Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1847

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн НШ84081776 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр 8-125 тоотод оршин суух Мэнгэт овогт Ганрагчаагийн Ганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны залгаа байрлах, “Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав”-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Ганбаяр миний бие тус байгууллагад 2014 онд ачигчаар ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Манай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалаад бид нар цалингаа хог ачсан ресээрээ тооцуулан авдаг. Үүнээс үүдэлтэйгээр дарга бид хоёрын үл ойлголцол эхэлсэн болно. Учир нь манай байгууллагын даргаар Х.Өлзийхорол 2015 оны 01 сард шинээр томилогдон ирснээр захиргааны дарамт үзүүлэх болсон. Тэрээр өөрийнхөө хувийн ажил болох 2016.05.29-ны өдөр Офицерт байрладаг 200 дугаар барилгыг нураах ажилд ажиллуулсан. Энэ ажилд ажилласан ажилчдын цалинг улсаас өгч барагдуулсан болно. Миний бие ингэж болдог юмуу улсын хөрөнгийг хувьдаа ашигласан мөртлөө цалинг нь улсаас өгч болдог юм уу гэж л асууснаас болсон гэж үзэж байна. Тэрээр намайг ажлаас халсны дараа үүгээр хэл ам хийгээд явж байна энэ ажилд оролцсон хүмүүс цалингаа буцааж өгөөрэй гэж хэлсэн байгааг харахад тэрээр хууль бус үйлдэл хийсэн байгаа нь харагдана. Тэрээр 2016 оны 10 сард манай байгууллагын дарга Иргэдийн хуралд нэр дэвшсэнээс болоод түр хугацаанд өөрийнхөө бэрийг түр орлон гүйцэтгэгчээр тавьснаас болоод энэ хугацаанд манай байгууллагын ажилчид 2 cap цалин хөлсөө авч чадаагүй болно. Бид нар бүгд банкны зээлтэй тул бухимдан бид бүгдээрээ очиж уулзахад миний бие болон ачигч Д.Болд.н.Даваасүрэн, н.Одгэрэл бид дөрөв төлөөлөн Баянзүрх дүүргийн засаг дарга н.Пүрэвдаваагаас цалин тавихгүй байгаа тухай хэлсэн. Гэтэл цалин хөлс бэлэн байсан бөгөөд нягтлан нь яагаад тавиагүйгээ тайлбарлаж чадаагүй. Үүнээс хойш цалин хөлсийг өгөөд эхэлсэн боловч бид дөрөвт ажлаас халах тухай мэдэгдэл 2017.01.05-ны өдөр өгсөн болно. Гэтэл бид дервөөс н.Даваасүрэнг буцааж ажилд нь авсан мөртлөө бид гурвыг ажлаас халах тухай тушаал шийдвэрийг 2017.01.16-ны өдер өгсөн болно. Манай байгууллага нийт батлагдсан орон тоогоор 28 ачигч ажилладаг байсан бөгөөд энэхүү маргаанаас болоод бид хоёртой цуг дүүрэг явсан гээд жолооч н.Мөнхбаяр, н.Баярмагнай нарыг ачигчаар бид хоёрын оронд ажиллуулах болсон. Үүгээрээ дарга хэл ам хийдэг бид гурваас салах арга хайгаад ийм арга олсноо хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав ОНӨААТҮГ нь  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Ганбаярын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар гурав’’ ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийн нэхэмжпэлийн дагуу доорхи тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар гурав" ОНӨААТҮГ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/318 дугаар “Нийтлэг Үйлчилгээний Газар 1,2,3,4 Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай” захирамж болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан үйл ажиллагаа явуулдаг. /Засаг даргын захирамж, дүрмийг хавсаргав./ Манай байгууллага нь Баянзүрх дүүргийн 9,16,17,19,22,24-р хороодын хог тээвэрлэлт, хог хаягдлын орлого төвлөрүүлэлт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Нэхэмжлэлд дурдагдсан 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Офицеруудын ордны хойно байрладаг 200 дугаар барилгын ажил гэдэг нь манай байгууллагын хариуцсан 22-р хороонд байрлах “Монголросцветмет” ХХК-ийн өмч бөгөөд манай байгууллагатай “хог тээвэрлэлтийн гэрээ” байгуулан хамтран ажилладаг ААНБ юм. Энэ өдөр тус байгууллага барилга нурааж буй тул гарсан хог хаягдлыг ачиж тээвэрлэхийг хүссэний дагуу хог хаягдалын тээвэрлэлтийг хийсэн болно. /Хог тээвэрлэлтийн гэрээг хавсаргав/

Мөн байгууллагын ажилчид 2016 оны 10 сараас 2 cap цалингаа авч чадаагүй гэж байгууллагыг үндэслэлгүй гүтгэсэн байна. Тээвэр үйлчилгээний албаны урьдчилгаа цалинг cap бүрийн 15-20-ны хооронд, сүүл цалинг тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон цалингийн тооцоолол хийж дараа сарын 5-10-ны өдрийн хооронд гарт олгох цалинг нь шилжүүлдэг. /тухайн сарын амралтын болон баярын өдрөөс шалтгаалдаг/

-2016 оны      9 сарын сүүл цалинг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн.

-2016 оны 10 сарын урьдчилгаа цалинг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн.

-2016  оны     10 сарын сүүл цалинг 2016 оны 11 сарын 11-ны өдөр шилжүүлсэн. /Энэ нь цалин тавих ёстой өдрөөс 5 хонгийн дараа болно./

-2016  оны     11 сарын цалинг 24, 30-нд, 12 сарын 02-ны өдөр шилжүүлсэн болно. /Ерөнхий нягтлан бодогчийн тайлбар, банкны дансны хуулга, цалин олгох хүснэгтийг хавсаргасан/

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгууллагын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж 2017 онд ажиллах бүтэц, орон тоог батласан. Энэ үндсэн дээрээ хөдөлмөрин дотоод журам баталж, хөдөлмөрийн гэрээг шинээр хийсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ганбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Ганбаяр миний бие шүүхэд гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин ажлаас халагдсаны тэтгэмж 2.094.165 гаргуулахаар эвлэрлийн гэрээгээр тохиролцлоо гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Г.Ганбаярын гаргасан нэхэмжлэлийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг 3,5 сараар бодож сарын дундаж цалин 598.333 төгрөгийг тооцож, нийт 2.094.165 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор олгохоор тохиролцою гэжээ.

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Ганбаяр нь хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Ганбаяр нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав ОНӨААТҮГ нь ажлаас халагдсаны тэтгэмж 2.094.165 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрэн хэлэлэцсэн байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Г.Ганбаяр нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав ОНӨААТҮГ нь ажлаас халагдсаны тэтгэмж 2.094.165 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав ОНӨААТҮГ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

                                     

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ