| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02504/И |
| Дугаар | 1839 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1839
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9-д оршин байх “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ШЕ86090870 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, цэргийн 4 гудамж, 3 тоотод оршин суух Пүрэвийн Мөнхзоригт холбогдох,
Гэрээний үүрэгт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
П.Мөнхзоригтой байгуулсан 1154655 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 220.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 110.000 төгрөг нийт 330.000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Мөнхзоригт холбогдох 330.000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчтай харилцан тохирч дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав.
Хариуцагч П.Мөнхзориг 330.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов.
Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК хариуцагч П.Мөнхзоригт холбогдуулан гэрээний үүрэгт 330.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 330.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч П.Мөнхзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 330.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, П.Мөнхзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 төгрөгийн 50 хувь буюу 5275 төгрөгийг улсын төсвөөс, 5275 төгрөгийг хариуцагч П.Мөнхзоригоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ