Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Г.*******   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д  холбогдох эрүүгийн 2136000000154 дугаартай, 178/2021/0110/Э/ индекстэй хэргийг 2021 оны 09 сарын 21- ний өдөр   хүлээн авч, 2021 оны 09 сарын 24- ний өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн *******  суманд 1995 оны 01 сарын 12- ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын  хамт амьдрах, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид мэргэн буудагч, жолоочийн ажилтай, суудлын авто машин хоёрын хөрөнгөтэй, сарын  орлого 600000 төгрөг, Ховд аймгийн *******т сумын ******* багийн 1 дүгээр 80 айлын 02 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй *******   регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Г.******* нь  согтуурсан үедээ 2021 оны 07 сарын 16 - ны өдөр Ховд аймгийн *******т сумын Бугат багийн нутаг дэвсгэрт “ хэнтэй яриад байгаа юм, хэнтэй ярих гэсэн юм “ гэх шалтгаанаар  Б.*******тай маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд тархи доргилт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы ар дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажилллагаанд хохирогч / ******* дүүргийн 19 дүгээр хороо 63-2-07 тоотод оршин суух, оны 04 сарын 09- ний өдөр төрсөн, эмэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, тогоочийн мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, охины хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, дугаарын регистртэй/ ургийн овогт ийн *******ын өгсөн...  2021 оны 07 сарын 15- ны өдөр зүс таних  залуу миний гар утсаар залгаад орхиё гээд хүн рүү залгаж ярьсан. 2021 оны 07 сарын 16- ны өдөр Г.******* миний дугаар луу залгаад “ уулзая, завтай бол гараад ир, ганц хоёр үг сольё” гээд машинтай ирээд аваад явсан. Бугат багийн орчим Г.******* нэг найзтайгаа,  манай найзын хамт  дөрвүүлээ машин дотор нэг хоёр шил архи хувааж уусан. Манай найз Насандэлгэр бид хоёр архи уугаагүй. Би эмчилгээтэй байсан тул архи уухгүй  гээд гараад  бие засчихаад байж байтал Г.******* ирээд миний хоолой боож, баруун гараараа багалзуурдаж хашаанд шахаж “ чи явдаг хэн бэ” гээд нүүр лүү гараараа зангидаж байгаад цохисон. Би ухаан балартаад газар унасан. Тэгээд Г.******* миний элэг бөөр, ууц, нуруу бүх газар луу өшиглөж цохисон. Миний үснээс зулгааж газар унагаж байсан. Би босож зугтаад цагдаа дуудах гэсэн боловч гар утас олдохгүй байсан. Гар утсаа хайж байгаад буцаад очтол тэд нарын архи гарсан байсан. Тэгээд Г.******* нь “Би чамайг хэтрүүлчихлээ, архины хар гай, чамаас өөр хүн бол үхсэн байгаа, баярлалаа ”  гээд байсан. Толинд хартал миний ээмэг бөгж байхгүй байсан. Тэгээд тэндээсээ Г.*******гийн гэрт очоод бид хоёрыг үлдээгээд Ц.Насандэлгэр, Г.*******гийн найзын хамт явсан. Г.******* нь хамт  үлдээд “ би чамайг маш  их хүсэж байна, би чамтай секс хиймээр байна, ганц удаа хийчихье” гээд байсан. Би тийм  зүйл байхгүй гэж хэлээд цаашаа явсан. Тэр үед Г.******* нь чи цагдаад хэлнэ би амьдралгүй болно үхнэ гээд хутга барьж байсан. Би тэндээс гараад  бие өвдөөд байсан тул цагдаад мэдэгдсэн. Би түүнийг 3 жилийн өмнөөс мэддэг байсан. Фэйсбүүкээр хааяа чаталж, зүс танидаг байсан. Манай эгч “наадах чинь аюултай шүү” гэхээр нь би блок хийчихсэн байсан. Миний хамар мурийсан, чихний хэнгэрэг нөхүүлнэ. Мөн толгойндоо эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эмчилгээний зардал гаргуулж өгнө үү, гомдолтой байна ... гэх мэдүүлэг / хэргийн 82-83 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтуяагийн өгсөн... 2021 оны 07 сарын 16- ны  өдөр манай дүү Б.******* нь эмнэлэгт  хэвтээд гарсан байхад Мөст сумаас найз нь ирлээ гарчихаад ирье гээд гарсан. Тэр  орой гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь  “Г.******* намайг зодлоо, хашааны  банз барьчихсан байна, гээд миний утас руу залгаад уйлаад ярихаар нь “хохьчин” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй. Г.*******, Т.Эрдэнэбаяр манай дүү Б.******* нар байрны гадна машинтай ирчихсэн байна гэхээр нь гарсан. Т.Эрдэнэбаяр машин барьсан байсан. Г.******* урд талын суудал  дээр сууж байсан. Г.******* нь урьд орой бид нар хамт архи уусан, би согтчихсон байна, ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна. Танай дүүг зодож цохисон байна” гээд байсан. Манай дүү Г.*******г “ чи бараг надад хүчин хийх дөхсөн, чи намайг модоор цохиж унагасан, би зугтаагүй бол чи намайг алах байсан” гэж байсан. Тэгээд дүүгээ харахад хоёр хөлний өвдөг нь шалбарсан, гарны хоёр тохой нь шалбарсан, дотор муухайраад байна  гээд байсан. Манай дүү “миний монетон ээмэг бөгж алга болсон байна” гэхээр нь буруутай хүн нь төлж өг гэж хэлсэн. Тухайн үед тэр гурав ярилцаад эхний ээлжинд сая төгрөг өгнө  гэж байсан. Би “та нар хоорондоо зохиц” гээд түрүүлээд буугаад явсан. 2021 оны 07 сарын 19-ний өдөр миний 58227129 тоот дансанд Г.******* нэг сая төгрөг шилжүүлсэн. Би дүү  Б.*******ын дансанд  800000 төгрөгийг шилжүүлээд 200000 төгрөгийг бэлнээр өгсөн. Манай дүү 2021 оны 07 сарын 16- ны өдөр гэрээс гарахдаа ээмэг бөгжөө зүүгээд гарсан. Тэр хоёрыг урьд уулзаж байсан талаар мэдэхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 09 -10 дугаар хуудас / 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Эрдэнэбаярын өгсөн... 2021 оны 07 сарын 16- ны өдөр гэртээ байхад манайд Г.******* ирээд машинаа өгөөч найзтайгаа уулзаад ирье гээд аваад явсан. Орой 23 цаг 30 минутын үед Г.******* хоёр эмэгтэйгийн хамт ирсэн. Нэг шил 0,75 литрийн Соёрхол архи ууж дуусгаад дахин нэг Соёрхол архи оруулж ирээд Г.*******, Б.******* нар нэгнийхээ чатыг хараад маргалдаад эхэлсэн. Б.******* нь Г.*******гийн хамар луу гараараа цохиод хамарнаас  нь цус гарсан. Б.******* нь Г.*******г чи жаахан охидуудтай уулздаг гэж хэлээд байсан. Хэсэг сууж байгаад Б.******* гадагшаа ОО орохоор гарахад араас нь Г.******* дагаад гарсан. Удалгүй тэр хоёр хоорондоо маргалдаад эхлэхээр би гадагшаа гараад юу болоод байгаа юм гэхэд Б.******* миний гинж тасаллаа, толгой руу цохилоо, намайг зодлоо гээд орилоод  газар бөгсөөрөө сууж байсан. Тэр үед Г.*******г түлхээд холдуулахад Б.*******ын  гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Б.*******ын найз гэх эмэгтэй хамт байсан. Удалгүй тэр гурвыг 80 айлын гадна буулгаад би гэртээ харьсан. Маргааш өглөө Г.******* манай гэрт ирээд Б.******* гинж алга болсон гээд бөөн юм болоод байна гээд ирэхээд нь хашаан дотор гинж хайхад олдоогүй, нэг товч, юнителийн сим л байсан. Г.******* надаас мөнгө нэхээд байна гэж байсан. Тэгээд Г.******* бид хоёр Б.*******тай  уулзахаар гэрийнх  нь гадна очсон. Б.******* эгч Б.Энхтуяагийн хамт гарч ирсэн. Эгч нь гинжийг төлж өг гээд буугаад явсан. Г.******* бид хоёр гэртээ ирсэн. Тухайн үед Г.******* нь 1 сая төгрөг төлж өгнө гэж байсан. Би Г.*******г Б.*******ыг цохиж зодсоныг хараагүй. Би Б.*******ыг намайг аллаа гээд орилж байхаар нь гэрээс гарсан ... гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/ . 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Насандэлгэрийн өгсөн... Анх Г.******* гэх залууг манай найз Б.******* дуудсан. Тэгээд бид гурав уулзаад 0.75 литрийн Соёрхол архийг ганц хоёр тойруулж байгаад Т.Эрдэнэбаяр гэх залууг дуудсан. Бид гурав Т.Эрдэнэбаяр гэх хүний гэрт очсон. Архиа ууж байгаад би бие засахаар ОО орсон. Тэгтэл Б.******* гээд намайг дуудаад байсан. Би сандраад гүйж байгаад муу усны нүх рүү хөлөө оруулаад замдаа саатсан. Тэгээд Б.******* дээр очтол газар унасан байсан. Г.******* гуя хавьд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд салгасны дараа Эрдэнэбаяр гэх залуу бүгдийг гэрт нь хүргэсэн. Маргааш нь Б.******* миний үнэтэй ээмэг бөгж алга болсон гээд Г.*******гаас сая төгрөг авах шиг болсон. Миний нүдэн дээр Б.******* нь Б.*******ын хөл рүү нэг удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар хуудас/

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн 407 дугаартай ... Б.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед тархи доргилт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы ар дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны дотор хэсгийн цус хуралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт гэх гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.1-д  зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт / хэргийн 31-33 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 07 сарын 16-ны өдөр Т.Эрдэнэбаярын гэрт байхад Б.******* миний дугаар луу залгаад боломжтой бол уулзах уу гэхээр нь уулзая гээд бид хоёр уулзсан. Тэгээд дэлгүүр орж 2 шил 0.75 литрийн архи аваад Б.*******ын гэр болох 80 айлын гадна машинтайгаа очсон. Б.******* найз Ц.Насандэлгэрийн хамт гарч ирсэн. Бид нар Т.Эрдэнэбаярын гэрт очоод архи ууцгаасан. Б.******* эмчилгээтэй гэртээ харина явна гээд бид тал шил архиа дуусгаад явъя гээд маргалдсан. Б.******* бид хоёр ноцолдож байхад ээмэг, бөгж, утас алга боллоо гээд нэг ээмгийг нь утастай нь олж өгсөн. Тэгээд ээмэг бөгжийг чинь төлж өгнө гээд манай гэрт ирээд хэрхэн төлж өгөхөө ярилцаж тохироод Б.******* манай гэрээс гараад явсан. Маргааш өглөө нь Б.******* миний утас руу залгаад Ширбазарын байрны гадна  хүрээд ир, би эгч Б.Энхтуяагийн хамт байна гэхээр нь найз Т.Эрдэнэбаярын хамт очсон. Эгч Б.Энхтуяа нь манай дүүгийн ээмэг бөгжний үнэ 1 сая төгрөг өгчих гэж тохиролцоод 3 хоногийн дараа мөнгийг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед надад данс өгөхөөр нь дансыг аваад эгчийнх дансанд 1 сая төгрөгийг шилжүүлсэн.Би Б.*******тай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Би зодсоноо хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хэргийн 49-50 дугаар хуудас/

Мөнгөн шилжүүлгийн баримт ... ийн *******ын 58298340 тоот дансанд 2021 оны 08 сарын 31-ний өдөр 5000000 төгрөгийг *******ийн *******гийн 5862137619 тоот данснаас шилжүүлсэн ... / хэргийн 110 дугаар хуудас/ зэрэг болно

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Г.******* нь  согтуурсан үедээ 2021 оны 07 сарын 16-ны өдөр Ховд аймгийн *******т сумын Бугат багийн нутаг дэвсгэрт “ хэнтэй яриад байгаа юм, хэнтэй ярих гэсэн юм “ гэх шалтгаанаар  Б.*******тай маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы ар дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь гэмтэл  учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь    архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******ыг “ хэнтэй яриад байгаа юм, хэнтэй ярих гэсэн юм “ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд  учруулсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Г.*******гийн хохирогч Б.*******ын эрүүл мэндэд  ...тархи доргилт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы ар дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөг хэсгийн зулгаралт ...  гэх гэмтэл учруулсан, тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах  нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 407 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул  шүүгдэгч Г.*******гийн хохирогч Б.*******ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол  санаатай учруулсан үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирсон гэж үзнэ.  

Шүүгдэгч Г.*******гийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч Г.*******  нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн хийж буй  үйлдлийг мэдэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч Г.*******г   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ын нэхэмжилсэн 5 сая төгрөгний хохирлыг шүүгдэгч Г.******* нь төлсөн хэргийн 110 дугаар хуудас дахь  мөнгөн шилжүүлэгийн / ... ийн *******ын 58298340 тоот дансанд 2021 оны 08 сарын 31- ний өдөр 5000000 төгрөгийг *******ийн *******гийн 5862137619 тоот данснаас шилжүүлсэн ... /  баримтаар,  мөн 1000000 төгрөгийг хохирогч Б.*******ын эгч Б.Энхтуяагийн дансаар шилжүүлсэн гэх гэрч, хохирогч , шүүгдэгчийн мэдүүлэг, миний хохирлыг барагдуулсан  тул гомдолгүй гэх хохирогч Б.*******ын хүсэлт /  хэргийн 112 дугаар хуудас/ -ээр   тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 53-р/  тогтоогдож байна

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Г.******* нь   анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон ээмэг бөгжний үнэнд нийт 6 сая төгрөгийг төлсөн, хохирогч гомдолгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Г.******* нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Г.*******д   таван   зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  500000 төгрөгний торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,    шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 6 сая төгрөгний хохирол төлсөн болохыг  тус тус дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ:Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг  гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрч байна гэх дүгнэлт гаргав. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.******* нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д   таван   зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний   таван   зуун  мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 500000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд   сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Г.*******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,   шүүгдэгч нь хохирогчид 6 сая төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчид  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г   таван   зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  таван   зуун   мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д оногдуулсан  500000 төгрөгний  торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2136000 000154 дугаартай хэрэгт   эд  мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй,  цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 6 сая төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг  тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.Баянннамсрайд  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******д  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА