Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2019/0203

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Г.Ч*******ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох өндөр насны тэтгэврийн хэмжээг үнэн зөв тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч******* нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Г*******ын Ч******* миний бие цэргийн хувь тэнцүүлэн тэтгэврийн тооцооллын талаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй маргаан үүсгэж улмаар танай шүүхэд 2018 онд хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүдтэй харилцан ярилцаж үнэн зөвөө олсон тул танай шүүхэд урьд гаргасан нэхэмжлэлээс бүрэн татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй., мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ, 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж тус тус заажээ.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан өндөр насны тэтгэврийн хэмжээг үнэн зөв тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Г.Ч******* нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан өндөр насны тэтгэврийн хэмжээг үнэн зөв тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.Ч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН