироож байна. Бид олон удаа уг мөнгөө авах гэж шаардсан. Иймд Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгынгазраас 2672600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Тухайн үед би энэ албан тушаалыг эрхэлж байгаагүй. Дарга, нягтлан бодогч нар нь гарын үсэг зураагүй гэсэн асуудалбайдаг. Баримт дээр жолооч нар гарын үсгээ зурсан учраас албан хэрэгцээнд хэрэглэхээр шатахуун авч байсан байна гэж ойлгожбайгаа. Оны сүүлээр төсөв шахахаар мөнгө гардаг боловч захиран зарцуулах эрхийг иргэдийн төлөөлөгчдийн хурал олгоно. Биднийзүгээс шүүхийн шийдвэрийг иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж энэ мөнгийг төсөвт тусгуулна. Ийм байдлаар төлөх боломжбайна. Хэргийн материалтай танилцахад Засаг даргын Тамгын газар албан хэрэгцээнд зориулан шатахуун авсан нь харагдажбайгаа учраас төлөхийг зөвшөөрч байна. П.Норовбямбын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт сумын Засаг даргын Тамгын газрын даргаминий бие төлөөлөн оролцож хэргийн материалтай танилцахад жолооч Ж.Ганболд, Д.Энэбиш, түгээгч нарын гарын үсгээрбаталгаажсан шаардах хуудас байх тул албан хэрэгцээнд ашигласан байх боломжтой юм гэж үзээд төлбөрийг төсвийн бололцоотойүед 2017 ондоо багтаан барагдуулах нь зүйтэй гэсэн саналаа шүүх хуралдаанд гаргалаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Норовбямба нь хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2672600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныгнэхэмжлэгч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар П.Норовбямбын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 2672600 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын тамгын газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Өвөрхангайаймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газраас 28856 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 28856 төгрөгийгтус тус гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57712 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгхариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлааранхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА