Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.*******,   түүний өмгөөлөгч Д.Нямдорж   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай  шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2136000000156  дугаартай, 178/2021/0109/Э/ индекстэй хэргийг 2021 оны 09 сарын 16- ны өдөр хүлээн авч  2021 оны 09 сарын 23- ны өдөр  хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1982 оны 11 сарын 22- ны өдөр төрсөн, *******тэй, ард халх, 39 настай, бага боловсролтой жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 4-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа гэр нэг, 4 тугалтай үхэртэй,  сарын өрхийн орлого 200000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* ******* ургийн овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын  ******* ******* багийн нутаг дэвсгэрт “ манай эхнэрийг хүчиндлээ” гэх шалтгааны улмаас хохирогч Ц.*******ийг зодож түүний  биед хоёр нүдний алимны цус хуралт , хоёр нүдний дээд доод  зовхинд цус хуралт, доод эрүүний доод хэсгийн зулгаралт, зүүн далны хэсгийн цус хуралт, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, баруун далны хэсгийн цус хуралт, хоёр далны доод хэсэг болон нурууны хэсгийг хамарсан цус хуралт, баруун суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны баруун хэсгийн цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд  хэсгийн цус хуралт,  цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, цээж болон нуруун хэсгийн зулгаралтууд, зүүн гуяны гадна хэсгийн  цус хуралт, зүүн хөлний өвдөг шилбэ  хэсгээр зулгаралтууд,  зүүн гяны гадна хэсгийн цус хуралт, хоёр гуяны гадна болон урд хэсгийн зулгаралтууд, баруун хөлний шилбэний урд хэсгийн цус хуралт, баруун хөлний шагай  үе хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл  учруулан хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан  гэмт х*******т  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт х******* үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр х*******т авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, 1982 оны 02 сарын 23- ны өдөр төрсөн, 39 настай, *******тэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл -3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, дугаарын регистртэй/ Галзад ургийн овогт Цэрэнгийн *******ийн өгсөн... 2021 оны 07 сарын 24- ний өдөр манай сумын Б.******* гэх залуу эхнэр болон эхнэрийн дүүгийн хамт гэрийн гадна  машинтай ирээд намайг  дуудаж гэрээс гаргаад  машинд суулгасан.Чулуу барьчихаад намайг цохиод эхнэртэйгээ хардаад байсан. Тэгээд ******* сумын Алаг өндөр гэх газар ирээд машинаас  буулгаад намайг цохиж байснаа дахин машинд суулгаж гэрийн гадна авчирч буулгасан.  Намайг эхнэртэйгээ хардаж цохисон. Нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Айлган сүрдүүлж намайг зодсонд гомдолтой байна... гэх мэдүүлэг/ хэргийн 10, 13-14 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Наранцэцэгийн өгсөн... 2021 оны 07 сарын 24- ний өдөр 14 цагийн үед ******* сумын ******* ******* багийн Хар цохио гэх газарт манай гэрийн гадна  саарал өнгийн Приус маркын машин ирээд манай нөхөр  Ц.*******ийг дуудаад гараад ирэхээр нь энэ хүнийг авч явна гээд машиндаа суулгаад  явсан. Эргээд 18 цагийн үед гэрийн гадна буулгаад явсан. Бие нь хөх няц болсон байхаар нь цагдаа дуудсан. Хоёр талаас нь  бариад машинд суулгаад аваад явсан. Зүс таних хоёр залуу нэг эмэгтэй байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэлгэрбаярын өгсөн... 2021 оны 07 сарын 24-ний өдөр цэргийн ангийн хажууд ахын гэрт очсон. Манай ахын эхнэрийг хүчиндсэн байна гэж сонсоод ахтайгаа ярилцаад Ц.******* гэх залууг авчирч цагдаад өгөхөөр  болоод Ховд аймгийн ******* сумын ******* ******* баг руу 73-92 УБС дугаартай Приус маркын машинтай явсан.Тэгээд Ц.******* гэх  залуугийн гэрт очсон. Тэр хоёр ярилцаад ойлголцоогүй учир машиндаа суулгаад  Ховд аймаг руу явсан. Ц.******* замдаа машины шил хагална гээд байхаар нь машинаа зогсоогоод салгасан. Би Ц.*******ийг цохисон асуудал байхгүй. Ц.******* гэх залуу  манай ахыг малдаа явсан хойгуур нь эхнэр Б.Буянжаргалыг нь хүчиндсэн гэж манай ах хэлсэн. Машинд тэр хоёр маргалдаад зодолдоод байсан тул Ц.*******ийг буцаагаад гэрт  нь хүргэж өгсөн ...  гэх мэдүүлэг/ хэргийн 19 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буянжаргалын өгсөн... 2021 оны 07 сарын 12- ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр Дөрвөн модны ам гэх газарт  зусланд гарсан. Манайхан ойр хавын айлуудад цай өгсөн. Тухайн үед Ц.******* эхнэр Б.Наранцэцэгийн хамт ирсэн. Гэрэлцогт эхнэрийн хамт мөн манай ээж байсан. Манай гэрт найрлаж байгаад манай ээжийн гэрт орсон. Ээжийн гэрт сууж байхад манай хажуу айлын Ц.******* намайг дуудсан. Ц.*******  “манай гэрт очоод ирье” гэсэн. Би “яах гэж байгаа юм” гэхэд “ах нь чамайг нэг удаа цохимоор байна” гэсэн. Би буцаад гэртээ орсон. Түүнээс хойш гурав хоногийн дараа нөхөртөө хэлсэн.2021 оны 07 сарын 24- ний өдөр аймаг орж ирээд цагдаагийн байгуллагад хэлнэ гээд нэг ахтай уулзаад манай нөхөр Б.*******, дүү Б.Дэлгэрбаяр бид гурав Ц.*******ийн гэрт очсон. Тэгээд Ц.*******ийг аймаг оруулж цагдаад өгөхөөр  машинд суулгаад явж байхад “машинаас буулга тэгэхгүй бол цонхыг чинь хагалн”а гээд  байхаар нь  манай нөхөр Б.******* Ц.*******ийг хоёроос гурван удаа цохисон. Тэгээд бид гурав буцаагаад гэрт нь хүргэж өгсөн ... гэх мэдүүлэг/ хэргийн 25-26 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2021 оны 07 сарын 29- ний өдрийн 415 дугаартай ... Ц.*******ийн биед хоёр нүдний алимны цус хуралт , хоёр нүдний дээд доод  зовхинд цус хуралт, доод эрүүний доод хэсгийн зулгаралт, зүүн далны хэсгийн цус хуралт, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, баруун далны хэсгийн цус хуралт, хоёр далны доод хэсэг болон нурууны хэсгийг хамарсан цус хуралт, баруун суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны баруун хэсгийн цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд  хэсгийн цус хуралт,  цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, цээж болон нуруун хэсгийн зулгаралтууд, зүүн гуяны гадна хэсгийн  цус хуралт, зүүн хөлний өвдөг шилбэ  хэсгээр зулгаралтууд,  зүүн гяны гадна хэсгийн цус хуралт, хоёр гуяны гадна болон урд хэсгийн зулгаралтууд, баруун хөлний шилбэний урд хэсгийн цус хуралт, баруун хөлний шагайн  үе хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн з******* тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн з*******т хамаарна. Ц.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт/ хэргийн 31-32 дугаар хуудас/    

Мөрдөн шалгах ажиллагаанд  шүүгдэгч Б.*******ийн яллагдагчаар өгсөн... Манайх Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр Даваатын ам гэх газар хадам ээжийн хамт зусаж байсан.  2021 оны 07 сарын 21, 22- ны үед  байх манай гэрийн гадна Ц.******* гэх залуу согтуу ирсэн. Би хүйтэн цай гаргаж өгөөд малдаа явсан.  Манай гэрийн хойд талд согтуу хэвтэж байсан. Тэгээд орой малаасаа ирэхэд манай эхнэр надад нэг зүйл хэлэх гээд байсан. Тэгснээ “Чамайг малдаа явсны араар Ц.******* намайг хүчиндлээ чамайг нөхөртөө хэлбэл  нөхрийг чинь байхгүй араар ална шүү” гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр би өөрийн төрсөн дүү Б.Дэлгэрбаярын машинаар Ц.*******ийг гэрт нь хүргэж өгье гээд эхнэрийн хамт Ц.*******ийн гэрт очсон. Тэгээд би Ц.*******ийг “ чи яагаад манай эхнэрийг хүчиндэж байгаа юм бэ “ гэхэд “ би  юу гэж тэгж байдаг юм,тэгээгүй” гэхээр нь шууд зодоод аймаг руу цагдаад хүргэж өгөхөөр машинд суулгаад явах гэтэл явахгүй байхаар нь хүчээр суулгаад явсан. Машины арын суудалд би з*******цээд суугаад явсан. Ц.*******ийн цээж хэсэг рүү хэд хэдэн удаа тохойлдсон. Машины чинь цонхыг хагална гээд толгойгоороо машины цонх цохиод байхаар нь аймаг руу явахаа болиод бид  хоёр буугаад зодолдсон. Тэгээд гэрийнх нь гадна аваачиж буулгаад явсан. Тэгтэл маргааш нь ******* сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудсан. Би тухайн үед архи уугаагүй  эрүүл байсан. Бид хоёрын дэргэд манай эхнэр Б.Буянжаргал, төрсөн дүү Б.Дэлгэрбаяр нар байсан. Манай дүү Б.Дэлгэрбаяр бид хоёрыг салгасан. Ц.*******ийг аймгийн цагдаа руу явъя гэхэд явахгүй байхаар нь надтай хамжиж машинд суулгасан.  Би тухайн үед маш их бухимдсан байсан  тул Ц.*******ийг цохисон нь үнэн. Миний буруу маш их харамсаж байна... гэх мэдүүлэг / хэргийн 42-43 дугаар хуудас/

Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн... Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогчийн  баримтаар нэхэмжилж буй толгойн зурагны үнэ 120000 төгрөг,  эмчийн үзлэгийн үнэ 20000 төгрөгийг төлж өгнө ... гэх мэдүүлэг     з******* болно.

Шүүгдэгчийг гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ х*******т хамааралтай, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад х******* хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг х******* хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 сарын 24 - ний өдөр Ховд аймгийн ******* сумын  ******* ******* багийн нутаг дэвсгэрт “ манай эхнэрийг хүчиндлээ” гэх шалтгааны улмаас хохирогч Ц.*******ийн гэрт өөрийн дүү Б.Дэлгэрбаяр, эхнэр Б.Буянжаргал нарын хамт очиж дүүгийнхээ Приус маркийн машинд суулгаж Ховд аймаг руу цагдаагийн байгууллагад өгнө  гэж авч явах замдаа  зодож түүний биед хоёр нүдний алимны цус хуралт , хоёр нүдний дээд доод  зовхинд цус хуралт, доод эрүүний доод хэсгийн зулгаралт, зүүн далны хэсгийн цус хуралт, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, баруун далны хэсгийн цус хуралт, хоёр далны доод хэсэг болон нурууны хэсгийг хамарсан цус хуралт, баруун суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны баруун хэсгийн цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд  хэсгийн цус хуралт,  цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, цээж болон нуруун хэсгийн зулгаралтууд, зүүн гуяны гадна хэсгийн  цус хуралт, зүүн хөлний өвдөг шилбэ  хэсгээр зулгаралтууд,  зүүн гяны гадна хэсгийн цус хуралт, хоёр гуяны гадна болон урд хэсгийн зулгаралтууд, баруун хөлний шилбэний урд хэсгийн цус хуралт, баруун хөлний шагай  үе хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн эхнэрийг хүчиндлээ гэж хохирогч Ц.*******ийг цагдаагийн газар хүргэж өгөхөөр  машинд суулгаж авч явах  үедээ маргалдаж ,машин дотор тохойгоороо цээжин хэсэгт нь  цохиж, мөн машинаас бууж маргалдаж зодолдох явцдаа  гар хөлөөрөө  цохиж  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж  түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтлийг зориуд  учруулсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.   

Шүүгдэгч Б.*******ийн өөрийн эхнэрийг хүчиндлээ гэж хохирогч Ц.*******тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд ... хоёр нүдний алимны цус хуралт , хоёр нүдний дээд доод  зовхинд цус хуралт, доод эрүүний доод хэсгийн зулгаралт, зүүн далны хэсгийн цус хуралт, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, баруун далны хэсгийн цус хуралт, хоёр далны доод хэсэг болон нурууны хэсгийг хамарсан цус хуралт, баруун суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны баруун хэсгийн цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд  хэсгийн цус хуралт,  цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, цээж болон нуруун хэсгийн зулгаралтууд, зүүн гуяны гадна хэсгийн  цус хуралт, зүүн хөлний өвдөг шилбэ  хэсгээр зулгаралтууд,  зүүн гяны гадна хэсгийн цус хуралт, хоёр гуяны гадна болон урд хэсгийн зулгаралтууд, баруун хөлний шилбэний урд хэсгийн цус хуралт, баруун хөлний шагайн  үе хэсгийн зөөлөн эдийн няцрал ... гэх хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон гэрч хохирогч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлгээр тогтоогдсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байх тул  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******  болон түүний өмгөөлөгч нар гэмт х******* үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай  шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн байх  тул Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

            Хохирогч Ц.******* нь шүүгдэгч  Б.*******ийн  гэрт согтуу ирсэн, эхнэр Б.Буянжаргал нь  нөхөр Б.*******т “ намайг Ц.******* хүчиндлээ” гэж  хэлсэнд уур бухимдлаа барьж чадаагүй байдал нь шүүгдэгч Б.*******ийн  гэмт х*******  үйлдэх  шалтгаан болжээ. 

Шүүгдэгч Б.*******ийг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.******* нь  толгойн компьютер томографийн зураг авахуулсан 120000 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр 20000 төгрөг нийт 140000 төгрөг нэхэмжилсэн баримтыг ирүүлснийг шүүгдэгч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ээс 140000 төгрөг гаргуулан хохирогч Ц.*******т олгож, хохирогч нь бусад  эмчилгээний зардлаа иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдав

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь  анх удаа гэмт х******* үйлдсэн болох нь хэргийн 47 дугаар  хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Шүүгдэгч Б.*******ийн  хувийн байдлын талаар гэрч Ц.Нямдуламын  өгсөн... Зан аашийн хувьд найз нөхөд ах дүү хамаатан садандаа  нэр хүндтэй, харилцаа сайтай, их хөөрхөн зантай, амьдралын төлөө зүтгэдэг, гэр бүлдээ халамжтай, цайлган цагаан сэтгэлтэй. Урьд нь гэмт х*******, зөрчилд холбогдож байгаагүй. Улаанбаатар хотод ажиллаж байгаад ирсэн. Цэргийн алба хаасан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт х******* үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг  нөхөн төлөхөө  хүлээн зөвшөөрснийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Дэлгэрбаяр нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.Дэлгэрбаярт  таван  зуун тавин   нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  торгох ялыг гурван сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, х*******т  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг нөхөн төлүүлэх, бусад эмчилгээний зардлаа  иргэний х******* шүүхэд хянан шийдвэрдэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, торгох ял биелэгдэх хүртэл түүний эзэмшлийн ХААН банкны 300000 төгрөг бүхий 5071230515 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх  дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.******* нь гэмт х******* үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч,  хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Б.******* нь  хохирогчийн нэхэмжилж байгаа 140000  төгрөгийг төлнө. Эмчилгээний зардлыг нотлох баримтыг үндэслэн цаашид төлнө. Улсын яллагчийн санал болгосон 500000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд төлнө  гэх дүгнэлт  гаргаж байна гэв.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт х******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт х*******т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт х******* үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол 140000 төгрөг, цаашид нэхэмжлэх эмчилгээний зардлыг  төлөхөөр хүлээн зөвшөөрсөн  байдал,  шүүгдэгчийн хувийн байдал, гэмт х******* үйлдэгдсэн нөхцөл байдал , шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг  тус тус харгалзан үзэж  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван  зуун тавин   нэгжтэй тэнцэх хэмжээний   таван  зуун тавин   мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 500000  төгрөгний торгох ялыг  3 сарын хугацаанд сар бүр  хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Б.*******т   тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгав.

Шүүгдэгч Б.*******  нь  энэ х*******т цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, х*******т эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ээс 140000 төгрөг гаргуулан хохирогч Ц.*******т олгож, хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж, өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр үлдээв.  

Шүүгдэгч Б.*******ийн  300000 төгрөг бүхий ХААН банкны 5071230515 дугаарын дансыг  битүүмжилсэн прокурорын 2021 оны 08 сарын 26- ны өдрийн 66 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр х*******лэв.  

Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,36.2-1,2,4,  36 .5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******ийг таван  зуун тавин   нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун тавин   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******т   оногдуулсан 500000 төгрөгний  торгох ялыг  3/ гурав/  сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2136000000156  дугаартай х*******т эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах х******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ээс 140000 төгрөг гаргуулан хохирогч Ц.*******т олгож, хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдсугай.

7.Шүүгдэгч Б.*******ийн  300000 төгрөг бүхий ХААН банкны 5071230515 дугаарын дансыг  битүүмжилсэн прокурорын 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 66 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр х*******лэсүгэй.

9.Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМАА