| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0946/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/892 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/892
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Г.Цогтгэрэл /томилолтоор/
иргэдийн төлөөлөгч Б.Х,
хохирогч З.Б,
хохирогч Ц.Э, Л.Д нарын өмгөөлөгч Л.Батжаргал,
хохирогч А.Э, түүний өмгөөлөгч С.Ганбат,
хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч,
хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.О,
иргэний нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,
шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Ж.Г,
шүүгдэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Ч.Э-,
шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Г-гийн Ү, Б овогт Ш-ы Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б овогт Д-ийн Ү-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811031310789 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд
Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Г овогт Г-гийн Ү /РД:.../,
2. Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ш-ы Д /РД:.../,
3. Монгол Улсын иргэн, 1949 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 72 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, зээгийн хамт, ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Ү /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар:
1.1 Залилах гэмт хэрэг:
1.Шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар нь бүлэглэн хохирогч З.Бд “...Д хорооллын хажуу талын 1 га газрыг “...” ХХК-д 450 сая төгрөгөөр зарах гэж байгаа, ашгаа хувааж авъя” гэж Д.Ү-ын нэр дээрх хуурамч газрын гэрчилгээ үзүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... хажууд 6,000,000 төгрөгийг, дараа нь 1000.000 төгрөгийг, нийт 21,000,000 төгрөгийг залилан авсан,
2.Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн хохирогч О.Ц-д “...Хурхын гурил авч, “Б” Халдааны төв дээр зарна, Халдаж авах хүн нь бэлэн байгаа болохоор 4 хоногийн хугацаатай 20 сая төгрөг зээлээч, 24 сая төгрөг болгож эргүүлэн өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг залилан авсан,
3. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн хохирогч А.Д-д “Гурил авна” гэж Ш.Д-гийн өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоот ... дугаарын бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 20 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатайгаар зээлэн Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж итгэл төрүүлэн гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ... дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг залилан авсан,
4. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн хохирогч Ц.Э-ад “Зээл хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Х” банктай 1010018601 дугаартай “Барьцааны гэрээ” ... дугаартай батлан даалтын гэрээ, ... дугаартай Баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан Ц.Э-ын өмчлөлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... тоот 112,5 м2 зуслангийн газар, орон сууцыг барьцаалан залилан 47.694.370 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Г.Ү нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Л.Н-т “манай дэлгүүрийн бараа багадаад байна, та өөрийн амьдарч байгаа 3 өрөө байраа барьцаанд тавьж зээл аваад өгөөч, удаахгүй өгнө” гэж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр "А” банканд Л.Н-ийн өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоот, угсармал 3 өрөө байрыг барьцаанд тавин 30,000,000 төгрөгийг,
-Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн “7 хоногийн дараа өгнө” гэж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг, ... дүүргийн ... дугаар хороо, “...”-гийн урд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ү, Ш.Д нар нь “А” банканд барьцаанд тавьсан зээлийг төлж чадахаа болилоо, надад “та 10 сая төгрөг олоод өгчих, таны барьцаанд тавьсан ... дүүрэг дэх нэг өрөө байрыг ББСБ-аас гаргаж авъя. Та байраа алдах гээд байна шүү дээ” гэж 10 сая төгрөгийг хохирогч Л.Н-ээс хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 50,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,
6. Шүүгдэгч Г.Ү нь ганцаараа “БНХАУ руу адууны гэдэс гаргах гэж байгаа юм. Энэ их ашигтай наймаа, Халдан авах хүмүүстэй нь гэрээ байгуулсан, наймаагаа хийгээд танай хашаа байшинг барьцаалсан зээлийг төлөөд байрыг чинь суллаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Л.Д-гийн Лексус-470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 201701/05 дугаартай “Зээлийн гэрээ” гэрээ байгуулан халхавчилж ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар барьцаалан 9 сая төгрөг зээлж авч залилсан,
7. Шүүгдэгч Г.Ү нь ганцаараа “бууз баншны үйлдвэрт ашиглана, Дорнод аймгийн салбарт гурил хэрэгтэй байна” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа 7,100,000 төгрөгийг тушааж, итгэл төрүүлэн “...” ХХК-тай Б дүүргийн ... дугаар хороо, “..." ХХК-ийн 1006 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Бүтээгдэхүүн зээлээр Халдах, Халдан авах гэрээ" байгуулан халхавчилж, нийт 28,150,000 төгрөгийн үнэ бүхий гурил залилан авч “...” ХХК-д 21,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Шүүгдэгч Г.Ү нь ганцаараа 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн А.Э-ээс “түр хугацаагаар зээлж, дараа төлнө, удахгүй нэг мөр тооцоо хийж дуусгана” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулж бусдад төлөх төлбөрөө төлүүлэх, зээлийн төлөлт хийлгэх, дэлгүүртээ бараа авах зэргээр өөрийн болон бусдын дансаар нийт 86,746,800 төгрөгийг шилжүүлэн залилан авч, хохирогч А.Э-т их хэмжээний хохирол учруулсан,
9. Шүүгдэгч Г.Ү нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э М-тэй зээлийн гэрээ байгуулан 2016-2017 онд “жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч өгнө" гэж хуурч, өөрийн нэр дээрх бүртгэлийн ... дугаартай ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байршилтай 28м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 28,000,000 төгрөгийг залилан авсан,
10. Шүүгдэгч Г.Ү нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “дүүг нь ...-д оруулж өгнө” гэж хуурч, бусдаар дамжуулан иргэн Ш.Б-аас 20,000,000 төгрөгийг авч залилсан,
11. Шүүгдэгч Г.Ү нь ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ”...” ХХК-тай “Зээлээр Халдах, Халдан авах гэрээ” байгуулан халхавчилж 8,500,000 төгрөгийг байгууллагын дансанд тушааж бусдад итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 43,100,000 төгрөгийн үнэ бүхий гурил зээлээр авч ”...” ХХК-д 33,700,000 төгрөгийн хохирол учруулсан буюу
-шүүгдэгч Г.Ү нь нэр бүхий 11 хохирогчид нийт 387,191,170 төгрөгийн
-шүүгдэгч Ш.Д нь нэр бүхий 5 хохирогчид нийт 128,694,370 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, шүүгдэгч Ш.Д, Г.Ү нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн гэмт хэрэгт холбогдуулан,
-шүүгдэгч Д.Ү-ыг бусадтай бүлэглэн 1 хохирогчид 21.000.0000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх хэрэгт холбогдуулж,
2.2 Хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэрэг:
1. Шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар нь бүлэглэн “... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Б-г залилсан...” гэмт үйлдэлдээ Д овогтой Ү-ын нэр дээр “Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 10,000м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн” гэх бүртгэлийн ... дугаартай хуурамч гэрчилгээ буюу эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,
2. Шүүгдэгч Г.Ү нь “...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э М-тэй “Зээлийн гэрээ” байгуулан 28 сая төгрөгийг залилсан...” гэмт үйлдэлдээ иргэн Н.Ш-гийн өмчлөлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байршилтай 28м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэгдсэн гэх бүртгэлийн ... дугаартай хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эд баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г овогтой Ү миний бие 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр болсон. Өөрт оногдсон эрүүгийн хариуцлагыг эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдэлж байгаад 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт дуудлагаар 461 дүгээр цагдан хоригдох ангид ирж, нийт 2 жил 1 сар 2 хоног хоригдож байна. Би өнөөдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүний өмнө хэргийн үнэн бодит байдлын талаар мэдүүлж байна. Надад гомдол гаргаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн хохирогч А.Э, З.Б, О.Ц, Д.Э, Л.Н, Л.Д, Ц.Э, ..., ... нар нь 2013-2018 он хүртэл хамтын гэрээтэй ажиллаж байсан. Юуны өмнө хохирогч нарт хийгдсэн гэрээний үүргийн биелэлтийн хангаж чадаагүйн улмаас хохирол учруулсандаа туйлын ихээр гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Надад яллах дүгнэлт гардуулж өгсөн болохоос хохирлыг тооцоог гардуулж өгөөгүй. Хохирогч Ц, Б, Д, ... нарт хохирол төлнө. Бусад хохирлоо төлсөн байгаа. Би хохирогч Б-гаас 20,000,000 төгрөг авсан бөгөөд 1,500,000 төгрөгийг буцааж төлсөн. Хохирогч Ц-ээс 20,000,000 төгрөг авсан бөгөөд 2,500,000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэгдэл 17,500,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Мөн хохирогч Ц энэ мөнгийг Д-д зээлдүүлсэн гэж мэдүүлээд байдаг ба энэ мөнгийг би авсан. Энэ талаар хохирогч Б мэдэж байгаа. Яг үнэндээ 11,800,000 төгрөгийг Голомт банкны АМТ-с авч өгөөд, тэр оройдоо 8,200,000 төгрөгийг Хаан банкны АТМ-с авч өгсөн. Энэ мөнгөнөөс Д нэг ч төгрөг аваагүй. Хохирогч Ц 11,800,000 төгрөгөө 12,000,000 гаран төгрөг өгсөн гэж Хал мэдүүлдэг. Өөрийн нэр дээр байсан үл хөдлөхөө Д-гийн нэр дээр шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг хохирогч Б авсан, би 5,000,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 14,000,000 төгрөгөө нөхөн төлнө. Би Х банктай гурвалсан гэрээ байгуулсан. Гол нь би Э ахын үл хөдлөх хөрөнгийг хамгаалахын тулд эргэн төлөлтөө хийж байсан. Тэгээд би 2018 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн учраас төлөлт зогсонги болсон. Би Э ахын үл хөдлөхийг суллахын тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад “миний нэр дээр байгаа үл хөдлөхийг шийдвэр гүйцэтгэх газрын нэр дээр шилжүүлээд, Э-ын үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэсэн утгатай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч миний хүсэлтийн хариу ирээгүй. Надад бусдыг залилсан зүйл байхгүй учраас энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л.Д бид хоёр хамт явж байгаад түүний тээврийн хэрэгслийг барьцаалж, ББСБ-с 10,000,000 төгрөг авсан. Би түүнд 1,000,000 төгрөгийг нь өгсөн. Бодит хохирлыг би ойлгохгүй байна. Хохирлын үнийн дүнг зөрүүтэй бичсэн байна. Би 500,000 төгрөг төлсөн. Би хохирогч Л.Н-ээс 30,000,000 төгрөг авсан. Үүнээс А банканд 6,000,000 төгрөг төлсөн. Гэтэл намайг яагаад 50,000,000 төгрөг зээлсэн гэж үзээд байна вэ, би аваагүй 20,000,000 төгрөг дээрээ маргаж байна. Хохирогч Л.Н нь Э-т 1 өрөө байраа барьцаалчхаад, Солонгос явж хүүхдээс чинь 50,000,000 төгрөг болгож авна гэж хэлээд надаар 50,000,000 төгрөгийн гэрээ хийлгүүлсэн. Би бодохдоо Э бид хоёроос 25,000,000 төгрөг тус бүрээс нь нэхэмжилж байна гэж бодсон боловч зөвхөн надаас нэхэмжилж байсан. Би түүнээс 20,000,000 төгрөг аваагүй учраас үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Би урьдчилгаанд 7,100,000 төгрөг төлөөд, 28,150,000 төгрөгийг ... ХХК-с авсан. Үлдэгдэл 21,050,000 төгрөгийг төлнө. Би хохирогч А.Э-ээс 86,746,800 төгрөг зээлсэн. Одоогийн байдлаар 60,000,000 төгрөг төлсөн. Өөрт оногдох эрүүгийн хариуцлагыг хүлээж дуусчхаад, хохирогч нарын хохирлыг төлөх эрмэлзэлтэй байна. Би Д.Э-ээс 20,000,000 төгрөг авсан. Гэтэл яллах дүгнэлтэд 28,000,000 төгрөг гэж бичигдсэн байна. Зөрүү мөнгө болох 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлсэн мөнгөнийхөө хүү нь гэж үзээд байна уу, мэдэхгүй байна. Би Б гэдэг хүнийг танихгүй, зөвхөн Л-г танина. Би Л-гээс 8,800,000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөө 16,000,000 төгрөг болгож өсгөж өгсөн. Бас хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж 10,000,000 төгрөг аваагүй. Энэ талаар Б- гэдэг хүн мэдэж байгаа. Б-г гэрчээр оролцуулж өгнө үү. Би бизнес эрхэлдэг хүн учраас хүнээс 500, 1000 төгрөг хүртэл зээлж, зээлдүүлэхдээ падаан бичиж, гарын үсэг зурдаг. ...тай гэрээ байгуулж хамтран ажилласан. Гэрээний хөнгөлөлт гэж 900,000 төгрөгийн хямдрал үзүүлсэн. Үлдэгдэл 33,700,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хуурамч бичиг баримтыг Б, Э хоёрыг хийсэн гэж бодож байна. Б өөрөө тухайн газрыг заръя гэж хэлдэг байсан. Гэтэл яагаад хөгшин настай миний эхийг буруутгаад байна вэ. Нэг өдөр Б газрын гэрчилгээ бүтчихлээ гэж хэлээд ээжийг дагуулаад ... дээр очиж уулзсан. Энэ хэрэгт миний ээж ямар ч хамаагүй. Газар зарж өгнө гээд Б-гаас мөнгө аваагүй. Тухайн гэрчилгээг хуурамч гэдгийг мэдээгүй, энэ талаар миний ээж огт мэдэхгүй. Энэ хэргийн үнэн бодит байдлыг тогтоохоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. Хохирогч Ш-гийн тухайд гэвэл Ш ах өөрөө надад “чи бизнес эрхэлдэг хүн учраас барьцаанд тавих эсэхээ өрөө мэд” гэж хэлсэн. Тухайн үед Ш ахын хүүхэд Америкт байсан. Би анх хуурамч бичиг баримт гэдгийг нь мэдээгүй. Э- эгч бид хоёр хамт явж шалгуулаад хуурамч гэдгийг нь мэдсэн. Эцэст нь хэлэхэд би Д-гийн дансыг ашигладаг байсан. Гэтэл нэг ч төгрөг хэрэглээгүй байж миний өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаад маш их харамсаж байна. Бид хоёр гэр бүлийн хүмүүс учраас намайг тээврийн хэрэгслээрээ үйлчилдэг байсан.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ү бусадтай яриа хэлэлцээр хийж явсан болохоос биш би оролцдоггүй байсан. Үнэн хэрэгтээ Д-гийн өмч хөрөнгө нь Ү-ийнх юм. Зээл авахын тулд миний нэр рүү шилжүүлсэн асуудал байгаа. Х банкнаас батлан даагч хэрэгтэй гэж хэлэхээр би очиж гарын үсэг зурсан. Түүнээс биш миний зүгээс зээл авсан асуудал байхгүй. Тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ү-ийн харилцах дансыг хаасан байсан учраас миний дансыг ашигладаг байсан. Албан ёсоор хохирогч нартай биечлэн уулзаад гэрээ хэлэлцээр хийгээд мөнгө авсан асуудал байхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Д.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогч Б-г танихгүй. Би түүнээс мөнгө аваагүй, авах шаардлага ч байхгүй. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хуурамч гэрчилгээний тухайд гэвэл миний хувьд мэдээгүй, миний охин надаас гуйсан учраас Б дээр очсон. Намайг гүтгэж байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Ү гэдэг хүнийг танихгүй. Манай цагдаагийн байгууллагын тэтгэвэртээ гарсан хурандаа намайг Ү-тай танилцуулсан. Тухайн газрыг зарах талаар Ү- надад хэлж байсан. Би Үт мөнгө өгөөгүй, Төрийн банк ч орж үзээгүй. Гэтэл Ү- энэ газрыг мэдэхгүй гэж ярьж болохгүй. Би өөрийн эд зүйлээ ломбардад тавьсан. Хэрвээ итгэхгүй байвал тухайн ломбардын камерын бичлэгийг шалгаж болно. Би Т хурандаад “та намайг ямар хүнтэй танилцуулсан юм бэ” гээд уйлж байсан. Ү-ийг ийм байдалд хүргэсэн хүн бол Ү юм. Ү эгчийн хэлж байгаа бүх зүйл Хлаа. Би шүүгч Бд гомдож байгаа боловч Ү Б-гийн амьдралаар мөн адил тоглосон. Энэ хэргээс ичсэний улмаас БНСУ-руу явсан. Хувь хүний тал дээр би Б-г өрөвдөж байна. Өмгөөлөгч Э-г Ү-ыг өмгөөлөх шаардлагагүй гэж бодож байна. Ү өмнөх гэм буруугийн асуудлаа шийдүүлээгүй. Би Ү-ад 21,000,000 төгрөг зээлсэн. Одоогийн байдлаар нийт 42,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Үнэхээр гомдож байна. Д миний хадам ээжийн мөнгийг авсан. Миний хадам ээж өнөөдөр сэхээнд байна. Ү ийм зүйл хийж байхад охин Ү нь ийм зүйл хийхгүй гээд яах вэ дээ. Би маш их гомдолтой байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
“...” компанийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирлын үнийн дүн дээр маргах зүйлгүй. Ү нь гэрээ хийх хүсэлт тавиад манай борлуулалтын албатай уулзсан. Манай байгууллагын тамга болон захирлын гарын үсэггүй гэрээ байдаг ба гэрээ хийх явцдаа залилсан байдаг. Ү-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байвал зарж борлуулаад, хохирлоо төлүүлмээр байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
... компанийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирлын үнийг дүнг хүлээн зөвшөөрч байгаа учраас ярих зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...2013 оноос Д-тэй хамтран ажиллаж байсан. Тухайн үед Д хэрчсэн гурил хийдэг байсан. Би Ү-ийг их гайхаж байна. Хэрвээ би түүнээс 60,000,000 төгрөг авсан бол ингээд зогсож байх уу, надад миний мөнгийг буцааж өгсөн эсэхээ нотол. Тэгээд Ү бид хоёрын тооцоогоор нийт 62,336,000 төгрөг болсон. Хэрвээ би чамаас дээрх мөнгийг авсан бол энд юу хийгээд зогсож байх вэ. Би анх Ү рүү дансаар 25,000,000 төгрөг шилжүүлээд, хүүг нь тооцоод нийт 26,500,000 төгрөг гэж тэмдэглэсэн. Ү надад 60,000,000 төгрөг өгөөгүй. Чи яагаад Хал яриад байна вэ. Би Үт сайхан сэтгэл гаргаж эсхүл тэнэгээсээ болж мөнгө зээлсэн байна. Ү анх надаас 5,000,000 төгрөг зээлчих гэж хэлсэн бөгөөд би үл хөдлөх хөрөнгөө итгэмжлэл хийлгээд түүнд өгсөн. Гэтэл 40,000,000 төгрөгийг зээл авсан байсан. Би энэ хүнээс болж гэргүй, ажилгүй болсон. Би одоо Ү-ээс 72,246,800 төгрөг нэхэмжилж байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан нотлох баримтуудыг, мөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ү, Ш.Д нарыг гэм буруутайд тооцуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үыг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч З.Б, ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хохирогч Ц.Э, Л.Д нарын өмгөөлөгч Л.Батжаргал, хохирогч А.Э, түүний өмгөөлөгч С.Ганбат нараас: “тус хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлыг гаргуулж өгнө үү” гэж,
Шүүгдэгч Г.Ү-ийн өмгөөлөгч Ж.Г: “...хэргийг прокурорт буцааж холбогдох ажиллагааг хийлгэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай яллах дүгнэлтийн хүрээнд тус хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Үндэслэл нь, 1-т Г.Ү нь өмнө Б дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгүүлсэн, тухайн үеийн үйлдэл болон одоо орж ирж байгаа үйлдлүүд нь цаг хугацааны хувьд ойролцоо тул нэг шийтгэх тогтоолоор шийдүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болно. 2-т, тухайн хэрэгт үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн асуудал байдаг, хэн энэ үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн болохыг эхэлж шалтгаж тогтоохгүйгээр, ашигласан үйлдэлд нь ял халдаах боломжгүй юм, иймээс эхлээд үйлдсэн хүмүүсийг шалгаж уг хэрэгтэй хамт оруулж ирүүлэх ёстой. 3-т, хохирлын хувьд, хохирогч Л.Н-ийн үйлдэл дээр 30 сая төгрөгийн асуудлаас 20 сая төгрөгийн асуудал нь Х.Э гэх хүнтэй холбоотой байдаг ч энэ асуудлыг Г.Ү-т хамааТ-ж оруулж ирсэн нь үндэслэлгүй байна. 4-т, ..., ... ХХК-ыг хохирогчоор тогтоож, захирлууд уг тогтоолтой танилцсан атал Э.Ч, Э.О гэх хүмүүс хохирогчоор оролцож байгаа нь хууль зөрчсөн шинжтэй” гэж,
Шүүгдэгч Ш.Д-гийн өмгөөлөгч Г.Энхболд: “....шүүгдэгч Ш.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Учир нь, яллах дүгнэлтээр Ш.Д-г 5 хүний эд зүйлийг залилахад Г.Ү-тэй бүлэглэж оролцсон гэдэг боловч нотолж, тогтоож чадаагүй. Тухайн үед Г.Ү нь өөрийн дансаа хаалгуулсны улмаас ашиглах боломжгүй болж Ш.Д-гийн Хаан банкны дансыг ашигласан гэдгээ Г.Ү хэлсэн, Ш.Д-д ямар оролцоо байгаа юм бэ. Хохирогч А.Д-тэй зээлийн гэрээ байгуулж мөнгө авсан асуудал нь иргэд хоорондын маргааны шинжтэй иргэний асуудал. А.Д-гийн барьцаанд тавьсан зүйл одоо ч гэсэн тухайн хүний барьцаанд хэвээрээ л байгаа, залилсан асуудал байхгүй. Ц.Э-ын үйлдэл дээр бол баталгаа гаргасан асуудал байгаа. Л.Н нь болохоор Г.Ү-т мөнгөө өгсөн гэдэг болохоос Ш.Д-д өгсөн гэдэггүй. Иймээс Ш.Д-г Г.Ү-тэй нэг гэр бүлийн хүн гэдгээрээ бүх зүйлийг мэдсэн байх, оролцсон байх гэдэг байдлаар нь яллаж болохгүй. Ш.Д-г буруутгах нотлох баримт хэрэгт байхгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж,
Шүүгдэгч Д.Ү-ын өмгөөлөгч Ч.Э: “...шүүгдэгч Д.Ү-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Учир нь, хохирогч З.Б-гийн удаа дараа өгсөн тогтворгүй мэдүүлгээр шүүгдэгч Д.Ү-ыг яллаж болохгүй. З.Б нь эхлээд Г.Ү-т мөнгөө өгсөн гэж мэдүүлж ирсэн бол сүүлдээ Д.Ү-ад мөнгөө өгсөн гэж өөрчилж мэдүүлж эхэлсэн. Энэ байдал нь шүүгдэгч Г.Ү-ээс мөнгөө авч чадахгүй байж магадгүй, тиймээс Д.Ү-ыг мөнгийг нь төлж барагдуулж чадах байх гэдгээс шалтгаалсан байхыг үгүйсгэхгүй байна. Шүүгдэгч Г.Ү, З.Б нарын хооронд мөнгө өгсөн авсан баримт байдаг. Г.Ү ч түүнээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг тул уг үйлдэл нь Д.Ү-ад хамааралгүй гэж үзэж байна. Иймээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
I. Залилах гэмт хэргийн тухайд:
1. Шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар нь бүлэглэн хохирогч З.Б-д “...Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дын хажуу талын 1 га газрыг “...” ХХК-д 450 сая төгрөгөөр зарах гэж байгаа, ашгаа хувааж авъя” гэж Д.Үын нэр дээрх “... дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн хуурамч газрын гэрчилгээ” үзүүлэн үргэлжилсэн үйлдлээр Ч дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр С дүүргийн ... дугаар хороо, ... хажууд 6,000,000 төгрөгийг, дараа нь 1000.000 төгрөгийг, нийт 21,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:
Хохирогч З.Б-гийн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т ахтай багшийн дээд дээр уулзахад Ү гээд хүүхнийг дуудаад “...чи энэ эмэгтэйд туслаадхаа, ээж нь миний сайн найз байгаа юм, энэ хүнд 1 орон сууц байгаа тэрийг нь чи 20.000.000 төгрөгийн барьцаанд тавиад өгөөч ээ, 1 сарын хугацаатай барьцаанд тавихад болно, чамайг туслах юм бол шанд нь 2.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ээж рүүгээ залгаад “найдвартай орон сууц барьцаалаад та сар сард нь хүүгээ аваад яваад байх, тийм хүн байна, та зөвшөөрөх үү, 20.000.000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй зээлье, сард хүү нь 800.000 төгрөг болох юм байна, барьцаанд нь орон сууц байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгтэл ээж маань зөвшөөрч, хадам ээж Д-тэй Ү гэдэг эмэгтэйг холбож өгсөн. Гэтэл Ү нь ээжээс 20.000.000 төгрөгийг барьцааны гэрээ хийж зээлэхдээ орон сууц биш Х банкны барьцаанд байгаа нөхөр Д гэх хүний нэр дээр байдаг байшин өмчлөх эрхийн бичиг тавиад мөнгийг нь аваад явсан байсан. Тэрнээс хойш Ү нь 10 дугаар сарын 09-ний өдөр над руу залгаад “...би 450.000.000 төгрөгийн газартай, энэ газрыг 450.000.000 төгрөгөөр “...” ХХК авч байгаа юм. Одоо 10 дугаар сарын 30-ны дотор энэ газрыг мэдээллийн санд оруулах гэж байгаа, мэдээллийн санд оруулахад 30.000.000 төгрөг хэрэгтэй байна, чи 30.000.000 төгрөг олоод өгөх юм бол энэ газрыг 450.000.000 төгрөгөөр зараад ашгаа хувааж авъя, чамд 1.000.000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө болон нөхөр, талийгаач аав, ээжээсээ үлдсэн бүх л үнэт эдлэл болох ээмэг, бөгж, хөөрөг зэргийг баруун 4 замд “Н з” ломбардад 18.300.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөнөөсөө 14.000.000 төгрөгийг тэр өдрөө ломбардын гадна Үт бэлнээр хүлээлгэн өгөөд гарын үсэг зуруулж авсан. Тухайн үед Ү нөхөр Д-гийн хамт явж байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр таньдаг хувь хүн дээрээ бас л эд зүйл барьцаанд тавиад 7.000.000 төгрөг аваад бэлэн 6.000.000 төгрөгийг циркийн хажууд Үт өгсөн юм. Тэр үед Ү мөн л нөхөр Д, ээж Ү нарын хамт явж байсан. Маргааш нь 1 сая төгрөгийг хадам ээжийнхээ данснаас Ү, Д нарт өгсөн. ...Тухайн үед ээж Ү, нөхөр Д нар нь намайг дагуулан “...” ХХК дээр очиж захирал Г гэх хүнтэй уулзсан юм. Уулзахдаа “...газраа зарна, газар Халдах гэрээ хийнэ” гээд орсон. Гэтэл “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г нь “...та мэдээллийн санд оруулаад ир тэгэх юм бол 450.000.000 төгрөгөөр авна, гэхдээ энэ бол хуурамч гэрчилгээ байна” гэж хэлээд гаргасан. Тэгэхээр нь би хуурамч газар зарна гэж надаас мөнгө авсан байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Би байгаагаа шавхаж тавьж байгаад 21.000.000 төгрөгийг өгсөн. Би мөнгөө Д, Ү болон ээж Ү нарт өгсөн. Нөхөр Д нь бүр тоолоод авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-43х/,
Хохирогч З.Б-гийн дахин өгсөн: “....Би анх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээл авсан бөгөөд тэр зээлийг авснаас хойш би ломбардад хүү төлөөд явж байгаа. Яг нийт хэчнээн төгрөг төлсөн талаараа мэдэхгүй байна. Энэ хугацаанд нийтдээ 22 сая орчим төгрөгийг төлөөд явж байгаа бөгөөд бүх баримтууд нь надад байгаа, би баримтаа авчирч өгнө. Тэр баримтаас миний төлсөн зээлийн хүү тодорхой харагдана. Энэ мөнгө бол миний Н з ломбардтай холбоотой баримтууд байгаа юм. Д нь манай ээж Д-г залилж мөнгийг нь авч, харин Ү- нь намайг залилан надаас мөнгө авсан. Д-гийн данснаас 1 сая төгрөг аваад бэлнээр нь Д-д өгсөн. Гарын үсэг зурсан зүйл байхгүй. Газрын гэрчилгээг би барьцаалсан болохоор барьцааны хөрөнгө байгаа гэдэг утгаараа нэг сая төгрөг дээр ямар ч баримт үлдээгүй юм. Ү оролцоогүй, гэхдээ цаанаа яаж зохион байгуулсан болохыг би мэдэхгүй. Би эдгээр хүмүүст 21,000,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /10хх-ийн 101-103х, 104-106х, 107-169х/
Гэрч Д.Т-ийн: “...Ү-ийн ээж Ү- нь 2018 оны 9 дүгээр сарын эхээр ... дээр явж байгаад надтай тааралдсан. Тэр үед охин Ү, хүргэн Д нартай хамт явж байсан ба Ү- нь “манай энэ охин нөхрийн хамт үйлдвэл үйлчилгээ эрхэлдэг юм, эргэлтийн мөнгөгүй болчхоод үйлдвэр нь зогсох гээд байна, эргэлтийн мөнгө дариу хэрэгтэй байна, тэгэхгүй бол өрөнд орох гээд байна, манай хүүхдэд таньдаг банк санхүүгийн байгууллага байвал мөнгө зээлүүлж туслаач гэж гуйсан юм. Тэгээд охин Ү нь байрны ордер, мөн Д-гийн нэр дээр байдаг үл хөдлөхийн гэрчилгээ үзүүлээд эд нарыг барьцаалаад 20 сая төгрөг авмаар байна, туслаач гэсэн. Тэгэхээр нь би Б-г урд нь мөнгө төгрөг зээлүүлдэг байсан болохоор мөнгөтэй байж магадгүй гэж бодоод Б-тай ярьсан. Б-д би манай энэ таньдаг хүний хүүхэд нь ийм асуудал гаргачхаад 20 сая төгрөг хэрэгтэй болоод байна гэнэ, мөнгө зээлүүлэх хүн байвал олоод өгөөч гээд байна, шагнал урамшуулал өгөх юм шиг байна, өөрсдөд нь үл хөдлөхийн гэрчилгээ байгаа юм шиг байна, туслаач өгөөч” гэж хэлсэн. Тэгж Б, Ү нарыг 9 сарын дундуур анх танилцуулсан юм. Би тэд нарыг уулзуулаад “хэн хэндээ туслалцаа байвал хоорондоо ярилцаж тохироод шийдчихээрэй” гэж хэлээд л орхисон. Тэгээд хэд хоногийн дараа би эмнэлэгт хэвтэж байхад Б, Ү нар нь хоорондоо мөнгө төгрөг зээлүүлэн өгөлцөж авалцсан юм шиг байсан. Ү надад хэлэхдээ “20 сая төгрөг 1 жилийн хугацаатай сарын 800.000 төгрөгийн хүүтэйгээр зээлээд авчихлаа, танд баярлалаа, та эмнэлэгт байгаа бол эргэж очмоор байна” гэж хэлж байсан. Тэгээд манай эмнэлэг дээр ирээд “та эм тариандаа хэрэглээрэй, ээж өгөөрэй гэсэн, бид нар тусдаа өгч байгаа юм. гээд 500.000 төгрөг надад өгсөн. Үүнээс хэд хоногийн дараа Б над руу яриад “та чинь одоо ямар хүмүүстэй намайг уулзуулчих ваа” гэсэн би “юу болсон юм бэ” гэж асуухад “тэр хүмүүс чинь хуурамч бичиг баримт тавиад надаас 20 сая төгрөг авчихсан байна” гэхээр нь “та нар гэрээ энэ тэр хийгээгүй юм уу” гэхэд “гэрээ хийгээд нотариатаар орсон” гэсэн. Би тэд нарыг танилцуулсан л болохоос биш өөр нарийн ширийн зүйлийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-94х/,
Гэрч Д.Г-ийн: “...Би өөрөө бизнесийн үйл ажиллагаандаа зориулж БЗД-т газар авахаар нэлээн хөөцөлдөж хайж явсан. Г.Ү гэх хүнийг танихгүй. Ү- гэх хүнийг бол 2018 оны 10 сард санаад байна, яг сайн он сарыг нь санахгүй байна, Ү- гэж настай эмэгтэй надтай ирж уулзаад надад газар байна, Д-ын зүүн талд автобусны зогсоолын хойд талын хэсэг газар байгаа, энэ газрыг 450.000.000 төгрөгөөр зарна. Машинаар болон бусад зүйлээр сольж болно гэсэн саналыг тавьсан. Тэгснээ Ү- гэсэн нэртэй газрын гэрчилгээ үзүүлж байсан ба би тухайн үедээ тэр гэрчилгээг нь канондож авсан.Тэгээд дараа нь Д-ын дотор байх нэг цэгийн үйлчилгээнээс ороод тухайн гэрчилгээнд бичсэнээр газрыг шалгуултал ямар нэг бүртгэлгүй байсан. Тэгээд би Ү- гуайд тухайн үедээ утсаар яриад та битгий ирээрэй, таны наад гэрчилгээ чинь мэдээллийн санд байхгүй юм байна гэж хэлсэн. Ү- байх ёстой гээд байсан. Ү- нь энэнээс өмнө энэ газрыг авчхаач гээд гуйгаад л надтай 2 удаа ирж уулзсан. Уулзахдаа ер нь ганцаараа ирдэг. Би ч сүүлдээ наад газрыг чинь авахгүй, гэлээ ч мөнгө төгрөгийн боломж бүтэхгүй гээд л буцаасан. Тэрнээс хойш харьцахаа байсан. Ер нь эхнээсээ л бичиг баримтыг нь харахаар эвгүй санагдаад тэгээд л шалгуулъя гэж бодоод л шалгуулсан. Ү- нь “эгч нь газраа зараад эмчилгээнд явах гэж байгаа найдвартай миний газар” гээд л байсан. Би Ү-ыг харвал танина...” гэх мэдүүлэг /1хх-ийн 102-103х/,
Гэрч Ц.Б-гийн: “...2017 оны 12 сард Г.Ү над руу ярьдаг болсон ба үүнээс хойш уулзаж нэгнийхээрээ орж гаран дотно танилцаж, найз нөхдийн холбоо харилцаатай болсон. Г.Ү намайг Д.Ү, Ш.Д нартай танилцуулж байснаас өмнө би таньдаггүй байсан, хамтран ажиллаж ч байгаагүй. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /бичиглэлгүй/ -ний цаасыг О гэх хүнээс авсан байсан ба Ү манай гэрт очихдоо гэрчилгээний үнэт цаасыг харчхаад гуйгаад авсан юм. Ү надад кадастрын зураг үзүүлсэн ба уг газрын гэрчилгээг гаргачихвал чиний мөнгийг өгчихмөөр байна гэхээр итгээд өгсөн юм. Үнэт цаас дээр бичилт хийгээд залилан хийгээд байгааг мэдэхгүй. Би үнэт цаас өгсөндөө буруудаад байна. ...2018 оны 11 дүгээр сард санагдаж байна. Б гэж хүн над руу залгаад уулзах хэрэгтэй байна гэхээр нь би Б-тай уулзаж танилцсан. Тэгтэл Б надаас Ү-ийн талаар асуусан ба Г.Ү Д.Ү Ш.Д нар надаас мөнгө авч эд зүйл барьцаанд тавиулсан гээд л яриад байсан. Тэгэхээр нь би ч бас мөнгөө авч чадахгүй байгаагаа хэлсэн. Тэр үедээ тэгж уулзаад салсан ба дараа нь Г.Ү хэрэгт шалгагдаад цагдан хоригдсон талаар сонссон. Намайг Г.Ү нь Д.Ү-тай уулзуулж байсан. Анх би Д.Ү-ыг Г.Ү-ийн ах нь гэж боддог байсан. Ү-тай уулзтал Ү-ийн ээж болж таарсан. Би Үт чамд ер нь үнэн гэж байна уу ээжийгээ хүртэл ах гэж хэлсэн байна гэж хүртэл хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 110-111х/,
Гэрч Ч.Э-ын: “...Би 91 дугаартай шардах хуудсаар 20 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авсан байна. Би одоогоос 6 жилийн өмнөөс асуудлыг сайн санахгүй байна. Шаардах хуудсаа харж хэлж байна. Зарцуулалтын тайлан шүүж үзэхэд ... ... дугаартай газрын гэрчилгээний зарцуулалтын тайлан байхгүй. Манай газар эзэмшиг...ийн улсын бүртгэлийн мэдээллийн санд дээрх дугаартай гэрчилгээнд ямар нэгэн газрын бичилт хийгдээгүй байна. Би уг үнэт цаасыг 2013 онд хүлээн авч байсан байна. Таны хэлж байгаа газар олгох шийдвэр 2018 онд Улаанбаатар хотод гарсан байна. Улаанбаатар хотод бичилт хийсэн асуудлыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 129-130х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2991 дугаартай:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн ... дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гэх баримт шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилж буй дээрх гэрчилгээ гэх баримтын цаас нь жинхэнэ гэрчилгээний цаас байна. Энэ нь төрийн соёмбо нь холограмм нууцлалтай, сери дугаар өндөр, хэвлэлийн аргаар хийгдсэн, хүрээний дотор талын хэсэгт “МОНГОЛ УЛС MONGOLIA” гэсэн бичил бичвэрүүдтэй, офсет хэвлэлийн аргаар хийгдсэн хамгаалалтын тор хээтэй, хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлалтай зэрэг шинж тэмдгүүдээр нь тогтоогдож байна. 3. Шинжилж буй газрын гэрчилгээ гэх баримтыг хэвлэж хийх боломжтой. 4. Уг баримт дахь шинжилж буй тамганы дардас мэт зүйл нь ердийн хэрэглээний өнгөт хэвлэлийн төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч дардас байна. Шинжилж буй гарын үсэг нь хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан гарын үсэг байна. 5. Дээрх хэвлэмэл дардас нь ямар нэгэн дугааргүй байна. 6. Тус хэвлэмэл дардас нь уйгаржин монгол бичгээр бичсэн “Нийслэлийн Б дүүргийн Газрын алба” гэсэн бичвэртэй байна. 7. Шинжилж буй гэрчилгээ гэх баримтын дунд хэсэгт “Нэгж талбарын гэсний ард, “дугаар” гэсний урд “...” эсвэл “...” гэсэн тоонууд байна. Уг тоонуудын араасаа гурав дахь тооны хэвлэлийн хор нь ховхорч бүдгэрсний улмаас 6, 8 гэсэн хоёр тооны аль нь болохыг тодорхойлох боломжгүй болсон байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 158-159х/,
Н з ХХК-иас ирүүлсэн иргэн З.Б-гийн зээлийн талаарх албан бичиг /2хх-ийн 91х/,
Хохирогч З.Б-гаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн Н з ХХК-иас ирүүлсэн зээлийн хүү төлсөнтэй холбоотой баримтууд /10хх-ийн 111-162х/,
Н з ломбардаас ирүүлсэн З.Б-гийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн баримтын хуулбар /10хх-ийн 165-169х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ш.Д, Д.Ү нар нь “бид уг үйлдэлд оролцоогүй” мэдэхгүй гэсэн байдлаар гэмт буруугийн асуудал дээр маргаж оролцсон.
Гэтэл тус гэмт хэргийн үйлдэгдэх болсон шалтгаан, эхлэл нь шүүгдэгч Д.Ү-ын үйлдлээс шууд шалтгаалсан буюу тэрбээр “манай хүргэний эрхэлдэг үйлдвэрлэл нь эргэлтийн хөрөнгөгүй болчхоод байна туслаач, байрны болон газрын гэрчилгээ байгаа гэж өөрийн танил, найз нөхдийн харилцаатай гэрч Ч.Төд хандсаны дагуу Ч.Т нь хохирогч Б-тай холбож өгсөн, улмаар шүүгдэгч Д.Ү-ын нэр дээр гарсан хуурамч газрын гэрчилгээг шүүгдэгч Д.Ү, Г.Ү нь хохирогч З.Б-д үзүүлж, ... ХХК-нд 450 сая төгрөгөөр зарах гэж байгаа, цахимд санд оруулахад 30 сая төгрөг хэрэгтэй байна, уг газрыг зараад ашгаас хувь хүртээнэ гэх байдлаар Хал хэлж, өөрт нь байхгүй газрыг байгаа мэтээр ойлгуулан тус газрын хуурамч гэрчилгээг З.Б-гийн барьцаанд тавьж, итгэл үнэмшил төрүүлсэн төдийгүй уг газрын гэрчилгээг Д.Ү, Ш.Д нар нь бусдад зарах гэж байгаа мэтээр дүр эсгэн З.Б-г дагуулж явж бусад үзүүлэх зэргээр төөрөгдөлд оруулж залилсан гэмт үйлдэлд шүүгдэгч Д.Ү, Ш.Д, Г.Ү нар нь хэн аль нь идэвхтэй үйлдлээрээ нэгдэж оролцсон байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Ү нь бусдад санал тавьж яриа хөөрөө үүсгэж, улмаар өөрийн нэр дээрх хуурамч гэрчилгээг ашиглах эхлэлийг тавьсан бол, шүүгдэгч Ш.Д нь Г.Ү, Д.Ү нар хууль бус зүйлийг мэдсээр байж санаа зорилго үйлдлээрээ нэгдэж, тэдгээртэй хамт явж хохирогч нараас мөнгө төгрөгийг бэлнээр болон өөрийн дансаар шилжүүлэн авах, бусдад дамжуулан өгөх зэргээр үйлдлээрээ дэмжлэг үзүүлэх байдлаар оролцсон, шүүгдэгч Г.Ү нь дээрх шүүгдэгч нарыг үг болон үйлдлээрээ удирдаж, чиглүүлэх байдлаар ажил үүргээ хуваарилан авсан шинжтэй байна.
Иймээс шүүгдэгч Д.Ү, Ш.Д, Г.Ү нарын үйлдэл нь бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн шинжтэй байх тул энэхүү шинжүүдээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Харин хохирогч З.Б-гийн мэдүүлгийн тухайд тэрбээр эхлээд шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нарыг өөрийг залилсан гэж мэдүүлсэн ч сүлдээ зөвхөн Д.Ү гэж, эсхүл Ш.Д, Д.Ү нар нийлж залилсан гэх байдлаар мэдүүлгээ өөрчилж ирсэн, гэтэл хэрэгт авагдсан гэрч нарын /Д.Т, Д.Г, Ц.Б г.м/ мэдүүлгүүдээр уг үйлдэлд шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нарын аль алины оролцооны талаар мэдүүлсэн байх тул хохирогч З.Б-гийн “...Г.Ү, Д.Ү, Ш.Д нарыг өөрийг нь залилсан” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үнэн зөв гэж нотлох баримтаар үнэлсэн болохыг тэмдэглэх зүйтэй.
2. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн хохирогч О.Ц-д “...Хурхын гурил авч, “Б” Халдааны төв дээр зарна, Халдаж авах хүн нь бэлэн байгаа болохоор 4 хоногийн хугацаатай 20 сая төгрөг зээлээч, 24 сая төгрөг болгож эргүүлэн өгнө” гэж Хал хэлэн С дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:
Хохирогч О.Ц-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эртний танил болох Б-г ирээд хоол унд ид гэж дуудсан чинь манай гэрт ирэхдээ Ү гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Тэгээд цай хоол идэж сууж байгаад Б “...энэ манай найз хүүхэн байгаа юм, надтай цуг ажиллаж байсан хурандаа Т гэж хүн танилцуулсан, манай найз Д хороололд 400.000.000 төгрөгөөр газар зарах гэж байгаа, М ХХК-тай гэрээ хийгээд өгчих юм бол дундаас нь мөнгө өгнө гэж байна” гэсэн яриа болоод өнгөрсөн. Тэгтэл маргааш нь Б, Ү хоёр хоёулаа цуг ирээд Ү нь “20 сая төгрөг өгчих, хямдхан гурил аваад Б зах дээр авах хүн нь бэлэн байгаа болохоор шууд өгчихмөөр байна, 4 хоногийн хугацаатай зээлээч, 24 сая төгрөг болгож өгье...” гэсэн. ...Би охиныхоо найз эгч Д-гаас асуусан чинь “...наад хүн чинь найдвартай юу? Манай нөхөр ирэх 2 дахь өдөр БНСУ руу явах гэж байгаа. Та яг 1 дэхэд өгөх үү? гэж асуухаар нь "тэгнээ тэгнэ, найдвартай" гээд Д-тай ... дүүргийн ... дугаар хороо, Голомт банкны зээлийн төв дээр уулзаж 11.800.000 төгрөгийг би авсан. Тэгээд 8.200.000 төгрөгийг миний ... гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө авчхаад очиход машинд нь Б, Ү, нөхөр Д нар байсан. Би ууттай бэлэн 11.800.000 төгрөгийг Ү, Д нарт өгөхөд Д өөрөө тоолоод авсан. Тэгээд картад 8.200.000 төгрөг байсан болохоор картаа Дд өгч ATM оруулж авхуулсан. ..тэгээд хэлсэн ёсоор нэг дэх өдөр болоод мөнгөө асуухаар Ү нь “5 дахь өдөр мөнгөө аваад гурилд явах гэсэн оройтчихлоо. Өнөөдөр л гурил авч байна” гээд янз бүрийн шалтаг хэлсээр байгаад орой болсон. ...тэгээд Д- мөнгөө нэхээд байхаар нь би өөрөөсөө 4.800.000 төгрөгийг, Б хүнээс 2.200.000 төгрөгийг нийт 7.000.000 төгрөг болгоод мөн дээрээс нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр 13 сая төгрөгийг "...” ХЗХ-оос аваад нийт 20 сая төгрөгийг Д-д өөрөөсөө төлчихсөн юм. Ингээд Ү-ээс мөнгө асуухаар “гурил ачиж байна, өнөө маргаашгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлээд өнөөдрийг хүртэл бүтэн өгөөгүй. Гуйлгаж байж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг өгсөн. Мөн 11 дүгээр сарын 15-ны үед 500.000 төгрөгийг өгөөд өөр мөнгө өгөөгүй. Нийт 2.500.000 төгрөгийг л өгсөн байгаа. Одоо 17.500.000 төгрөг дутуу байгаа. Харин Б надад Ү-ийн өмнөөс 4,5 сая төгрөгийг хүнээс зээлж аваад надад төлсөн. Ингээд 13 сая төгрөг үлдсэн. Ингээд Ү надад 13 сая төгрөг төлөх өртэй үлдсэнээс Б нь 1,8 сая төгрөгийг хүүнд төлөөд харин Ү- нь 400,000-р 3 удаа хүү төлсөн. Ингээд үлдсэн мөнгийг нь би өөрөө төлж дуусгасан. Одоо би энэ хүмүүсээс ... ХЗХ-нд төлсөн үндсэн зээл болон хүүний 17.876.570 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54х, 55х... 10хх-ийн 165-169х, 10хх-ийн 218-220х/,
Иргэн О.Цийн “...” ХЗХ-той байгуулсан “Зээлийн нэмэлт гэрээ” /1хх-ийн 61х/,
Иргэн Д.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр О.Цд нийт 20 сая төгрөг зээлдүүлсэн талаарх баримт /1хх-ийн 63х/,
Иргэн О.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г.Үт 20 сая төгрөг зээлүүлсэн талаарх баримт /1хх-ийн 64х/,
... ХЗХ, иргэн О.Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ сунгах тухай зээлийн нэмэлт гэрээ, зээл хүүгийн тооцоолол /10хх-ийн 219-220х/,
Гэрч Д.Д-гийн: “...О.Ц нь манай хадгаламж зээлийн хоршооны харилцагч юм. Тэгтэл 2018 оны 10 дугаар сард О.Ц надтай уулзаад зээл яаралтай хүссэн ба тэр үед байгууллагаас зээл гарах боломжгүй байсан. Тэгтэл О.Ц нь зээл олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь хувиасаа 20 сая төгрөгийг 2 хувааж бэлнээр 11.800.000 төгрөгийг өгч, дансаар 8.200.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ц нь уг мөнгөөр гурил найзтайгаа Халдан авч бөөндөж зарж буцааж өгнө гэж л хэлсэн. Би ч итгээд л мөнгө зээлсэн. О.Ц нь анх мөнгө зээлэхдээ надаас 20 сая төгрөгийг 2 хувааж зээлсэн. Харин төлөхдөө бол манай хадгаламж зээлийн хоршооноос 13 сая төгрөгийг өөрийн хашаа байшингаа барьцаалан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлж зээлийн гэрээг хийж мөнгийг авч надад өгсөн. Харин 7 сая төгрөгийг Ц өөрөөсөө гарган өгч миний өрийг дарсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 79х/,
О.Цийн Хаан банкны ... дугаарын дансны хуулга /2хх-ийн 87-88х/,
Х М ХХК-иас ирүүлсэн “...Г.Ү болон “А з” ХХК-тай гурил Халдах гэрээ хийгээгүй талаарх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай албан бичиг /2хх-ийн 94х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Ү нь хохирогч З.Б-тай танилцаж түүнд итгэл үнэмшил төрүүлсний дараагаар түүний хадам ээж А.Д-, түүний найз О.Ц нартай танилцаж, хохирогч О.Ц-д мөн л Д-т 400.000.000 сая төгрөгийн үнэтэй газартай, ... ХХК-нд зараад мөнгийг чинь өгнө, хямдхан гурил авч Б зах дээр үнэ нэмэгдүүлэн зарж дундаас нь ашиг унагаах боломжтой байна, 20.000.000 сая төгрөг зээлүүлээч, удахгүй өгнө хэмээн Хал хэлж, байхгүй газрын байгаа мэтээр ярьж, О.Ц-ээр 20 сая төгрөгийн зээл авхуулж, уг мөнгийг шүүгдэгч Ш.Д-гийн хамтаар авч захиран зарцуулсан байх ажээ.
Шүүгдэгч Ш.Д нь Г.Ү-ийн эзэмшилд Б дүүргийн нутаг дэвсгэр, Д-т газар байхгүйг мэдсээр байж уг газрын хуурамч гэрчилгээг ашиглаж бусдаас мөнгө залилж авсан үйлдлийг дэмжиж, өөрийн идэвхтэй үйлдлээрээ дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирснийг залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон.
Иймээс шүүгдэгч Ш.Д, Г.Ү нарын бүлэглэж үйлдсэн үйлдэл нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн шинжтэй байх тул энэхүү шинжүүдээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн хохирогч А.Д-д “Гурил авна” гэж Ш.Д-гийн өмчлөлийн Б дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгал...ын Д-1-35 тоот ... дугаарын бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 20 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатайгаар зээлнэ гэж Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж итгэл төрүүлэн гэрээгээр халхавчлан С дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:
Хохирогч А.Д-гийн: “...манай бэр Б, энэ Д, Ү нар нь надтай уулзаад “бид нар бууз гурил хийдэг үйлдвэртэй, 300 сая төгрөгийн хөдлөх хөрөнгөтэй, буузаа дэлгүүрүүдэд тараагаад үлдэгдэл гардаг” гэж хэлж байсан ба бид нар барьцаа тавиад мөнгө авна гэж хэлээд маргааш нь гэрээ байгуулсан. Би Хаан банканд 2 хадгаламжтай байж байгаад тэр хадгаламжаасаа 20 сая төгрөгийг бэлнээр авч өгсөн. Мөнгө өгөхөөсөө өмнө бид нар нотариат орж гэрээ байгуулсан бөгөөд нотариатын хүүхэн намайг та мөнгөө бэлнээр авч өгөх үү? дансаар өгөх үү? гэхээр нь би бэлнээр авч өгнө гэсэн. Ингээд би дээрх хүмүүст 20 сая төгрөгийг өгөөд нэг нь орон сууцны, нөгөө нь газрын гэрчилгээг надад барьцаалсан. ...Энэ хүмүүсийн хувьд гэрээг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийснээс хойш нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч 2018 оны 11 дүгээр сард 800.000 төгрөгийн хүү төлсөн. ...эхний 4 сарын хүүг төлөөд дараагийн сарын хүүнээс 600.000 төгрөг төлөөд түүнээс хойш алга болсон. ...манайх үйл ажиллагаа явуулахад гурил их шаардлагатай байдаг. Танаас авах мөнгөөр хямд газраас гурил Халдаж авах гэж байгаа гэсэн. Би Д, Ү нараас үндсэн мөнгө болох 20 сая төгрөг, түүнээс хойш төлөөгүй байгаа сар бүрийн хүүг нь нэхэмжилж байна. Энэ гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-70х/,
А.Д-, Ш.Д нарын хороонд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 20 сая төгрөг зээлсэн “Зээлийн гэрээ” /1хх-ийн 71х/,
Ш-ы Д-гийн нэр дээрх Б дүүргийн ... дүгээр хороо, ... тоот 60,8 м2 хувийн сууцыг 20 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан талаарх А.Д, Ш.Д нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Барьцааны гэрээ” /1хх-ийн 72-73х/,
Б дүүргийн ... дүгээр хороо, ... тоот 60,8 м2 хувийн сууцын ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 74х/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7/161 дугаартай “Б дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт иргэн Ш.Д-гийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А.Д-тэй байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг /2хх-ийн 250х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3147 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” нь жинхэнэ үнэт цаасан дээр тэмдэгний дардас, гарын үсгийг хуулбарлаж, хэвлэсэн хуурамч гэрчилгээ байна. Харин ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ны цаас нь жинхэнэ үнэт цаас байна. Уг гэрчилгээ дээрх тэмдэгний дардсыг бараар дарсан, гарын үсгийг бичигч хэрэгслээр зурсан байна. Харьцуулах загварт тэмдэгний дардас, гарын үсгийн загварууд ирүүлээгүй тул жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний тэмдэгний дардас, гарын үсгийг хувилан олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж, шингэн хортой өнгөт хэвлэгчээр хэвлэсэн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний тэмдэгний дардас, гарын үсгийг хувилан олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж, шингэн хортой өнгөт хэвлэгчээр хэвлэсэн, харин ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний тэмдэгний дардсыг бараар дарсан, гарын үсгийг бичигч хэрэгслээр зурсан байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хэвлэмэл тэмдэгний дардасны голд “6/2-20” гэж уншигдах тоо байна. Харин ... дугаартай ... бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний тэмдэгний дардасны голд “213” гэж уншигдах тоо байна. 6. Шинжилгээний явцад бусад нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 139-143х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь хохирогч З.Б-гийн хадам ээж хохирогч А.Д-д “бид нар бууз гурил хийдэг үйлдвэртэй, 300 сая төгрөгийн хөдлөх хөрөнгөтэй, буузаа дэлгүүрүүдэд тараагаад үлдэгдэл гардаг, хямдхан гурил авах хэрэгтэй байна” гэж Ш.Д-гийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон Х банкны барьцаанд тавигдсан газрын гэрчилгээг дуурайлган хийсэн хуурамч гэрчилгээг тус тус барьцаалж 20 сая төгрөгийг зээл авсан байна.
Гэтэл шүүгдэгч Г.Ү нь банш бууз хийх, хэрчсэн гурил гаргах үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхээр А ХХК байгуулсан боловч үйл ажиллагааг тогтвортой явуулсан зүйлгүй, татвар төлснийг нотолсон баримтгүй, улмаар уг газар, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий барилга байгууламжийг Х банкнаас авсан зээлийн барьцаанд тавигдаж, зээлээ төлж чадаагүйн улмаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн, уг асуудлыг Г.Ү, Ш.Д хэн аль нь мэдэж байсан атлаа хохирогч А.Д-д итгэл үнэмшил төрүүлэхийн тулд Хал хэлж, жинхэнэ болон хуурамч гэрчилгээг барьцаанд нь тавьж, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, шүүгдэгч Ш.Д нь А.Д-тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, мөнгийг авснаас хойш зээл буцаан төлөгдөөгүй, шүүгдэгч нар зээл төлөхөөс зайлсхийж ирсэн байна.
Иймээс шүүгдэгч нарыг хохирогчоос эд хөрөнгийг нь авахын тулд Хал хэлж, өөрсдийгөө их хэмжээний эд хөрөнгөтэй хэмээн хохирогчид итгүүлж, гэрээгээр халхавчилж, эргэн төлөх санаа зорилго агуулалгүй, мөнгийг өөрсдөдөө шилжүүлэн авсан уг үйлдлийг иргэд хоорондын зээлийн харилцаа гэж дүгнэх боломжгүй харин залилах гэмт хэргийг үйлдэхдээ тэдгээр нь бүлэглэж, гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэсэн шинжүүдээр үйлдсэн байна гэж дүгнэв.
4. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн, иргэн Ц.Э-ад “Зээл хөөцөлдөж өгнө” гэж Хал хэлэн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ц.Э-ын өмчлөлийн С дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 хэсэг гудамж 163 тоот 112,5 м2 зуслангийн газар, орон сууцыг Х банкны барьцаанд тавиулж, 47,694,370 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Э-ын: “...Ү эхнэр бид 2 дээр “Хаан” банкнаас зээл авах гэтэл барьцаа дутаад байна, туслаач гэж ирсэн. Тэгэхэд нь бид өөрсдөө зээл хөөцөлдөх санаатай байгаагаа хэлтэл Ү би банкны зээлийн хурлаар орох гээд байна, үл хөдлөх хөрөнгийг чинь 3 хоногийн дотор буцаагаад чөлөөлөөд өгнө, удахдаа 7-14 хоногт суллаад өгнө, итгэхгүй бол банкны хүнтэй уулз, итгэмжлэлийн хугацаанд л банканд тавих эрхтэй байдаг юм. Тэр хугацаа нь дуусвал барьцаа нь өөрөө аяндаа хүчингүй болдог” гээд шалаад салахгүй болохоор нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны Лхагваа гэдэг хүнтэй уулзсан. Ингээд эхнэр бид 2 ярилцаж байгаад өөрийнхөө өмчлөлийн С дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөд 1 сарын хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. Одоо тэгсэн зээл хөөцөлдөж өгсөн ч юм байхгүй, миний газар, орон байрыг Г.Ү-ийн авсан зээлийн үүргийн гүйцэтгэл болгож хураахаар болж, эд хөрөнгөө алдахад хүргэсэн байна” гэх мэдүүлэг /4хх-ийн 62-66х/,
Гэрч Б.Д-гийн: “...Ц.Э гэдэг хүний өмч нь “А” ХХК, Г.Ү, Ш.Д нараас 285.754.583 төгрөгийг гаргуулж, “Х” банканд олгуулах тухай шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Харин Ц.Э-ын хөрөнгийг дуудлага Халдаанд оруулах гэж байхад Ц.Э шүүхэд гомдол гаргаад дуудлага Халдаанд оруулаагүй. Ц.Э-ын хөрөнгө нь манайхаас гаргасан шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн хоригтой л байгаа...” гэх мэдүүлэг /4хх-ийн 78-79х/,
Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ: “№-...: Ц.Э нь СБД засаг даргын 2008-08-13-ны 225 дугаартай шийдвэрийг үндэслэн ... дугаар бүхий 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай ... ...-хороо зуслан, ...-д олгов” /4хх-ийн 90х/,
“А” ХХК, иргэн Ц.Э /РД:.../ нарын “Х” банктай 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1010018601-01 дугаартай Барьцааны гэрээг байгуулахад бүрдүүлсэн материал, барьцааны гэрээний хуулбар /4хх-ийн 89-117х/,
Ц.Э-ын өмчлөлийн С дүүргийн ... дугаар хороо, ... хэсэг гудамж ... тоот 112,5 м2 зуслангийн газар, орон сууцыг 47,694,370 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх-ийн 45-61х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь хохирогч Ц.Э-ын зээл авах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь ашиглан “бид Х банкнаас авч байгаа зээлээ бүтээчихвэл таны зээлийг хөөцөлдөөд өгөх боломжтой, Х банкны зээл гарахад барьцаа хөрөнгө дутууд байна, газар, хувийн орон сууцаа барьцаанд тавиад өгөөч, зээл авангуутаа чөлөөлөөд өгнө” гэж Ц.Э, Л.Д нарын нэр дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Х банкны барьцаанд тавиулж мөнгө авсан атлаа авсан мөнгөнөөсөө буцаан төлж, хохирогч нарыг эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүйгээс гадна мөн хохирогч нарын хүссэн зээлийг хөөцөлдөж бүтээж өгнө гэсэн амлалтаа биелүүлээгүй нь анхнаасаа хохирогч Ц.Э-ад зээл хөөцөлдөж өгөх, түүний эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх гэсэн санаа зорилго агуулаагүй байсан байна гэж үзэхээр байна.
Иймээс шүүгдэгч нарыг бүлэглэж, залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэсэн шинжүүдээр үйлдсэн байна гэж дүгнэв.
5. Яллагдагч Г.Ү нь “БНХАУ руу адууны гэдэс гаргана, Халдан авах хүмүүстэй нь гэрээ байгуулсан, наймаагаа хийгээд танай хашаа байшинг барьцаалсан зээлийг төлөөд байрыг чинь суллаж өгнө, жаахан мөнгөний асуудал байна” гэж иргэн Л.Д-д Хал хэлэн итгүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Л.Д-гийн эзэмшлийн Лексус-470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг С дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...”ХХК-ны барьцаанд тавиулж, 9 сая төгрөг авч залилсан болох нь:
Хохирогч Л.Д-гийн: “...Ү нь БНХАУ руу адууны гэдэс гаргах гэж байна. Тэр нь маш их ашигтай наймаа байгаа юм. Дор нь Халдаж авах бөгөөд энэ Халдан авах хүмүүстэйгээ гэрээ байгуулсан. Энэ наймаагаа хийгээд танай хашаа байшинг барьцаалсан зээлийг төлөөд байрыг чинь суллаж өгнө гэж байсан. Тэгэхээр нь би итгээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “...” гэдэг компанид 9 сая төгрөгийн барьцаанд ... улсын дугаартай Лексус-470 маркийн машиныг унаж явах нөхцөлтэйгөөр, машинаа тэр компанийн нэр дээр шилжүүлэн зээл авсан юм. Тухайн мөнгөнөөс Ү надад 1 сая төгрөгийг өгсөн бөгөөд өмнө нь энэ машиныг барьцаалж зээл авч байхдаа Ү-ийн өмнөөс нөхөр бид 2 гараашны мөнгө, зарим сарын хүүг нь төлж байсан болохоор тэр мөнгөө авч байна гэж авсан. Тухайн үед Ү-тэй хамт явж байсан түүний нөхөр Д нь яагаад мөнгө өгч байгаа юм бэ гэхэд Ү нь өгөлгүй яах юм бэ, өмнө нь өгөөгүй мөнгө төгрөг байгаа гэж байсан. Ингээд энэ мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Би энэ мөнгөнөөс өөрөөсөө 2 сая гаран төгрөгийг төлсөн бөгөөд харин Ү-ийн хувьд хүүгээ ч төлөөгүй. Энэ мөнгө хүүтэйгээ хамт 11 сая төгрөг болсон байна. ...Би энэ машиныг 2011 онд 43 сая төгрөгөөр Халдаж авсан. Одоогийн ханшаар 37 сая төгрөгөөр үнэлж байна. Миний хувьд энэ зээлийн мөнгөнд 2.8 сая орчим төгрөгийг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /4хх-ийн 71-72х, 10хх-ийн 197-198х, 200х/,
Лексус-470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “...” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа болохыг тогтоосон Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх-ийн 156х/,
Иргэн Л.Д нь “...” ХХК-д Лексус-470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар барьцаалан 9 сая төгрөг зээлсэн талаарх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 201701/05 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хуулбар, холбогдох материалууд /4хх-ийн 157-160х/,
Лексус-470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 22,401,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 134-150х/,
... ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 08 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л.Д, Г.Ү нараас 11,466,000 төгрөгийг ... ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн Х дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01245 дугаартай шийдвэр, гүйцэтгэх хуудасны хуулбар, холбогдох бусад материалууд /10хх-ийн 203-214х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хохирогч Л.Д нь өөрийн гэр бүлийн хүн Ц.Э-аар дамжуулан шүүгдэгч Г.Ү-тэй танилцсан байх бөгөөд Г.Ү нь хохирогчид “танай газар байшинг чөлөөлөхөд мөнгө хэрэгтэй байна, урагшаа адууны гэдэс гаргах ашигтай наймаа байна, авах хүн нь бэлэн байгаа, та машинаа барьцаанд тавиад зээл аваад өг” гэж ятгаснаар хохирогч нь Л.Д хашаа байшингаа чөлөөлж өгч магадгүй хэмээн итгэж Лехсус 470 маркийн машинаа Грийн адистат хадгаламж зээлийн хоршоод барьцаалж 9 сая төгрөгийг шүүгдэгчид өгсөн байх ажээ.
Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Г.Ү нь нэг гэр бүлийн 2 хүнийг тус тус залилсан байх төдийгүй эхний удаа зээл бүтээж өгнө гэж мөнгө авсан бол дараагийн удаа мөнгө авахдаа эд хөрөнгийг чинь чөлөөлж авахад мөнгө хэрэгтэй байна хэмээн өөрийнхөө авсан зээлийг хохирогч нараар өөрсдөөр нь төлүүлэхээр шахаж шаарддаг, хохирогч нар ч эд хөрөнгөө чөлөөлнө гэж итгэж, дахин эд хөрөнгө тавьж түүнд мөнгө өгч залилуулсаар ирсэн шинжтэй төдийгүй хохирогч Л.Д нь зээл болон зээлийн хүүгээ өөрөөсөө төлсөөр ирсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Ү-ийг “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэж үзлээ.
6. Шүүгдэгч Г.Ү нь ганцаараа хохирогч Л.Н-т “манай дэлгүүрийн бараа багадаад байна, та өөрийн амьдарч байгаа 3 өрөө байраа барьцаанд тавьж зээл аваад өгөөч, удаахгүй өгнө” гэж Хал хэлэн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр "А” банканд Л.Н-ийн өмчлөлийн Б дүүргийн ... дүгээр хороо, ... тоот, угсармал 3 өрөө байрыг барьцаанд тавин 30,000,000 төгрөгийг,
-Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн “7 хоногийн дараа өгнө” гэж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Л.Н-ийн өмчлөлийн Б дүүргийн 16 дугаар хороо, 19-13 тоот 1 өрөө 32,2 м2 байрыг хувь хүнд барьцаанд тавиулж, 10,000,000 төгрөгийг, мөн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б дүүргийн 2 дугаар хороо, “...”-гийн урд хохирогч Л.Н-ээс “А” банканд барьцаанд тавьсан зээлийг төлж чадахаа байлаа, надад “та 10 сая төгрөг олоод өгчих, таны барьцаанд тавьсан Б дүүрэг дэх нэг өрөө байрыг ББСБ-аас гаргаж авахгүй бол та байраа алдах гээд байна шүү дээ” гэж хэлэн 10 сая төгрөгийг авсан буюу нийт 50,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Н-ийн: “...Г.Ү над дээр ирээд манай дэлгүүрийн бараа багадаад байна, та өөрийн амьдарч байгаа 3 өрөө байраа барьцаанд тавьж зээл аваад надад тус болооч гээд гуйгаад байхаар нь би 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б дүүргийн 1 дүгээр хороо, 49-125 тоот, угсармал 3 өрөө өөрийн эзэмшлийн байраа “А” банкны барьцаанд тавьж, 30 сая төгрөгийн зээл авч уг мөнгийг Богд Ар хорооллын “Хаан” банкны салбараас аван бүгдийг нь Үт өгсөн. ...2016 оны 10 дугаар сарын орчимд Ү нь танай байрыг авах гэхээр 10 сая төгрөгийн хэрэг байна. Надад 10 сая төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би Ганчимэг гэж хүнээс 10 сая төгрөгийг хүүтэй зээлээд Ү-ийн нөхөр Д-д “..."-гийн гадна бэлнээр өгсөн. Үүний дараа Ү нь миний нэр дээр 1 өрөө байр байсныг мэдсэн ба уг байрыг 10 сая төгрөгөөр тавиад дүүдээ өгчих, үйлдвэртээ ашиглаад мөнгө босгоод таны байрны мөнгийг өгчихнө гэхээр нь би мөн итгээд Б дүүргийн 16 дугаар хороо, ... тоот 1 өрөө миний эзэмшлийн хотын төвд хувийн банканд барьцаанд тавьж 10 сая төгрөг авч өгсөн. Нийт 50 сая төгрөгийг Ү гэх хүнд өгч залилуулсан. Ү-ийн хувьд анх зээл аваад түүнээс хош 3 сарын хугацааны хүүг төлөөд ахиад мөнгө төлөөгүй. Ингээд би А банк дээр очиж эвлэрлийн гэрээ байгуулсан. Тэгээд зээлээ төлж дуусгаад байраа суллаж авсан. Би Үт 50 сая төгрөг, Эт 25 сая төгрөг өгч залилуулсан, уг 2 асуудал тусдаа асуудал” гэх мэдүүлэг /4хх-ийн 247-250х, 5хх-ийн 2-5х, 10хх-ийн 171-172х, 176-178х/,
Гэрч Х.Г-ийн: “...2016 оны 03 дугаар cap гэж санаж байна. Тухайн үед би машинаа зараад мөнгөтэй байсан юм. ...Н эгч надаас 2-3 сарын хугацаатай 3 хувийн хүү өгөөд мөнгө авъя гэхээр нь би өөрт байсан 10 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй Л.Н- эгчид зээлдүүлсэн. ...Н эгч бид 2 хамт явж Ү-тэй уулзсан бөгөөд Ү мөнгө авснаа хүлээн зөвшөөрөөд өнөөдөр, маргааш нэг ажил бүтэхээр мөнгийг хүүтэй нь өгнө гэж байсан. ...ингээд Ү миний мөнгийг өгөхгүй байсан учраас Н эгчээс би танд өгсөн юм чинь танаас авна гээд мөнгөө аваад дууссан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 9х/,
Иргэн Л.Н-ийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 30 сая төгрөгийг 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлсэн болохыг нотолсон Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга /5хх-ийн 24-30х/,
Иргэн Л.Н-, Г.Ү нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 50 сая төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй зээлсэн талаарх Зээлийн гэрээ /5хх-ийн 36х/,
Яллагдагч Г.Ү нь Л.Н-ээс мөнгө авсан талаарх баримт /5хх-ийн 39-41х/,
Иргэн Л.Н-ийн "Хаан” банкны ... дугаартай депозит дансны хуулга /5хх-ийн 44-47х/,
Иргэн Л.Н-ийн Б дүүргийн 16 дугаар хороо, 19-13 тоот, Б дүүргийн ... дүгээр хороо, ... тоот орон сууцуудын өмчлөгчийн талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 7/1831 дугаартай албан бичиг, холбогдох материалууд /5хх-ийн 60-79х/,
Б дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байрны ... тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 99,275,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн үнэлгээ /11хх-ийн 27-39х/,
Б дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Л.Н-ийн өмчлөлд ... дугаарт бүртгэсэн болохыг тогтоосон ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /10хх-ийн 195х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Ү нь тогтвортой үйлдвэрлэл, үйлчилгээ бизнесийн үйл ажиллагаа эрхэлснийг нотлох баримтгүй, улмаар бизнес эрхэлж үйлдвэрлэл явуулна гэсэн газар, объектоо Х банкны барьцаанд хураалгасан байж хохирогч Л.Н-ээс дэлгүүрт бараа дутаад байна хэмээн түүний байрыг барьцаанд тавиулж 30 сая төгрөг авсан атлаа зориулалтын дагуу зарцуулаагүй улмаар дахин хохирогч Л.Н-ээс 20 сая төгрөгийг 10, 10 саяар нь цувуулж авахдаа нөхөр Ш.Д-тэйгээ үйлдлээрээ нэгдэж, хохирогчид байрыг чинь чөлөөлж авах мөнгө хэрэгтэй байна хэмээн мөнгө авсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
“Шүүгдэгч Ш.Д нь би залилах гэмт хэрэг үйлдээгүй, тухайн үед би таксины жолооч хийдэг байсан гэдэг утгаараа жолоочоор нь ажиллаж байсан” мэтээр тайлбарлаж буй боловч хохирогч нарын мэдүүлснээр бол тэрбээр жолоочоос гадна түүний машинд хохирогч, шүүгдэгч нар уулзалдаж, яриа хийдэг байсан гэх ба шүүгдэгч Ш.Д нь тэдгээрийн хооронд мөнгө авч өгөлцөх, хүргэж өгөх, хохирогчийн картыг авч гүйлгээ хийх, дансаараа тодорхой хэмжээний мөнгийг давтамжтай байдлаар шилжүүлэн авах зэрэг үйлдлээрээ шүүгдэгч Г.Ү-тэй бүлэглэсэн гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч нарын арга барилгаас үзвэл, тодорхой хэмжээний эд хөрөнгөтэй хохирогч нарыг онилж, тэдгээрээс мөнгө зээлэх нэрийдлээр барьцаанд тавиулж, мөнгийг нь өөрсдөө авч ашиглачхаад зээл болон хүүг төлөхөөс зайлсхийдэг, эд хөрөнгийг чөлөөлж өгөх санаа зорилго агуулаагүй байж “эд хөрөнгийг чинь алдах гээд байна ахиад мөнгө өг” гэх мэтээр гуйх, дарамтлах зэргээр ахин мөнгө авдаг нөхцөл байдал нь шүүгдэгч нарын үйлдлүүдээс харагдах ажээ.
Иймээс шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарыг бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэж дүгнэсэн.
7. Яллагдагч Г.Ү нь “бууз баншны үйлдвэрт ашиглана, Дорнод аймгийн салбарт гурил хэрэгтэй байна” гэх зэргээр Хал хэлэн урьдчилгаа 7,100,000 төгрөгийг тушааж, итгэл төрүүлэн “...” ХХК-ны Б дүүргийн 2 дугаар хороо, “..." ХХК-ийн ... тоотод 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Бүтээгдэхүүн зээлээр Халдах, Халдан авах гэрээ" байгуулан халхавчилж, 30 тонн гурил авч, “...” ХХК-д 21,050,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай төв оффис дээр Ү гэж өөрийгөө танилцуулсан хүн зээлээр гурил Халдан авч борлуулах гэрээ хийсэн гэдгийг манай компанийн менежер Б хэлсэн. Тэрний дагуу Ү гэдэг хүний захиалсан 10 тонн гурилыг компанийн машинаар 2 удаагийн ачилт хийж...Б дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод аваачиж нийтийн байрны граашид буулгасан, Ү гэх эмэгтэй гурилыг хүлээн авсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “А” гэх компанийн эзэн Ү ... дугаарын утсаар над руу залгаад 2 сая төгрөг данс руу чинь хийе, дахин 10 тонн гурил хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. ...Д гэх хүний данснаас компанийн ... дугаарын данс руу 2 сая төгрөг орчихоор нь Үт гурил ачихыг зөвшөөрөхөд манай агуулахаас 10 тонн гурил ачиж явсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ү дахин над руу залгаад Дорнод аймагт манай бөөний цэг байдаг учир 10 тонн гурил хэрэгтэй болчихлоо 2 сая төгрөг жолоо...оо өгч явуулаад үлдсэн мөнгийг данс руу чинь хийе гэсэн. Тухайн өдрөө гурил ачих машины жолооч бэлэн мөнгөө авч ирээд кассад тушааж үлдсэн мөнгийг данс руу шилжүүлнэ, банк руу явж байна гэж хэлээд гурилыг хурдан ачуулж бай гэсэн. Орой нь Ү-ийн утас руу залгахад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэг мөсөн гэрээнд зааснаар тооцоогоо дуусгана айх зүйл байхгүй гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ү-ийн утас руу залгахад утсаа авахгүй алга болсон. ...Ү нь 30 тонн 28.150.000 төгрөгийн үнэлгээтэй гурил авснаас 7.100.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 21.050.000 төгрөгийн хохирол учраад байна. ...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10 тонн гурил, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5 тонн гурил, 2018 оны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 тонн гурил, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5 тонн гурил, нийт 30 тонн буюу 28,200,000 төгрөгийн гурил авсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 117-118х/,
“...” компанийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О: “...Хохирлын үнийн дээр маргах зүйлгүй. Ү нь гэрээ хийх хүсэлт тавиад манай борлуулалтын албатай уулзсан. Манай байгууллагын тамга болон захирлын гарын үсэггүй гэрээ байдаг ба гэрээ хийх явцдаа залилсан байдаг. Ү-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байвал зарж борлуулаад, хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч /“...” ХХК-ийн борлуулалтын менежер/ Д.Бийн: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний гар утас руу ... дугаарын утаснаас залгаад би танай компаниас бараа бүтээгдэхүүн авах гэсэн юм, өөрөө амтлаг бууз, банш, хэрчсэн гурил үйлдвэрлэдэг цехтэй, танай “...” ХХК-иас бараа бүтээгдэхүүн авах сонирхолтой байна гэж хэлсэн. Би тухайн үед өөрийнхөө компанийн 10 дугаар хороололд байдаг агуулах дээр байгаагаа хэлэхэд Ү нь удаагүй хүрээд ирсэн. Ү гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй надтай уулзаад өмнө нь Улаанбаатар гурил компаниас гурил авч хэрэглэдэг байсан, танай гурилыг сүүлд захаас авч хэрэглэхэд их дажгүй санагдсан, хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүн өгөх боломжтой юу гэдгээ хэлсэн. Гэрээ байгуулах юм бол авч байгаа хэмжээнээс хамаарч үнийн хөнгөлөлт өгөх боломжтой, манайх бараагаа шинээр өгч байгаа газруудад бэлэн мөнгөөр өгдөг гэхэд эгч нь эхний ээлжинд 10 тонн гурил аваад 3 сая төгрөг бэлнээр өгье, үлдэгдэл мөнгийг нь 3-4 хоног, удлаа гэхэд 7 хоногт өгнө гэж хэлсэн. Тэгээд цүнхэн дотроосоо компанийн танилцуулга, БГД-ийн 11 дүгээр хороо Хувьсгал...ын Д-1-35 тоотын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг баримтуудыг гаргаж ирэхээр нь дээрх эд зүйлсийг гар утсандаа сканердаж авсан. Үдээс хойш оффис дээрээ очоод гэрээгээ бэлдэж байхад манай ахлах менежер гэрчилгээ нь эх хувиараа байх хэрэгтэй гэхээр нь Ү рүү хэлэхэд БГД-ийн 11 дүгээр хороо Хувьсгал...ын Д-1-35 тоотын гэрчилгээний канондсон хувилбарыг авчирч өгсөн. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа оффис дээр Үийн нөхөр Д гэх хүн ирээд компанийн гэрчилгээний хуулбарыг авчирч өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ү нь манай оффис дээр ирж уулзаад бүтээгдэхүүн зээлээр Халдах, Халдан авах гэрээн дээр гарын үсэг зурчхаад яваад өгсөн. Тэрнээс хойш хариуцаж байгаа Халдааны төлөөлөгч Ц.Б-тай, Ү нь утсаар холбогдож бараа бүтээгдэхүүний захиалга өгч байсан. 2 дахь удаагийн ачилт дээр Ү над руу утсаар залгаад Дорнод аймаг руу бараа бүтээгдэхүүн өгч явуулах шаардлагатай байна, гурилыг манай компани руу ачаад зах руу хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь манай компани ачилтандаа гарсан байгаа, Халдааны менежер Базардарь руу утсаар ярь гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг /5хх-ийн 130-131х/,
Яллагдагч Г.Ү-т гурил хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “...” ХХК-ийн “Хаан” банкны ... дугаартай дансны хуулга, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /5хх-ийн 146-154х/,
Прокурорын зөвшөөрлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан “А з” ХХК-ийн лавлагаа, дүрмийн хуулбар /5хх-ийн 178-183х/,
“...” ХХК-ийг төлөөлж Д.Б, “А” ХХК-ийг төлөөлж Г.Ү нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Бүтээгдэхүүн зээлээр Халдах, Халдан авах гэрээ” /5хх-ийн 91-93х/,
“...” ХХК-иас ирүүлсэн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /10хх-ийн 250, 11хх-ийн 01-02х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Ү нь өөрийн байгуулсан, үйл ажиллагаа явуулж байгаагүй “А” ХХК-ны гэрчилгээний хуулбарыг ашиглаж, манай компани Улаанбаатар хот болон Дорнод аймагт салбартай, хэрчсэн гурил, банш, бууз хийдэг тул танайхаас үйлдвэрийн үнээр гурил авмаар байна гэж Хал хэлж, ... ХХК-тай “бүтээгдэхүүн зээлээр Халдах, Халдан авах гэрээ” /5хх-ийн 91-93х/ байгуулж, гурил авах бүртээ урьдчилгаа мөнгийг багаар төлж, үлдсэнийг зээлээр авахдаа их хэмжээгээр гурил авдаг, авсан гурилаараа үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаагүй, бусдад зарж борлуулж өмнөх өр төлбөртөө өгөх эсхүл өөрийн хэрэглээнд зарцуулах зэргээр захиран зарцуулсан байна.
Иймээс шүүгдэгч Г.Ү-ийг гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг залилсан гэж үзнэ.
8. Шүүгдэгч Г.Ү нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн А.Э-ээс “түр хугацаагаар зээлж, дараа төлнө, удахгүй нэг мөр тооцоо хийж дуусгана” гэх зэргээр Хал хэлж, бусдад төлөх төлбөрөө төлүүлэх, зээлийн төлөлт хийлгэх, мөн өөрийн болон бусдын дансаар нийт 86,746,800 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч А.Эт их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Э-ийн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Г.Ү-ийн ... тоот дансанд 8 сая, 2015 оны 08 дугаар сарын 17-нд нөхөр Д-гийн ... данс руу 4 сая төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-нд 2 сая төгрөг Г.Ү-ийн данс руу, 2015 оны 09 дүгээр сарын 01-нд ББСБ захирал О-ийн ... тоот дансанд 2 сая төгрөгийг, Г.Үийн данс руу 2,300,000 төгрөгийг, ... гэх мэтчилэн 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүртэл түүний хэлснээр шилжүүлсээр байгаад нийт 86 сая 366,000 төгрөгийг надаас ав сан байсан байсан. Би буцааж дансаар 2,500,000 төгрөг авч, мөн 11,840,000 төгрөгт тооцож гурил авсан байна. ...Ү-т би итгэсэн. Тэгээд ч надад 150 сая төгрөг өгнө гэсэн болохоор би түүнд итгээд л мөнгө төгрөг өгөөд яваад байсан. Мөн дээр хэлсэн газар зарах болон жижиг дундын зээл бүтэхээр өгнө гэдэг байсан болохоор би мөнгөө өгөөд л яваад байсан. Би энэ мөнгөн дээр ямар нэгэн хүү тооцоогүй. Би Г.Ү-ээс 60 сая төгрөгөө авсан асуудал байхгүй ” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 211-212х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Т.О-ийн: “...Э- надаас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 15.000.000 төгрөгийг зээлж авсан. ...сүүлд би Э-ээс мөнгөө асуугаад эхлэхэд Ү гэдэг хүнээс би 90 сая төгрөг, хүүтэйгээ нийлээд 100 гаран сая төгрөг авах ёстой байгаа. Тэр мөнгөө авахаараа өгье гээд байгаа юм...” гэх мэдүүлэг /5хх-ийн 213х/,
Гэрч Ч.Б-ийн: “...Э- нь надаас 2015 оны 08 дугаар сард 24 сая төгрөг борлуулалтад мөнгө хэрэгтэй байна гэж 1 жилийн хугацаатай зээлсэн. ...надаас авсан 24 сая төгрөгийг Ү-т зээлсэн гэж хэлсэн. Би сүүлд нь гурил будааг мөнгөн дүнгээр тооцоод А.Э-ээс авсан байгаа...” гэх мэдүүлэг /5хх-ийн 216х/,
Иргэн А.Э нь Ч.Б-ээс 24 сая төгрөг зээлсэн талаарх 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ” /5хх-ийн 235х/,
Г.Ү нь А.Э-ээс 5 сая төгрөг зээлсэн талаарх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /5хх-ийн 236-238х/,
Иргэн А.Э нь “Хаан” банкны ... дугаарын данснаас 86.366.800 төгрөгийн зарлага гарсан болохыг тогтоосон үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /5хх-ийн 239х/,
Иргэн А.Э-ийн “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /5хх-ийн 241-250х, 6хх-ийн 1-10х/,
Яллагдагч Г.Ү-ийн “Хаан” банкны ... дугаарын дансанд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 46.300.000 төгрөгийг А.Э-ийн данснаас шилжүүлсэн болохыг тогтоосон тухай мөрдөгчийн тэмдэглэл /6хх-ийн 19х/,
Яллагдагч Г.Ү-ийн “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /6хх-ийн 20-21х/,
А.Э-ийн данснаас Ш.Д-гийн “Хаан” банкны ... дугаарын дансанд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 15.720.000 төгрөг шилжүүлсэн болохыг тогтоосон дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /6хх-ийн 22х/,
Ш.Д-гийн “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /6хх-ийн 23-32х/,
Г.Г-гийн “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /6хх-ийн 34х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Шүүгдэгч Г.Ү, хохирогч А.Э нар нь гурил зарж борлуулахтай холбоотойгоор хоорондоо харилцаж, Г.Ү нь А.Э-ээс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд буюу 2 жил орчмын хугацаанд өөрийн дансаар 46.300.000 төгрөг, нөхөр Ш.Д-гийн дансаар 15.720.000 төгрөг шилжүүлэн авснаас гадна хохирогч нь Г.Ү-ийн хэлсний дагуу бусдын данс руу шилжүүлэх, зээлийг нь төлөх зэргээр 24,726,800 орчим төгрөгийг шилжүүлсний дараа шүүгдэгч Г.Ү нь эргэн төлөлт хийхгүй, зориуд зайлсхийсэн төдийгүй хохирогчид 60 сая төгрөгийг нь буцааж өгсөн хэмээн тухайн үедээ хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийсэн тооцоо нийлсэн актыг, мөнгө төлснийг нотолсон баримт хэмээн мушгин гуйвуулсан байдлаар мэдүүлсэн ч шүүгдэгчийн зүгээс хохирогчид бэлэн болон дансаар буцааж мөнгө төлсөн баримтгүй байна.
Мөн шүүгдэгч Г.Ү нь хохирогч А.Э-т дээрх харилцаанаас өмнө урьд зээлсэн мөнгөө буцаан төлж байсантай холбогдуулан хохирогч нь түүнд итгэж дахин мөнгө зээлдүүлсэн, буцаагаад өгчих байх гэж итгэж байсан гэх бөгөөд энэхүү урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь шүүгдэгч буруугаар урвуулан ашигласан буюу шүүгдэгч өөрийн санхүүгийн бодит байдлыг нууж хохирогчийг хуурч мөнгийг авсан, улмаар хохирогчид мөнгийг буцаан төлөхөөс зайлсхийх, Хал хэлэх зэрэг бодит үйлдэл гаргаж байна.
Иймээс шүүгдэгч Г.Ү-ийн энэхүү үйлдлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
9.Шүүгдэгч Г.Ү нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э М-тэй зээлийн гэрээ байгуулан 2016-2017 онд “жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч өгнө" гэж хуурч, иргэн Н.Ш-, Ш.А нарын нэр дээрх бүртгэлтэй ... дугаартай ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байршилтай 28м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх гэрчилгээг өөрийн нэр дээр болгосон хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ашиглан барьцаалж 28,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:
Хохирогч Д.Э-ийн: “...Ү нь ЖДҮ сангаас 1 тэрбум төгрөгийн зээл авч өгнө гэж хэлээд надаас 10 сая төгрөгийг 2017 онд ... 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Н зоогийн газарт авсан. Дараагийн 10 сая төгрөгийг ... ...-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 1 нэгдүгээр дэлгүүрийн гадаа Ү нь өөрөө авсан. Дараа нь Ү мөнгө хэрэгтэй байна гээд таньдаг хүнээсээ зээлээд өгчих гээд байхаар нь би О-ээс зээлж өгсөн. Ингээд явж байгаад Ү надад мөнгөө өгөхгүй байсан бөгөөд бид 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин шинээр гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь 28 сая төгрөгийн гэрээ бөгөөд эхний 20 сая төгрөгийг авснаас хойш Ү надаас мөнгө нэмж зээлээд аваад байсан бөгөөд тэгэхээр нь би нэмэлт гэрээ байгуулсан. ...нэмж 8 сая төгрөгөө авахдаа би өөрөөсөө болон хүнээс мөнгө зээлж авч байсан. ...өөрийнхөө баримттай буюу гэрээ байгуулсан 28.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...Ү нь энэ гэрчилгээ нь манай ахаас шилжиж ирсэн, миний байр байгаа юм. Та энэ гэрчилгээг барьцаанд авч бай. Би энэ гэрчилгээг барьцаанд тавья гэсэн. Ү тухайн гэрчилгээг намайг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очоод шалгуулчихна гэж бодоогүй байх. Манай өмгөөлөгч энэ гэрчилгээг шалгуулах хэрэгтэй гэсэн учраас шалгуулахад хуурамч байсан. Хуурамч гэдгийг нь мэдээд Х дүүргийн Үл хөдлөхийн газарт Ү-ийг өөрийг нь дуудаж байгаад хэлсэн. ...Ү-ийн хувьд надад гэрчилгээг өгөхдөө хуурамч гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /6хх-ийн 131-133х, 10хх-ийн 223-224х/,
Гэрч Б.Т-ын: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х дүүргийн Улсын бүртгэлийн газрын мэдүүлэг авах цонхоор иргэн Э-, Ү нар Барьцааны гэрээ бүртгүүлэх материал бүрдүүлж өгсөн байдаг. Уг материалыг Б шалгахад үл хөдлөхийн гэрчилгээ хуурамч байх магадлалтай байхаар нь Э-, Ү гэдэг хүмүүсийг дуудаж уулзаж асуухад материалаа буцааж авъя, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхгүй байхыг хүсье гэсэн өргөдөл гаргаж өгснийг манай хэлтсийн даргын цохолтоор надад шилжиж ирсэн. Тэгэхээр нь би Үнэт цаасны үндэсний төв рүү очиж холбогдох хүмүүстэй уулзахад үл хөдлөхийн гэрчилгээний цаас нь эх хувиараа байгаа ч манай хэлтэст ажиллаж байсан О нь 2016 оны 05 дугаар сард ажиллаж байгаагүй байхад О-ын бүртгэлээр хийгдсэн байгаа. Мөн улсын бүртгэгчийн тамга нь 016 дугаартай дарагдсан байна. Энэ тамга нь О-ынх биш байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Мөн иргэн Ү-ийн манай байгууллагад хандаж гаргасан материалд ирүүлсэн ... дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эзэмшигч нь Н-ийн Ш болон Ш-гийн А-гийн эзэмшилд бүртгэлтэй байгаа. Тэгэхээр Ү нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх боломжтой юм...” гэх мэдүүлэг /6хх-ийн 141х/,
Гэрч Н.Ш-гийн: “...би гэрчилгээний хуулбарыг харлаа. Манай охин бид хоёрын өмчлөлийн байр байгаа юм. Ү-ийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарах ёсгүй. Тэгэхээр энэ гэрчилгээг хуурамчаар гаргуулсан байж таарлаа. 2014-2017 оны хооронд Ү нь энэ байранд түрээсээр амьдарч байсан. 2015 оны намайг хүүхэд сургуульд бүртгүүлэхэд хэрэг болчхоод байна, хуулбарлах шаардлагатай байна гэж хэлж гэрчилгээний эх хувийг авч яваад өгөхгүй 2-3 хоног нэхүүлж байж өгч байсан. Энэ хугацаанд ийм асуудал гаргаж дээ. ...өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь одоо надад байгаа...” гэх мэдүүлэг /6хх-ийн 147х/,
Гэрч П.Э-ы: “...Үнэндээ Ү эгчийн хуурамч ордер хийлгэх мөнгийг нь олж өгснөөс ямар нэгэн байдлаар энэ хэрэгт оролцсон асуудал байхгүй. Ингээд хэрэг шалгагдаад ирэхэд Ү эгч намайг гүтгэх болсон. “Чи энэ байрны хуурамч ордер хийхэд оролцсон шүү. Энэ хэргийг чи даагаад гарчих, С бид хоёрыг энэ хэрэгт битгий оролцуулаарай, би цагдаагийн газарт зөндөө танил талтай, чамайг энэ хэргээс мултлаад аваад гарна. Миний хэлснээр мэдүүлэг өгөөд байгаарай гэж сүрдүүлэх болсон. ...ерөнхийдөө хуурамч байрны ордерыг Э- гэх хүнд барьцаанд тавиад мөнгө зээлэх гэж байгааг нь мэдэж байсан. Миний хувьд хуурамч байрны ордер хийхэд нь оролцоогүй...” гэх мэдүүлэг /6хх-ийн 144-145х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1487 дугаартай: “...Шинжилгээний явцад уг гэрчилгээ гэх баримтын цаас үнэт цаас мөн гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна. Харин гэрчилгээний “...” гэсэн сери дугаар, зүүн доод хэсэгт байх “Улсын бүртгэгч 016” гэсэн тэмдгийн дардас зэрэг нь хуурамч...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 154-158х/,
Д.Э М-, Г.Ү нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 28 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэй зээлсэн талаарх Зээлийн гэрээ, барьцааны гэрээ /6хх-ийн 175-179х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Хэдийгээр шүүгдэгч Г.Ү нь би уг гэрчилгээг хуурамч гэдгийг мэдээгүй, уг гэрчилгээг Ц.Б, П.Э нар хуурамчаар үйлдсэн байх. Би тэд нарт итгэж аваад хохирогч Д.Э М-ын барьцаанд тавьсан, бид нар үл хөдлөх бүртгэлийн газар очоод хуурамч гэдгийг мэдсэн мэтээр мэдүүлсэн.
Гэтэл хэргийн үйл баримтаас харвал, шүүгдэгч Г.Ү нь иргэн Н.Ш-гийн орон сууцыг түрээслэн сууж байхдаа хүүхдээ харьяа сургуульд нь бүртгүүлэх нэрийдлээр гэрчилгээг нь Н.Ш-гээс гуйж авсан, улмаар буцааж өгөхөөсөө өмнө хуулбарлан авч, уг гэрчилгээг өөрийн өмчлөлийн орон сууц мэтээр хуурамчаар үйлдүүлэн иргэн Д.Э М-ээс 28 сая төгрөгийг залилж авахдаа барьцаанд тавьж ашигласан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,
Шүүгдэгч Г.Ү өөрт нь Х дүүрэгт орон сууц байхгүй гэдгийг мэдэж байгаа атлаа өөрийн шунал, эд мөнгөний хэрэгцээнээс үүдэлтэйгээр өөрийн нэр дээр орон сууцтай мэтээр гарсан хуурамч гэрчилгээг бусдаас мөнгө авах хэрэгсэл болгон ашигласан байх тул уг гэрчилгээг хуурамч гэдгийг шүүгдэгч Г.Ү нь лавтай сайн мэдэж байсан байна гэж дүгнэхээр байна.
Иймээс шүүгдэгч Г.Ү-ийг бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг залилсан гэж үзнэ.
10. Шүүгдэгч Г.Ү нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд С дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “дүүг нь ...-д оруулж өгнө” гэж хуурч, бусдаар дамжуулан иргэн Ш.Б-аас 20,000,000 төгрөгийг авч залилсан болох нь:
Хохирогч Ш.Б-ын: “...Манай нөхөр Б-гийн дүү 2018 онд сургууль төгсөөд их сургуульд орох гээд оноогоо хүлээгээд байж байсан юм. Энэ үед найз Т- над руу ярихаар нь нөхрийнхөө дүүг Х-д оруулах гээд оноог хүлээж байна гэхэд надад таньдаг хүн байгаа ш дээ, асуугаад өгье гэсэн. Удалгүй Т-ын ярьсан хүн байна гээд Б- гэх хүн яриад “үнэ ханш нь өндөр ш дээ” гэхээр нь “яаж ийж байгаад болгоно” гэсэн. Ингээд удалгүй “нөгөө хүнтэйгээ ярилаа, 2-3 хүүхэд оруулах боломжтой юм байна шүү, өөр орох хүн байвал хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь манай 1 дүү төгсөж байгаа ш дээ оруулъя гэсэн. Ингээд би Б-д мөнгө шилжүүлэхдээ өөрийн Хаан банкны ... дугаартай данс болон нөхөр Ш.Б-гийн ... дугаартай Хаан банкны данснаас 2018 оны 07-08 дугаар сард таслаад нийтдээ 23 сая төгрөгийг шилжүүлсэн юм. ...Би Б-д мөнгө шилжүүлсэн утган дээр нь сургуулийн төлбөр гэсэн үү ямар ч байсан сургуультай холбоотой зүйл бичиж шилжүүлж байсан. Би Ү-тэй 2 удаа уулзаж байсан. Б- намайг Ү-тэй уулзуулж байсан бөгөөд Г.Ү нь мөнгийг нь чинь буцааж өгнө гэж хэлж байсан бөгөөд надтай яг тодорхой зүйл хэлэхгүй байсан. Б- болохоор нэг багшид өгсөн гэдэг, нэрийг мэдэхгүй байна. Тэр багш нь Л-д өгсөн гэнэ, тэр нь цааш Үт өгсөн гээд бие бие рүү хэлээд байгаа. Ү-ээс 2018 оны 10 дугаар сард тус бүр 1 сая төгрөгөөр 4 удаа дансаар шилжүүлж өгсөн. Б-, Л нар нь 2018 оны 11 сард 2 тонн А гурил өгсөн ба 1 шуудайг нь 20000 тооцож, 1,600,000 төгрөгийг хохиролд өгсөн. Дараа нь 5 тонн А дээд гурил 1 шуудайг нь 25000 тооцон 4,830,000 төгрөгийн хохирол авсан, ... энэ мэтчилэн энэ хүмүүсээс авсаар байгаад одоо бол 10,780,000 төгрөг авах дутуу байгаа тул уг мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /7хх-ийн 16-17, 20-21, 10хх-ийн 222х/,
Гэрч Н.Т-ын: “...2018 оны 07 дугаар сарын 10-даар Х болох Б- надтай хамт явж байхад найз Б утсаар яриад “хөдөөнөөс хүүхэд хотод ирсэн, сургуульд оруулах гэсэн юм, таньж мэдэх хүн байна уу” гэсэн. Тэгсэн Б- нь “би хүнээс асууж өгье” гэж байсан, тэгээд Б- надаас Б-ын дугаарыг ярих хэрэгтэй байна гэж хэлээд авсан бөгөөд удалгүй Б надтай холбогдож Б-д Хууль сахиулахын их сургуулийн төлбөр болох 23 сая төгрөгийг өгсөн гэж байсан. Үүнээс хойш Б нь 2018 оны 08 дугаар сараас хүүхдүүдийн хичээл орно гэж байна гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 20-ноос хойш Б өөрийгөө залилуулсан талаар надад хэлэх үед би Б-д өдөр бүр хүүхдийг нь сургуульд оруулж өг, эсхүл мөнгийг нь буцааж өг гэж байсан. Мөн Б өдөр бүр манайд ирдэг байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 26-27х/,
Гэрч Б.Б-гийн: “...Т-тай гадуур ажил хөөцөлдөөд явж байхад Т- нь найзын хүүхэд сургуульд орох гэсэн тэнцсэнгүй таньж мэдэх хүн байна уу гэсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа би Д.Ц гэх хүнтэй холбогдоод сургуульд хүүхэд оруулах гэсэн юм таньж мэдэх хүн байна уу гэхэд асууя гэсэн. 3 хоногийн дараа Ц нэг хүн оллоо, найдвартай хүн байна гэж хэлээд надад 1 хүний 10 сая төгрөг гэж хэлээд, мөнгөө аваад хүрээд ир гэхээр нь би 10 сая төгрөгийг аваачиж өгсөн. Б дахиад залгаад ахиад 1 хүүхэд оруулаад өг гэхээр нь би Ц-д хэлсэн. Тэгээд Б гэх эмэгтэй өөрийн хаан банкны .... дансаар 13 сая төгрөг шилжүүлснээс Л-д 10 сая төгрөгийг өгөөд 3 саяыг нь өгөөгүй, тэр нь хувцасны мөнгө байсан тул тэгж байгаад буцааж Б руу цувуулж шилжүүлсэн. Баас нийт 23 сая төгрөг авснаас 13 сая төгрөгийг буцааж өгсөн. ...Би Л-тэй уулзаад Л-гээр дамжуулан тэр Ү гэх хүнтэй 2018 оны 10 дугаар сард анх уулзсан. Л надаас авсан мөнгийг Үт өгсөн гэж байсан бөгөөд Ү эхлээд би мөнгийг авсан, хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж хэлж байсан. Харин дараа нь уулзахад Л-тэй мөнгөний тооцоо байгаа. Түүнээс би Л-д хүүхэд сургуульд оруулж өгнө гэж хэлж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй гэж хэлээд байдаг болсон...” гэх мэдүүлэг /7хх-ийн 32-35х/,
Гэрч Б.Л-гийн: “...2018 оны 07 дугаар сарын 10-ны үед Д.Ц гэх хүнтэй утсаар ярьж байх үед хүүхэд сургуульд оруулах гэсэн юм, танил тал байна уу? гэж асууж байсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа ... гэх дугаарт ... гэх дугаараас Ү гэх эмэгтэйтэй холбогдоод уг асуудлын талаар ярих үед “Өө надад таних хүн байгаа, Монголын 4 дэх эмэгтэй хурандаа А гэх эмэгтэйгээс би асууя” гэсэн. Дараа нь Цаас 10 сая төгрөгийг авч Г.Ү гэх хүнд бэлнээр өгсөн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б.Б- дахиад нэг хүүхэд оруулах гэсэн юм гэж хэлээд миний ... гэх дансанд 5 сая төгрөгөөр 2 удаа, нийт 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Би уг мөнгийг өгөх гээд Үтэй холбогдох үед ... гэх дансанд 8,500,000 төгрөгийг шилжүүл, үлдсэн мөнгийг бэлнээр өг гэж хэлсний дагуу би дараа нь мөнгийг бэлнээр өгсөн....Д.Ц-аас 10 сая төгрөгийг авч Г.Ү гэх эмэгтэйд, дараа нь Б.Б-гаас 10 сая төгрөгийг дансаар авч Г.Үт өгсөн, өөр асуудал байхгүй... Би 2018 оны 08 дугаар сарын 28-ныг хүртэл Ү-тэй зууралдаж явж байгаад Б- гэдэг анх надад мөнгө авч ирж өгсөн залууг Ү-тэй холбож өгсөн. Ү нь тухайн үед надад хэлэхдээ “та одоо надтай уулзаад яваад байх шаардлага байхгүй. Би танаас мөнгө төгрөгийг чинь авсан. Харин би энэ хүнтэй /Б-тай/ уулзаад явъя” гэсэн зүйл хэлээд энэ асуудлаас чөлөөлсөн. ...Энэ бүх мөнгөнүүд бүгдээрээ дансаар гарсан байгаа. Нэг л удаа 5 сая орчим төгрөгийг бэлнээр өгсөн, бусад нь дансаар. Тухайн данснууд нь болохоор Ү-тэй хамаарал бүхий хүмүүсийн данс байсан байх. Ү-ийн хэлсэн данс руу шилжүүлдэг байсан бөгөөд тухайн үедээ нэр усыг нь цээжилж авсан зүйл байхгүй. Ү нь хүүхэд сургуульд оруулах асуудлыг А хурандаа мэдэж байгаа, тэр мөнгийг нь хурандаагийн данс руу хийж байна гэж ойлгоод өгсөн, дансных нь дугаараар мөнгийг хийж байсан. Ү нь Хлаа л 7 сая төгрөгийн асуудал яриад байгаа болохоос бид 2-н дунд мөнгө төгрөг зээлсэн асуудал байхгүй. Харин одоо би бүх мөнгийг бэлнээр өгчхөөгүй юм бол гэж одоо бодож баярлаж байгаа. Тэгээгүй бол бөөн өрөнд орохоор байна...” гэх мэдүүлэг /7хх-ийн 38-39х, 44-45х, 11хх-ийн 3-5х/,
Хохирогч Ш.Б-ын нөхөр Ш.Б-гийн “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /7хх-ийн 51-54х/,
Б.Б-гийн “Хаан” банкны - дугаарын дансны хуулга /7хх-ийн 62х/,
Б.Лгийн “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /7хх-ийн 64-67х/,
Б.Л нь Д.Цаас 10 сая төгрөг авсан болно гэсэн гараар бичсэн баримтын хуулбар /7хх-ийн 68х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл, нэг талаас хохирогч Ш.Б- нь өөрийн дүү нарыг Х-д оруулах гэсэн хүсэл, санаа зорилгоор найз Н.Т-даа хэлж, оруулж өгөх хүн байвал сураглаж өгөөч гэсний дагуу Н.Т- нь өөрийн Х Б.Б-д хэлж, тэр нь цааш цааш дамжиж явсаар шүүгдэгч Г.Ү-тэй холбогдоход хүргэсэн байх бөгөөд улмаар түүний арга заль мэхэнд автаж мөнгө төгрөг өгөхөд хүргэсэн буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн, нөгөө талаас шүүгдэгч Г.Ү-ийн хувьд, ...-д оруулах эрх бүхий этгээд биш, улмаар оноо тэнцсэн тохиолдолд орох шалгуур тавигддаг сургуульд “оруулж өгч чадна, нэг биш нэлээн хэдэн хүүхдийг оруулах боломжтой байгаа шүү” гэх мэтээр Хал хэлэн хуурч, хохирогчийн мөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулсан шүүгдэгчийн энэхүү үйлдлийг “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэхээр байна.
Хэдийгээр шүүгдэгч Г.Ү нь би дээрх хүмүүсийг танихгүй, ганцхан Б.Л-г танина, бидний хооронд мөнгөний асуудал байсан, энэ нь сургуульд оруулах эсэх асуудалтай хамраалгүй гэж мэдүүлсэн ч тус хэргийн хохирогч Ш.Б-, нэр бүхий гэрч нараас шүүгдэгч Г.Ү-тэй холбогдон уулзаж байсан талаар мэдүүлсэн нь тэдгээрийн мэдүүлгээс харагдах тул шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж үзнэ.
11. Шүүгдэгч Г.Ү нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ”...” ХХК-тай “Зээлээр Халдах, Халдан авах гэрээ” байгуулан халхавчилж 8.500.000 төгрөгийг байгууллагын дансанд тушааж бусдад итгэл төрүүлэн нийт 45 тонн гурил авч, ”...” ХХК-д 33,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Чийн: “...Б.М нь 2020-12-02-нд захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан учир би энэ хэрэгт төлөөлж явна. 45 тонн буюу 43,100,000 төгрөгийн үнэ бүхий дээд болон 1-р гурилыг Ү нь авсан. Урамшуулал гэж 9 сая төгрөг Хаж тооцсон. Үлдэгдэл 33.700.000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилнэ. Баримтыг хавсаргуулахаар одоо гаргаж өгнө” /10хх-ийн 230х/,
... ХХК-ны албан бичиг: “Ү нь гэрээний үүргээ биелүүлэлгүй залилан хийж алга болсон тул бид тооцоо нийлсэн акт үйлдэх боломжгүй байсан болно. Иймээс манай байгууллага санхүүгийн тайлангаар нийт авлага нэгтгэгдсэн дүнгээр харагддаг тул санхүүгийн тайлан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хамт хүргүүлсэн гэх.” /10хх-ийн 233-248х/,
Гэрч Г.Б-ы: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай “...” ХХК нь “А” ХХК-тай “Зээлээр Халдах, Халдан авах гэрээ” байгуулсан. ...Г.Ү нь дээрх гэрээний дагуу манай байгууллагаас нийт 43,100,000 төгрөгийн үнэ бүхий гурил зээлээр авсан бөгөөд 8,500,000 төгрөгийг манай байгууллагын дансанд тушааж, гэрээний дагуу хөнгөлөлт 900,000 төгрөг Хагдаад 33,700,000 төгрөгийн зээлээр авсан бараа материалынхаа мөнгийг зээлийн гэрээнд заагдсан хугацаанд төлж барагдуулалгүй сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /8хх-ийн 30-31х/,
Гэрч А.М-ын: “...Манай хорооны байранд “А” ХХК байрлаж байгаа байрыг Г гэх залуу 2015 онд барьсан бөгөөд бариад удаагүй нас Бан. ...”А” ХХК 1 cap л алдаг оног ажилласан байх...” гэх мэдүүлэг /8хх-ийн 37-39х/,
Ш.Д-гээс хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн “...” ХХК-нд мөнгө тушаасан баримт /8хх-ийн 104-106х/,
“...” ХХК-иас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн бүтээгдэхүүний үнийн санал /8хх-ийн 108-109х/
“...” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2140 дугаартай албан бичгээр ирүүлсэн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын баримтууд /10хх-ийн 237-248х/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Ү нь тогтсон үйл ажиллагаа явуулж байгаагүй “А” ХХК-ны гэрчилгээний хуулбарыг ашиглаж, манай компани хэрчсэн гурил, банш, бууз хийдэг тул танайхаас үйлдвэрийн үнээр гурил авмаар байна гэж Хал хэлж, ... ХХК-тай “зээлээр Халдах, Халдан авах гэрээ” байгуулж, гурил авах бүртээ урьдчилгаа мөнгийг багаар төлж, үлдсэнийг зээлээр авахдаа их хэмжээгээр гурил авдаг, авсан гурилаараа үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаагүй, бусдад зарж борлуулж өмнөх өр төлбөртөө өгөх эсхүл өөрийн хэрэглээнд зарцуулах зэргээр захиран зарцуулсан байна.
Иймээс шүүгдэгч Г.Ү-ийг гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг залилсан гэж үзнэ.
Эцэст нь дүгнэхэд, шүүгдэгч тус бүрийг өөрсдийнх оролцсон оролцоог тухай бүрд нь үйлдэл тус бүрээр дүгнэсэн бөгөөд тэдгээр нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч Ш.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв. Учир нь,
Шүүгдэгч Ш.Д-гийн үйлдсэн 5 удаагийн үйлдлээс харахад цаг хугацааны хувьд 2014 оны 10 дугаар сарын 31, 2016 оны 10 дугаар сарын 01, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний хооронд 3 удаагийн үйлдэл байх ажээ.
Цаг хугацааны хувьд эхний 2 удаагийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үеийн үйлдлүүд байх ба энэ үед залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинж байгаагүй байна. Харин сүүлийн 3 үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн хугацаанд үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, үлдсэн 3 үйлдлийн хувьд, шүүгдэгч Ш.Д нь эдгээр хэргүүдийг үйлдэхдээ урт удаан хугацаагаар, үргэлжлүүлсэн байдлаар үйлдэж, өөрийн амьдралдаа хэвшил болгосон шинжгүй, энэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Ү-ийн хувьд, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн.
Үндэслэл нь, шүүгдэгч Г.Ү нь тогтсон ажил хөдөлмөр байхгүй, орлогын эх үүсвэр гэх зүйлгүй байх бөгөөд тэрбээр дээрх нэр бүхий 11 хохирогчоос нийт 387,191,170 төгрөгийг авахдаа А ХХК-ны гэрчилгээ болон хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн хуурамчаар үйлдсэн гэрчилгээнүүдийг ашиглан нэг бус удаагийн, үргэлжилсэн, давтамжтай үйлдлээр ойролцоо цаг хугацаанд бусдаас дээрх их хэмжээний мөнгийг авч, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд захиран зарцуулсан буюу нэг хохирогчоос авсан мөнгөөрөө хэсэг хугацаанд амьдарч, ингэх явцдаа дараагийн хохирогчоо судалж, залгуулан залилах байдлаар өөрийн амьжиргаагаа залгуулсан, уг орлогоор амьдарсан шинжтэй байна.
Учир нь, шүүгдэгч нь дээрх мөнгийг бүгдийг нь өр төлбөртөө гүйлгүүлсэн гэж буй боловч түүний хэлсэнчлэн тус хэргийн хохирогч нарын хохирлыг хооронд нь шилжүүлж гүйлгүүлэн төлж барагдуулсан нэг ч зүйлгүй, мөн өмнө авсан Х банкны өр төлбөрийг төлүүлэхээр шилжүүлсэн баримтгүй, мөн өмнө ял шитгүүлсэн хэргийн хохирогч нарын хохирлоос төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээрээ нэгдэж, бие биедээ дэмжлэг үзүүлэх байдлаар залилах гэмт хэргийг үйлдсэн шинжтэй байх тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлаж ирүүлснийг зөв гэж үзсэн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт гэж үзэх үндэслэл тогтоогдсоныг дурдаж байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан:
Шүүгдэгч Г.Ү-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
Шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Харин өмгөөлөгч нараас гаргасан дараах санал хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Тухайлбал,
1. “...”, “...” ХХК-ыг хохирогчоор тогтоож, холбогдох хүмүүс уг тогтоолтой танилцсан атал Э.Ч, Э.О гэх хүмүүс хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байгаа нь хууль зөрчсөн шинжтэй” гэх асуудлын тухайд:
Б дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ө.Дүүрэнбаярын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “хохирогч тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “...” ХХК-ийг тогтоосон /5хх-ийн 114х/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 01 дугаартай прокурорын тогтоолоор “...” ХХК-ийг хохирогчоор тогтоосон /8хх-ийн 16х/ байх бөгөөд эдгээр компаниудаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч байгууллагыг төлөөлүүлэхээр /компанийн ажил...аасаа/ холбогдох хүмүүст тодорхой хугацаанд төлөөлөх итгэмжлэлийг олгож, компанийн өмнөөс хохирогчоор мэдүүлэг өгүүлж ирснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх компаниудаас итгэмжлэлийг нэг жилийн хугацаагаар компанийг төлөөлөх хүмүүст олгосон, уг хугацаа дууссан тохиолдолд сунгах эсхүл дараагийн хүнд нь олгох зэргээр тухай бүрд нь шинэчлэн тогтоож ирүүлсний дагуу мөрдөгчөөс дараагийн хүнээс нь хохирогчоор мэдүүлэг авсан байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж ирүүлсэн нь хууль зөрчсөн шинжгүй байна.
2. “Хохирогч Л.Н-ийн үйлдэл дээр 50 сая төгрөгийн асуудлаас 20 сая төгрөгийн асуудал нь Х.Э гэх хүнтэй холбоотой байдаг ч энэ асуудлыг Г.Үт хамааТ-ж оруулж ирсэн нь үндэслэлгүй байна” гэсэн асуудлын тухайд:
Хохирогч Л.Н-ийн удаа дараа өгсөн мэдүүлгүүдэд “...шүүгдэгч Г.Үт 30.000.000 сая төгрөг, дараа нь Г.Ү Ш.Д нарт 10.000.000 төгрөгөөр 2 удаа, нийт 50.000.000 төгрөгийг өгсөн. Эхний 30 сая төгрөгийг “дэлгүүрт бараа дутаад байна, мөнгө зээлээч гэж байрыг маань барьцаанд тавиулж авсан бол сүүлийн 20 сая төгрөгийг байрыг чинь чөлөөлөөхөд мөнгө хэрэгтэй байна, тэгэхгүй бол байрыг чинь алдах гээд байна гэх байдлаар цувуулж авсан мөнгө юм. Би одоо Г.Ү, Ш.Д нараас 50.000.000 төгрөг, Х.Э-ээс 25 сая төгрөг тус тус нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн /4хх-ийн 245-248х, 5хх-ийн 2-5х, 10хх-ийн 171-172х, 179-191х/ байх ажээ.
Хохирогч Л.Н-ийн мэдүүлгээс үзвэл, шүүгдэгч Г.Ү, Х.Эт өгсөн мөнгөнүүд нь тус тусдаа асуудал байх атал шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч нар нь уг асуудлуудыг хоорондоо хамааралтай мэтээр мэдүүлж, тайлбарласан төдийгүй шүүгдэгч Г.Ү-т хамаарах 50 сая төгрөгөөс 25 сая төгрөгийг Х.Э төлөх ёстой мөнгө гэж мэдүүлсэн нь бусад баримтуудаар тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Г.Ү нарт холбогдох 1811031310789 дугаартай хэргээс тусгаарлаж харьяаллын дагуу шилжүүлсэн Х.Эт холбогдох эрүүгийн 1805055751754 дугаартай хэргийн хохирогч Л.Н-ийн үйлдлийг шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт хамааралгүй хэмээн прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /13хх-ийн 1-7х, 8-14х, 20-24х, 25-28х/ прокурорын тогтоолтой байсаар атал дээрх хохирогч нарын үйлдлийг хооронд нь хольж хутгаж ярьж байгааг зөвтгөх үндэслэлгүй байна.
Иймээс хохирогч Л.Н-ийн нэхэмжилж буй 50 сая төгрөгийн асуудал нь шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт хамааралтай байх тул хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох нь үндэслэл бүхий байна.
II.Хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэргийн тухайд:
1. Шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар нь бүлэглэн “Ч дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Б-г залилсан...” гэмт үйлдэлдээ Д овогтой Ү- гэсэн бичиглэлтэй бүртгэлийн ... дугаартай хуурамч гэрчилгээг буюу эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:
Хохирогч З.Б-гийн “...Ү нь 10 дугаар сарын 09-ний өдөр над руу залгаад “...би 450.000.000 төгрөгийн газартай, энэ газрыг 450.000.000 төгрөгөөр “...” ХХК авч байгаа юм. Одоо 10 дугаар сарын 30-ны дотор энэ газрыг мэдээллийн санд оруулах гэж байгаа, мэдээллийн санд оруулахад 30.000.000 төгрөг хэрэгтэй байна, чи 30.000.000 төгрөг олоод өгөх юм бол энэ газрыг 450.000.000 төгрөгөөр зараад ашгаа хувааж авъя, чамд 1.000.000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...Тухайн үед ээж Ү-, нөхөр Д нар нь намайг дагуулан “...” ХХК дээр очиж захирал Г гэх хүнтэй уулзсан юм. Уулзахдаа “...газраа зарна, газар Халдах гэрээ хийнэ” гээд орсон. Гэтэл “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г нь “...та мэдээллийн санд оруулаад ир тэгэх юм бол 450.000.000 төгрөгөөр авна, гэхдээ энэ бол хуурамч гэрчилгээ байна” гэж хэлээд гаргасан. Тэгэхээр нь би хуурамч газар зарна гэж надаас мөнгө авсан байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм” гэсэн мэдүүлэг /10хх-ийн 101-103х, 104-106х, 107-169х/,
Гэрч Д.Гийн: “...2018 оны 10 сард л байх. Ү- гэх настайвтар эмэгтэй надтай ирж уулзаад “надад газар байна, Д-ын зүүн талд автобусны буудлын хойд талын хэсэг газар байгаа, энэ газрыг 450 сая төгрөгөөр зарна. Машинаар болон бусад зүйлээр сольж болно” гэсэн саналыг тавьсан. Тэгээд Ү- гэсэн нэртэй газрын гэрчилгээ үзүүлж байсан. Би тухайн үед гэрчилгээг нь канондож авч үлдэж Д-ын 1 цэгийн үйлчилгээ дээр тухайн гэрчилгээнд бичсэнээр газрыг шалгуултал ямар нэг бүртгэлгүй байсан. Тэгээд би Ү- гэх хүн рүү яриад та дахиад битгий ирээрэй, таны наад газар мэдээллийн санд бүртгэлгүй юм байна гэсэн. Ер нь эхнээсээ бичиг баримтыг үзэхэд эвгүй санагдаад байсан. Намайг газар авах гэж байгааг мэдсэн гэж ирж уулзсан. Намайг авчхаач гэж 2 удаа ирж шалгааж байсан. ... гэсэн гэрчилгээ нь надад үзүүлж байсан гэрчилгээ мөн байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 102-103х/,
Гэрч Ц.Б-гийн: “...Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /бичиглэлгүй/-ний цаасыг О гэх хүнээс авсан байсан. 2018 оны 3 сард Ү манай гэрт очихдоо гэрчилгээний үнэт цаасыг харчхаад надаас гуйгаад авсан юм. Ү надад кадастрын зураг үзүүлсэн ба уг газрын гэрчилгээг гаргачихвал чиний мөнгийг өгчихмөөр байна гэхээр итгээд өгсөн юм. Үнэт цаас олж өгч байсан шалтгаан нь Ү-ээс мөнгөө авах зорилготой байсан. Би бичилтийг нь хийлгээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 112-113х, 119-121х/,
Гэрч Ч.Э-ын: “...Би 91 дугаартай шардах хуудсаар 20 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авсан байна. Би одоогоос 6 жилийн өмнөх асуудлыг сайн санахгүй байна. Шаардах хуудсаа харж хэлж байна. Зарцуулалтын тайлан шүүж үзэхэд ... дугаартай газрын гэрчилгээний зарцуулалтын тайлан байхгүй. Манай газар эзэмшиг...ийн улсын бүртгэлийн мэдээллийн санд дээрх дугаартай гэрчилгээнүүд ямар нэгэн газрын бичилт хийгдээгүй байна. Дээрх газар олгох шийдвэр 2018 онд УБ хотод гарсан байгаа тул Улаанбаатар хотод бичилт хийсэн асуудлыг би мэдэхгүй. Хэн нэгний гуйлтаар өгөөгүй, Б-гийн гуйлтаар өгсөөгүй. Дээрх гэрчилгээний дугаар давтагдахгүй. Би энэ үнэт цаасыг 2013 онд хүлээн авч байсан байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 129-130х/,
Гэрч Б.-Бгийн: “......Намайг Э эгчээс ажил хүлээж авахад газрын гэрчилгээнүүдийг өгөөгүй, 5 ширхэг хайрцагтай өргөдөл хүлээлгэж өгснийг шидээд дуусгасан. Ажил хүлээлцсэн ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй. Би үнэт цаас авч цаас нь дамжуулж өгсөн хүн байхгүй. Надад Сд аймагт таньдаг хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /11хх-ийн 17х/,
С аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/03 дугаартай “...мэргэжилтэн Ч.Э-аас Б.Бд ажил хүлээлцэхдээ үнэт цаас хүлээлгэж өгсөн, ажил хүлээлцсэн тэмдэглэл тус газрын архивт байхгүй болно” гэсэн албан бичиг /11хх-ийн 69-70х/,
2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 2991 дугаартай дүгнэлт: “...... дугаартай гэрчилгээ гэх баримтын цаас нь жинхэнэ гэрчилгээний цаас байна. Энэ нь тэрийн соёмбо нь холограмм нууцлалтай, сери дугаар өндөр хэвлэлийн аргаар хийгдсэн, хүрээний дотор талын хэсэгт Монгол улс Mongolia гэсэн бичил бичвэрүүдтэй, офет хэвлэлийн аргаар хийгдсэн хамгаалалтын торон хээтэй, хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлалтай зэрэг шинж тэмдгүүдээрээ тогтоогдож байна. Шинжилж буй газрын гэрчилгээ гэх баримтыг хэвлэж хийх боломжтой. Уг баримт дахь шинжилж буй тамганы дардас мэт зүйл нь ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч дардас байна. Шинжилж буй гарын үсэг нь хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан гарын үсэг байна. Дээрх хэвлэмэл дардас нь ямар нэгэн дугааргүй байна. Тус хэвлэмэл дардас нь уйгаржин Монгол бичгээр бичсэн “Нийслэлийн Б дүүргийн газрын алба” гэсэн бичвэртэй байна. Шинжилж буй гэрчилгээ гэх баримтын дунд хэсэгт “нэгж талбарын” гэсний ард, “дугаар” гэсний урд “...” эсвэл “...” гэсэн тоонууд байна. Уг тоонуудын араасаа 3 дахь тооны хэвлэлийн хор нь ховхорч бүдгэрсний улмаас 6,8 гэсэн 2 тооны аль нь болохыг тодорхойлох боломжгүй болсон байна. /1хх-ийн 158-159х/ гэсэн нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Г.Ү нь “...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э М-тэй “Зээлийн гэрээ” байгуулан 28 сая төгрөгийг залилсан...” гэмт үйлдэлдээ иргэн Н.Ш-, Ш.А нарын нэр дээр бүртгэлтэй ... дугаартай өмчлөх гэрчилгээг өөрийн нэр дээр болгосон хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ашиглан буюу эд баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:
Хохирогч Д.Э М-ийн: “...Ү нь Х 2-р хороо 19-р хороолол 1010 тоот 28 м.кв бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг С дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт авчирч өгч барьцаалсан. Ү нь энэ гэрчилгээ нь манай ахаас шилжиж ирсэн, миний байр байгаа юм. Та энэ гэрчилгээг барьцаанд авч бай. Би энэ гэрчилгээг барьцаанд тавья гэсэн. Ү тухайн гэрчилгээг намайг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очоод шалгуулчихна гэж бодоогүй байх. Манай өмгөөлөгч энэ гэрчилгээг шалгуулах хэрэгтэй гэсэн учраас шалгуулахад хуурамч байсан. Хуурамч гэдгийг нь мэдээд Х дүүргийн Үл хөдлөхийн газарт Үийг өөрийг нь дуудаж байгаад хэлсэн. ...Үийн хувьд надад гэрчилгээг өгөхдөө хуурамч гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 125-127х, 128-130х/,
Гэрч Б.Т-ын: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х дүүргийн Улсын бүртгэлийг газрын мэдүүлэг хүлээн авах цонхоор иргэн Э-, Ү нар нь барьцааны гэрээ бүртгүүлэх материал бүрдүүлж өгсөн байдаг. Уг материалыг Б шалгахад уг гэрчилгээ хуурамч байх магадлалтай байхаар нь Э-, Ү гэх хүмүүсийг дуудаж уулзахад материалаа буцааж авъя, хууль хяналтын байгууллагад хандахгүй байхыг хүссэн өргөдөл гаргасныг манай хэлтсийн даргын цохолтоор надад шилжиж ирсэн. Тэгэхээр нь би Үнэт цаасны үндэсний төв рүү очиж холбогдох хүмүүстэй уулзаж асуухад үл хөдлөх гэрчилгээний цаас нь эх хувиараа байгаа ч манай хэлтэст ажиллаж байсан О нь 2015 оны 5 сард ажиллаж байгаагүй байхад О-ын бүртгэлээр хийгдсэн байгаа, мөн улсын бүртгэгчийн тамга нь №-016 дугаартай дарагдсан байна. Энэ тамга нь О-ынх биш байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Мөн Ү-ийн манай байгууллагад хандаж гаргасан материалд ирүүлсэн ... дугаартай үл хөдлөхийн гэрчилгээний эзэмшигч нь Н- овогтой Ш болон Ш овогтой А-гийн эзэмшилд бүртгэлтэй байсан. Иймд Ү нь үл хөдлөхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх боломжтой юм.” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 141х/,
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1487 тоот шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээний явцад уг гэрчилгээ гэх баримтын цаас үнэт цаас мөн гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна. Харин гэрчилгээний ... гэсэн сери дугаар, зүүн доод хэсэгт байх “Улсын бүртгэгч 016” гэсэн тэмдгийн дардас зэрэг нь хуурамч байна” /6хх-ийн 152-153х, 154-155х/,
2017 оны 10 дугаар сарын 20-ны Х-н бүртгэлийн хэлтсийн 1272 дугаартай албан бичиг: “...Г.Ү нь 2017-09-15-ны өдөр иргэн М- овгийн Д-ын Э- М-тэй 2017-09-14-ны өдрийн 13 дугаартай СБД тойргийн нотариатч П.Г-гаар гэрчлүүлсэн 28 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахаар эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Х ...-р хороо ...-р хороолол, ...-р байрны ... тоот гэрчилгээний дугаар №.../ 2 өрөө орон сууцны барьцаат зээлийн гэрээ байгуулахаар хүлээн авах цонхонд мэдүүлэг гаргахад гэрчилгээний үнэт цаас нь хуурамч байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн, шалгуулахаар ЦБ-д хандах. Уг байрны өмчлөгч нь Н.Ш-, Ш.А нар байна гэх. /6хх-ийн 120-121х/,
Гэрч Н.Ш-гийн: “...би гэрчилгээний хуулбарыг харлаа. Манай охин бид 2-н өмчлөлийн байр байгаа юм. Ү-ийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарах ёсгүй. Тэгэхээр энэ гэрчилгээ хуурамч байж таарлаа. 2014-2017 оны хооронд Ү нь энэ байранд түрээсээр амьдарч байсан. 2015 оны намайг хүүхэд сургуульд бүртгүүлэхэд хэрэг болчхоод байна хуулбарлах шаардлагатай байна гэж хэлж гэрчилгээний эх хувийг авч яваад өгөхгүй 2-3 хоног нэхүүлж байж өгч байсан. Энэ хугацаанд ийм асуудал гаргаж дээ. Эх хувь нь одоо надад байгаа” /6хх-ийн 147х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйл нь “...тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, ...эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан бол ... ял шийтгэнэ гэж заажээ.
Дээрх 2 үйлдлийг хэрхэн үйлдсэн, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн шинжийг хангаж буй эсэх талаар дүгнэлт хийвэл,
1. Тус хэрэгт хураагдан ирсэн, шүүгдэгч нарын хохирогч З.Бг залилах үйлдэлдээ ашигласан ... дугаартай хуурамч гэрчилгээний тухайд,
С аймгийн газрын албаны байцаагч Ч.Э нь 2013 онд 91 дугаартай шаардах хуудсаар С аймгийн сери дугаартай 20 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, тухайн үед 18 ширхэг үнэт цаасны тооцоог хийсэн нь тооцоо хийсэн баримтаар тогтоогдсон, харин ..., ... гэсэн дугаартай үнэт цаасны тооцоог хийгээгүй, дараагийн хүндээ шилжүүлж өгсөн зүйлгүй, архивт шилжсэн зүйлгүй байх ба уг үнэт цааснаас ... дугаартай үнэт цаасыг тухайн үед С аймагт ... шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ц.Б нь ямар эх сурвалжаар олж авсан нь тодорхойгүй боловч тус үнэт цаасыг авч шүүгдэгч Г.Үт өгсөн байна.
Тус үнэт цаасыг Ц.Б нь ямар нэгэн бичиглэл хийгдээгүй байдлаар нь Г.Үт өгсөн гэдэг бол шүүгдэгч Г.Ү нь “Ц.Б нь манай ээжийн нэр дээр гаргуулсан үнэт цаасыг надад өгсөн би хуурамч гэдгийг мэдээгүй” гэх байдлаар мэдүүлсэн.
Гэтэл шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нарын хэн аль нь Б дүүргийн нутаг дэвсгэрт амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалттайгаар авсан газаргүй, энэ тухайгаа өөрсдөө мэдсээр байж Б овогт Д-гийн Ү- гэсэн нэрээр бичиглэл хийсэн ... дугаартай хуурамч /үнэт цаас нь жинхэнэ ч дээрх бичиглэл нь хуурамч/ гэрчилгээг ашиглан хохирогч З.Б-д “бид ийм газартай” 450 саяар зарна, цахим санд бүртгүүлэх мөнгө хэрэгтэй байна” гэж хуурамч бичиг баримтаа үзүүлэн итгэл төрүүлж, түүнээс мөнгө залилан авсан төдийгүй “...” ХХК-ны захирал Д.Г гэгчтэй уулзан тухайн газрын гэрчилгээг үзүүлэн “газрыг 450 сая төгрөгт авчхаач, бэлэн мөнгө болон унаа оролцуулан авч болно” гэх мэтээр удаа дараа очиж уулзах, утсаар ярих зэрэг холбогдож байсан нь гэрч Д.Гийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Б дүүрэгт газар байхгүй” гэж мэдүүлцгээсэн мөртлөө Д.Үын нэр дээр гарсан мэтээр бичиглэл хийсэн ... дугаартай газар эзэмших гэрчилгээг хуурамч гэдгийг мэдээгүй, жинхэнэ гэж итгэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хоорондоо авцалдахгүй байна.
Мөн гэрч Ц.Б нь шүүгдэгч нарт 1000 га газар өгөх хэмжээний асуудалтай байсан нь тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь ... дугаартай гэрчилгээг Ц.Б-гаас авсан даруйдаа “бид ийм газаргүй, яагаад ийм асуудал болов” гэх байдлаар холбогдох байгууллагад нь хандах шалгуулах, үнэн Х-лыг тогтоолгох ёстой атал ингэлгүйгээр залилах гэмт хэрэгтээ удаа дараа ашигласан байдал нь тухайн гэрчилгээг хуурамч байсан гэдгийг мэдэж байсан байна гэж дүгнэх үндэслэл болсон.
2. Иргэн Н.Ш-, Ш.А нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэнийг ашигласан үйлдлийн тухайд:
Энэ үйлдлийн тухайд шүүгдэгч Г.Ү мөн л би уг гэрчилгээг хуурамч гэж мэдээгүй, уг гэрчилгээг Ц.Б, П.Э нар надад өгсөн, тэд хуурамчаар үйлдсэн байх гэдэг асуудлыг ярьж мэдүүлсэн.
Гэтэл тус гэрч Н.Ш-гийн мэдүүлгийн агуулгаас үзвэл, Х ...-р хороо ...-р хороолол ... тоот 28 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Н.Ш-, Ш.А байх төдийгүй 2014-2017 оны хооронд тус байрыг Г.Ү нь түрээслэн амьдарч байсан, энэ хугацаанд хүүхдээ сургуульд бүртгүүлэх нэрийдлээр гэрчилгээг нь авч байсан, энэ хооронд хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй, түүнээс Г.Ү-ийн нэр дээр шилжүүлж өгсөн асуудал байхгүй гэдэг асуудлыг мэдүүлсэн бол,
Хохирогч Д.Э нь “Г.Ү нь тухайн гэрчилгээг надад үзүүлж манай ахаас шилжиж ирсэн, миний байр байгаа юм, би энэ гэрчилгээг барьцаанд тавья гэсэн тул барьцаанд авч 28 сая төгрөг өгсөн. Ү нь намайг тухайн гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очоод шалгуулчихна гэж бодоогүй байх, очоод шалгуулахад хуурамч байсан” гэх асуудлыг мэдүүлсэн байна.
Тэгэхээр дээрх мэдүүлгүүдийг харьцуулбал, шүүгдэгч Г.Ү нь иргэн Н.Ш-гээс хүүхдээ сургуульд оруулахад хэрэгтэй байна гэж гэрчилгээг авсан болохоос бус Ц.Б, П.Э нар нь Н.Ш-гээс гэрчилгээг авсан, улмаар уг гэрчилгээг ашиглаж бусдыг залилсан байдал тогтоогдоогүй байна.
Харин шүүгдэгч Г.Ү нь тус орон сууц нь өөрийнх нь өмчлөлийнх бус хүний өмчлөлд буйг мэдсээр байж хохирогч Д.Э-ээс мөнгө залилж авах үйлдэлдээ өөрийн нэр дээр гаргуулсан хуурамч гэрчилгээг ашиглаж, өөрийн мөнгөний хэрэгцээ шаардлагадаа үндэслэн бусдын барьцаанд тавьсан үйлдлийг эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж дүгнэхээр байна.
Ер нь шүүгдэгч нарын арга барил нь өөрсдийн барьцаанд тавьсан эд хөрөнгийн гэрчилгээг хаягдуулсан гэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас дахин гаргуулж авдаг, уг гэрчилгээгээ хувь хүний барьцаанд давхардуулан тавьж мөнгө авдаг, эсхүл түрээсэлж байсан байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн залилах гэмт хэрэгтээ ашигладаг, эсхүл жинхэнэ үнэт цаасыг олж авч хуурамч бичиглэл хийлгүүлж хүмүүсээс мөнгө авахдаа ашигладаг зэрэг нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч нар нь өөрсдөд нь байхгүй газар, орон байрыг байгаа мэтээр болгосон гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн гэдгийг мэдэх бүрэн боломжтой тул тэдгээрийг хуурамч бичиг баримтыг мэдсээр байж ашигласан гэж үзнэ.
Иймээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “...тухайн хэрэгт үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн асуудал байдаг, хэн энэ үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн болохыг эхэлж шалтгаж тогтоохгүйгээр, ашигласан үйлдэлд нь ял халдаах боломжгүй юм, иймээс эхлээд үйлдсэн хүмүүсийг шалгаж уг хэрэгтэй хамт оруулж ирүүлэх ёстой” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,
Тус хэрэгт ..., ... дугаартай ... бүртгэлийн дугаартай гэрчилгээнүүд хураагдан ирсэн, дээрх үнэт цааснууд нь нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр хуурамч болох нь тогтоогдсон, шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нар нь дээрх үнэт цааснуудыг хуурамч гэдгийг мэдсээр байж бусдыг залилсан гэмт үйлдлүүддээ удаа дараа ашигласан болох нь хэргийн үйл баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул тэдгээрт холбогдох хэргийг прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Өөрөөр хэлбэл,
шүүгдэгч нарын үйлдсэн “эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх гэмт хэргийг “эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэх хэрэгтэй хамтад нь шийдвэрлэхгүйгээр тусад нь шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
Хохирол, хор уршгийн тухайд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу дээрх иргэдэд учирсан хохирлыг шүүгдэгч нараас тэдгээрийн оролцсон үйлдлийн хувьд, хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна. Ингэхдээ төлөгдсөн дүнг Хаж тооцохоор тогтов. Тухайлбал,
-Хохирогч З.Бд 21,000,000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдсөн 1,400,000 төгрөгийг Хаж, үлдэгдэл 19,600,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, /Д-гээс 2019-12-11-нд ... дугаартай Д.Э-ын /Б-гийн нөхөр/ данс руу Б-д гэж 900,000 төгрөг, 2019-11-24-нд 500,000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг шилжүүлсэн баримттай/ /2хх-ийн 84х/,
-Хохирогч О.Ц-д 20,000,000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдсөн 2,500,000 төгрөгийг Хаж, 17,500,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ү, Ш.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, /Д-гээс 2018-11-14-нд О.Ц-ийн ... тоот дансанд 500,000 төгрөг, 2019-10-30-нд 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримттай/ /2хх-ийн 85х/,
-Хохирогч А.Д-д 20,000,000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдсөн 5,000,000 төгрөгийг Хаж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ү, Ш.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, /Д-гээс: 2019-05-09-нд ... данс Д-д 400,000 төгрөг, 2019-01-07-нд 800,000 төгрөг, 2019-04-08-нд 600,000 төгрөг, 2019-02-11-нд 800,000 төгрөг, 2018-11-06-нд 800,000 төгрөг, 2019-03-10-нд 800,000 төгрөг, 2018-12-03-нд 800,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримттай/ /2хх-ийн 80-83х/,
-Хохирогч Л.Д-д 9,000,000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдсөн 1,000,000 төгрөг /9,000,000 төгрөг зээлж авсан даруйдаа бэлнээр 1 сая төгрөг өгсөн/ төгрөгийг Хаж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ү-ээс гаргуулахаар,
-Хохирогч А.Эт 86,746,800 төгрөгийн хохирол учирснаас төлөгдсөн 14,500,000 /бэлэн мөнгөөр өгөөгүй, гурил авирч өгснөөс зарж авсан мөнгө/ төгрөгийг Хаж, үлдэгдэл 72,468,800 төгрөгийг шүүгдэгч Г.Ү-ээс гаргуулахаар,
Хохирогч Ш.Б-д 20,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 9,220,000 төгрөгийг Хаж, үлдэгдэл 10,780,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ү-ээс гаргуулах үндэслэлтэй. /Г.Ү-ээс гурил авч, зарсан мөнгийг Б-, Б.Л нар нь Ш.Б-д шилжүүлж өгсөн мөнгөний дүн 9,220,000 төгрөг/
Ингээд шүүгдэгч тус бүрээс хохирлын дүнг дараах байдлаар гаргуулахаар тооцов. Үүнд:
Шүүгдэгч Г.Ү-ийн хувьд: Түүнээс 260,649,318 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Бд 6,553,333 төгрөг, хохирогч О.Ц-д 8,750,000 төгрөг, хохирогч А.Д-д 7,500,000 төгрөг, хохирогч Ц.Э-ад 23,847,185 төгрөг, хохирогч Л.Д-д 8,000,000 төгрөг, хохирогч Л.Н-т 40,000,000 төгрөг, ... ХХК-нд 21,050,000 төгрөг, хохирогч А.Э-т 72,468,800 төгрөг, хохирогч Д.Э-т 28,000,000 төгрөг, хохирогч Ш.Б-д 10,780,000 төгрөг, хохирогч ... ХХК-нд 33,700,000 төгрөгийг төлүүлэхээр,
Шүүгдэгч Ш.Д-гийн хувьд, нийт 56,650,518 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Б-д 6,553,333 төгрөг, хохирогч О.Ц-д 8,750,000 төгрөг, хохирогч А.Д-д 7,500,000 төгрөг, хохирогч Ц.Э-ад 23,847,185 төгрөг, хохирогч Л.Н-т 10,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ү-ын хувьд: хохирогч З.Б-д 6,533,333 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснээс шүүхийн шатанд тус мөнгийг хохирогч З.Б-д төлж барагдуулсан тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Нэр бүхий хохирогч нар шүүгдэгч нарт мөнгө өгөхдөө эд зүйлээ хадгаламж зээлийн хоршоо, банкны барьцаанд тавьж байж авч өгсөн, одоо хүү, алданги төлсөөр байгаа, цаашид ч төлөхөөр байна гэх асуудлыг шүүх хуралдаанд мэдүүлсэн төдийгүй зарим хохирогч нараас мөнгө төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн, гэвч гаргаж өгсөн баримтаас зарим дүн давхардсан, уг зөрүүтэй дүнг Хаж, үлдсэн баримт дээрээ тулгуурлан шууд бус хохирлын дүнгээ тооцож гаргаж мэдүүлээгүй тул энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна.
Харин хохирогч нар нь шууд бус хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Учир нь, уг хүү алданги нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарч буй шууд бус хохирол байх тул шүүгдэгч нараас нэхэмжлэх нь үндэслэлтэй юм.
Өмчлөх эрх сэргээх асуудлын тухайд:
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ” гэж, 100 дугаар зүйлийн 100.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол ... иргэн... өмчлөгч байна” гэж, 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж, 103 дугаар зүйлийн 103.1-д өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж, мөн хуулийн 110, 111 дүгээр зүйлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлийг заасан байна.
“А” ХХК, Х банк, Ц.Э нарын хооронд хийгдсэн гэрээний асуудлын тухайд:
2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэг талаас Х банк, нөгөө талаас А ХХК-ний хооронд 1010018601 дугаартай зээлийн гэрээ байгуулж улмаар 1010018601-01 дугаартай барьцааны гэрээ, 1010018601-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр иргэн Ц.Э нь барьцаалуулагч болж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн газар, хувийн орон сууцыг Х банкны барьцаанд тавьж, гарын үсгээ зурсан байна. /4хх-ийн 96-104х/
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/5340 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжаар, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, А ХХК болон Г.Ү, Ш.Д нарт холбогдох 285,754,583.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А ХХК-ийн захирал Г.Ү зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба улмаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 33764 дугаартай шүүгчийн захирамжийг, 03692 дугаартай гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна. /4хх-ийн 106-108х, 110-111х/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4/28279 дугаартай албан бичгээр иргэн Ц.Э, Л.Д нарын эзэмшлийн хувийн орон сууц, газрыг Г.Ү, Ш.Д нарын эд хөрөнгийн хамт үнэлгээ хийлгүүлж, албадан дуудлага Халдаагаар оруулахаар санал болгох доод үнийг тогтоосныг мэдэгдэх үед хохирогч Ц.Э нь шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт хууртаж залилуулснаа мэдэж, улмаар нэхэмжлэл гаргасны дагуу Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/01042 дугаартай шүүхийн шийдвэрээр Ц.Э, Л.Д нарын эзэмшлийн хувийн орон сууц, газрыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /4хх-ийн 113-117х/
Дээрх байдлаас үзвэл, Ц.Э нь өөрийн эзэмшлийн газар, орон сууцыг Х банканд барьцаалсан болохоос бус эзэмших, өмчлөх эрхээ шилжүүлээгүй, тус хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Э, Л.Д нарын эзэмшил, өмчлөлд байгаа нь Ү-2203025510, ... дугаартай гэрчилгээний хуулбар, холбогдох баримтаар тогтоогдсон байна. /4хх-ийн 90х, 99х/
Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн Ц.Э, Л.Д нарын өмчлөх эрхээ албадан шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хохирогч Ц.Эын өмгөөлөгч Л.Батжаргалаас гаргасан “өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангах боломжгүй, харин цаашид өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эсэхтэй холбоотой асуудлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч Г.Ү-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Үт энэ тогтоолоор оногдуулсан 8 жил 1 сарын хорих ял дээр, Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 04 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 11 жил 05 сар 03 хоногоор тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
-Шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
-Шүүгдэгч Д.Ү-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
-Шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-ээр өршөөн хэлтрүүлэх” тухай дүгнэлтийг,
Хохирогч З.Б: Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Давж заалдана, үндсэн хохирлоос гадна хадгаламж зээлийн хоршоонд төлсөн мөнгөө заавал гаргуулж авна гэж,
Бусад хохирогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас: “...эрүүгийн хариуцлагын асуудал дээр саналгүй. Гагцхүү хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэж,
Шүүгдэгч Г.Ү-ийн өмгөөлөгч Ж.Г нь “...Г.Ү нь 1 шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх ёстой боловч хууль буруу хэрэглэснээс эрхзүйн байдал дордохоор боллоо. Г.Ү-ийн холбогдсон хэрэг нь 5-12 жилийн ялтай тул түүний эрүүл мэндийн байдал болон бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хамгийн доод хязгаараар нь ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэж,
Шүүгдэгч Ш.Д-гийн өмгөөлөгч Г.Энхболд нь “...Шүүгдэгч Ш.Д-гийн хувьд үйлдлийн оролцоо зэргийг, мөн ард нь бага насны хүүхэд үлдэж байгаа байдал зэргийг харгалзан үзэж хохирол төлж барагдуулж амжаагүй ч торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх боломжтой юм. Шүүхээс тогтоосон хугацаанд ажил хөдөлмөр эрхлээд төлж барагдуулах боломжтой” гэж,
Шүүгдэгч Д.Ү-ын өмгөөлөгч Ч.Э- нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 д заасан хэргийг өршөөлийн хуульд хамруулах тухай прокурорын саналыг дэмжиж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь торгох ялын төрөлтэй тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байдал, өндөр настай, сахрын шинжин өвчтэй зэрэг байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү ” гэж,
Шүүгдэгч Г.Ү нь “...хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэж,
Шүүгдэгч Ш.Д нь “...шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэр бүлийн хариуцлага гэж байгаа. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулах болно” гэж,
Шүүгдэгч Д.Ү нь “ охиноо ийм асуудалд оруулсандаа харамсаж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Үын хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нарын үйлдсэн “иргэн З.Бг залилсан үйлдэлдээ ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон яллах дүгнэлтэд дурдсанаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байна.
Мөн шүүгдэгч Г.Ү-ийн үйлдсэн иргэн Д.Э М-ийг залилсан үйлдэлдээ ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байна.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хувьд “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзсэн.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” болгосон өөрчлөлтийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж заажээ.
Тиймээс Эрүүгийн хуульд оруулсан дээрх хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой нэмэлт өөрчлөлт нь дээрх тохиолдолд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт гэж үзэхээр байх тул хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол тоолно гэсэн зохицуулалтыг шүүх баримтлах нь зөв байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Харин “Залилах” гэмт хэрэгтэй нь холбогдуулан шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдлийн оролцоо, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг байдлыг тус тус харгалзан:
Шүүгдэгч Г.Ү-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар 6 жилийн хорих ял,
-Шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Д-гийн хувьд хохирол төлбөр төлж барагдуулаагүй, тогтсон ажилгүй, орлого олдог эсэх талаар баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Г.Ү нь Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс, биеэр 00 жил 07 сар 24 хоногийг эдэлж, одоо үлдэгдэл 03 жил 04 сар 03 хоногийн хорих ял үлдсэн болох нь түүний ялын тооцооны тодорхойлолт /1хх-ийн 184х/-оор тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Үт энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр, өмнөх 1611 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 04 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 09 жил 04 сар 03 хоногоор тогтоож шийдвэрлэв.
Учир нь, тус хэрэгт хавсаргасан Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолоос харахад, шүүгдэгч Г.Ү нь Ё.Ч, Т.Б, Н.О, Н.Д, Д.Т, Ю.Н, Х.Г, Д.У гэсэн нэр бүхий хохирогч нарыг залилсан хэрэгт тэдгээртэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгсөн, түүнээс энэ хэргийн хохирогч нарт холбогдох хэргийн талаар мэдүүлсэн зүйлгүй, нэмж нэгтгүүлэх талаар санал хүсэлт гаргаж байсан зүйлгүй байна. /2хх-ийн 236-237х/
Мөн түүнчлэн “энэ хэргийн хохирогч нараас зарим нь өмнөх хэргийн хохирогч нартай нэр, хохирол давхардсан буюу шүүгдэгч Г.Ү нь 1 үйлдэл дээр 2 удаа гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж буй нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хууль тогтоогч нараас хуульчилж өгсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “нэг шийтгэх тогтоолоор шийдүүлэх, зарим үйлдэл давхацсан гэх асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах, өмнөх тогтоолыг хүчингүй болгох” хүсэлтийг хангах үндэслэлгүй, энэ нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ү-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг, мөн хувийн байдлын хувьд, 72 настай, сахрын шижин өвчтэй зэрэг байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого, ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Ү нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Д, Д.Ү нарт Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 252-х, 253-х дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг авсан /1хх-ийн 165-166х, 168-169х/ байх тул хүчингүй болгож, энэ тухай Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэж, шүүгдэгч Ш.Д-г цагдан хорьж, шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 254-ш дугаар захирамжаар Г.Ү-т 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьж, цагдан хорих байрыг шилжүүлсэн /1хх-ийн 179-181х/ байх бөгөөд тэрбээр тус өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 766 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Тус шүүхээс шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт хорих ял оногдуулсан тул тэдгээрийн хүүхэд болох 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 13 настай, Д-гийн Б-т асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Б дүүргийн Засаг даргад даалгах нь үндэслэл бүхий байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ 1 ширхэг, ... дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг тус тус устгуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг CD-г тус хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811031310789 дугаартай хэргээс шүүгдэгч Ш.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г овогт Г-гийн Ү-ийг бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
-эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б овогт Ш-ы Д-г бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б овогт Д-ийн Ү-ыг бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ү-т 6 (зургаа) жилийн хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Д-д 3 (гурав) жилийн хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-ад 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ү-т энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр, Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 04 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 09 (ес) жил 04 (дөрөв) сар 03 (гурав) хоногоор тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-ийн цагдан хоригдсон 766 (долоон зуун жаран зургаа) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-ад оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
10. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарын хүүхэд болох 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 13 настай, Д-гийн Б-т асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Б дүүргийн Засаг даргад даалгасугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-ээс нийт 260,649,318 (хоёр зуун жаран сая, зургаан зуун дөчин есөн мянга, гурван зуун арван найм) төгрөгийг гаргуулж, хохирогч З.Бд 6,553,333 төгрөг, хохирогч О.Ц-д 8,750,000 төгрөг, хохирогч А.Д-д 7,500,000 төгрөг, хохирогч Ц.Эад 23,847,185 төгрөг, хохирогч Л.Дд 8,000,000 төгрөг, хохирогч Л.Н-т 40,000,000 төгрөг, ... ХХК-нд 21,050,000 төгрөг, хохирогч А.Эт 72,468,800 төгрөг, хохирогч Д.Эт 28,000,000 төгрөг, хохирогч Ш.Б-д 10,780,000 төгрөг, хохирогч ... ХХК-д 33,700,000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Дгээс нийт 56,650,518 (тавин зургаан сая, зургаан зуун тавин мянга, таван зуун арван найм) төгрөгийг гаргуулж, хохирогч З.Бд 6,553,333 төгрөг, хохирогч О.Цд 8,750,000 төгрөг, хохирогч А.Д-д 7,500,000 төгрөг, хохирогч Ц.Эад 23,847,185 төгрөг, хохирогч Л.Н-т 10,000,000 төгрөгийг олгож, хохирогч нар нь шууд бус хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, ... дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хуурамч гэрчилгээг тус тус устгуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг CD-г тус хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.
13. Тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ү нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ш.Д, Д.Ү нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэж, шүүгдэгч Ш.Дг цагдан хорьж, шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарын эдлэх ялыг 2010 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ү, Ш.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ү-ад авсан урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.БААТАР
М.МӨНХБААТАР