| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00473/И |
| Дугаар | 00543 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 05 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ИЮ64051067/, Халх овогт Дүйнхэржавын Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Д.Оюунцэцэг нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт бригадад малчнаар ажиллаж байгаад 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Завхан аймгийн Техник туслалцааны барилгын 5-р трест”-д ажилд томилогдсон бөгөөд Дүйнхэржавын Оюун гэж нэр буруу бичсэн бөгөөд 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Завхан аймгийн Техник туслалцааны барилгын 5-р трест”-ийн ажлаас чөлөөлөх тушаалд Дуйнхэржавын Оюун гэж овог нэр буруу бичсэн болно. Мөн 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төв аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэр”-ийн удаан жилийн нэмэгдэл олгох тушаал дээр Оюун гэж нэр буруу бичсэн. Ийм учраас овог нэрийг зөрүүтэй бичсэнийг Дүйнхэржавын Оюунцэцэг болохыг тогтоож өгнө үү, мөн “Завхан аймгийн Техник туслалцааны барилгын 5-р трест”, Төв аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай Төв аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаал, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төв аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаал, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаал, Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/4173 дугаартай тодорхойлолт, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай Завхан аймгийн Техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын тушаал, 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай Завхан дахь Техник туслалцааны барилга трестийн даргын тушаал, гэрч Д.Нарангэрэл, Д.Цэдэнбал нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Халх овогт Дүйнхэржавын Оюунцэцэг нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт бригадад малчнаар, Завхан аймгийн Техник туслалцааны барилгын 5-р трест 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бетон арматурчин, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Төв аймгийн нэгдэл дундын үйлдвэрт засал чимэглэлчин, 1989 оны 06 дугаар сарын 20-ноос 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт бетон арматурчин ажиллаж байсан болох нь 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай Төв аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаал, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төв аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаал, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаал, Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/4173 дугаартай тодорхойлолт, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай Завхан аймгийн Техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын тушаал, 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай Завхан дахь Техник туслалцааны барилга трестийн даргын тушаал, гэрч Д.Нарангэрэл, Д.Цэдэнбал нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримт болон өөрийн тайлбараар нотлогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Халх овогт Дүйнхэржавын Оюунцэцэг нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт бригадад малчнаар, Завхан аймгийн Техник туслалцааны барилгын 5-р трест 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бетон арматурчин, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Төв аймгийн нэгдэл дундын үйлдвэрт засал чимэглэлчин, 1989 оны 06 дугаар сарын 20-ноос 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН