Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Ж-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-,

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-өөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.а овогт Б-ийн С-д холбогдох 1813001870088 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш.а овогт Б-ийн С- нь 1966 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч ажилтай, Баян- Өлгий аймгийн Б сумын ** дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын харьяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БГ................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь 2001 онд Санхүү, банкны “Ө” дээд сургуулийг төгссөн гэх ******* дугаартай хуурамч дипломыг ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлээд, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135554 шифрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар тус аймгийн Бугат сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдож, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 39.291.735 төгрөгийн хууль бус орлого олсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б.С- мэдүүлэхдээ:  “....Миний бие тухайн үед уг дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй байсан. МСҮТ захирал М талийгаач намайг уг сургуульд бүртгүүлсэн гэж хэлж байсан ба дараа жил нь намайг төгссөн гэж хэлээд диплом авч ирж өгсөн. Гэтэл хуурамч диплом юм байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Ж-: “.Б.С- нь манай байгууллагад Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаанд өөрийн авах ёстой цалин хөлсөө авсан” гэв.

Хоёр: Эрүүгийн 1813001870088 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтууд /хх-ийн 5-11-р хуудас/,

2. 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгосон гэх Санхүү банкны “Ө” дээд сургуулийн ******* дугаартай хуурамч дипломыг шүүгдэгч Б.С-оос хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 56-57-рх/,

3. Санхүү банкны “Ө” дээд сургуулийн ******* дугаартай дипломд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-рх/,

4. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х-гаас гаргаж өгсөн Санхүү банкны “Ө” дээд сургуулийн 02001/113 дугаартай дипломын, хуулбар, сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, Б.С-ын Санхүү эдийн засгийн техникумыг 1988 онд төгссөн тухай дипломын хуулбар, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 59-67-рх/,

5. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.С-ий Б.С-оос хураан авсан Санхүү банкны “Ө” дээд сургуулийн 02001/113 дугаартай дипломыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 12-12-р хуудас/,

6. Хохирогч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 104-105-рх/,

7. Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

8. Гэрч Ө.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-рх/,

9. Гэрч З.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-рх/,

10. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

11. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-ийн 42-рх/,

12. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Х.Б-гийн 2019 оны 04 сарын 26-ны өдрийн №27 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,

13. Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Т.М-н 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай Төрийн албаны зөвлөлд хандаж явуулсан зарим сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн тухай албан бичиг /хх-ийн 84-рх/,

14. Баян-Өлгий аймгийн зарим сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан тухай зар /хх-ийн 85-рх/,

15. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс баталж төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Дэлүүн, Толбо, Цэнгэл, Сагсай, Улаанхус, Ногооннуур сумдын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах шаардлага /хх-ийн 86-87-рх/,

16. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай” тогтоол, хавсралтаар Б.С-ыг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, түүнийг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилуулахаар томилох эрх бүхий этгээдэд нэрийг нь дэвшүүлж санал болгосон байна. /хх-ийн 111-112-рх/,

17. Санхүү банкны “Ө” дээд сургуулийн захирлын 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай болон 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай "Төгсөгчдөд диплом, бакалаврын хэргэм олгох тухай” тушаалууд, уг тушаалуудын хавсралт /хх-ийн 117-119-рх/,

18. Бугат сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга Б.С-ын цалингийн тооцоо /2-р хх-ийн 76-77-рх/,

19. Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Б.С-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа цалингийн жагсаалт /2-хх-ийн 73- 74-рх/,

20. Баян-Өлгий аймаг дахь Татварын хэлтсээс ирүүлсэн Б.С-ын 2015 оноос 2019 оны 1 дүгээр улирал хүртэл цалингийн орлогын албан татвар төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 141-142-рх/,

21. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №4/8547 дугаартай албан тоот /хх-ийн 105-р хуудас/,

22. “Глобал удирдагч” дээд сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №15 дугаартай тогтоол, түүний хавсралт /хх-ийн 116-119-р хуудас/,

23. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №224 дугаартай албан бичиг /хх-ийн 121-р хуудас/,

24. Б.С-ын Бугат сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны даргаар томилсон тухай тус сумын Засаг дарга Х.Е-ын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамж /2-р хх-ийн 24-рх/,

25. Б.С-ыг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн б/77 дугаартай захирамж /2-р хх-ийн 25-рх/,

26. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэр /хх-ийн 198-206-рх/,

27. Б.С-ыг урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд  ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилсон тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/36 дугаартай захирамж /2-р хх-ийн 26-рх/,

28. Б.С-ыг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6/45 дугаартай захирамж /2-р хх-ийн 27-рх/,

29. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоол, уг шийтгэл тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай магадлал /хх-ийн 207-221-рх/,

30. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн б/78 дугаартай захирамж /2-р хх-ийн 28-рх/

31. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн б/69 дугаартай захирамж /хх-ийн 29-рх/,

32. Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-рх/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.С- нь 2001 онд Санхүү, банкны “Ө” дээд сургуулийг төгссөн гэх 02001/113 дугаартай хуурамч дипломыг ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлээд, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135554 шифрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар тус аймгийн Бугат сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдож, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 39.291.735 төгрөгийн хууль бус орлого олсон гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Б.С-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н- нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй. Харин байгууллагын нэхэмжилсэн 39.291.735 төгрөгийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.С- нь 2001 онд Санхүү, банкны “Ө” дээд сургуулийг төгссөн гэх ******* дугаартай хуурамч дипломыг ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлээд, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135554 шифрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар тус аймгийн Бугат сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдож, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 39.591.735 төгрөгийн хууль бус орлого олох гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтууд /1-р хх-ийн 5-11-р хуудас/,

- 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгосон гэх Санхүү банкны “Ө” дээд сургуулийн 02001/113 дугаартай хуурамч дипломыг шүүгдэгч Б.С-оос хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 56-57-рх/,

- Санхүү банкны “Ө” дээд сургуулийн 02001/113 дугаартай дипломд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 58-рх/,

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х-гаас гаргаж өгсөн Санхүү банкны “Ө” дээд сургуулийн 02001/113 дугаартай дипломын, хуулбар, сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, Б.С-ын Санхүү эдийн засгийн техникумыг 1988 онд төгссөн тухай дипломын хуулбар, сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 59-67-рх/,

- Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.С-ий Б.С-оос хураан авсан Санхүү банкны “Ө” дээд сургуулийн ****** дугаартай дипломыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол  /хх-ийн 12-р хуудас/,

- Хохирогч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манай байгууллагын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.С- нь анх 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа нийт бодогдсон цалин 9.291.735 /гучин есөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун гучин тав/ төгрөг байна. Үүнээс 10 хувь нийгмийн даатгалын шимтгэл, 10 хувь нь орлогын албан татвар зэргийг хасахад 31.410.831 төгрөгийг гартаа авсан цалин байгаа юм. Тухайн үед Засаг дарга Х.Х- нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн б/77 дугаартай захирамж гаргаад Б.С-ыг санхүүгийн албаны даргын ажлаас чөлөөлж, хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд томилсон боловч тухайн үед цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалын орон тоо батлагдаагүй. Өөрөөр хэлбэл дээрх албан тушаалын орон тоо байгаагүй буюу Б.С- нь цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаагүй гэж үзэж болно. Мөн тэр үед Б.С- нь б/77 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүйгээр хуучин эрхэлж байсан санхүүгийн албаны даргын албан тушаалд 2017 оны 12 дугаар сарын дунд хүртэл ажиллаад тус албан тушаалын цалинг авч байсан. Танд гаргаж өгсөн хүснэгтээр харагдаж байгаа. Тэгээд Засаг дарга Х.Х- нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр б/45 дугаартай захирамж гаргаад Б.С-ыг санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилсон тушаал гаргасны дараа түүнд 2017 оны 05, 06 дугаар сарын цалин тухайн сараар нь олгогдоогүй бөгөөд уг 2 сарын цалинг нь 2019 оны 07, 08 сарын санхүүжилтээр олгосон. Харин мөрдөгч Д.Н-д гаргаж өгсөн хүснэгтийн 2019 оны 09 сард нийгмийн даатгалын тайлан бодогдсон боловч гарт нь цалин олгогдоогүй юм. Б.С-д бодогдсон нийт цалин 39.291.735 /гучин есөн сая хоёр зуун ерэн нэг мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 104-105-рх/,

- Гэрч  Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.С- нь 2015 онд төрийн албаны шалгалтад орохдоо 2001 онд Санхүү банкны “Ө” дээд сургуулийн санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн гэж ****** дугаарын хуурамч диплом ашигласан. ...Б.С- нь Санхүүгийн техникум төгсөж, суманд нягтлан бодогч, сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2015 онд төрийн албаны удирдах албаны шалгалтад хуурамч бакалаврын диплом ашиглаж ороод шалгалтад тэнцэж сумын санхүүгийн албаны даргаар томилогдсон. Албан ёсоор төрийн албаны шалгалтад орж тэнцсэн хүн удирдах албан тушаал эрхлэх ёстой. Санхүүгийн албаны даргын шалгуур нь бакалаврын зэргээс дээш зэрэгтэй, нягтлан бодогч мэргэжилтэй байх ёстой, дипломын зэргээр төрийн албаны шалгалтад орж  чадахгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-р хуудас/,

- Гэрч Ө.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.С- санхүүгийн албаны даргаар 2015 онд томилогдсон. Би ажил хүлээж авахад Засаг даргын Тамгын газрын ажилчдын 4 хүний хувийн хэрэг л байсан. Б.С-ын хувийн хэрэг байгаагүй. 2017 онд Засаг даргын Тамгын газрын албан хаагч нарын хувийн хэргийг журмын дагуу шинээр бүрдүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-рх/,

- Гэрч З.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай нөхөр 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр авто тээврийн ослоос болж нас барсан, яг хэзээ гэдгийг мэдэхгүй. Б.С- Улаанбаатар хотоос сурч байгаа, даалгавар хийж байна, шалгалт өгнө гэж хэлдэг байсан. Манай нөхөр Ш.М нь Б.С-д дипломыг нь авч ирж өгсөн гэж хэлж байсныг санаж байна. Хэзээ, хаанаас, ямар диплом авч ирж өгснийг нь надад нарийвчлан хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-рх/,

- Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан Т.М-гийн Төрийн албаны зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 09 дугаартай тоотоор хүргүүлсэн Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны шаардлагын боловсрол гэх хэсэгт бакалавр зэрэгтэй байхаар шаардсан байна. Тийм болохоор Б.С- нь шалгалт өгөх үед бакалавр зэрэгтэй дипломоор бүртгүүлсэн болох нь үүгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл боловсролын шаардлага хангаагүй хүнийг бүртгэх ёсгүй. Мөн тухайн бүртгэл явагдах үед шалгалт өгөхөөр материал бүрдүүлсэн хүмүүсийг төрийн албаны салбар зөвлөл цахимаар давхар бүртгэдэг ба уг цахим бүртгэл Төрийн албаны зөвлөлийн шалгалтын төв комиссын цахим мэдээллийн санд байгаа байх гэж бодож байна. Энэ талаар төрийн албаны зөвлөлөөс лавлах боломжтой. Бид нарт уг цахим бүртгэлээс хайлт хийж, лавлагаа гаргах эрх байхгүй. ...Шалгалт өгөх иргэн Төрийн албаны салбар зөвлөлд бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараа тухайн аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь уг хүний гаргаж өгсөн материалыг Төрийн албаны цахим бүртгэлд оруулсны дараа төрийн албаны зөвлөлөөс цахимаар шифр /дугаар/ өгч, тухайн иргэн Төрийн албаны сонгон шалгаруулалтад орох эрх үүснэ. Цахимаар шифр аваагүй иргэн шалгалт өгөх боломжгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/,

- Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Төрийн албаны шалгалт өгөх хүмүүсийн бүрдүүлж авч өгсөн материалыг Төрийн албаны зөвлөлийн цахим бүртгэлд асуулт зааврын дагуу бүртгэж, шалгалтад орох хүмүүст шифр буюу дугаар олгодог. Шифр олгосны дараа шалгалт өгөх эрх үүснэ. Шалгалт өгсний дараа шалгалт өгсөн иргэний авсан оноог бүртгэх журамтай. Шалгалтад орох иргэний боловсрол, төгссөн сургууль, эзэмшиж буй боловсролын диплом, ажилласан жил, туршлагыг заавал бүртгэдэг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-рх/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Х.Б-гийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №27 дугаартай “...Б.С-ын №****** дугаар бүхий бакалаврын диплом нь хуурамч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 44-45-р хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Т.М-н 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай Төрийн албаны зөвлөлд хандаж явуулсан зарим сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн тухай албан бичиг /1-р хх-ийн 84-рх/,

- Баян-Өлгий аймгийн зарим сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан тухай зар /1-р хх-ийн 85-рх/,

- Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс баталж төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Дэлүүн, Толбо, Цэнгэл, Сагсай, Улаанхус, Ногооннуур сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах шаардлага /1-р хх-ийн 86-87-рх/,

- Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 13 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай” тогтоол, хавсралтаар Б.С-ыг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, түүнийг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилуулахаар томилох эрх бүхий этгээдэд нэрийг нь дэвшүүлж санал болгосон байна. /1-р хх-ийн 111-112-рх/,

- Санхүү банкны “Ө” дээд сургуулийн захирлын 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай болон 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай төгсөгчдөд диплом, бакалаврын хэргэм олгох тухай тушаалууд, уг тушаалуудын хавсралт /1-р хх-ийн 117-119-рх/, уг хавсралтуудад Б.С-ын нэр байхгүй байна.

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга Б.С-ын цалингийн тооцоо /2-р хх-ийн 76-77-рх/,

- Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Б.С-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа цалингийн жагсаалт /2-хх-ийн 73- 74-рх/,

- Баян-Өлгий аймаг дахь Татварын хэлтсээс ирүүлсэн Б.С-ын 2015 оноос 2019 оны 1 дүгээр улирал хүртэл цалингийн орлогын албан татвар төлөлтийн талаарх лавлагаа /1-р хх-ийн 141-142-рх/,

- Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны 2018 оны 07 :угаар сарын 18-ны өдрийн №4/8547 дугаартай “Иргэн Бөлкендик овогтой С-ын /РД:БГ..............., “Ө” дээд сургуулийн ****** дугаарын диплом нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2001 оны Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний мэдээллийн санд бүртгэлгүй байгаа тул төгсөгчийн төгссөн сургуулиас мэдээллийг лавлана уу” гэх албан тоот /1-р хх-ийн 105-р хуудас/,

- “Глобал удирдагч” дээд сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №15 дугаартай тогтоол, түүний хавсралт. Үүнд Б.С-ын нэр байхгүй байна. /1-р хх-ийн 116- 119-р хуудас/,

- Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №224 дугаартай “Б.С- төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох үед түүний боловсролын тухай мэдээллийг цахим системд оруулахдаа Санхүү банкны “Ө” Дээд сургуулийг “Санхүүгийн менежер” мэргэжлээр 2001 онд төгссөн ******, дипломын дугаартай бүртгэсэн ба Б.С- нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135554 шифрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж 40 асуулттай тест бөглөсөн бөгөөд 27 асуултад амжилттай хариулж дараагийн шалгалтад орох эрх үүссэн” тухай албан бичиг /1-р хх-ийн 121-р хуудас/,

- Б.С-ын Бугат сумын Засаг даргын Тамгын газарт санхүүгийн албаны даргаар томилсон тухай тус сумын Засаг дарга Х.Е-ын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамж /2-р хх-ийн 24-рх/,

- Б.С-ыг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн б/77 дугаартай захирамж /2-р хх-ийн 25-рх/,

- Б.С-ын нэхэмжлэлээр Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн б/77 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.С-ыг Бугат сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эрүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 1.759.378 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд оногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэр /1-р хх-ийн 198-206-рх/,

- Б.С-ыг урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилсон тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/36 дугаартай захирамж /2-р хх-ийн 26-рх/,

- Б.С-ыг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн б/45 дугаартай захирамж /2-р хх-ийн 27-рх/,

- Бугат сумын Засаг дарга Х.Х- нь шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/36 дугаартай захирамжаар Б.С-ыг урьд эрхэлж байсан Санхүүгийн албаны даргын албан тушаалд нь эгүүлэн томилж, эргээд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн б/45 дугаартай захирамжаар ажлаас халсан үйлдлийг Х.Х- шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоол, уг шийтгэл тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай магадлал /1-р хх-ийн 207-221-рх/,

- Б.С-ыг урьд эрхэлж байсан санхүүгийн албаны даргаар эгүүлэн томилсон тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн б/78 дугаартай захирамж /2-р хх-ийн 28-рх/,

- Б.С-ыг хуурамч диплом ашиглан хууль бус томилогдон эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр Бугат сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халсан тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн б/69 дугаартай захирамж /хх-ийн 29-рх/,

- Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн сонгон шалгаруулалтад 2015 оны 02 дугаар сард ороход Санхүү банкны “Ө” дээд сургуулийг 2001 онд “Санхүүгийн менежер” мэргэжлээр төгссөн гэх ******* дугаартай хуурамч бакалаврын дипломыг ашиглан бүртгүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Уг дипломыг манай талийгаач найз Ш.Махсут авч ирж өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-рх/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.С-ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

             Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.С- нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдож, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Бугат сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

             Уг гэмт хэргийн улмаас 39.591.735 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамжийн хуулбар, хохирогч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Бугат сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга Б.С-ын цалингийн тооцоо, Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Б.С-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, цалингийн жагсаалт, Баян-Өлгий аймаг дахь Татварын хэлтсээс ирүүлсэн Б.С-ын 2015 оноос 2019 оны 1 дүгээр улирал хүртэл цалингийн орлогын албан татвар төлөлтийн талаарх лавлагаа, Б.С-ын Бугат сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны даргаар томилсон тухай тус сумын Засаг дарга Х.Е-ын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамж,  Б.С-ыг урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд  ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилсон тухай Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6/36 дугаартай захирамж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн б/78 дугаартай захирамж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна.

             Тодруулбал, шүүгдэгч Б.С- нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Бугат сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа авсан цалинг Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Б.С-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа цалингийн жагсаалтыг үндэслэн тооцож үзвэл, /2-хх-ийн 73- 74-рх/,

  • 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 846.795 төгрөг,
  • 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 948.410 төгрөг,
  • 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 879.682 төгрөг,
  • 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 300.000 төгрөг,
  • 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 968.598 төгрөг,
  • 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 968.598 төгрөг,
  • 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 968.598 төгрөг,
  • 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 968.598 төгрөг,
  • 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 1090.803 төгрөг,
  • 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 950.055 төгрөг,
  • 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 1026.060 төгрөг,
  • 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 1026.060 төгрөг,
  • 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 1026.060 төгрөг,
  • 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 1026.060 төгрөг,
  • 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 1026.060 төгрөг,
  • 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 564.333 төгрөг,
  • 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 916.125 төгрөг,
  • 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бодогдсон цалин 916.125 төгрөг,

             -   2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бодогдсон цалин 916.125 төгрөг, нийт 39.591.735 төгрөгийн цалин бодогдсон байна.

             Шүүгдэгч Б.С-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан хөлсийг авч эдийн хөрөнгийг шууд олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 39.591.735 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Ж- нь шүүгдэгчээс 39.591.735 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж байна. Шүүх уг 39.591.735 төгрөг нь хувь хүн Б.Ж-тай холбоотой бус Бугат сумын Засаг даргын тамгын газар буюу улсын хөрөнгө байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ингэхдээ уг гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газар хохироогүй, тус газар нь улсын төсвөөс тавьж олгосон мөнгө буюу цалин хөлсийг шүүгдэгч Б.С-д олгох үүрэг хүлээсэн байх тул шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 39.591.735 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэснийг дурдаж байна.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “..шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас: “..Шүүгдэгч Б.С-ын холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох. Хэрэв шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзвэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” хэмээн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн болно.  

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөрөөр тогтоогдож болно.

Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

Шүүгдэгч Б.С- Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдсоноос хойш 1 удаа өөр ажилд шилжүүлэн томилогдож, 1 удаа ажлаас халагдаж байсан боловч уг захирамжууд хууль бус болох нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож, ажилдаа эгүүлэн томилогдож байсан байх тул энэ албан тушаалд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж цалин авч байсан гэж үзнэ.

Б.С- нь урьд 1988 онд Санхүү эдийн засгийн техникумыг “ХАА-н ня-бо эдийн засагч” мэргэжлээр төгссөн дипломтой байх боловч энэ нь Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах “дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй” байх шаардлагыг хангаагүй тул Б.С- уг албан тушаалд дэвшин ажиллахын тулд сонгон шалгаруулалтад орохдоо дээд боловсролын бакалавр зэрэгтэй гэх хуурамч дипломыг бүртгүүлэн, улмаар тухайн албан тушаалд томилогдон 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж хууль бус санаагаа хэрэгжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.С- нь хуурамч диплом ашиглан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдон 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж хууль бус орлого олж байсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцож, үргэлжилсэн гэмт үйлдэл 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дууссан гэж үзэж гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулан ойлгоно.

Шүүгдэгч Б.С-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заажээ. Энэ хэргийн хувьд гэмт хэрэг таслан зогсоогдсон үе буюу гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн үе бол 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бөгөөд үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх боловч Б.С-ыг 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, өөрөөр хэлбэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан байна.

Хуурамч баримт бичиг ашиглан төрийн байгууллагад тодорхой чиг үүрэг хэрэгжүүлэх албан тушаалд томилогдон ажиллаж байсан шүүгдэгч Б.С-ын гэмт үйлдлийг цагдаагийн байгууллага 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар таслан зогсоосон байх тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд тооцох ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэлгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.С- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2000 “хоёр мянга” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заажээ.

Хэдийгээр улсын яллагчаас шүүгдэгч Б.С-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо төлөөгүй байх тул өршөөлд хамруулах боломжгүй гэх боловч шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй бөгөөд түүнийг хохирлоо төлөөгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр өршөөлд хамруулахгүй байх үндэслэлгүй юм.

Иймд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан 2000 нэгж нь 2000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт оногдуулсан шийтгэл, болон хохирол хор, уршиг арилах хүртэл шүүгдэгч Б.С-ын өмчлөлийн эд хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Б сумын **-р багт байрлах 950 м.кв талбайтай, Г-0204000103 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Мөн хуурамч дипломыг Б.С-д авч ирж өгч байсан гэх иргэн Ш.Махсут нь 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсан нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдсон байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1,2,3,5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Ш.а овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Б.С- цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-оос 39.591.735 /гучин есөн сая таван зуун ерэн нэгэн мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт оногдуулсан шийтгэл болон хохирол хор, уршиг арилах хүртэл шүүгдэгч Б.С-ын өмчлөлийн эд хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Б сумын **-р багт байрлах 950 м.кв талбайтай, Г-0204000103 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ****** дугаартай хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК