Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/912

 

 

 

 

 

2021         08         13                                    2021/ШЦТ/912

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Г.Цогтгэрэл /томилолтоор/,

шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт Т.И-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2102 00193 0136 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.И нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Хард Рок үйлчилгээний төвийн гадна Э.Х-с Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухайконвенцын хоёр дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 450.000 төгрөгөөр худалдан авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 19-өөс 20 шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухайконвенцын хоёр дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй, 0.9585 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2102 00193 0136 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т.И мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Х ахаас 450.000 төгрөгөөр шавар гэх зүйлийг худалдан авсан. Тухайн өдрөө гэртээ очиж хэрэглэж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Т.И-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Т.И-ийн биед үзлэг хийж Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор биологийн дээж болох шээс авч тестэд шалгахад .... 1,5,7 дугаар баганад 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн утгыг илэрхийлж байгаа болно гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Х гэх залуу бид хоёртой уулзаад мэнд мэдээд яриад сууж байхдаа Надад ийм зүйл байна гэж хэлээд хоёр гар дээрээ нэг шавар шиг зүйл гаргаж ирээд үзүүлсэн. Тэгээд И-д хандан .... Иээ чи дуу хөгжимтэй ойрхон байдаг хүн ийм зүйлийг мэддэггүй юм уу, сэтгэл санаа тайвшраад их гоё болдог зүйл байгаа юм. 450.000 төгрөгөөр зарна шүү гэх мэтчилэн зүйлийг манай найз И-д яриад байсан. Тэгээд манай найз Х-н данс руу мөнгө шилжүүлээд нөгөө шаврыг нь сонирхоод авчихсан юм. Тэгэхээр нь би Х-с .... энэ одоо яадаг зүйл юм бэ, миний төрсөн аав болон хойд эцэг саяхан нас бараад дүүгийн сэтгэл хутгаар нойргүйдэлд ороод хэцүү байна гэхэд Х.... чи хэрэглээд үз нойр хүрэх байх, жоохон ч гэсэн нэмэр болох байх. 450.000 миний данс руу хийчих гэж хэлээд өөрийнхөө ХААН банкны дансыг хэлсэн. Одоо би дансыг нь санахгүй байна миний ...........тоот данснаас 2021 оны 04 дүгээр сарын 18-ны орой 450.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. Тухайн үед Х нь И бид хоёрт нөгөө шавар гэх зүйлээ хувааж өгөөд буцаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... би 2021 оны 04 дүгээр эхээр байх зүс таних дүү И-ийн хамт Налайх дүүрэгт явж байгаад төв ордон руу орсон хойгуур нь би дэлгүүр орох замд зүс таних Пандага хочтой О-той таарч ойр зуурын юм яриад зогсож байтал Пандага буюу О халааснаасаа гялгар уутанд боосон бөөрөнхий шавар шиг зүйл гаргаж ирээд ... найзад нь ийм шавар байна хэрэглэж үзэх үү гэхээр нь би тухайн үедээ хэрэглэж үзээгүй яадаг, ямар учиртай эд болохыг нь асуугаад сонин санагдаад байхаар нь авчихсан юм. Тухайн үед И надтай хамт байгаагүй. Налайх дүүргийн ордон руу хүмүүсийн нэр өгөх гээд орчихсон байсан юм. Би  Пандага буюу Оогийгоос шавар авсан талаараа И-д огт хэлээгүй. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн зед байх өөрийн 88833866 гэсэн дугаараас И рүү залгаад ... хаана байгаа юм гэрт хүргээд өгөөч гэж гуйхад Ит өөрийн байгаа газрыг хэлэхээр нь яваад очиход найзын хамт машиндаа сууж байсан. И бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад нөгөө Пандага буюу Оогийгийн өгсөн шавар мэт зүйлээс жаахан хэсгийг аваад И-д өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Зургаан хүн таньж олуулах ажиллагаа явуулсан .... Т.И нь А4 цаасан дээр байрлуулсан 6 ширхэг зургийг харж байгаад №2 гэж дугаарласан цээж зураг бол Х гэх хүн мөн байна. Би шууд таньж байна гэсэн тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 981 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 2 дахь гудамж 73 тоотоос хураагдсан 108.8 грамм” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйлээс Делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 63.8 грамм байсан ба дээжээс 0.1 граммыг шинжилгээнд зарцуулав” гэх дүгнэлт, гэрэл зураг /1 хх-ийн 58-60 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №2131 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан шавар мэт зүйл, “AN48455081” серийн дугаартай, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан шавар мэт зүйл, “AN48455081” серийн дугаартай, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс Делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Шинжилгээнд илэрсэн Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. 3.4 Уг шавар мэт зүйлийн давхар гялгар ууттай жин, 1.4436 грамм, гялгар ууттай жин нь 1.1705 грамм, цэвэр жин нь 0.9585 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.8771 грамм болов гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-46 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №2129 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн И УШ00290877 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн И УШ00290877 гэж хаягласан шээснээс морфин тетрагидроканнабинол илэрч байна. 3.4 Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” , Морфин нь Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцуудад багтдаг болно гэх дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Иийн ХААН банкны 5653020165 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шавар гэх нэршилтэй 0.9585 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодис, AN4845081 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.И нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Хард Рок үйлчилгээний төвийн гадна Э.Х-с Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухайконвенцын хоёр дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 450.000 төгрөгөөр худалдан авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 19-өөс 20 шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухайконвенцын хоёр дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй, 0.9585 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Иийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Иийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагддаг.

Шүүгдэгч Т.Иийн 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Хард Рок үйлчилгээний төвийн гадна Э.Х-с Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухайконвенцын хоёр дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 450.000 төгрөгөөр худалдан авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 19-өөс 20 шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухайконвенцын хоёр дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй, 0.9585 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Т.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Иийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,  хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Ид хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж ойлгож үнэн зөв мэдүүлэг өгч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх,

Шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Н.Намжилцогт эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Миний үйлчлүүлэгч өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар оногдуулж буй хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж Улаанбаатар хотоос гадагш гарахгүй байх хязгаарлалт тогтоож өгнө үү” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Т.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Т.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож солих нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Т.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар байрны 34 тоотоос Монгол Улсын Их Сургуулийн хооронд явуулахаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа шавар гэх нэршилтэй 0.9585 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, AN4845081 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Ид Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Шүүгдэгч Т.Ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольсугай.

5. Шүүгдэгч Т.Ид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу .................. тоотоос Монгол Улсын Их Сургуулийн хооронд явуулахаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Т.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.И нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа шавар гэх нэршилтэй 0.9585 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, AN4845081 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ид авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.САНЖИДМАА