| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02576/И |
| Дугаар | 1921 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ХД61111813 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, баатархайран 2 дугаар хэсэг, Баатархайрхан гудамж 172 тоотод оршин суух, Боржин овогт Дэжээгийн Өлзийбүрэнгийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Өлзийбүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Өлзийбүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Өлзийбүрэн миний бие 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдөр МХЗЭ-ийн төв хорооны барилга ангид нормчноор ажилд орсон. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн. Ажлаас халагдсан тушаал бичигдээгүй, ажлаас халагдсан баримтыг шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй хүрээд байна. надад өгөх өөр ямарч баримт байхгүй энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд жилийг 1989 оны 03 дугаар сараас 1990 оны 03 дугаар сар хүртэл МХЗЭ-ийн төв хорооны барилга конторт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Өлзийбүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т “хүний ажиллаж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий байримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэж зааснаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой гэж тодорхойлж, хүсэлтэд дурдсан үйл явдлыг тогтооход шаардлагатай баримт бичиг байхгүй талаарх Үндэсний төв Архивын газрын тодорхойлолтыг хавсарган ирүүлсэн байна.
Хүсэлт гаргагч нь 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд МХЗЭ-ийн төв хорооны барилга ангид нормочин, ББМҮЯамны харьяа цахилгаан сантехникийн нэгдсэн үйлдвэрт гагнуурчинаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 150060 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7106 дугаар шийдвэр, БНМАУ-ын ББМҮ Яамны харьяа цахилгаан Сантехникийн нэгдсэн үйлдвэрийн даргын 1979 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаар ТМС-ийг төгсөн ирсэн ажилчдыг хуваарилах тухай тушаал, БНМАУ-ын ББМҮ Яамны харьяа цахилгаан Сантехникийн нэгдсэн үйлдвэрийн даргын 1980 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар Цэргийн албанд татагдсан ажилчинг ажлаас нь чөлөөлж гэнэт халагдсаны мөнгийг олгох тухай тушаал, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6234 дугаар Монгол Улсын батлан хамгаалахын төв архивын лавлагаа, БНМАУ-ын ББМҮ Яамны харьяа цахилгаан Сантехникийн нэгдсэн үйлдвэрийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, МХЗЭ-ийн төв хорооны барилга ангийн даргын 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаар Д.Өлзийбүрэнг ажилд түр томилох тухай тушаал, Монгол барилга нэгдэлийн Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Өлзийбүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байгаа тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ХД61111813 регистрийн дугаартай, Боржин овогт Дэжээгийн Өлзийбүрэнгийн 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл МХЗЭ-ийн төв хорооны барилга ангид нормчин, ББМҮЯамны харьяа Цахилгаан сантехникийн нэгдсэн үйлдвэрт гагнуурчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ