Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1000

 

 

 

 

 

 

 

  2021         09        15                                  2021/ШЦТ/1000                                 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Г.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Т-д холбогдох 2106 02012 1510 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ....................................

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг 57 минутад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 57 тоотод байхдаа хохирогч Б.Д-н андуурч шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байж байхад миний данс руу банк хоорондын шилжүүлгээр 2.000.000 төгрөг орж ирсэн. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэр ажилдаа дөнгөж орж байсан болохоор би найзаасаа мөнгө зээлэх талаар асуусан. Тэгэхэд манай найз боломжоороо тэгж байгаад мөнгө зээлнэ гэж хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр надад банк хоорондын гүйлгээгээр мөнгө орж ирэхээр нь би андуурсан гүйлгээ гэж мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас манай хойд эцэг рүү ярьсан байсан. Тэгээд хойд эцэг маань надад энэ талаар хэлсэн. Тэр үед би андуурсан гүйлгээ хийсэн байна гэдгийг мэдсэн. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Өнөдөөр шүүх танхимд шүүгдэгч болоод зогсож байгаа нь миний амьдралд маш том хар толбо болж үлдэх гээд байна. Би хүний андуурсан гүйлгээгээр орж ирсэн мөнгийг аваад тухайн үед байр түрээсэлж үрсэндээ харамсаж байна. Би хохирогчийн хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байна. Одоогоор бол шууд хохирогчийн хохирлыг барагдуулах санхүүгийн боломж надад байхгүй байгаа учир бага багаар төлж барагдуулна” гэв.

            Эрүүгийн 2106 02012 1510  дугаартай хэргээс:

Хохирогч Б.Д-с цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Цэцэг” төвөөс Ардын эрх орчимд байрлах фото студид буугаад сууж явсан таксины жолооч болох залууд 5000 төгрөгийг түүний ХААН банкны 5076477615 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз Ү.Т руу most money үйлчилгээгээр 2.000.000 төгрөг шилжүүлэхдээ шилжүүлэг хийж байсан гүйлгээнүүдээ харж байгаад Т гэдэг нэр байхаар нь шилжүүлсэн. Би өөр хүний данс руу шилжүүлснээ мэдээд ХААН банкны лавлах руу залгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

ХААН банкинд данс эзэмшигч Г.Т-ндансны хуулга /хх-ийн 10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Т-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     19 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг 57 минутад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 57 тоотод байхдаа хохирогч Б.Д-н андуурч шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Т-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Г.Т-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Т-н бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Г.Т-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Т-г алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Б овогт Г.Т-г алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Т-д оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол ялтан Г.Т-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.Т-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.000.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 44-57 тоотод оршин суух, УИ96072525 регистрийн дугаартай Б овогт Б.Д-д олгосугай.

7. Ялтан Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА