| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00440/И |
| Дугаар | 242 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 242
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 25-5 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 34 настай, Бэйловгийн Батчулууны Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас авч чадаагүй 53 хоногийн сарын үндсэн цалин 4642800 төгрөг, балансын шагналт цалин 1210000 төгрөг, жилийн үр дүнгийн цалин 1815000 төгрөг нийт 7667800 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийгхянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дарга Б.Дэмбэрэлсайхан, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт 2009 оны 02 дугаар сараас эхлэн борлуулалтын оператор, борлуулалтын нягтлан бодогч зэрэг ажлуудыг тасралтгүй үр бүтээлтэйгээр хийж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 496 тоот шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүй халагдсан байна гэж үзээд ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны дундаж цалин нийт 3942000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дарга Б.Дэмбэрэлсайхан нь Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 496 тоот шүүхийн шийдвэр гарсанаас хойш 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд маань эгүүлэн томилохгүй хохироосон учраас дараах цалин хөлсийг нэмхэмжилж байна. 53 хоног ажилгүй байгаа тул 4642800 төгрөгний үндсэн цалин, мөн хагас жил тутамд олгодог балансын шагналт цалин 1210000 төгрөг, жилийн эцсээр олгодог жилийн үр дүнгийн цалин 1815000 төгрөг нийт 7667800 төгрөгийг Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дарга Б.Дэмбэрэлсайханшүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатнышүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 496 тоот шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй байсан боловч давж заалдах гомдолгаргаагүй. Шүүхийн шийдвэр 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Энэ хугацаанд Б.Даваасүрэн нэг удааажилдаа оръё гэж ирж уулзсан. Давж заалдах гомдол гаргах хугацаа дууссаны дараа ирж уулзаарай гэж хэлээд явуулсан. Дараа ньдуудахад ирээгүй. Улаанбаатар хотод байгаа гэх сураг байсан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадангүйцэтгэх тухай 01164 тоот мэдэгдэл ирсэн. Тухайн өдөр Б.Даваасүрэнтэй утсаар ярьж дуудсан боловч ирэх долоо хоногт буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр очно гэж хэлээд ирээгүй. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр салбарын даргын б/19 дугаартайтушаалаар Б.Даваасүрэнг ажилд нь эгүүлэн томилсон. Гэтэл Б.Даваасүрэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 7667800 төгрөгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.Даваасүрэн нэхэмжлэлдээ нийт ажилгүй байсан хугацаа 53 хоног гэжгаргасан байсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт ажлын 23 өдөр байгаа. Энэ хугацааны цалин 525094 төгрөг бодогдсон. Үүний тооцооллыг хэрэгт хавсаргасан. Санхүүгийн 2 дугаар хагас жилийнурамшуулал авах тухай шаардлага байсан. Төв компаниас ирсэн жагсаалт дээр борлуулалтын нягтлан бодогч нарт урамшуулалбатлагдаж ирээгүй учраас үүнийг олгох боломжгүй. Эхний хагас жилд батлагдаж ирсэн урамшууллыг 2016 оны 08 дугаар сард бүрэнолгосон. Гуравдугаарт: Компанийн үр ашгийн урамшуулал, хөдөлмөрийн гэрээгээ хангалттай биелүүлсэн ажилчдад үр дүнгийнурамшууллыг компанийн гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр олгодог. Манай салбарт энэ жил 2.5 сараарбатлагдаж ирсэн. Салбарын хэмжээнд 2016 оны ажлын үзүүлэлтүүдийг дүгнэж салбарын дарга 2017 оны 02 дугаар сарын 20-ныөдрийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлсэн. Хуралдааны шийдвэрээр борлуулалтын нягтлан бодогч Б.Даваасүрэн хангалтгүйүзүүлэлттэй, борлуулалтын үйл ажиллагаанд тавих хяналт сул байсан зэргийг харгалзан үр ашгийн урамшуулал олгохгүй байхааршийдвэр гарсан. Хуралдааны тэмдэглэл бусад баримтыг хавсралтаар өгсөн байгаа. Б.Даваасүрэн нь одоо ажлаа хийгээгүй. Чөлөөавах өргөдөл бичиж өгчихөөд хаашаа явсан нь тодорхойгүй байгаа. Б.Даваасүрэнд ажилгүй байсан хугацааны 525094 төгрөгбодогдсон. Уг мөнгийг нэхэмжлэгчид олгоно гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахьсалбарт холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас авч чадаагүй 53 хоногийн сарын үндсэн цалин, балансын шагналтцалин, жилийн үр дүнгийн цалин, нийт 7667800 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахьсалбарт холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас авч чадаагүй 53 хоногийн сарын үндсэн цалин 4642800 төгрөг, балансын шагналт цалин 1210000 төгрөг, жилийн үр дүнгийн цалин 1815000 төгрөг нийт 7667800 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт ажлын 23 өдөр байгаа. Төв компаниас ирсэн жагсаалт дээр борлуулалтын нягтланбодогч нарт урамшуулал батлагдаж ирээгүй учраас үүнийг олгох боломжгүй. Салбарын хэмжээнд 2016 оны ажлын үзүүлэлтүүдийгдүгнэж салбарын дарга 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлж хуралдааны шийдвэрээрборлуулалтын нягтлан бодогч Б.Даваасүрэн хангалтгүй үзүүлэлттэй, борлуулалтын үйл ажиллагаанд тавих хяналт сул байсанзэргийг харгалзан үр ашгийн урамшуулал олгохгүй байхаар шийдвэр гарсан гэж маргажээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 496 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.Даваасүрэнг Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарынборлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас авч чадаагүй 53 хоногийн сарын үндсэн цалин 4642800 төгрөгнэхэмжлэж байгаа боловч Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 496 тоот шийдвэр нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүчин төгөлдөр болж Эрдэнэт Булганы Цахилгаан ТүгээхСүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/19 тоот тушаалаарБ.Даваасүрэнг борлуулалтын нягтлан бодогчоор томилжээ.
2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажлын 29 хоног байх тул энэхугацааны цалин 852500 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлзэргийг суутган нийт 619275 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох балансын шагналт цалин 1210000 төгрөг, жилийн үр дүнгийн цалин 1815000 төгрөг зэргийг нэхэмжилж байгаа бөгөөд дээрхи балансын шагналт цалин, жилийн үр дүнгийн цалингуудыг ажлын үр дүнгхаргалзан ажил олгогч олгодог тул хариуцагч байгууллагаас балансын шагналт цалин 1210000 төгрөг, жилийн үр дүнгийн цалин 1815000 төгрөг зэргийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас 619275 төгрөгийггаргуулж нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 7048525 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т ...хэргийн материалтай танилцах эрхтэй... бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлагагүй талаархи хүсэлт гаргасан болохыгдурьдав.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийнхөө эзгүйд хэргийн шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийгшийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тустус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх СүлжээТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас 619275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 7048525 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаархариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас 19228 төгрөг гаргууланнэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137635 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээрүлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийггардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахгомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА