Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

    2021         09          17                                     2021/ШЦТ/75

       

       МО*******ГО******* У*******СЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2104000480062 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 *******арийн бичгийн дарга:                                 *******.*******аранжаргал

 Улсын яллагч:                                                 *******.Энхбуян

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч:                     Д.Цэнд-*******юуш

 Шүүгдэгч:                                                   *******, *******

 

Монгол улсын иргэн, .оны .дугаар сарын .-ны өдөр . аймагт  төрсөн, .настай, ., . боловсролтой, .мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ., . хамт ******* дүүргийн .дүгээр хороо, . дугаар гудамжны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан /6/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ******* овгийн ******* ******* /РД: /.                                                                                                    

Монгол улсын иргэн, .оны .дугаар сарын .-ны өдөр  .төрсөн, .настай, ., . боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .,. хамт ******* дүүргийн .дүгээр хороо, .дугаар гудамжны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн ******* ******* /РД: /.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь ******* бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн ******* дүүргийн .дүгээр хороо, . дугаар гудамжны . тоотод орших иргэн ******* гэрт хохирогч *******.******* хантаазны гадна халааснаас алтан ээмэг, бөгж гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 858.900 төгрөгийн хохирол учруулсан,

******* нь ******* бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр *******ийслэлийн ******* дүүргийн .дүгээр хороо, . дугаар гудамжны 11 тоотод орших иргэн ******* гэрт хохирогч *******.******* хантаазны гадна халааснаас алтан ээмэг, бөгж гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 858.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙ*******ОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч ******* согтохоор нь халаасанд нь байсан ээмэг, бөгж, “*******окиа” маркийн гар утас зэргийг аваад *******ззаяад “далд хийчих” гэж хэлээд өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...******* ахынд очиход ******* эгч нөгөө настай эмэгтэйд “алтан ээмэг, бөгж байгаа” талаар хэлээд “авъя” гэхэд нь би юм дуугараагүй. Тэгээд нөгөө настай эгчийг согтохоор нь орон дээр хэвтүүлэхэд ******* эгч надад савтай эд зүйл өгөөд “алтан ээмэг бөгжийг нь аваад бусдыг нь шатаа” гэж хэлсэн. *******и ээмэг, бөгжийг нь аваад ээмэг бөгжний савыг зууханд шатаагаад гар утсыг нь нойлдоо хаясан. *******адад мөнгө хэрэгтэй байсан тул уг ээмэг бөгжийг  ломбарданд тавих гэж байгаад цагдаад баригдсан. *******и уг хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ. /хх-ийн 61-62, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч *******.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ны өдөр гэрээсээ хар саарал өнгийн жижиг ээмэг, бөгж хийдэг хайрцаганд алтан ээмэг, бөгжөө хийгээд ******* очсон. *******лтан ээмэг, бөгжөө гэрийн эзэгтэй ******* харуулж байсан. Өөр хүн байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний ээмэг бөгж яг ямар цаг хугацаанд, ямар байдалтай алга болсон гэдгээ мэдэхгүй. *******и тухайн өдөр улаан хүрэн өнгийн, цахилгаантай урдаа хоёр ширхэг халаастай хантаазтай явж байсан. *******адад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. *******и шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн 13-16/

              “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтэд: “*******лтан ээмэг ногоон өнгийн чулуун шигтгээтэй 1 хос 4.07 грамм шинжээчийн үнэлгээ 529.100 төгрөг, алтан бөгж доороо сэтэрсэн 1 ширхэг нь 2.46 грамм шинжээчийн үнэлгээ 319.800 төгрөг, “Nokia маркийн гар утас хуучин асаж унтардаг 1 ширхэг 10.000 төгрөг, нийт 858.900 төгрөг” гэжээ.  /хх-ийн 40/,

              “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай дүгнэлтэд: “улаан хүрэн өнгийн даавуун хантааз 15.000 төгрөг, ээмэг бөгж хийдэг цаасан хайрцаг 2500 төгрөг нийт 17.500 төгрөг” гэжээ.  /хх-ийн 46/,

              Эд мөрийн баримтаар түр хүлээн авсан шаргал өнгийн металл эд зүйлсийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7/

              Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “Шаргал өнгийн металл ээмэг 1 хос, шаргал өнгийн бөгж 1 ширхэгийг 2021 оны 6 сарын 14-ний өдөр хохирогч *******.******* хүлээлгэн өгсөн” гэжээ. /хх-н 8/

Иргэний үнэмлэхийн лавлагаагаар “...регистрийн дугаартай *******  овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 80/,

Иргэний үнэмлэхийн лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 63/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын М**************Г-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 108/, шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын М**************Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 107/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******, ******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 858.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч *******, ******* болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь ******* бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн ******* дүүргийн . дүгээр хороо, . дугаар гудамжны 11 тоотод орших иргэн ******* гэрт хохирогч *******.******* хантаазны гадна халааснаас 1 хос алтан ээмэг, 1 ширхэг бөгж, “Nokia” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 858.900 төгрөгийн хохирол учруулсан,

******* нь ******* бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр *******ийслэлийн ******* дүүргийн .дүгээр хороо, . дугаар гудамжны 11 тоотод орших иргэн ******* гэрт хохирогч *******.******* хантаазны гадна халааснаас 1 хос алтан ээмэг, 1 ширхэг бөгж,  “Nokia” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 858.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* хэргээ хүлээн мэдүүлсэн “...*******и ******* согтохоор нь халааснаас нь алтан ээмэг, бөгж, хар өнгийн утас зэргийг аваад ******* өгсөн” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* хэргээ хүлээн мэдүүлсэн “...******* эгч нь хохирогчоос ээмэг бөгж, утсыг нь аваад надад өгөөд “ээмэг бөгжийг аваад бусдыг нь шатаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******.******* “...Тухайн өдөр ******* очоод алтан ээмэг, бөгжөө гэрийн эзэгтэй ******* харуулж байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/, Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Мөн хавтаст хэргийн 19-27 дугаар талд авагдсан шүүгдэгч *******, ******* нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэе.

 

*******усдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Шүүгдэгч  нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч *******.******* биеэс түүний халаасанд байсан алтан ээмэг, бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байна.

Шүүгдэгч нар нь хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулан мөнгө ашиг олох зорилготой байсан нь шүүгдэгч ******* “мөнгө хэрэгтэй байсан тул ломбарданд тавих гэж байгаад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлгээс харагдаж байна.

Эд зүйлийг авахдаа хохирогчийн биеэ болон эд хөрөнгөө хамгаалах чадваргүй байгааг далимдуулан авсан болох нь хохирогчийн “би тухайн үед архи уусан байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон. Иймд хохирогчийн эд зүйлийг өөрт нь мэдэгдэлгүй, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй. 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид 858.900 төгрөгийн хохирол учирсан нь  бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан  гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хохирогч *******.******* эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын үйлдэл нь нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “хүний өмчлөх эрх”-ийг  зөрчсөн үйлдэл мөн.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******.******* 858.900 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эд хөрөнгийг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэргийн 8, 16, 105-106 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс *******, ******* нарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах” гэсэн санал гаргав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

******* нь “ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгч ******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 111 дугаартай “Тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах тухай” шүүгчийн захирамжаар ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, уг ялыг биечлэн эдлүүлж, 2020 оны 4 сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байна. /хх-н 108-114/

******* нь “ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс *******, ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан ... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдууулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан байна.

 Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух ******* дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух ******* дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 15 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын  хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух ******* дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 11 тоотод, шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух ******* дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 15 тоотод тус тус оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******, ******* нарт тус тус мэдэгдсүгэй.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг биед байдлаар хохирогч *******.******* буцаан өгснийг дурдсугай.

8. *******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        Д*******РГ*********************ГЧ,  ЕРӨ*******ХИЙ ШҮҮГЧ                                       *******.**************ЙГ**************М**************