Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н,

Улсын яллагч Я.Д,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Е-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Х.З-, Х.Б-, С.Т-, Д.А-, Т.Б-,

Шүүгдэгч А.С-, Е.Е-, Ш.М-, Х.Т-, Х.С- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.н овогт А-ийн С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт Х-ы Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт Ш-ын М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.б овогт Е-ы Е-, Х.н овогт Х-н С- нарт холбогдох эрүүгийн 2013001470116 дугаартай хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, 1968 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, Х.н овогт А-ийн С-, регистрийн дугаар БЖ..................,

2. Монгол Улсын харьяат, 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, Н.б овогт Е-ы Е-, регистрийн дугаар БЖ98042905,

3. Монгол Улсын харьяат, 1969 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс казах, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, М.х овогт Ш-ын М-, регистрийн дугаар БЖ..................,

4. Монгол Улсын харьяат, 1962 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл-5, 4 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, Х.н овогт Х-н С-, регистрийн дугаар БЖ..................,

5. Монгол Улсын харьяат, 1980 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, боловсролгүй, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, М.х овогт Х-ы Т-, регистрийн дугаар БЖ..................,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С- нь хохирогч Е.Е-ийг анх 2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 3 удаа, 2019 оны 06 дугаар сарын 05-ны орчимд нэг удаа, 2019 оны 06 дугаар сарын 15-нд нэг удаа, 2019 оны 07 дугаар сарын 01-нд нэг удаа, нийт 6 удаагийн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Мөн Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч өөрийнхөө асрамжинд авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол, тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь өлбөрч үхэх аюултай байдал үүсч болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд аюултай байдал бий болж нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Е.Е- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрөөсөө төрсөн нялх хүүхдийг 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад өгч асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Ш.М- нь Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр А.С-ийн хамт өөрийн асрамжинд авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол, тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь аюултай байдал үүсч болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд нь хоол тэжээлийн дутагдалд орж, өлбөрч үхэх аюултай нөхцөл байдал бий болж нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х.С- нь өөрийн охин Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны А.С-т өгч, Е.Е-ийн хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх нөхцөлийг санаачлан бүрдүүлж өгч явуулснаар нярай нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 06 дугаар сарын эхээр өөрийн үеэл дүү Е.Е-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А.С- мэдүүлэхдээ: “... Би Е.Е-ийг хүчиндэж байгаагүй ба намайг худлаа гүтгэж байна. Харин асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол, тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь өлбөрч үхэх аюултай байдал үүсч болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд аюултай байдал бий болж нас барсан явдалд харамсаж байна. Үүнд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

2. Шүүгдэгч Е.Е- мэдүүлэхдээ: “....Санах өөрөө би асарч халамжилна гэж эхнэртэйгээ авч яваад амь насыг нь хөнөөсөн явдалд гомдолтой байна. Хэрэв асарч халамжлахгүй гэж хэлсэн бол өгч явуулахгүй байсан. Хүүхдээ асран халамжлаагүй явдалд харамсаж байсан. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

3. Шүүгдэгч Х.Т- мэдүүлэхдээ: “...Үел дүү Е.Е-ийг нэг удаа хүчиндсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

4. Шүүгдэгч Ш.М- мэдүүлэхдээ: “... Тухайн үед миний ухаан санаа самуурч хүүхэд уйлж байхыг сонсоогүй. Е.Е-ийн хар балгаас болж олон хүн шүүхийн хаалга татаж байна. Манай нөхөр Е.Е-ийг хүчиндсэн асуудал байхгүй ба худлаа гүтгэж байна. Та бүхэн хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Шүүгдэгч Х.С- мэдүүлэхдээ: өөрийн охин Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны А.С-т өгч, Е.Е-ийн хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх нөхцөлийг санаачлан бүрдүүлж өгч явуулснаар нярай нас барсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл тухайн үед А.С- өөрийн эхнэр Ш.М-гийн хамт ирж бидний өмнө сөгдөж сууж гуйж хуулийн байгууллагад битгий хэлээрэй энэ хүүхдийг би өөрөө асран халамжлах болно гэдгээ хэлээд хүүхдийг авсан гэв.

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Е- мэдүүлэхдээ: Миний бие энэ хэрэгт амь хохирогч нярай хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа ба амь хохирогч нярай хүүхдийг анхнаасаа А.С- гэгч өөрийн хүүхэд гэж үзээд авсан байдаг. Энэ үйлдэл нь хүүхдийн амьд явах эрхэд халдсан, өөрөөр хэлбэл хөхүүл эхээс нь авч байгаа нь миний хувьд буруу гэж үздэг. Тэгээд ч түүнийг төрүүлсэн эх нь өгөх нь ч буруу байсан. Нэгэнт хүүхдийг авч байгаа А.С- бол хүүхдийг зохих хууль журмаар буюу Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хүүхэд үрчлэх тухай заалтыг хангаж авч явах нь зүйтэй байсан. Тэгээд нярай хүүхдийг аваад явсан бол А.С- эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах зэрэг үүргийг хүлээх ёстой байтал А.С- нь авч явсан өдрөө уг нярай хүүхдийн амь насыг нь хохироосон юм. Ингэхээр авч явсан А.С- болон түүний эхнэр Ш.М- нар хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн хүүхдийг төрүүлсэн ээж нь болох Е.Е- хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж мөн уг нярай амь насаараа хохирч байгаа юм. Иймээс эдгээр хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой гэв.

7. Шүүгдэгч Е.Е- хохирогчоор мэдүүлэхдээ: А.С- намайг 6 удаа хүчиндсэн явдалд гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Түүнээс ямар нэгэн мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй гэв. 

Хоёр: Эрүүгийн 2013001470116 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-69, 3-р хх-ийн 144-145, 149-150-рх/,

2. Гэрч Е.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105-106, 110-111-рх/,

3. Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 113-рх/,

4. Гэрч М.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-рх/,

5. Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125-рх/,

6. Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 136-137-рх/,

7. Гэрч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-141-рх/,

8. Гэрч Е.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145-рх/,

9. Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 154-155-рх/,

10. Гэрч Е.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 165-166-рх/,

11. Хохирогч Е.Е-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/1-р хх-ийн 171-174-рх/

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Г-, Б.Т-, Б.Г- нарын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4995 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 227-230-рх/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа С.Г-ын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3124 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 196-рх/,

14. Цогцсыг оршуулсан газраас гаргаж шинжилгээ хийлгэх тухай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/85 дугаартай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 44-рх/,

15. Цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 45-50-рх/,

16. Шүүгдэгч А.С-ын өвлийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 51-56-рх/,

17. Гэрч Е.С-гаас гаргаж өгсөн СД бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, уг СД бичлэгт орчуулга хийсэн тухай тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 58-62-рх/,

18. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Е-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх-ийн 140-рх/,

19. Гэрч М.Я-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-рх/,

20. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 96-рх/,

21. Гэрч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-рх/,

22. Гэрч А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 101-102-рх/,

23. Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-рх/,

24. Гэрч Е.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-109-рх/,

25. Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 113-рх/,

26. Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 114-115-рх/,

27. Гэрч И.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 117-рх/,

28. Гэрч М.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 118-119-рх/,

29. Гэрч Т.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 132-135-рх/,

30. Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 137, 139-рх/,

31. Гэрч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-рх/,

32. Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 156-159-рх/,

33.  Гэрч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх- ийн 160-163-рх/,

34. Гэрч М.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 164-рх/,

35. Шинжээч Е.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 221-222-рх/,

36. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай эксгумац хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 185-188-рх/,

37. Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай магадлагаа /1-р хх-ийн 201-202-рх/,

38. Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай магадлагаа /1-р хх-ийн 218-219-рх/,

39. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г-гийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4284 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 241-244-рх/,

40. Е.Е-ийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай төрөлтийн түүх болон 03 дугаартай нярайн түүх /2-р хх-ийн 202-215-рх/,

41. Сэжигтэн А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 90-92-рх/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч А.С-ийн хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/497 дугаартай “Танай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 29/1370 тоот албан бичгийн дагуу манай мэдээллийн сангаас шалгаж үзэхэд А.С- /БЖ................../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд Дэлүүн сумын 9 дүгээр баг, Хөх толгой, Рашаант-10 гудамжны 1001 а тоотод байрлах 120 м.кв талбайтай, Ү-0207000451 улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн өмчлөгч, мөн тус багт байрлах 1461 м.кв талбайтай, Г-1207000465 улсын бүртгэлийн дугаартай газрын өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг /2-р хх-ийн 125-рх/,

2. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЖ.................., овог: Х- назар, эцэг /эх/-ийн нэр:А, нэр:С-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1968/06/01, хаяг:Баян-Өлгий, Дэлүүн, 5-р баг, Рашант, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 126-рх/,

3. Шүүгдэгч А.С- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 127-рх/,

4. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Цаг уурын өргөөний даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “А- овогтой А.С- нь 1965 онд төрсөн. 2006 оноос Дэлүүн сумын Цаг уурын Буянт ус судлалын харуулд усны ажиглагчаар ажиллаж байна. Манайд ажилласан хугацаанд хэв журмын зөрчилд холбогдож байгаагүй.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 129/,

5. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийнТус багийн иргэн А овогтой С- нь ам бүл 5, даруу төлөв зантай, олны дунд нэр хүндтэй, урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 130/ зэргийг,

Шүүгдэгч Ш.М-гийн хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1185 дугаартай “Танай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29/3035 тоот албан бичгийн дагуу манай мэдээллийн санг шалгаж үзэхэд Ш.М- /БЖ................../ нь өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд Дэлүүн сумын 9 дүгээр баг, Хөх толгой, Рашаант-10 гудамж, 1001 а тоотод байрлах, '20м.кв талбайтай, Ү-0207000451 улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг /2-р хх-ийн 137-рх/,

2. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон “РД:БЖ.................., овог: М.х-, эцэг /эх/-ийн нэр:Ш, нэр:М-, яс үндэс:Казах, хүйс:Эмэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1969/02/05, хаяг:Баян-Өлгий, Дэлүүн, 5-р баг, Рашант, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 138-рх/,

3. Шүүгдэгч Ш.М- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 141-рх/,

4. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийнТус багийн иргэн Ш овогтой М- нь ам бүл 5, даруу төлөв зантай, олны дунд нэр хүндтэй, урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 139/,

5. Шүүгдэгч Ш.М-гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2-р хх-ийн 144/,

6. Шүүгдэгч Ш.М-гийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас болон шинжилгээ өгсөн баримтууд /2-р хх-ийн 145-158/ зэргийг,

Шүүгдэгч Х.Т-ын хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1186 дугаартай “Танай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29/3034 тоот албан бичгийн дагуу манай мэдээллийн санг шалгаж үзэхэд Х.Т- БЖ................../-ын нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” гэх албан бичиг /2-р хх-ийн 160-рх/,

2. 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЖ.................., овог:М.х-, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:Т, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1980/04/18, хаяг:Баян-Өлгий, Дэлүүн, 7-р баг, Хөх сэрх, хүчинтэй хугацаа:2025/04/18, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 161-рх/,

3. Шүүгдэгч Х.Т- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 163-рх/,

4. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийнТус багийн иргэн Х овогтой Т нь эрэгтэй БЖ.................. тоот регистрийн дугаартай, ам бүл 5 эхнэр 3 хүүхэдтэй, нэгэн хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, олны дотор томоотой даруу зантай 2019 оны мал тооллогоор үхэр 9 ямаа 10 бүгд 19 толгой малтай өрх болохыг тодорхойлов.гэх тодорхойлолт /2-р хх-ийн 164/ зэргийг,

Шүүгдэгч Е.Е-ийн хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1187 дугаартай “Танай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29/3036 тоот албан бичгийн дагуу манай мэдээллийн санг шалгаж үзэхэд Е.Е- БЖ.............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” гэх албан бичиг /2-р хх-ийн 160-рх/,

2. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр олгосон “РД:БЖ........., овог:Н.б-, эцэг /эх/-ийн нэр:Е-, нэр:Е.Е-, яс үндэс:Казах, хүйс:Эмэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1998/04/29, хаяг:Баян-Өлгий, Дэлүүн, 9-р баг, Хөх сэрх, хүчинтэй хугацаа:2023/04/29, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 161-рх/,

3. Шүүгдэгч Е.Е- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 169-рх/ зэргийг,

Шүүгдэгч Х.С-ы хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1187 дугаартай “Танай 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 29/3349 тоот албан бичгийн дагуу манай мэдээллийн санг шалгаж үзэхэд Х.С- /БЖ................../-ны нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” гэх албан бичиг /2-р хх-ийн 173-рх/,

2. 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЖ.................., овог:Х- назар, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:С, яс үндэс:Казах, хүйс:Эмэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1962/10/15, хаяг:Баян-Өлгий, Дэлүүн, 9-р баг, Хөх толгой, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 174, 178-рх/,

3. Шүүгдэгч Х.С- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 176-рх/,

4. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 184 дугаартай “Х овогтой С /БЖ................../ нь тус багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов.гэх тодорхойлолт /2-р хх-ийн 164/ зэргийг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.С-, Е.Е-, Ш.М-, Х.Т-, Х.С- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас:

Шүүгдэгч А.С- нь хохирогч Е.Е-ийг анх 2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 3 удаа, 2019 оны 06 дугаар сарын 05-ны орчимд нэг удаа, дараа нь 2019 оны 06 дугаар сарын 15-нд нэг удаа, 2019 оны 07 дугаар сарын 01-нд нэг удаа, нийт 6 удаагийн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Мөн Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч өөрийнхөө асрамжинд авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол, тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь өлбөрч үхэх аюултай байдал үүсч болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд аюултай байдал бий болж нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч Е.Е- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрөөсөө төрсөн нялх хүүхдийг 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад өгч асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч Ш.М- нь Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр А.С-ийн хамт өөрийн асрамжинд авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол, тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь аюултай байдал үүсч болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд нь хоол тэжээлийн дутагдалд орж, өлбөрч үхэх аюултай нөхцөл байдал бий болж нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч Х.С- нь өөрийн охин Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны А.С-т өгч, Е.Е-ийн хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх нөхцөлийг санаачлан бүрдүүлж өгч явуулснаар нярай нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 06 дугаар сарын эхээр өөрийн үеэл дүү Е.Е-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас: “... Шүүгдэгч Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч өөрийнхөө асрамжинд авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол, тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь аюултай байдал үүсч болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд нь хоол тэжээлийн дутагдалд орж, өлбөрч үхэх аюултай нөхцөл байдал бий болж нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүгдэгч нар шүүх хуралд мэдүүлсэн тул маргаж мэтгэлцэх зүйл алга. Харин шүүгдэгч А.С- нь хохирогч Е.Е-ийг хүчиндсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох санал гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас: ”...Шүүдэгч Е.Е- үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн тул хуулийн хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс: “...Шүүгдэгч Т- нь үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул шүүхээс хуулийн хөнгөлөлт үзүүлэх талаар санал гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-, Д.А- нараас: “.. Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Серикжан нь өөрийн охин Е.Е-ийн төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа А.С-т өгч, Е.Е-ийн хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх нөхцөлийг санаачлан бүрдүүлж өгч явуулснаар нярай нас барсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг ба уг хэргийг судалж үзэхэд тухайн үед А.С- өөрийн эхнэр Ш.М-гийн хамт ирж хүүхдийг би өөрөө асран халамжлах болно гэдгээ хэлээд хүүхдийг авч явсан нь тогтоогдсон байдаг. Гэтэл уг хэргийг шүүгдэгч Серикжан нь зохион байгуулж санаачилсан мэтээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж цагаатгах саналыг гаргасан,

Нэг. Шүүгдэгч А.С- нь хохирогч Е.Е-ийг анх 2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 3 удаа, 2019 оны 06 дугаар сарын 05-ны орчимд нэг удаа, дараа нь 2019 оны 06 дугаар сарын 15-нд нэг удаа, 2019 оны 07 дугаар сарын 01-нд нэг удаа, нийт 6 удаагийн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би А.С-аас өмнө өөр хэн нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй ба тэр намайг хүчиндсэн. Би түүнтэй сайн дураараа бэлгийн харьцаанд ороогүй. Нөхөр Ясинтай нөхөрт гарсны дараа буюу 2019 оны 11 дүгээр сард бэлгийн харьцаанд орсон. А.С- нь намайг 3 удаа хүчиндэж бэлгийн харьцаанд орсон гэдэг нь ч үнэн. Би надаас төрсөн нярай хүүхдийг намайг 3 удаа хүчиндэж бэлгийн харьцаанд орж байсан А.С-ийн хүүхэд гэж бодоод та бүхэнд тэгж хэлж мэдүүлсэн болно. ...Манайх Дэлүүн сумаас 20 орчим км-ийн зайд орших “Хуучин төв” гэх газарт буюу хөдөө байдаг юм. Ер нь А.С- нь нийтдээ 6 удаа хүчиндсэн ба би урьд нь мэдүүлэг өгөхдөө 3 удаа гэж хэлж байсан. 2018 оны 3 дугаар сарын эхэн үед өдрийн сайн санахгүй байна, өдөр нь цайны цагийн үе болж байхад манай гэрийн хажууд оршин суудаг миний эцэг болох Е-ы төрсөн эгчийн хүүхэд болдог А-ийн С- нь дүү Е.Т-, Е.Н- нарын эзгүйд манай гэрт ирж цай уусан. Миний бие аяга, таваг хурааж байхад А.С- миний баруун талын бугуй хэсгээс чанга барьж авч өөр лүүгээ татах байдлаар газар луу унгааж миний дээр гараад хэвтсэн. Миний бие “та яах гээд байна, ямар ичдэггүй юм бэ, таныг ээж, ахдаа хэлнэ” гэж орилж хашхиртал А.С- миний дээрээс бууж, намайг сул тавиад гэрээс гараад яваад өгсөн. Дараа нь тэр өдрийн орой тийшээ цагийг нь сайн санахгүй байна, миний бие дүү нартай цай чанаж өгөхөөр болж гал түлэх гэж байхад А.С- манай гэрт дахиж хүрч ирээд над руу шууд довтолж миний хоёр гарнаас барьж авч хойшоо газар унгааж миний болон өөрийн өмд, дотоожийг хүчээр тайлж бэлгийн харьцаанд орсон. Миний бие тухайн үед “та яах гээд байна, ямар ичдэггүй юм бэ, таныг ээж, ахдаа хэлнэ” гэж орилж хашхирч гараараа түүний нүүр лүү цохиж алгадаж, мөн гар луу нь олон удаа цохих байдлаар эсэргүүцсэн боловч хүч хүрээгүй. А.С- намайг хүчиндсэний дараа надад “хэрэв энэ талаар хэн нэгэн хүнд хэлэх юм бол дүү нарыг чинь ална, эсхүл хүн хөлсөлж дүү нарыг чинь зодно, ална.” гэж айлган сүрдүүлсэн юм. Харин А.С- намайг хоёр дахь удаа 2018 оны намар 9 дүгээр сарын сүүлээр манай гэрийнхэн сумын төв рүү явсан байсан. Харин миний бие Е.Н-ы хамт гэртээ үлдсэн байсан ба өдрөөр дүү Е.Н- хонь хариулахаар явсны дараа А.С- манай гэрт орж ирээд шууд л хүч хэрэглэж хүчиндэж дуусаад “энэ тухай хэн нэгэнд хэлэх юм бол ээж чинь ганцаараа үлдэх үед эсхүл ах чинь ганцаараа байх үед ална шүү” гэж намайг айлган сүрдүүлдэг байсан. Би тухайн үед А.С-аас маш их айсандаа бас л энэ тухай хэн нэгэнд хэлж чадаагүй. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын үед буюу идэш бэлтгэх үе байсан шиг А.С-даж байна, ээж Серикжан сумын төвөөс ирсэн. Тухайн үед идэш гаргах үеэр А.С-, түүний эхнэр Ш.М-тай хамт ирж тусалсан. Дүү Т-, Е.Н- нарын хамт өглөө эрт эхэлж үдийн үед дууссан. Идшээ гаргаж дууссаны дараа буюу хоёр хоногийн дараа ээж Серикжан, дүү Т- нар идэшний мах, сүү, түлээ аваад сумын төв рүү явсан байсан. Дүү болох Е.Н- өдрөөр малдаа явсны дараа намайг гэрт ганцаар байхад А.С- орж ирж дахин хүч хэрэглэж надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би эсэргүүцэл үзүүлсэн боловч хүч хүрээгүй. Хэрэв чи намайг хүчиндсэн гэж бусдад хэлбэл чамайг ална, тална, ах, дүү, хамаатан садныг чинь үгүй хийнэ гэж айлган сүрдүүлсэн болохоор би бусад хүмүүст мэдэгдээгүй. Дүү Е.Н- 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр малдаа явсан ба би гэрт ганцаараа үлдсэн байхад А.С- орж ирээд шууд л намайг барьж аваад гэрийн хоймор хэсэгт газар дээр хэвтүүлж хүчээр миний өмдийг тайлж бэлгийн харьцаанд орж дуусаад босоод ямар нэгэн зүйл ярихгүй босоод явчихсан. Мөн 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дүү Т-, Е.Н- нарын хамт ээж Серикжан сумын төв рүү явсан ба би ганцаараа гэртээ үлдсэн юм. Тэр өдөр өглөө 10 цагийн үед А.С- эхнэр Ш.М-тай мотоциклтойгоо хөдөө “Шар говь” гэх газарт байдаг А.С-ийн хамаатны цайллагад яваад өдөр 15 цагийн үед ирсэн. Түний эхнэр Ш.М- голын эрэгт байгаа тугалнуудаа авч ирэхээр явсан үед А.С- нь тухайн үед архи үнэртүүлсэн манай гэрт орж ирээд “би чамтай бэлгийн харьцаанд орохыг хүсэж байна, хэрэв хэн нэгэн хүнд хэлэх юм бол дүү нарыг чинь ална, эсхүл хүн хөлсөлж дүү нарыг чинь зодуулна, ална” гэх үгээ дахин хэлж намайг айлган сүрдүүлж надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд А.С- нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зусландаа портер маркийн машинаар нүүсэн ба портер машинд А.С-ийн эхнэр Ш.М- охинтойгоо суусан. Харин би машины кабинд багтаагүй учир А.С-тай мотоциклтой явсан. Тэгээд гол гаталж зусдаг “Байз” гэх нэртэй зуслан руу явах учир ачаа ачсан машин гол гаталж чадахгүй гээд гүүрээр гарахаар замаас ачаатай машин салсан. Харин А.С- бид хоёр “Байз” гэх зуслан руу явах замаар явж байгаад хүн явдаггүй, хээр газар мотоциклоо зогсоогоод бие засна гэж хэлээд надтай хүчээр бэлгийн харьцаанд ороод “чи энэ талаар хэн нэгэнд хэлбэл би чиний төрсөн дүү юм уу ахад чинь заавал муу юм хийнэ шүү, тэдгээрийн амь нас чиний гарт байна, олон дахин сануулахгүй шүү, чи хэн нэгэнд хэлсэн биш биз” гэж асуухаар нь би хэнд ч хэлээгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69, 3-р хх-ийн 149-150-рх/,

- Гэрч Е.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Т- бид хоёр ээжийн сумын төвд байрлах гэрт ирэхэд манай гэрт ээж С-, төрсөн эгч А-, түүний нөхөр С-, дүү Е.Е- нярай хүүхдийн хамтаар сууж байсан ба намайг ирэхэд манай ээж Е.Е-ээс нярай хэний хүүхэд вэ гэж асуухад тэр “Өнгөрсөн жил Ж- ахын гэрт ганцаараа байх үед гэрт А.С- ах орж ирээд миний хувцсыг хүчээр тайлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, хүүхэд А.С-ийн хүүхэд, та хэдэд энэ талаар хэлж чадсангүй” гэж хариулт өгсөн гэж Т- бид хоёрт ээж хэлээд Т- та хоёр явж тэр А.С-ийг дагуулаад ир гэж явуулсан. ...2019 оны 6 дугаар сарын 15-ны үеэр байх яг сайн санахгүй байна. Ямар ч байсан хадам аав маань Улаанбаатар хотод хагалгаанд орох болоод эхнэр бид хоёр хүүхдүүдээ дагуулаад сумын төв рүү хадам аавыг гаргаж өгөхөөр орсон байсан. Тухайн үед дүү Т- сумын төвд байшин барих ажил хийж байсан болохоор манай гэрт дүү Е.Е- ганцаараа үлдсэн байсан. Харин тэр үеэр А.С-ийн гэр нь манай гэрийн хажууд блокоор барьсан байшинтай өвөлжиж байсан. Уг блокоор барьсан байшингаа 2020 оны 3 дугаар сарын эхээр нураагаад ачаад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106, 110-111-рх/,

- Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд дүүг ээжийн гэрт хүргэсэн өдөр ээж Е.Е-ээс нярай хэний хүүхэд бэ гэж асуухад тэр ээжийн асуултанд хариулаагүй болохоор нь би дүүг нэг удаа алгадаж аваад түүнээс наад хүүхэд чинь хэнийх юм, чи нөхөрт гараад сар л болж байна, ямар учиртай юм гэж асуухад надад өнгөрсөн жил Ж- ахын гэрт ганцаараа байх үед А.С- ах орж ирээд миний хувцсыг хүчээр тайлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, хүүхэд А.С-ийн хүүхэд, та хэдэд хэлж чадсангүй гэж хариулт өгсөн. Тэгээд тэр үед хөдөөнөөс Ж-, Т- нарыг дуудуулж аваад гэрт А.С-ийг дагуулаад ир гэж явуулсан. ...А.С- ээжийн гэрт орж ирэх үед би түүний нүүр лүү хоёр удаа алгадаж аваад энэ хүүхдийг одоо яах юм, чиний хүүхэдтэй чинь чацуу юм шүү дээ, яаж хүчирхийлж чадах байна гэж хэлэхэд тэр надад ямар ч байсан эхний ээлжинд нярай төрөг, дараа нь эцгийн хэн болохыг нь тогтоож болно, би ийм зүйл хийгээгүй гэж хэлсэн. Тэр үед би ээжийн унтлагын өрөөнд байсан нярайг авчраад А.С-ад үзүүлээд за тэгвэл нярай чинь энэ байна, одоо эцгийн тогтоох уу, тогтоох амархан, цагдаагийн байгууллагад хандаж тогтоочихно гэж хэлэхэд тэр босож байснаа шууд шаланд өвдгөөрөө сууж бид нарт би буруу юм хийсэн, бүх зүйл надаас болсон, цагдаагийн байгууллагад хандаж хэрэггүй, хүүхэд миний хүүхэд гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-рх/

- Гэрч М.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Е.Е- нь энэ миний төрүүлсэн хүүхэд А.С-ийн хүүхэд намайг хүч хэрэглэн 3 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Тэгээд бид нар ярилцаад Е.Е-ийн хэлсэн үгээр А.С-ийг дуудаж хэлэхэд худал ярьж байна гэсэн. Тэгэхэд Е.Е- нь та намайг 3 удаа хүч хэрэглэн хүчиндсэн, би танаас жирэмсэн болсон гэхэд би хүүхдээ авлаа гээд эхнэрийн хамт хүүхдийг аваад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-рх/,

- Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.С- хэдэн удаа хүч хэрэглэж хүчиндсэнийг хэлээгүй. 2019 оны 6 дугаар сард гэртээ байхад орж ирээд хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Хадам ээжийн гэрт А.С-ийг дагуулж ирээд Е.Е-ийг хүчиндсэн байна гэж хэлэхэд эхлээд үгүй энэ миний хүүхэд биш, би Е.Е-д гар хүрч байгаагүй гэж эсэргүүцсэн. Тэгэхээр нь за тэгвэл цагдаа дуудаж энэ асуудлыг шалгуулъя, чи ямар ч буруугүй юм бол учрыг цагдаа олж өгнө биз гэж хэлэхэд А.С- цагдаа дуудах хэрэггүй би буруугаа хүлээнэ, миний буруу гэж шууд бид нараас уучлалт гуйж, хүүхэд минийх гэж хэлээд эхнэртэйгээ зөвлөлдөөд ямар ч байсан би хүүхдийг авч өсгөнө, бичиг баримтыг нь би бүрдүүлнэ, эмчид үзүүлж өсгөх болно гэж хэлээд А.С- өөрийн гараараа хадам ээжид дэвтрийн цаасан дээр би хүүхдийг эсэн мэнд авлаа, би өсгөх болно гэх утгатай бичиг хийж өгөөд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр аваад явсан.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 124-125-рх/,

- Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид С-ы гэрт орсны дараа С- шууд А.С-т хүрч ирээд түүний өмсөж явсан дээлний цээж хэсгээс барьж авч чи муу хар нүүрт миний жоохон охиныг яагаад ингэсэн бэ, энэ чинь юу бэ гэж хэлээд чи тэрийг хар, тэр жоохон охиныг яаж байгаа чинь энэ бэ гэж хэлээд охин Е.Е- болон орон дээр хэвтэж байсан нярай хүүхэд хоёрыг үзүүлээд хүүхдүүд рүүгээ хандаж цагдаа дуудаарай гэхэд А.С- цагдаа битгий дууд, хүүхдийг би өөрөө асран хамгаалах болно, эхнэр бид хоёр гадаа гарч ярилцаад ирье гэж хэлээд тэр хоёр гадаа гарч хэсэг хугацааны дараа орж ирээд за би хүүхдийг өөрөө авч асран хамгаалах болно, цагдаа битгий дуудаарай, гараасаа бичиг бичиж өгье гэж хэлсэн. Энэ үеэр А.С- би хүүхдийг хар толгойгоороо хариуцах болно, өөрөө авах болно, эмчид нь тогтмол үзүүлж байх болно гэж хэлээд авч явахаар болох үеэр А.С-ийн эхнэр Ш.М- надад бэр эгчээ гэрт манай хүүхдүүд байгаа, бэргэнүүд маань байгаа, би гэртээ яаж авч орох юм бэ, та хүргээд өгөөч гэхээр нь би түүний сэтгэлийг ойлгож, нөхрийн маань дүү, намайг хань татаж бэр эгчээ гээд яваад байдаг болохоор нь уг нярайг А.С-ийн гэрт хүргэж өгсөн ба тэд авч үлдсэн:” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137-рх/,

- Гэрч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...С- шууд А.С-т хүрч ирээд түүний өмсөж явсан дээлний цээж хэсгээс барьж авч чи муу хар нүүрт миний жоохон охиныг яагаад ингэсэн бэ, энэ чинь юу бэ гэж хэлээд чи тэрийг хар, тэр жоохон охиныг яаж байгаа чинь энэ бэ гэж хэлээд охин Е.Е- болон орон дээр хэвтэж байсан нярай хүүхэд хоёрыг үзүүлээд хүүхдүүд рүүгээ хандаж цагдаа дуудаарай гэхэд А.С- цагдаа битгий дууд, хүүхдийг би өөрөө асран хамгаалах болно, эхнэр бид хоёр гадаа гарч ярилцаад ирье гэж хэлээд тэр хоёр гадаа гарч хэсэг хугацааны дараа орж ирээд за би хүүхдийг өөрөө авч асран хамгаалах болно, цагдаа битгий дуудаарай, гараасаа бичиг бичиж өгье гэж хэлсэн. Энэ үеэр А.С-ийн эхнэр Ш.М- манай эхнэр Е-д хандаж бэр эгчээ гэрт манай хүүхдүүд байгаа, бэргэнүүд маань байгаа, би гэртээ яаж авч орох юм бэ, та хүргээд өгөөч гэхээр нь манай эхнэр түүний сэтгэлийг ойлгож, нярайг А.С-ийн гэрт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141-рх/,

- Гэрч Е.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд ээж А.С-аас чи миний охин Е.Е-ийг хүчиндсэн юм уу, энэ чиний хүүхэд гэж байна гэж хэлэхэд А.С- би тийм зүйл хийгээгүй, танай охин худал ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудаж энэ асуудлыг шийдүүлэх болно, таны цуснаас дээж авхуулж шалгуулна гэж хэлэхэд А.С- за за та нар битгий тэг, би хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ яриад шийдээд хүүхдийг авч асаръя гэдгийг хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145-рх/,

- Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Е.Е- нь манай эмнэлэгт жирэмсний хяналтанд огт орж байгаагүй. Тэгээд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Е.Е- өвдөж байна гэх дуудлага ирсний дагуу миний бие эх баригч Н.Д- болон жолоочийн хамт Е.Е-ийн гэрт нь очсон. Би очиход Е.Е- төрөөд 15 минут болсон байсан ба түүнийг 6 дугаар багийн эмч Бейбит эх барьж авсан байсан. Тухайн үед Е.Е-ийн болон нярайн биеийн байдал нь сайн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-155-рх/,

- Гэрч Е.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ээжийн сумын төвд байрлах гэрт ирэхэд манай гэрт ээж С-, төрсөн эгч А-, түүний нөхөр С-, дүү Е.Е- нярай хүүхдийн хамтаар сууж байсан ба намайг ирэхэд манай ээж Е.Е-ээс нярай хэний хүүхэд вэ гэж асуухад тэр “Өнгөрсөн жил Ж- ахын гэрт ганцаараа байх үед гэрт А.С- ах орж ирээд миний хувцсыг хүчээр тайлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, хүүхэд А.С-ийн хүүхэд та хэдэд энэ талаар хэлж чадсангүй” гэж хариулт өгсөн гэж ах бид хоёрт ээж хэлээд та хоёр явж тэр А.С-ийг дагуулаад ир гэж явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166-рх/,

- Хохирогч Е.Е-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/1-р хх-ийн 171-174-рх/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Г-, Б.Т-, Б.Г- нарын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4995 дугаартай: “...Хүний геномын микросателлитын D3S1358, D18S51, Репtа Е, D5S818, D7S820, vWA, D8S1179 гэсэн локусын аллелиар А.С- нь нярайн биологийн эцэг байх боломжгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 227-230-рх/,

Хоёр. Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 06 дугаар сарын эхээр өөрийн үеэл дүү Е.Е-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Харин би өмнө мэдүүлэг өгөхдөө намайг мөн адил хүчиндсэн Хуанган овогтой Т- /хоч нэр нь Тилек/ гэх хүний талаар та бүхэнд хэлж чадаагүй бөгөөд хэрэв энэ нярай хүүхэд А.С-ийн хүүхэд биш бол Т-ийн хүүхэд гэж бодож байна. Би гэртээ ганцаараа мал дээр үлдсэн ба мал гэрийн хажууд бэлчиж явж байсан тул би гэртээ сууж байхад миний үеэл болох Т- мотоциклоор манай гэрт ирсэн. Тэр манай гэрт ирсний дараа би гадаа гарч түлээ авч ирж, гал түлж үеэл ах Т-д цай чанаж өгсөн. Бид хоёр хамт цай уугаад сууж байхад Т- надаас гэрийнх нь чинь хаана байгаа бэ гэж асуусан ба би түүнд сумын төв рүү явсан, орой тийш ирэх байх гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цай ууж дууссаны дараа тэр одоо явъя даа гэж газраас босохоор нь би түүнд та ямар ажлаар явж байна бэ гэхэд тэр би танайхны мэнд усыг эрэхээр ирсэн гэж хэлсэн. Тэгээд би аан за гэж хэлээд гадаа гарч мал юу болж байгааг харах гээд гэрээс гарах гэтэл Т- миний хоёр гараас барьж аваад газар хэвтүүлж аваад миний хоёр гарыг цээж хэсгээр минь өөрийнхөө нэг гараар дарж аваад нөгөө гараараа миний өмдийг өвдөгнөөс доошоо шувталж, дараа нь өөрийнхөө өмд, дотуур хувцсыг минь мөн адил нэг гараараа шувталж, дараа нь өөрийнхөө өмд, дотуур хувцсыг мөн нэг гараараа доошлуулж миний дээр хэвтэж өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү оруулж хүчиндэж бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би гэрийн шахайтай явж байсан ба тэр миний өмд, дотуур хувцсыг өвдөгнөөс нэлээн доош бараг шагай хүртэл шувталж бэлгийн харьцаанд орсон. Тэр ойролцоогоор 10 гаруй минут надтай бэлгийн харьцаанд орсон ба тэр ямар нэгэн бэлгэвч хэрэглээгүй. Т- надтай бэлгийн харьцаанд орж хүчиндэж дуусах үеэр миний биед дулаан мэдрэгдэж, хувцсаа өмсөх гэж байхад миний эрхтнээс цагаан өнгийн тунгалаг, шаргал ч юм шиг шингэн зүйл гарсан. Тэгээд би Т-ийг дур тавьсан байна гэдгийг нь мэдсэн. Тэр намайг хүчиндэж дууссаны дараа шууд хувцсаа өмсөж явах гэж байхаар нь би түүнд гомдож таныг би ээж, ах нартай хэлнэ шүү, та ямар ичгүүргүй юм бэ гэхэд тэр гэрийнхэнтэй битгий хэл, хэн ч мэдэх ёсгүй, манай эхнэр ч мэдэж болохгүй шүү, хэрэв танай, манай талаас хэн нэгэн хүн мэдвэл хоорондоо муудалцах, хэрүүл маргаан үүсгэж зодоон гарч мэднэ, тиймээс дуугүй байгаарай за юу гэж хэлчхээд мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд би айгаад хүн амьтанд хэлж чадаагүй юм. Уг асуудалд холбогдоод шалгагдаж байх хугацаанд Х.Т- надаас уучлалт гуйж ирээд надтай сайн дураараа бэлгийн харьцаанд орсон гэж хэлээд өгөөч, мөн сайн дураараа бэлгийн харьцаанд орсон талаар бичиж өгөөч гэж гуйж байхаар нь би түүнтэй сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж бичиж өгсөн юм. Одоо болохоор үнэн зөвөөр хэлж байна. Тухайн үед бид хоёр сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон асуудал бол байхгүй, Х.Т- нь хүч хэрэглэн надтай бэлгийн харьцаанд орсон. Харин ч энэ асуудал болсны дараа Х.Т- нь манайд ирж биднээс уучлал гуйсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн болохоор миний бие түүний хэлсэн ёсоор нь бид хоёр сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж бичиж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн байгууллага нь үнэн зөвөөр нь шийдэх байх гэж найдаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70, 3-р хх-ийн 144-145-рх/,

- Шүүгдэгч Х.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би нэг удаа Е.Е-ийн хүчиндсэн нь үнэн хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,

Гурав. Шүүгдэгч А.С-, Ш.М- нар нь Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрсдийн асрамжинд авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол, тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь өлбөрч үхэх аюултай байдал үүсч болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд аюултай байдал бий болж нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

 Шүүгдэгч Е.Е- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрөөсөө төрсөн нялх хүүхдийг 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад өгч асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х.С- нь өөрийн охин Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны А.С-т өгч, Е.Е-ийн хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх нөхцөлийг санаачлан бүрдүүлж өгч явуулснаар нярай нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- Цогцсыг оршуулсан газраас гаргаж шинжилгээ хийлгэх тухай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/85 дугаартай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 44-рх/,

- Цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 45-50-рх/,

- Шүүгдэгч А.С-ийн өвлийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 51-56-рх/,

- Гэрч Е.С-гаас гаргаж өгсөн СД бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, уг СД бичлэгт орчуулга хийсэн тухай тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 58-62-рх/,

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Е-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие энэ хэрэгт амь хохирогч нярай хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа ба амь хохирогч нярай хүүхдийг анхнаасаа А.С- гэгч өөрийн хүүхэд гэж үзээд авсан байдаг. Энэ үйлдэл нь хүүхдийн амьд явах эрхэд халдсан, өөрөөр хэлбэл хөхүүл эхээс нь авч байгаа нь миний хувьд буруу гэж үздэг. Тэгээд ч түүнийг төрүүлсэн эх нь өгөх нь ч буруу байсан. Нэгэнт хүүхдийг авч байгаа А.С- бол хүүхдийг зохих хууль журмаар буюу Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хүүхэд үрчлэх тухай заалтыг хангаж авч явах нь зүйтэй байсан. Тэгээд нярай хүүхдийг аваад явсан бол А.С- эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах зэрэг үүргийг хүлээх ёстой байтал А.С- нь авч явсан өдрөө уг нярай хүүхдийн амь насыг нь хохироосон юм. Ингэхээр авч явсан А.С- болон түүний эхнэр Ш.М- нар хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн хүүхдийг төрүүлсэн ээж нь болох Е.Е- хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж мөн уг нярай амь насаараа хохирч байгаа юм. Иймээс эдгээр хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой байх.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140-рх/,

- Гэрч М.Я-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Үерхэж байх хугацаанд бид хоёр огт бэлгийн харьцаанд орж байгаагүй. Харин 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болохдоо бид хоёр анх бэлгийн харьцаанд орж байсан. Би эхнэр Е.Е-ээс уг хүүхдийн талаар ямар нэгэн зүйл асуугаагүй. Е.Е- ч бас надад ямар нэгэн зүйл яриагүй. Хэний хүүхэд гэдгийг би мэдээгүй. Харин сүүлж амаржсаны дараа сумын эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гараад хөрш болох А.С-ийн хүүхэд гэж хэлээд А.С-т хүлээлгэж өгөөд ирсэн талаар эхнэр Е.Е- надад хэлсэн. Би дахиж түүнээс өөр зүйл асуугаагүй, миний мэдэх зүйл энэ байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-рх/,

- Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Таны шалгаж байгаа материалд авагдсан нярайн өвчний түүхээс үзэхэд уг нярай хүүхэд ямар нэгэн бүтэлгүй, төрөнгүүт уйлсан, уушиг нь тэлэгдсэн, биеийн байдал сайн, эхийгээ маш сайн хөхөж байсан хүүхэд байна. Мөн хүүхэд эрчимт эмчилгээнд ороогүй, эхийн асаргаанд байж байгаад эмнэлгээс гаргасан байна. Хөхөө хөхөж байсан хүүхдийн амьсгалын замд зунгаг орох боломжгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-рх/,

- Гэрч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.С- гэх хүн над руу залгаж нярай хүүхдийн талаар тодорхойгүй юм ярьсан. Тэгэхдээ сар, өдрийн хувьд миний бодлоор 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байсан байх над руу үдээс хойш залгаж, “Надад нярай хүүхэдтэй холбоотой асуудал гарлаа, уг асуудалд ер нь би нээх их хамаагүй, би ер нь андгайлж байна, энэ асуудалд би огт хамаагүй” гэх зүйл ярьсан ба би гайхаад “та юу яриад байна, би ойлгохгүй байна” гэхэд хэсэг хүмүүс надад хүчээр нярай хүүхэд өглөө гэхээр нь тэгвэл тэр хүүхэд одоо хаана байна, яасан бэ гэж асуухад тэр хүн надад хүүхэд эндсэн юм шиг байна, хүүхэд Е.Е-ийн ээжийнх нь гэрт эндсэн шүү гэж хэлэхээр нь би аан за за ойлголоо гэхээр нь тэр хүн над руу би чам руу дараа дахин залгах болно гээд утсаа тасалсан. Бид А.С- хэлэхээс өмнө Е.Е-ийн нярай хүүхэд эндсэн талаар мэдээлэлтэй байсан тул нээх их анхаарал хандуулаагүй болно. Харин А.С- надад нярай тэдэн сарын тэдэнд эндлээ гэдэг зүйл огт хэлээгүй. Ер нь А.С- гэх хүн эмнэлэгт таньдаг хүн болгон руу байн байн залгаад ойлгомжгүй асуудал яриад байсан. Надад ч гэсэн ойлгомжгүй зүйл яриад өөрөө нэг асуудлаас бултах гээд байгаа талтай юм ярьдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-рх/,

- Гэрч А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19-20 цагийн үед Е- овогтой Е-ийн хадам аав М- гэх хүн над руу утсаар залгаж, манай бэр Е.Е- өвдөөд байна түргэн тусламж явуулж өгнө үү гэхээр нь би сумын эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч С-, эх баригч Даурен нарыг явуулсан. Тэд М-ын гэрт очиход тэдний бэр Е.Е- нь гэртээ амаржсан байсан тул холбогдох эмч нарт нь үүрэг чиглэл өгөөд явсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө ажил эхлэх цагаар 08:30 цагийн үед эмнэлэгт очиж хүүхдийн эмч Г-, эмэгтэйчүүдийн эмч С- нараас хүүхдийн болон эхийн биеийн байдлын талаар асуухад хүүхдийн биеийн байдал сайн, эхийн хөхийг маш сайн хөхөж байсан, зунгаг нь гарсан, физиологийн бүх рефлексүүд нь илэрсэн, товчхондоо хэлэхэд гүйцэт эрүүл нярай хүүхэд байсан, нярайд вакцинатораар вакцин хийлгэхэд ямар нэгэн хариу урвал өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд Е.Е- мөн түүнээс төрсөн нярай 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө сумын эмнэлгээс гарахаар болсон ба энэ үед эх болон нярайг Е.Е-ийн эгчид нь хүлээлгэн өгч эмнэлгээс гаргасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102-рх/,

- Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.С- надад нярай хүүхдийн асуудал ярьсан. Ямар асуудал вэ гэвэл эдний хүүхэд нь жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн байна. Харин тэр охин нь намайг жирэмсэн болгосон гэж ар гэрийнхэндээ хэлсэн байна лээ. Тэгээд түүний ар гэрийнхэн уг эмэгтэйгээс төрсөн нярай хүүхдийг манай гэрт чиний хүүхэд юм байна гэж авч ирээд хаяад явсан. Харин уг нярай хүүхэд тэд нар авч ирсэн өдрөөс хойш 2 хоногийн дараа эндчихлээ гэдэг зүйлийг бол хэлсэн ба өөр юм хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-рх/,

- Гэрч Е.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.С-ийн гэрт очиж ээж та нарыг дуудаж байна гэж хэлэхэд зүгээр үү гэж А.С- асуусан, бид зүгээр ээж дуудаад ир гэсэн гэж хэлэхэд А.С- мотоциклээр манайх руу ирж, харин Ш.М- манай машинд суугаад 09 цагийн үед ээжийн гэрт ирсэн. Тэгээд ээж А.С-т хандаж уурлаж жаахан охиныг чи яагаад хүчиндэж байгаа юм бэ, энэ чиний хүүхэд мөн юм уу аль эсвэл цагдаа дуудаж учрыг олъё гэхэд А.С- цагдаа дуудаад хэрэггүй би хүүхдийг авъя миний хүүхэд гэж хэлсэн ба тэр үед Ш.М- нөхөртэйгөө их гомдож, арай ч дээ гэж уйлаад байсан. Тэгээд А.С- гэрээс эхнэрээ авч гараад 10 гаруй минутын дараа орж ирээд Е.Е-ийн нярай хүүхдийг авч явахаар болсон. Тэгээд нярай хүүхэд уйлахаар нь Е.Е- хүүхдийг хөхүүлж өлгийг нь хуурайлж Ш.М-д өгсөн. Бид нярайг А.С-ийн гэрт хүргэж өгөх болсон шалтгаан нь А.С-, Ш.М- хоёр бид мотоциклтэй явж байна, энэ хүүхдийг дааруулж авна гэхээр нь манай ээж С-, мөн гэрийн том хүмүүс тэгж хэлэхээр нь Т-ы машинтай хүргэж өгсөн. А.С-ийн гэрт нярайг хүргэхээр явах гэж байхад түүний эхнэр Ш.М-, манай ээжийн эгч Е-д та надтай цуг яваад энэ хүүхдийг манай гэрт оруулаад өгөөч ээ, би энэ хүүхдийг яаж гэртээ аваачих юм бэ гэхээр нь тэр хүн хамт дагаад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-109-рх/,

- Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд А.С- нэг цаасан дээр казах хэлээр хүүхдийг авсан нь үнэн, хэрэв хүүхэд өвдвөл эмчид үзүүлэх болно гэх утгатай гарын баримтаа бичиж өгөхөд түүний эхнэр Ш.М- бид нарт бид хоёр мотоциклоор явна, хүүхэд дарна, та хэд машинаараа хүргээд өг гэхээр нь манай дүү Т- өөрийнхөө Уаз- 469 машинаараа Ж-тай цуг яваад нярайг А.С-ийн гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд А.С- уг хүүхдийг аваад явсны 10-аад хоногийн дараа манай ээжээс нярай нас барсан талаар сонссон. Миний ээж надад хэлэхдээ А.С- манай ирээд нярайг нас барсан талаар хэлсэн. Тэр үед надад та энэ талаар хэн нэгэн хүнд хэлж болохгүй шүү, хэрэв хэлбэл танай охиныг хуулийн байгууллага хэрэгт татаж ял өгөх болно. Хүүхэд нэгэнт өнгөрсөн, та надад нярай манай гэрт байж байгаад нас барсан гэж баримт бичиж өг гэж хэлэхээр нь би түүнд баримт бичиж өгсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-рх/,

- Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дүү Е.Е- нь Дэлүүн сумын 5 дугаар багт байрлах хадмын гэрт амаржиж улмаар Дэлүүн сумын нэгдсэн эмнэлэгт ирээд эмчлүүлж гарлаа гээд ээж С-аас мэдсэн. Дараа нь Е.Е-ийн төрүүлсэн хүүхэд нь А.С- гэх хүний хүүхэд юм байна, тэр буруугаа хүлээж хүүхдийг эхнэртэй цуг ирж аваад явлаа, өөрөө хүүхдийг авахдаа гараасаа баримт бичиж өглөө хэмээн хэлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 29-ний орой би Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэртээ байхад А.С- хажуудаа Б- гэх ахыгаа болон Ө- гэх хүмүүсийг дагуулж манайд ирсэн. Би гэрээс гарч хашааны үүдэнд тэдэнтэй уулзсан ба шууд очоод А.С-ийг барьж авч нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаж, чи ямар ичгүүргүй амьтан бэ, алив зайл гэж хэлсэн. Тэгэхэд А.С- надад би чамд ирсэн шалтгаан нь хүүхэд эндчихлээ гэхээр нь би чи юу яриад байна, чи өглөө над руу ярьж би хүүхдийг үрчлүүлэх гэж бичиг баримт хөөцөлдөхөөр ирлээ хэмээн хэлсэн биз дээ гэхэд түүний ах Б- нь надад нэгэнт хүүхэд эндсэн байна, та нар энэ асуудлыг танай ээжийн гэрт болсон асуудал, танай ээж С-ы гэрт хүүхэд эндсэн гэж хэлээрэй, тэгэхгүй бол та нар бүгд хуулийн хариуцлага хүлээнэ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115-рх/,

- Гэрч И.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бид анх бэр Е.Е-ийг жирэмсэн байсныг мэдээгүй. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэр Е.Е- төрөлтийн өвдөлт өгч эхэлсэн ба бид шууд сумын төв рүү түргэн дуудсан юм. Эмч ирэх хооронд бэр Е.Е- гэртээ амаржсан ба удалгүй түргэний машин ирж, сумын эмнэлэг рүү авч явж хэвтэн эмчлүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-рх/,

- Гэрч М.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Е.Е- хадам аавынхаа гэрт байж байгаад төрөхөөр өвдөж Дэлүүн сумын сумын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын дунд үед байх очоод төрсөн гэж хадам ээж хэлсэн. Тэгээд надад хандаж чи эмнэлэгт Е.Е-ийн хажууд хэдэн хоног байгаарай гэхээр нь 3 хоног хамт байсан. Тэгээд эмнэлгээс гараад би хөдөө гэр лүүгээ явсан. Е.Е-ийн төрүүлсэн хүүхэд нь эрүүл хүүхэд байсан, ээжийнхээ сүүг хөхөж байсан ба эрэгтэй хүүхэд байсан. Уг хүүхэд төрөөд 7 хоногийн дараа нас барсан талаар сонссон. Хадам ээж хэлэхдээ хүүхдийн эцэг нь болох А.С-т өгсөн гэж ярьсан.” гэх мэдүүлэг/1 -р хх-ийн 118-119-рх/,

- Гэрч Т.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...цай уугаад сууж байхад А.С- нь би нэг хүний хэрэгт холбогдчихлоо, уг айлын ахынх нь гэрт очмоор байна, эгчийнх нь гэрт очмоор байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүний ахынх нь гэрийн Өлгий сумын 13 дугаар багаас олж аваад очиход эхнэр нь байхгүй, нөхөр нь байсан. Тэгээд А.С- та нар намайг уучлаарай, би одоо буруу юм хийчихлээ гэж хэлсэн ба би ямар учраас ингээд байгаагийн мэдсэнгүй. А.С- тэр залууд хандаж танай эгчийн гэрт очмоор байна, би уучлалт гуймаар байна гэж хэлэхэд уг залуу би мэдэхгүй, би бас таныг уучилж чадахгүй, та ээж болон эгчээс уучлалт гуй, тэд нар зөвшөөрвөл би яах бэ гэж хэлсэн. Тэгээд уг айл очиход айлын хашааны дотор нэг эмэгтэй хүн явж байсан ба тэр хүнтэй очиж уулзсан, би машин дотор хүлээж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-135-рх/,

- Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...С-ы гэрт А.С- хүүхдийг авахаар болж ярилцаж байх үеэр нярай уйлсан ба энэ үеэр нярайн ээж Е.Е- хөхүүлж өгсөн. Харин бид нярайг Т-ы машинаар А.С-ийн гэр лүү авч явж байх үеэр уг нярайг машин дотор би гартаа бариад авч явсан ба нярайн царайг харагдаж байсан. Хүүхдийн нүүрийг бүтээгээгүй байсан тул би нярайн царайг харсан, нярай амьд байсан. Би А.С-ийн гэрт нярай хүүхдийг оруулж өгөх хүртэл амьд сэрүүн хүүхдийг хүлээлгэж өгсөн. Ш.М- С-ы гэрт байхад нөхөр А.С-т гомдож уйлж яагаад өдий хүрчхээд ийм явдал гаргаж байгаа юм бэ гэж гомдсон сэтгэгдлээ илэрхийлж байсан. Харин ухаан алдаж унасан зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137, 139-рх/,

- Гэрч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр өдөр А.С-ийн эхнэр Ш.М- С-ы гэрт байх хугацаандаа ухаан алдаж унаагүй. А.С-т хүүхдийг тэврүүлэхэд хүүхэд уйлахад А.С- буцаад орон дээр тавьсан. Тэгээд хүүхдийг А.С- авч явж асрах болно гэж шийдээд хүүхдийг аваад явахаас өмнө С-ы охин Е.Е- хүүхдийг хөхүүлж хуурай өлгийгөөр өлгийдсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-рх/,

- Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Е.Е- болон нярай 2020 оны01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 5 хоног сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба энэ хугацаанд эхийн болон нярайн биеийн байдал нь сайн, эхийн хөхийг нярай маш сайн хөхөж байсан, зунгаг нь гарсан, физиологийн бүх рефлексүүд нь илэрсэн, товчхондоо хэлэхэд гүйцэт, эрүүл нярай байсан. Е.Е- нь жирэмсэлсний дараа эмчийн хяналтанд байгаагүй, хүүхдээ 9 сар тээж төрүүлсэн гэж хэлж болох ба энэ нь түүний сүүлийн сарын тэмдгээр тооцож үзэхэд тогтоогдож байгаа болно. Төрөх үед болон төрсний дараа зунгагаар амьсгалсан үед уушги ходоод руу орох боломжтой байдаг. Намайг анх очиход уг нярайд ямар ч зунгаг агууламж орсон шинж тэмдэг илрээгүй байсан. 5 хоног эхийн сүүг хөхөж байсан хүүхдэд зунгаг илрэх боломж байхгүй. Нярай хүүхэд удаан хугацаагаар уйлахад амьсгалын дутагдал нь бүр гүнзгийрч, амьсгалын дутагдалд орж нярай таталт өгдөг, цааш гүнзгийрвэл амьсгалын дутагдлаар нас барах боломжтой байдаг. Харин зунгагт агууламж буцаж гарч амьсгалын замын дутагдалд оруулан гэж байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-159-рх/,

- Гэрч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө ажил эхлэх цагаар 08:30 цагийн үед эмнэлэгт очиж нярайг үзэхэд хүүхдийн биеийн байдал нь сайн, эхийн хөхийг маш сайн хөхөж байсан, зунгаг нь гарсан, физиологийн бүх рефлексүүд нь илэрсэн, товчхондоо хэлэхэд гүйцэт эрүүл нярай байсан тул нярайд вакцин хийлгэхийг зөвлөж улмаар вакцинатор вакцин хийсэн. Нярай болон эх 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед Е.Е- болон нярайг эргэхээр багийн эмч Тилеген очиход тухайн Серикжаны гэх айлд уг айлын хүмүүс бүгд байсан ба нярай байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нярай байхгүй гэсэн нь юу гэсэн үг юм бэ гэхэд харин эд нар нярайг эзэнд нь өгсөн гээд сууж байна гэж хэлээд эмнэлэгт хүргээд ирсэн. Тэгээд эх барих эмэгтэйчүүдийн эмч С-, багийн эмч Тилеген бид гурав яаралтай Е.Е-ийн байрлаж байсан гэх айл буюу түүний ээжийнх нь гэрт нь очиход уг гэрт ямар ч том хүн байгаагүй байсан. 10 настай том охиноос Е.Е-ийн нярай хаана байгаа вэ гэж асуухад нярай эндчихсэн гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчид ерөнхий эмч мэдэгдсэн. Нярай болон нярайн эх Е.Е- нар 5 хоног эмнэлэгт хэвтэхэд нярайн биеийн байдал сайн, ямар ч зунгагт хахсан хам шинж илрээгүй, амьсгал зүрхний үйл ажиллагаа тогтвортой хэвийн, ямар ч амьсгалын дутагдлын шинж байгаагүй. Хүүхэд хүчтэй уйлах, ямар нэгэн хүний хяналтанд байгаагүй, эхийн хяналтад байгаагүйгээс нярай удаан хугацаагаар уйлж хөхөрсөн тохиолдолд тархинд нь өөрчлөлт орж, улмаар амьсгалын дутагдал нь гүнзгийрч, цаашлаад амьсгал дутагдалд орж нас барах боломжтой юм. Миний сумын иргэдийн хар ярианаас сонссоноор хүүхдийг эх Е.Е- нь эцэг нь гэх хүнд хүлээлгэн өгсөн байна. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд нярай хүүхэд нь 2-3 цаг тутам эхээ хөхсөн байх ёстой бөгөөд тэгээгүй тохиолдолд нярайн цусан дахь сахрын хэмжээ нь унаж гипогликемийн комонд орж хүндрэх аюултай. Энэ нярай хүүхдийн хувьд хөхөө хөхөөгүй нь тодорхой байгаа тул өлссөн байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-163-рх/,

- Гэрч М.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Анх төрөөд амьсгалах үеэр эхийн хэвлийд байхад зунгаг орно гэхээс биш хэд хоногийн дараа зунгаг орно гэсэн ойлголт байхгүй. Харин нярай хүүхдийн уушгинд орсон зунгаг агууламж нь хэвийн үед амьсгалын дутагдал бага илрэх ба нярай эхээ удаан хугацаагаар хөхөөгүй, түүнд сүү, тэжээл, хоол өгөөгүй, нярай удаан хугацаагаар уйлсан тохиолдолд амьсгалын дутагдал нь гүнзгийрч, амьсгал дутагдалд орж таталт өгөх, цаашлаад амьсгал дутагдалд орж нас барах боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-рх/,

- Шинжээч Е.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нярай хүүхдийн уушгинд орсон зунгагт агууламж нь хэвийн үед амьсгалын дутагдлын шинж бага илрэх ба илрэхгүй ч байж болно, нярай удаан хугацаагаар уйлахад амьсгалын дутагдал нь бүр гүнзгийрч, амьсгалын дутагдалд орж нярай таталт өгдөг, цааш гүнзгийрвэл амьсгалын дутагдлаар нас барах боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222-рх/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай эксгумац хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 185-188-рх/,

- Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай: “...Е.Е- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл. Е.Е- нь зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. Е.Е-ийн сэтгэцийн хувьд эрүүл. Е.Е- нь өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож, зөвөөр илэрхийлэх чадвартай.” гэх магадлагаа /1-р хх-ийн 201-202-рх/,

- Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай: “...А.С- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл. А.С- нь зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. А.С- сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хүлээх чадвартай. А.С- нь өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож, зөвөөр илэрхийлэх чадвартай.” гэх магадлагаа /1-р хх-ийн 218-219-рх/,

- Е.Е-ийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай төрөлтийн түүх болон 03 дугаартай нярайн түүх /2-р хх-ийн 202-215-рх/,

- Шүүгдэгч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хүүхдийг бид хоёр 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед авч гэртээ оруулсан. Тэгээд би гэрт ороход эхнэр орон дээр хэвтэж байсан. Хүүхдийг зуухны хажууд тавьсан байсан. Тэгээд би хүүхдийг хараад гар хүрэхгүй үүдэн хэсгээс хараад буцаж гараад мал руу явчихсан. Тэгээд орой 22 цагийн үед малаас ирэхэд эхнэр орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би эхнэр Ш.М-гаас хүүхэд яасан бэ, хүүхдийг буцаагаад аваад явсан уу гэж асуухад Ш.М- би өглөө ирснээс хойш орноос босоогүй ба юу болсныг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд өглөө зуухны хажууд тавьсан хэвээрээ огт хөдөлгөөгүй байсан. Тэгээд би очоод өлгийтэй хүүхдийг үзэхэд хүүхдийн хоёр гар нь хүйтэн болсон амьсгал хураасан байсан. Тэгээд би шууд Е.Е-ийн ээж Серикжан руу залгахад утсаа авахгүй байхаар нь нэгэнт хүүхэд нас барсан байсан учир шууд өчигдрийн газарт ганцаараа очоод оршуулчихсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 90-92-рх/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч А.С-, Е.Е-, Ш.М-, Х.Т-, Х.С- нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг үндэслэн шүүх хуралдаанд оролцсон талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч А.С- нь А.Е.Е-ийг 2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 3 удаа, 2019 оны 06 дугаар сарын 05-ны орчимд нэг удаа, дараа нь 2019 оны 06 дугаар сарын 15-нд нэг удаа, 2019 оны 07 дугаар сарын 01-нд нэг удаа, нийт 6 удаагийн үйлдлээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн,

Тус хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч А.С- нь хохирогч Е.Е-ийн гэрт хүн байхгүй, хохирогч ганцаараа байгааг мэдсээр байж, хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх зорилгоор хохирогч А.Е.Е-ийг 2018 оны 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 3 удаагийн үйлдлээр түүний хоёр гарнаас барьж авч хойшоо газар унагааж, дотоожийг хүчээр тайлж бэлгийн харьцаанд орох, гараараа түүний нүүр лүү цохиж алгадаж, мөн гар луу нь олон удаа цохих байдлаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 05-ны орчимд нэг удаа, дараа нь 2019 оны 06 дугаар сарын 15-нд нэг удаа, 2019 оны 07 дугаар сарын 01-нд нэг удаа түүнийг газар дээр хэвтүүлж хүчээр өмдийг нь тайлах, “би чамтай бэлгийн харьцаанд орохыг хүсэж байна, хэрэв миний үйлдлийн талаар хэн нэгэн хүнд хэлэх юм бол дүү нарыг чинь ална, эсхүл хүн хөлсөлж дүү нарыг чинь зодно, ална” гэх зэргээр айлган сүрдүүлж хүчиндэх, хүн явдаггүй, хээр газар мотоциклоо зогсоогоод бие засна гэж хэлээд хүчээр бэлгийн харьцаанд ороод “чи энэ талаар хэн нэгэнд хэлбэл би чиний төрсөн дүү юм уу ахад чинь заавал муу юм хийнэ шүү, тэдгээрийн амь нас чиний гарт байна, олон дахин сануулахгүй шүү, чи хэн нэгэнд хэлсэн биш биз” гэж айлган сүрдүүлж удаа дараа хүчиндсэн байна.

Шүүгдэгч А.С- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, хүсч үйлдсэн шууд санаатай үйлдэл бөгөөд бэлгийн дур хүслээ хангахаар хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээ гүйцэлдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн байна.

-Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 06 дугаар сарын эхээр өөрийн үеэл дүү Е.Е-ийг гэрт ганцаараа байхад нь түүний хоёр гараас барьж аваад газар хэвтүүлж аваад хоёр гарыг цээж хэсгээр нь өөрийнхөө нэг гараар дарж аваад нөгөө гараараа түүний өмдийг өвдөгнөөс доошоо шувталж, дараа нь өөрийнхөө өмд, дотуур хувцсыг нь мөн адил нэг гараараа шувталж, дараа нь өөрийнхөө өмд, дотуур хувцсыг мөн нэг гараараа доошлуулж түүний дээр хэвтэж өөрийнхөө бэлэг эрхтнийг түүний бэлэг эрхтэн рүү оруулж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон байна.

Шүүгдэгч Х.Т- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, хүсч үйлдсэн шууд санаатай үйлдэл бөгөөд бэлгийн дур хүслээ хангахаар хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээ гүйцэлдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн байна.

Хүчиндэх гэмт хэрэг нь хүний хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэхийг хэлэх ба хүч хэрэглэж хурьцал үйлдэх нь хохирогчийн биед гэмтэл учруулах, боох, цохих, зодох гэх мэт бусад арга хэлбэрийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийн объект нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч А.С-, Х.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч нарыг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

2. Прокуророос шүүгдэгч Е.Е-, Х.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т заасан “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Е.Е- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрөөсөө төрсөн нялх хүүхдийг 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад өгч асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан, шүүгдэгч Х.С- нь өөрийн охин Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А.С-т өгч, Е.Е-ийн хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх нөхцөлийг зохион байгуулж, санаачлан бүрдүүлж өгч явуулснаар нярай нас барсан гэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Е.Е- нь хүүхдээ бусдад өгч, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, шүүгдэгч  Х.С- нь өөрийн төрсөн охин Е.Е-ийн төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа А.С-т өгч, Е.Е-ийн хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх зохион байгуулж санаачлан бүрдүүлсэн дээрх үйлдэл нь хэдийгээр санаатай боловч нялх хүүхдийг шууд үхэлд хүргэхэд чиглэсэн бус харин эрсдэлийг тооцолгүй, цаашид учрах хор уршгийг гаргахгүй байж чадна гэж өөртөө хэт итгэж хөнгөмсгөөр найдсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэг нь эс үйлдэхүйгээр үйлдэгддэг.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Е.Е-, Х.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т заасан “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

3. Улсын яллагчийн шүүгдэгч А.С-, Ш.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан.” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч А.С-, Ш.М- нар нь Е.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн нялх хүүхдийг төрөөд 5 хоносны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрсдийн асрамжинд авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол, тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь өлбөрч үхэх аюултай байдал үүсч болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд аюултай байдал бий болж нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч А.С-, Ш.М- нарын үйлдэл нь Бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.С-, Х.Т-, Е.Е-, Х.С-, Ш.М- нарын ёс суртахуун, хувь хүний төлөвшил доогуур байдал нөлөөлсөн гэж үзнэ.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Е.Е- нь шүүгдэгч А.С-, Х.Т- нарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж, биеийн болон сэтгэл санааны хямралд орсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Е.Е- нь шүүгдэгч нараас хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Уг хэрэгт байгууллагаа төлөөлж оролцсон мэргэжилтэн Б.Е-ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл, хохирол төлбөр байхгүй гэх боловч нярай хүүхэд гэж төрснөөсөө хойш 3 хоногоос хэтрээгүй байхыг ойлгох ба Е.Е-ийн төрүүлсэн хүүхэд төрөөд 5 хоносноос хойш шүүгдэгч А.С-ийн гэрт байх хугацаанд амь насаа алдаж хүнд хор уршиг учирсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Зургаа. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч А.С-, Е.Е-, Ш.М-, Х.Т-, Х.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Шүүгдэгч А.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус шүүхээс тооцсон байгаа. Шүүгдэгч А.С-т 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  Мөн  хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар шүүгдэгч А.С-т 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч А.С-ийн хүчиндэх гэмт хэргийн гэм буруугийн хувьд бол тухайн гэмт хэрэг 2 жил гаруй үргэлжлэн 6 удаагийн үйлдлээр хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймээс 2 жил 6 сар хүртэлх хорих ял оногдуулах саналтай. Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлд заасан аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх. Тухайн гэмт хэргийн хувьд бага насны нярай хүүхэд нас барсан. Хохирлын хувьд хүний амь нас хохирсон тэр хохирол нь хэзээ ч нөхөн төлөх арилгах боломжгүй хүний амь нас эрсэдсэнийг харгалзаад түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Шүүгдэгч А.С-т оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт 1-т зааснаар оногдуулах 2 жил 6 сарын хорих ялыг 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар ялд оногдуулж нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч Е.Е-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар хүүхдийг асран хамгаалах үүргээ билүүлээгүй гэмт хэрэг үйлдэх гэм буруутайд тооцсон. Мөн энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэдсэн өөрөөс нь төрсөн нярай 5 хоногтой  хүүхэд нас барсан. Шүүгдэгч Е.Е-д бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч Ш.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан гэм буруутайд тооцсон. Түний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэдсэн эцсийн хариуцлага бол шүүгдэгч А.С-, Ш.М- нарт оногдсон асрамж шаардлагатай хүнийг бол ямар нэгэн асрамж үзүүлэхгүй дөнгөж төрсөн нярайг амь насыг эрсдүүлсэн тогтоогдож байгаа учраа Шүүгдэгч Ш.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар 3 жил хүртэлх хорих ял оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан байна гэж үзэж шүүхээс холбогдох заалтыг үндэслэж гэм буруутайд тооцсон. Х.С-ы хувьд өөрийнхөө төрсөн охины хүүхдийн А.С-, Ш.М- нарт өгөөд явуулсан. Асран хамгаалах үүргээ билүүлээгүйн улмаас тухайн хүүхдийн амь нас эрсэдсэн. Шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар  2 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Улсын яллагчийн зүгээр яагаад ялгамжтай ял оногдуулсан вэ гэхээр эцсийн хариуцлага А.С-, Ш.М- нарт байсан. Тухайн хүүхдийн аюултай байдалтай байхад тусламж үзүүлээгүй.

Шүүгдэгч Х.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч Е.Е-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн. Шүүгдэгч Х.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн гаргуулах хохирлын төлбөр байхгүй. Баривчилсан цагдан хорьсон хугацааны талаар шүүгдэгч А.С- энэ гэмт хэргийн улмаас нийт 151 хоног цагдан хоригдсон байна. Шүүгдэгч А.С-ын цагдан хоригдсон нийт 151 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх 5 жил 6 сарын хорих ялд оруулан тооцуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Шүүдэгч Е.Е-, Ш.М-, Х.Т-, Х.С- нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй. Эд мөрийн баримтаар бол иргэн С-с гаргаж өгсөн бичлэг бүхий СД дискийг бол хэргийн хамт ирүүлсэн байгаа. Тухайн хэрэгт ач холбогдолтой тухайн цаг хугацаанд бол бичлэг хийсэн бичлэг СД-ийг бол хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалах саналтай байна. Энэ хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал гараагүй шүүгдэгч нараас гаргуулах зардал байхгүй. Шүүгдэгч А.С-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Бусад шүүгдэгч нарт хувийн баталгаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч нарт ял оногдуулахыг улсын яллагдагчийн зүгээс тавьж байгаа учраас шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн шүүгдэгч А.С-, Е.Е-, Ш.М-, Х.Т-, Х.С- нарт таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг шүүгдэгч А.С-, Х.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад. Шүүгдэгч Е.Е-, Ш.М-, Х.С- нарт оногдуулсан ялыг тус тус эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна”  гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “Шүүгдэгч А.С-т оноогдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар мөн эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан зүйл анги нь өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар өршөөлд хамаарч байгаа байдал. Энэ зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэнээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл гэмт хэргийн улмаас хохирсон хор уршиг байхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 хэсэгт зааснаар тэнцэж албадлагын арга хэмжээ хэрэглэх эсвэл 7.1 зааснаар онох ялыг тэнцэн хянан харгалзах боломж нээлттэй байгаа. Энэ 15.2 дугаар зүйлийн 2.2 хэсэгт зааснаар А.С-, Ш.М- нарт оногдуулах ялыг өршөөлийн хуульд заасан үндэслэлээр буюу эсвэл эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 зааснаар биечлэн эдлүүлэхгүй эсвэл өршөөлд хамруулахыг хүсэж байна. А.С-т бол Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээс хэтрүүлэхгүй хорих ял оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас “Шүүгдэгч Е.Е- бол анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас хохирол төлбөр байхгүй байгаа. Шүүгдэгч ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Ээж нь бас энэ хэрэгт хамт яллагдагчаар татагдан шүүгдэж байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал нь Е.Е-ийн үйлдэлд тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хохирол хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсний үндэслэн мөн хуулийн 1.3 заасан. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээг 2-ны 1-ээс хэтрүүлэхгүйгээр ялын 2-ны 1-ээс багагүй ял оногдуулах заалтыг үндэслэн улсын яллагчаас санал болгосон 2 жилийн хорих ялыг 2-ны 1 буюу 1 жилийн хугацаагаар хөнгөрүүлж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс “Шүүгдэгч Х.Т-д ял оногдуулахдаа хохирогч Е.Е-ийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг тодорхой хэмжээгээр харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. Нярайн амь нас хохирсон явдалд бол шүүгдэгч Х.Т- нь ямар нэг оролцоо байхгүй байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагчаас санал болгосон 2 жилийн хорих ялыг 2 жилийн тэнцэн харгалзаж өгөхийг шүүхээс хүсээж байна”  гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс “Шүүгдэгч Х.С-ы одоогийн байдал нь 60 нас хүрсэн тэтгэврийн насны эмэгтэй дээрх байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7-ийн заалтын 1.3 заасан хорих ялыг доод хэмжээ 2 жилээс дээд хэмжээ 8 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан заалтын дээд хэмжээний 2-ны 1-ээс хэтрүүлэхгүй багагүй ял оногдуулна гэсэн заалт байгаа. Энэ заалтыг харгалзан үзэж хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “Өмгөөлөгч С.Т-йн ярьсан зүйлийг дэмжиж байна. Шүүгдэгч Х.С-ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүхээс гэм бурууд тооцсон байгаа. Шүүгдэгч Х.С- анх удаа гэмт хэрэгт холбогдсон бусдад төлөх төлбөргүй учраас улсын яллагчаас санал болгосон 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заасан зүйл заалтыг хэрэглэж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Е-ээс “Баян-Өлгий аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтний хувьд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд дөнгөж 5 хоносон нярайг хөхүүл эхээс нь салгаж бусдад өгсөн явдал болон амь насыг нь хохирсон явдалд бол Монгол Улсын Үндсэн хууль болон хүүхдийн эрхийн тухай хуульд заасан Монгол улсын иргэний амьд явах эрх, хүүхдийг хамгаалагдах эрхийг тус тус зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Тийм учраас хүүхдийн амь насыг хохироосон оролцогч талуудад холбогдох журмын дагуу хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.С-, Х.Т-, Е.Е-, Х.С-, Ш.М- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүхээс шүүгдэгч А.С-, Х.Т-, Е.Е-, Х.С-, Ш.М- нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.С-, Х.Т-, Е.Е-, Х.С-, Ш.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч А.С-, Х.Т-, Е.Е-, Х.С-, Ш.М- нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.С-, Х.Т-, Е.Е-, Х.С-, Ш.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан тус бүрт нь ялгамжтай байдлаар ял оногдуулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.С-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч Е.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч М.х овогт Х-ы Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар

- Шүүгдэгч М.х овогт Ш-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийн хасна.” гэж заасныг үндэслэн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тугай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх хорих ялыг 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан ялаас өршөөн хасаж үлдсэн 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.М-д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх хорих ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.С-, Х.Т- нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, Е.Е-, А.С-, Ш.М- нарт оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлэхээр тогтоолоо.

Долоо. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Е.Е-, Ш.М-, А.С-, Х.Т- нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Е.Е-, Ш.М-, А.С-, Х.Т- нар нь цагдан хоригдож байгаагүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 151  хоногийг хорих ялын 15  хоногоор тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хамт хураагдаж ирүүлсэн СД бичлэг 2 ширхгийг хавтаст хэргийн хамт хадгалж, шүүгдэгч А.С-, Е.Е-, гэрч Е.Т-, Ө.Онгар, О.С- нараас авсан цусны дээж 6 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Шүүгдэгч А.С-т авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ш.М-, Е.Е-, А.С-, Х.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.н овогт А-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч М.х овогт Ш-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Н.б овогт Е-ы Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т заасан “ Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Х.н овогт Х-ны С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэргийг санаачлан зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч М.х овогт Х-ы Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.С-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.х овогт Ш-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч Е.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч М.х овогт Х-ы Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тугай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх хорих ялыг 3 сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.М-д Эрүүгийн хуулийн тугай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан ялаас өршөөн хасаж, үлдсэн 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 3 сарын хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-, Х.Т- нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид, шүүгдэгч Е.Е-, А.С-, Ш.М- нарт  оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

7. Шүүгдэгч А.С-, Е.Е-, Ш.М-, А.С-, Х.Т- нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Е.Е-, Ш.М-, А.С-, Х.Т- нар нь цагдан хоригдож байгаагүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 151 /нэг зуун тавь нэг/ хоногийг хорих ялын 151 /нэг зуун тавь нэг/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хамт хураагдаж ирүүлсэн СД бичлэг 2 ширхгийг хавтаст хэргийн хамт хадгалж, шүүгдэгч А.С-, Е.Е-, гэрчид Е.Т-, Ө.Онгар, О.С- нараас авсан цусны дээж 6 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10. Шүүгдэгч А.С-т авсан хязгаарлалт тогтоох арга хэмжээ, шүүгдэгч Е.Е-, А.С-, Х.Т-, Ш.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК