Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар ШЦТ0035

 

          Өвөрхангай аймгийн ...... сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

          Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

          Улсын яллагч Д.Бат-Өлзий,

    Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн ...... сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бямбасүрэнгийн Алтансүхэд холбогдох эрүүгийн 201615010078 тоот хэргийг 2016 оны 06 дугаар 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн .......н суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4: аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ... сумын ..... баг Сансар 2-17 тоотод оршин суух, 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2006 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Б-н А /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар:         

        Яллагдагч Б.А нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ...... сум Ганган Орхон багийн нутагт иргэн Л.П-н Хаан банкны АТМ дээр гээгдүүлсэн 100.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн ...... сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллагдагчаар татсан тогтоолд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хаан банкнаас 2016 оны 6 дугаар сард миний өмнө АТМ-р гүйлгээр хийсэн хүн банкинд тоогоо хийсэн юм шиг байна лээ. Нөгөө хүн утсаар яриад мөнгөө авахаа мартчихсан. Би өөрийнхөө визааг шалгах гээд очоод мөнгийг нь авсан. 100 000 төгрөг гарсан. Тэрийг нь би авсан” гэв.

Хохирогч Л.П  мөрдөн байцаалтад 2016-06-12-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 20 минутын орчим ...... сумын Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэж картаа уншуулаад мөнгөний машинаас карт гарч ирэхэд яарч яваад мөнгөө мартаад эргээд явчихсан. Эргээд удалгүй очоод мөнгөө үзтэл мөнгө байхгүй байсан. Тэгээд Хаан банкинд орж ажилтантай нь уулзаж АТМ-ын камерыг үзье гэж хэлэхэд цагдаад мэдэгдэж байж манайх цагдаад үзүүлнэ хувь хүнд үзүүлэхгүй гэж хэлэхээр нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цагдаа дээр ирсэн. 100.000 төгрөг авах гэж карт уншуулсан. 100.000 төгрөгөө буцаан авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-12/.

Гэрч 1980 онд төрсөн Г-н О мөрдөн байцаалтанд 2016-06-20-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр .... н сумын иргэн П гэдэг хүн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр танай АТМ-д бэлэн мөнгөний картаа уншуулаад мөнгөө авахаа мартаад явчихсан юм. АТМ-ын камерыг шүүгээд өгөөч гэж хүсэлт гаргасан. Тэгээд ахлах теллер Цэрэнханд бид хоёр П  гуайн утасны дугаарыг авч үлдээд эргээд холбоо барья гэж хэлээд явуулсан. Тэгээд камерыг ахлах теллерийн хамт шалгаж...” гэсэн мэдүүлэг /хх 18/ 

Гэрч 1984 онд төрсөн О"н Ц  мөрдөн байцаалтанд 2016-06-20-нд өгсөн мэдүүлэгт: “...2016 оны 06 дугаар  сарын 02-ны өдөр Х  сумын иргэн П  гэх хүн АТМ-д бэлэн мөнгө гээд 100000 төгрөг картаасаа уншуулаад авахаа мартаад явчихсан байна камерынхаа бичлэгийг шүүгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эрхлэгчтэйгээ АТМ-ын камер шүүж үзэхэд 11 цаг өнгөрч байхад П  гэх гүйлгээ хийгээд эргээд явахад нь ард нь зогсож байсан өндөр саравчтай малгайтай залуу мөнгийг аваад халаасандаа хийж байгаа нь бичлэг дээр байсан. Тэгээд тухайн хүний гүйлгээг шалгахад ойр ойрхон картаа шалгасан байсан. Тэгээд хувийн мэдээллийг нь авахад Б  А гэх  сумын иргэн байсан. Цагдаагийн байгууллагад хандахыг П  гэх хүнд зөвлөсөн...” гэсэн мэдүүлэг / хх 12/,

            - Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/

            - Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/

            Шүүгдэгч Б.Аийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр /хх 19/, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хх 21/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/ зэрэг болно.

            Б.А нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ...... сум Ганган Орхон багийн нутагт иргэн Л.Пгийн Хаан банкны АТМ дээр гээгдүүлсэн 100.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Л.П"н “...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 20 минутын орчим   сумын Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэж картаа уншуулаад мөнгөний машинаас карт гарч ирэхэд яарч яваад мөнгөө мартаад эргээд явчихсан. Эргээд удалгүй очоод мөнгөө үзтэл мөнгө байхгүй байсан. Тэгээд Хаан банкинд орж ажилтантай нь уулзаж АТМ-ын камерыг үзье гэж хэлэхэд цагдаад мэдэгдэж байж манайх цагдаад үзүүлнэ хувь хүнд үзүүлэхгүй гэж хэлэхээр нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цагдаа дээр ирсэн. 100.000 төгрөг авах гэж карт уншуулсан. 100.000 төгрөгөө буцаан авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 13-15/, Г-н О-н “...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ...... сумын иргэн П гэдэг хүн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр танай АТМ-д бэлэн мөнгөний картаа уншуулаад мөнгөө авахаа мартаад явчихсан юм. АТМ-ын камерыг шүүгээд өгөөч гэж хүсэлт гаргасан. Тэгээд ахлах теллер Цэрэнханд бид хоёр П гуайн утасны дугаарыг авч үлдээд эргээд холбоо барья гэж хэлээд явуулсан. Тэгээд камерыг ахлах теллерийн хамт шалгаж...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 18/, гэрч О.Ц-н “...2016 оны 06 дугаар  сарын 02-ны өдөр ...... сумын иргэн П гэх хүн АТМ-д бэлэн мөнгө гээд 100000 төгрөг картаасаа уншуулаад авахаа мартаад явчихсан байна камерынхаа бичлэгийг шүүгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эрхлэгчтэйгээ АТМ-ын камер шүүж үзэхэд 11 цаг өнгөрч байхад П гэх гүйлгээ хийгээд эргээд явахад нь ард нь зогсож байсан өндөр саравчтай малгайтай залуу мөнгийг аваад халаасандаа хийж байгаа нь бичлэг дээр байсан. Тэгээд тухайн хүний гүйлгээг шалгахад ойр ойрхон картаа шалгасан байсан. Тэгээд хувийн мэдээллийг нь авахад Бямбасүрэнгийн Алтансүх гэх ...... сумын иргэн байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 21/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол / хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.   

     Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Аийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

       Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Аийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Өвөрхангай аймгийн ...... сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан шүүгдэгч Б.Аэд холбогдох эрүүгийн 201615010078 тоот хэргийг прокурорын “хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай” санал болгосон ялын хэмжээг харгалзан шүүгдэгч Б.Аэд 1 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

      Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

    Хохирогч Л.Пд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

        1. Б овгийн Б-н А-г гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б-н А-г 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

     4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Аэд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

       7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН