Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар ШЦТ0033

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо,

улсын яллагч Д.Бат-Өлзий

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-н Цэд холбогдох 146/2016/0031/Э/ индекстэй, эрүүгийн 201615010041 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.... оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг, ...... сум, 4 дүгээр баг, “Б” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ........ дугаарын регистртэй, Б овгийн Д-н Ц.

Холбогдох хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ 

Яллагдагч Д.Ц нь 2016 оны 02 сард Өвөрхангай аймгийн ....... сумын 4 дүгээр багийн нутаг болох “Б”  гэх газрын ойгоос 0.74 шоо метр шинэс мод зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гэрийн хана хийж байгаль экологи, нөхөн төлбөрт 1313352 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Цийн

...... сумын бухийн шарын эрэг бургас гэдэг газар 2016 оны 2 дугаар сарын 30-наас эхэлж мод бэлдсэн. Бэлдэж явсаар 4 дүгээр сарын 10-ны өдөр баригдсан. Хар мод тайрсан. Нийтдээ 1.313.352 төгрөгний хохирол учруулсан. Хохиролоо төлж барагдуулсан гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн хохирогч Г.Ц-н:

“...Б.... сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд буулгасан 5 ханатай гэрийн хана 20 ширхэг, 4 ханатай гэрийн хана 4 ширхэг, 2 метр 11 см-ын урттай цуудас 53 ширхэг, 2 метр 40 см-ын хэмжээтэй цуудас мод 88 ширхэг мод байна. Эдгээр мод шинээр цуулж бэлдсэн шинэсэн мод байсан. Учир нь цуудас модыг бэлтгэхдээ нойтон мод тайрч унагаан бэлтгэдэг учраас газрын унанги болон хуурай модоор хийж болдоггүй юм. Зохих зөвшөөрөл баримт бичиг аваагүй байсан. Ер нь зохих зөвшөөрөл эрхийн бичиг баримт авах ёстой. Гэхдээ цуудас модонд хэзээ ч эрхийн бичиг баримт олгодоггүй. Хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид хохирол учруулсан гэсэн үг. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Орчны бүсэд хамаарагдана. Байгаль экологит учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-60-61/

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн гэрч Ц.Чогсомсүрэнгийн:

“...Манай аав ажил төрөл эрхэлдэггүй. Хөдөө цөөн тооны хэдэн малтай. Архи дарс хэрэглэдэггүй, ажлын төлөө төрсөн хүн байгаа юм. Манай гэр бүлийг авч явдаг хүн юм. Хүний мал маллаж хөлсөөр нь амьдардаг. Миний хувьд бие муутай байнга эмнэлэгээр явдаг юм. Жаахан хөдлөөд ажил хийхээр нуруу татчихдаг юм. Манай гэр бүлд ааваас өөр орлого олдог хүн байхгүй. Манай эхнэр ажил хийдэггүй. Саяхан төрсөн. Манай ээж хоёр хоногийн өмнө эмнэлэгээс гарсан. Хэвтэрт байгаа хийсвэрээр төрсөн юм. Хүүхдийнх нь толгой даралттай гэсэн. Манай дүү Дашдорж 9 дүгээр ангид сурдаг юм. Нэг гар нь төрөлхийн жижигхэн. Би хувьдаа 10 ямаатай. Өөр мал байхгүй. Аавд цөөн тооны малтай. Урьд өмнө нь мод бэлтгэж байгаагүй. Манайх урд нь төвд байдаг байсан юм. 2015 оны намар хөдөө гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-63/

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн гэрч Г.П.н:

“...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг болох “Бөхөн шарын ам” гэх газар өвөлжиж хаваржиж зусдаг айл байгаа юм. Ам бүл 7-уулаа. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нэн ядуу өрхийн бүртгэлтэй айл байгаа юм. Цөөн тооны малтай өөр эд зүйл гээд байх зүйлгүй. Хүнд тусархуу нутгийн ард түмэндээ нэр хүнд сайтай. Элдэвийн ааш араншин байхгүй. Нийтэч хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-64/

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн шинжээч Д.О.н:

“...Өвөрхангай аймгийн ..... сумын 4 дүгээр багийн нутаг болох хойд Бөхөн шарын амны “Бургас” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг модонд үнэлгээ гаргасан. Тухайн модонд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийн, хэмжилт хийхэд уг моднууд нь нойтон мод байсан. Хананы мод болон цуудас моднуудыг нойтон, босоо мод унагаж хийдэг юм. Хэзээ ч хана болон цуудас модонд эрхийн бичиг баримт олгодоггүй. Тэгэхээр хууль бус гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх-65/

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн гэрч В.Баясаагийн:

“...Даруухан үг цөөтэй хүний үгээр хүн байгаа юм. Элдвийн ааш зан байхгүй. Архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм. Ам бүл 7-уулаа. Нэг хүүхэд нь өнгөрсөн жил тусдаа гарсан. Бусад нь хамт амьдарч байгаа. Тэр тусдаа гарсан хүүхэд нь бие муутай хүүхэд байгаа юм. Тэр хүүхдийнхээ амьдралыг Цэгмид авч явдаг юм. Өөрөө эрхэлсэн ажил байхгүй. Цэгмид ахаас өөр орлоготой хүн байхгүй. Тэдний амьдрал их хүнд байдаг юм. Цөөхөн хэдэн малтай. Цэгмид ахаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Ганцаараа л амьдралын төлөө зүтгэдэг юм. Дараагийн хүүхэд нь гар муутай сургуульд сурдаг. Тэгээд бусад бүгд жаахан хүүхдүүд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-68/

 Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-4/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10/

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн моторт цахилгаан хөрөөг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-13-16, 18, 54/

Модон иштэй сүхийг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-21-24, 26, 53/

Хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан татуургыг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-29-32, 34, 55/

Хууль бусаар мод бэлтгэсэн модоор хийсэн 20 ширхэг 5 ханатай гэрийн хана, 4 ширхэг 4 ханатай гэрийн хана, 53 ширхэг 2 метр 10 см-ын хэмжээний урттай цуудас, 88 ширхэг 2 метр 40 см-ийн хэмжээний урттай цуудас зэргийг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-37-40, 42, 56/

2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүжилсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-45-48, 50/

Нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-78/

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № 144 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, нэн ядуу гэх өрхийн жагсаалт /хх-79-88/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89/

Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаггүй болно гэсэн зураглал /хх93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.          

Шүүгдэгч Д.Ц нь 2016 оны 02 сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг болох “Бөхөн” шарын амны бургас гэх газрын ойгоос 0.74 шоо метр шинэс мод зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гэрийн хана хийж байгаль экологи, нөхөн төлбөрт 1313352 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Г.Ц.н ... Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд буулгасан 5 ханатай гэрийн хана 20 ширхэг, 4 ханатай гэрийн хана 4 ширхэг, 2 метр 11 см-ын урттай цуудас 53 ширхэг, 2 метр 40 см-ын хэмжээтэй цуудас мод 88 ширхэг мод байна..., ...цуудас модыг бэлтгэхдээ нойтон мод тайрч унагаан бэлтгэдэг учраас газрын унанги болон хуурай модоор хийж болдоггүй юм..., ...зохих зөвшөөрөл баримт бичиг аваагүй байсан... гэхдээ цуудас модонд хэзээ ч эрхийн бичиг баримт олгодоггүй..., ...улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Орчны бүсэд хамаарагдана...,

шинжээч Д.О-н: ...Өвөрхангай аймгийн  ....  сумын 4 дүгээр багийн нутаг болох хойд “Б” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй..., ...тухайн модонд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийн, хэмжилт хийхэд уг моднууд нь нойтон мод байсан..., ...хананы мод болон цуудас моднуудыг нойтон, босоо мод унагаж хийдэг юм..., ...хана болон цуудас модонд эрхийн бичиг баримт олгодоггүй..., ...хууль бус гэж үзнэ...гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн”, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт гэмт хэргийн улмаас хураагдсан 20 ширхэг 5 ханатай гэрийн хана,  4 ширхэг 4 ханатай гэрийн хана, 53 ширхэг 2 метр 10 см-ын хэмжээний урттай цуудас, 88 ширхэг 2 метр 40 см-ийн хэмжээний урттай цуудасыг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хуучин моторт цахилгаан хөрөө, 10.000 төгрөгийн үнэтэй модон иштэй сүх зэргийг шийтгэх тогтоол хүчинтэй болгомц тус тус хурааж улсын орлого болгохыг,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Цийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 3.000 төгрөгний үнэтэй татуургыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгахыг,  

Мөн хэрэгт битүүмжилсэн Д.Цийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн шүдлэн насны 2 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгохыг,

Хэрэгт бичгийн баримт хураагдан ирээгүйг, цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 294-298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-н Цийг ойн тухай хууль тогтоомж зөрчиж, ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.н Ц.г 1 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.н Ц-д оногдуулсан 1 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хураагдсан Өвөрхангай аймгийн ..... сумын Засаг даргын Тамгын газрын нярав П.Мягмарсүрэнд хариуцуулсан 20 ширхэг 5 ханатай гэрийн хана,  4 ширхэг 4 ханатай гэрийн хана, 53 ширхэг 2 метр 10 см-ын хэмжээний урттай цуудас, 88 ширхэг 2 метр 40 см-ийн хэмжээний урттай цуудасыг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хуучин моторт цахилгаан хөрөө, 10.000 төгрөгийн үнэтэй модон иштэй сүх зэргийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.Цийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 3.000 төгрөгийн үнэтэй татуургыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгасугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Д.Цийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн шүдлэн насны 2 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагдаагийн тасагт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Цийн урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                       Ц.ДАГИЙМАА