Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д,

Хохирогч У.Ж-, Х.О-, Х.А-, Т.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

Шүүгдэгч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц-ын О-холбогдох 2013003750076 дугаар, 4 хавтас бүхий эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1983 оны 1 сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ц-ын О- регистрийн дугаар: БМ........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хохирогч Х.З-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Х.З-ээс 2019 оны 03 сараас 04 сарын хооронд 1.000.000 төгрөг, 2019 оны 11 сарын дундуур 1.500.000 төгрөгийг нийт хоёр удаагийн үйлдлээр 2.500.000 төгрөгийг залилан авч хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Е.Х-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2018 оны 02 сард 300.000 төгрөг, 2019 оны 03 сарын 18-ны өдөр 450.000 төгрөгийг нийт 2 удаагийн үйлдлээр 750.000 төгрөг залилан хохирогчид нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Т.А-ыг танай зээлийг чанаргүй зээл рүү оруулаад тэглүүлнэ, зээлнээс чөлөөлнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 08 сард 240.000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ний өдөр 760.000 төгрөг нийт 2 удаагийн үйлдлээр залилан хохирогчид нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Х.А-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 11 сард 3.000.000 төгрөг авч хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Х.С-ийг зээлнээс чөлөөлнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2018 оны 12 сард 500.000 төгрөг, 2019 оны 12 сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, нийт 2 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг залилан хохирогчид нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Н.С-ийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 08 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 08 сарын 20-ны өдөр 800.000 төгрөг залилан авч хохирогчид нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч С.А-ийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2020 оны 05, 06 дугаар сарын үед зээлийн үлдэгдэл төлбөрт зарж барагдуулна гэж түүний Өлгий сумын 10 дугаар багт байрладаг 1000 мкв газрыг зарж, хохирогчид 1.395.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Т.К-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 06 сарын 11-ний өдөр 800.000 төгрөг залилан авч хохирогч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2011 онд Сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Р.М-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2018 оны 07 сард 290.000 төгрөг залилан авч хохирогч Р.М-ад 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч А.Р-ийг сум хөгжүүлэх сангийн данс нь хаагдсан тул би өөр нууц дансанд хийж байгаа гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2018 оны 11 сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 сарын сүүлээр 300.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөгийг нэг удаа, 400.000 төгрөг, дараа нь 2019 оны эхээр 300.000 төгрөг нийт 5 удаагийн үйлдлээр 1.800.000 төгрөг залилан авч хохирогчид 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 онд Сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Б.Ж-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 10 сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг залилан авч хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч У.Ж-, Х.О- нарыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар Х.О-аас 2019 оны 02 сарын 14-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 02 сарын 24-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 02 сарын 13-ны өдөр 1.650.000 төгрөг, 2018 оны 04 сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, хохирогч У.Ж-ээс 2018 оны 12 сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 сарын 04-ны өдөр 380.000 төгрөг, 2019 оны 04 сард хохирогч Х.О-ы хохирогч У.Ж-ийн зээлийг төлүүлэхээр бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг 8 удаагийн үйлдлээр залилан авч хохирогч нарт 7.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 онд Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч А.Д-ийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2020 оны 09 дүгээр сард 500.000 төгрөг залилан авч хохирогч А.Д-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 онд Сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Ш.Х-г хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2020 онд 3.000.000 төгрөгийг залилан авч хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 онд Сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Т.С-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 09 сарын 25-ны өдөр 500.000 төгрөг залилан авч хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 25.815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг

1. Шүүгдэгч Ц.О- мэдүүлэхдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 16 хохирогчид нийтдээ 25.815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Үлдсэн хохирлыг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна. Би 1-10 насны 4 хүүхэдтэй.” гэв.

2. Хохирогч У.Ж- мэдүүлэхдээ: “Би Ц.О-д нийтдээ 5000000 гаруй төгрөг өгсөн. Хохирлоо бүрэн төлүүлж аваагүй. Ц.О-д өгсөн 4380000 төгрөгийг төлж өгөөгүй.” гэв.

3 Хохирогч Х.О- мэдүүлэхдээ: “Бид бүх мөнгөө Ц.О-д өгсөн байгаа. Ц.О-ээс буцаагаад нэг ч төгрөг аваагүй байгаа. Өглөө Ц.О- надад залгаад “... та шүүх хуралд битгий оролц. Та гомдол саналгүй гэж бичиж өгөөч” гэж хэлсэн. Ц.О- бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. У.Ж- бид хоёр нийлээд Ц.О-д 7 сая гаруй төгрөг өгсөн байх. Ц.О- надаас 2600000 төгрөг авсан. Ц.О- өдөр болгон манай гэрт ирээд, 14 хоногийн дотор хохирлыг барагдуулж өгье гарын үсэг зурж өгөөч гэж гуйсан тэгээд би гомдол саналгүй гэж гарын үсэг зурж өгсөн. Тэгээд 14 хоногийн дараа мөнгөө авъя гэж очиход, бидний бүх эд хөрөнгийг битүүмжилчихсэн. Одоо өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би энэ хүнээс авч чадахгүй юм байна гэж бодоод цагдаад мэдүүлэг өгөхдөө хохирлоо төлүүлж аваагүй гэж хэлсэн. 3130000 төгрөгийг У.Ж-д төлөх ёстой мөнгө. Би Ц.О-д бэлнээр 2500000 төгрөг өгсөн байсан. Гэхдээ Ц.О- надаас 2500000 төгрөг аваагүй, 250000 төгрөг авсан гэж байгаа. Надад баримт байхгүй учраас 250000 төгрөг өгнө гэж баримт бичиж өгсөн.” гэв.

4. Хохирогч Х.А- мэдүүлэхдээ: “Би сум хөгжүүлэх санд 3141000 төгрөг төлөх ёстой байсан. Ц.О- надад бас зээл хаагдсан гэсэн бичиг авч өгсөн. Би Ц.О-д 1800000 төгрөг өгсөн. Уг нь миний төлөх ёстой мөнгө 3141000 төгрөг байсан. Надад зээл хаагдсан гэсэн бичиг авч өгсөн. Би тухайн үед барьцаанд гэрчилгээг тавьсан байсан. Надад гэрчилгээг гаргаж өгөөд, өр барагдуулсан гэсэн Засаг даргаас албан бичиг авч өгсөн. Ц.О- надаас авсан 1800000 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн дансанд хийгээгүй. Тухайн үед Ц.О-ийн хажууд нөхөр нь байсан. Миний хажууд миний эхнэр байсан. Тэр хоёр гэрч нар. Өөр надад баримт бичиж өгөөгүй. Надад өргүй гэсэн бичиг өгсөн. Мөн миний барьцаанд тавьсан эд хөрөнгийн гэрчилгээг авч өгсөн болохоор би зээл хаагдсан байх гэж бодоод явсан. Тэгээд одоо 3 жилийн дараа энэ асуудал дахиж хөндөгдсөн..” гэв.

           5. Хохирогч Т.А- мэдүүлэхдээ: “Би Ц.О-д 1000000 төгрөг өгсөн. Тухайн 1000000 төгрөгийг Ц.О-ээс барагдуулж авсан байгаа. Одоо Ц.О-д ямар нэгэн санал гомдол байхгүй. Сум хөгжүүлэх  сангаас 4000000 төгрөгийн зээл авсан. Одоо 4000000 төгрөгийг хуваарийн дагуу төлж байгаа.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013003750076 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Х.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 82-83, 85 дугаар хуудас/,

2. Мөрдөгчийн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /1 дүгээр хавтасны 86 дугаар хуудас/,

3. Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухайн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 87 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч Ц.О-ийн хохирогч Х.З-ээс мөнгө авсан талаар баримт /1 дүгээр хавтасны 89 дүгээр хуудас/,

5. Д.Н-гийн 5197169410 дугаарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 186 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар хуудас/,

7. Хохирогч Е.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-28, 34 дүгээр хуудас/,

8. Гэрч М.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

9. Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

10. Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93-96 дүгээр хуудас/,

11. Гэрч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 90-91 дүгээр хуудас/,

12. Гэрч А.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 108-109 дүгээр хуудас/,

13. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 196-200 дугаар хуудас/,

14. Хохирогч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 103-106 дугаар хуудас/,

15. Хохирогч Х.А-ы Капитрон банкны 30050007508 дугаартай дансны зээлийн дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас/,

16. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын сарын 09-ний өдрийн 130/Ш32018/01284 дугаартай захирамж /3 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/

17. Хохирогч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-40, 42 дугаар хуудас/,

18. Гэрч Е.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

19. Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

20. Хохирогч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,

21. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

22. М.Б-ын ХААН банкны 5180577007 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/,

23. Д.Н-гийн ХААН банкны 5197169410 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

24. Хохирогч Т.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 130, 133 дугаар хуудас/

25. Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-122, 124 дүгээр хуудас/,

26. Хохирогч Т.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-114 дугаар хуудас/,

27. Хохирогч Ш.Х-агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 142, 144 дүгээр хуудас/,

28. Гэрч Ө.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

29. Гэрч Ө.Р-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас/,

30. Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

31. Шүүгдэгч Ц.О-ийн К-гаас 800.000 төгрөг бэлнээр авсан талаарх баримт /3 дугаар хавтасны 179 дүгээр хуудас/,

32. Хохирогч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 45-46, 49 дүгээр хуудас/,

33. Хохирогч А.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 50-53, 54-55 дугаар хуудас/,

34. Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

35. ХААН банкны мөнгөн шилжүүлэг гэх баримт /3 дугаар хавтаст хэргийн 232 дугаар хуудас/,

36. Шүүгдэгч Ц.О-ийн 5180491391 ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

37. Хохирогч А.Р-гийн 5180743475 дугаарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуудас /2 дугаар хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,

38. Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 116-117, 119 дүгээр хуудас/,

39. Шүүгдэгч Ц.О-ийн хохирогч Б.Ж-аас 1.000.000 авсан талаар баримт /3 дугаар хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,

40. Хохирогч Х.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 63-64,78 дугаар хуудас/,

41. Д.Н-гийн 5197169410 дугаарын ХААН банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/,

42. ХААН банкны мөнгөн шилжүүлэг гэх 2 хуудас баримт /3 дугаар хавтаст хэргийн 189-189 дүгээр хуудас/,

43. Хохирогч У.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 72-73, 76-77 дугаар хуудас/,

44. Хохирогч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 156 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Ц.О-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.О- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 16 хохирогчид нийт 25.815.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Ц.О-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй, хохирлын хувьд маргаантай гэж мэтгэлцсэн болно.

1.1. Шүүгдэгч Ц.О- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хохирогч Х.З-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Х.З-ээс 2019 оны 03 сараас 04 сарын хооронд 1.000.000 төгрөг, 2019 оны 11 сарын дундуур 1.500.000 төгрөгийг нийт хоёр удаагийн үйлдлээр 2.500.000 төгрөгийг залилан авч хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “би Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 5.000.000 төгрөгийн зээл авсан. 2019 оны хавар 3 билүү 4 дүгээр сард Ц.О-д бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Би уг мөнгийг Ц.О-д драмын театрын урд явж байхад нь өгсөн. Би зээлийн эргэн төлөлтөө хийнэ гэхэд надад бэлнээр өгчих гэж хэлээд би театрын хажууд явж байна гэхээр нь би уг мөнгийг өгсөн. Би Ц.О-д мөнгө өгөхдөө ганцаараа очсон. Надаас 1.000.000 төгрөг авсан талаараа Ц.О- баримт бичиж өгсөн. Ц.О- хэлэхдээ би уг мөнгийг өөрөө дансанд хийчихнэ гэж хэлсэн. Түүний дараагаар 2019 оны намар би Казахстан явж ирээд 09 сарын дундуур нэг дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг бэлэн мөнгөний машинаас өөрийнхөө дансаар шилжүүлсэн. Намайг Казахстанаас ирсний дараагаар Ц.О- залгаад би тань руу нэг данс явуулъя та уг дансанд 1.500.000 төгрөг хийвэл зээл чинь хаагдлаа гэж хэлсэн. Уг мөнгийг хийсний дараа Ц.О- таны зээл хаагдлаа гээд зээлийн барьцаанд байсан байшингийн гэрчилгээг надад өгсөн. ...би Ц.О-ээс мөнгөө бүрэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 82-83, 85 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай тогтоол /1 дүгээр хавтасны 86 дугаар хуудас/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухайн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 87 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн хохирогч Х.З-ээс мөнгө авсан талаар баримт /1 дүгээр хавтасны 89 дүгээр хуудас/,

- Д.Н-гийн 5197169410 дугаарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 186 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Надад мөнгө хэрэгтэй байсан учраас Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан Х.З- ахаас зээлийнхээ мөнгийг өгөөрэй гэж хэлээд би мөнгийг чинь дансанд хийнэ гэж хэлээд 2019 оны 03 сард 1.000.000 төгрөг авч ойр зуурын зүйлд хэрэглээд дуусгасан. Харин намар нь би дахин Х.З- ахаас 1.500.000 төгрөг аваад мөн адил хийж чадахгүй өдий хүрч энэ хэрэгт орсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар хуудас/ зэргээр,

 

1.2. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Е.Х-ийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2018 оны 02 сард 300.000 төгрөг, 2019 оны 03 сарын 18-ны өдөр 450.000 төгрөгийг нийт 2 удаагийн үйлдлээр 750.000 төгрөг залилан хохирогчид нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Е.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 2013 онд 3.000.000 төгрөгийн зээл авсан. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би төрийн банкны 021355401 тоот дансанд 125.000 төгрөг хийсэн. 2014 оны 05 сарын 23-ны өдөр төгрөгийг дээрх дансанд, 2014 оны 07 сарын 20-ны өдөр дээрх дансанд 125.000 төгрөгийг, 2019 оны 03 сарын 29-ний өдөр дээрх дансанд 200.000 төгрөгийг тус тус хийсэн. Дараа нь 2019 оны 03 сард Ц.О-д 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Уг мөнгийг Ц.О-д холбооны газрын урд өгсөн. Ц.О- надад хэлэхдээ би Наурызын баярын цэвэрлэгээ хийлгэж байна, та мөнгөө бэлнээр өгчих, надад тань шиг ээж байгаа шүү дээ, би танд муу зүйл хийхгүй, надад итгээрэй гэж хэлсэн тул би түүнд итгээд мөнгийг бэлнээр өгсөн. Ц.О- мөнгийг надаас аваад өөрөө зээлийн дансанд хийчихнэ гэж хэлсэн. Би Ц.О-д надад мөнгө авсан талаар баримт бичиж өгөөрөө гэхэд одоо би цэвэрлэгээ хийлгэж байна, гадаа байна, та ажлын өдөр хүрээд ирэхээр чинь би гараараа баримт бичиж өгье гэсэн. Би дараагийн ажлын өдөр нь буюу 2019 оны 03 сарын 26-ны өдөр Ц.О-ээс очиж баримт авъя гэхэд надад Монгол хэлээр нэг баримт бичиж өгсөн. Мөн компьютерт нэг зүйл харуулаад таны мөнгийг хийчихсэн гэж хэлсэн. Тэгэхэд нь би Ц.О-д итгээд яваад өгсөн. 2020 оны 01 сард Ц.О- над руу залгаад би ажилдаа 01 сарын 18-ны өдөр орно. Тэр үед та зээлийн 500.000 төгрөгийг хийх хэрэгтэй байна. мөнгөө яаралтай маргаашаас хоцроолгүй хийгээрэй гэж хэлсэн тул би өөрт хадгалж байсан 350.000 төгрөг дээрээ өөрийн хүү Е-гаас бэлнээр 100.000 төгрөг аваад Ц.О-ийг театрын урд явж байхад нь аваачиж өгсөн. Тухайн үед Ц.О-ийн хажууд дээл өмссөн нэг хүн явж байсан ба надад байгаа мөнгө 450.000 төгрөг байна. 50.000 төгрөг олдсонгүй гэж хэлсэн. Би Ц.О-ийг баримт бичиж өгөөрэй гэхэд та баримтаар яах юм бэ би компьютерт оруулчихна гэсэн. Тэр үеэр Ц.О- зээлийн барьцаанд байсан байшингийн гэрчилгээ, газрын гэрчилгээг надад өгсөн. Таны зээл үүгээр хаагдлаа гэж хэлсэн. Нийт 750.000 төгрөгийг Ц.О-д өгсөн. ...Ц.О-ийн ажлыг авсан эмэгтэй зээлээ төл гэхээр нь би гайхаад Ц.О-д хэлэхэд би таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Одоо хүртэл өгөөгүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-28, 34 дүгээр хуудас/,

- Гэрч М.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ээжийг Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээл авсан талаар мэднэ. Ээж надаас 2020 оны 01 сарын сүүлээр 100.000 төгрөг авч, уг мөнгийг сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хийнэ гэж хэлж байсан. Уг мөнгийг би өөртөө байсан бэлэн мөнгөнөөс өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

- Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Х- гэх эгчийг таН-. Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүн байгаа юм. Би 2019 оны 03 сард мөнгөний хэрэг гараад 300.000 төгрөгийг өгөөч, би сум хөгжүүлэх сангийн данс руу хийе гэж хэлээд авсан. Түүний дараа 2020 оны 01 сард бас мөнгөний хэрэг гараад байхад Х- эгч рүү залгаад зээлийнхээ мөнгө хийгээч гэхэд надад 450.000 төгрөг авч ирж өгсөн. Тэр мөнгийг би тухайн үед хэрэглээд цалин буухаар хийе гэж бодож байгаад бас хийж чадаагүй юм. Нийт 750.000 төгрөг авсан. Тэр мөнгийг бас хувийн хоол ундаанд хэрэглэж дуусгасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.3. 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Т.А-ийг танай зээлийг чанаргүй зээл рүү оруулаад тэглүүлнэ, зээлнээс чөлөөлнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 08 сард 240.000 төгрөг, 2019 оны 10 сарын 17-ний өдөр 760.000 төгрөг нийт 2 удаагийн үйлдлээр залилан хохирогчид нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 онд 240.000 төгрөгийг Ц.О-д бэлнээр өгсөн. Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна. Түүний дараагаар 2019 оны 10 сарын 17-ний өдөр манай эхнэр А- руу Ц.О- залгаад танай зээлийг би зээлээ төлж чадахгүй байгаа, зээлнээс чөлөөлөх иргэдийн нэрт орууллаа. Тэгээд зээлийг чинь чөлөөлж өгнө. Тэгэхийн тулд одоо та хоёр 760.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр уг 760.000төгрөгийг хийсэн”,” Би Ц.О-д өгсөн 1.000.000 төгрөгөө аваагүй байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93-96 дүгээр хуудас/,

- Гэрч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 08 сард миний бие Ц.О-ийг Өлгий сумын ажлын байран дээрээ байхад нь 240.000 төгрөг аваачиж өгсөн. Ц.О- надад утсаар чи 240.000 төгрөгийг эхний ээлжинд хийж байгаарай, мөнгөө надад бэлэн авчирч өгөөрэй гэж хэлсэн. Би тэр өдөр нь Ц.О-д бэлнээр 240.000 өгсөн. Түүний дараагаар 2019 оны 10 сард Ц.О- намайг өрөөндөө дуудсан. Би түүний өрөөнд явж очиход компьютер дээрээ баахан тоо нэмж хасч байснаа танай зээлийг чанаргүй зээл рүү оруулаад тэглүүлнэ. Зээлээс чөлөөлнө, тэгэхийн тулд одоо 760.000 төгрөг хийчих гэсэн. Би Т.А-тэй ярилцаад 2019 оны 10 сарын 17-ны өдөр Ц.О-д бэлнээр 760.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 90-91 дүгээр хуудас/,

- Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

- Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 196-200 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Т.А-ийн хувийн байдлаар таН-. Мөн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан ба би 2019 оны хавар байхаа зээлд мөнгө хийгээрэй гэж хэлээд 240.000 төгрөг авсан. Түүний дараа 2019 оны 10 сарын дунд үед тэдний дэлгүүрт ганцаараа очиж зээлээ төлөөрэй гэж хэлээд би бэлнээр 760.000 төгрөгийг аваад сум хөгжүүлэх санд хийхээр болоод авсан боловч тухайн мөнгийг нь би бас л ойр зуурын зүйлд хэрэглээд дууссан. Би цалин буухаар нөхөөд хийнэ гэж бодож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.4. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Х.А-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 11 сард 3.000.000 төгрөг авч хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “би 2013 онд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас өөрийн хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ төлж чадалгүй явж байтал 2018 оны 04 сарын 24-ний өдөр намайг зээл төлөөгүй гэх шалтгаанаар шүүхэд өгсөн байсан. Уг зээлийг төлөхийн тулд 2019 оны 11 сард би Капитрон банкнаас 4.000.000 төгрөгийн зээл аваад 3.000.000 төгрөгийг нь Ц.О-д бэлнээр өгсөн, Би Ц.О-д өгсөн 3.000.000 төгрөгөө одоо хүртэл аваагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 103-106 дүгээр хуудас/,

- Хохирогч Х.А-ы Капитрон банкны 30050007508 дугаартай дансны зээлийн дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын сарын 09-ний өдрийн 130/Ш32018/01284 дугаартай захирамж /3 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Х.А-аас хэдэн төгрөг авснаа сайн санахгүй байна. Би ямар ч байсан уулзаж хохирлыг нь барагдуулж өгнө” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.5. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Х.С-ийг зээлнээс чөлөөлнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2018 оны 12 сард 500.000 төгрөг, 2019 оны 12 сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, нийт 2 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг залилан хохирогчид нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “манай эхнэр Е.Г- бид хоёр 2013 онд Өлгий сумаас оёдлын цехээ хөгжүүлэх зорилгоор 2.000.000 төгрөгийн зээл авсан. Манай гэр 2018 онд үерт автагдаад бүх бичиг баримт маань усанд урссан. Түүний дотор зээлийн гэрээ байсан. 2016 он билүү 2017 онд 3 сарын турш 83.000 төгрөгийг төрийн банканд хийсэн. Түүнээс хойш мөнгө хийхгүй байж байгаад Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ц.О- нь биднийг зээлээ хийхгүй байна гээд шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гарсан тул 2018 оны 12 сард манай эхнэр 500.000 төгрөгийг Ц.О-д өгсөн. Би тухайн үед зам тээврийн осолд орсон тул хэвтэрт байсан. Эхнэр 500.000 төгрөгийг Өлгий суманд Ц.О-д аваачиж өгсөн. Түүний дараагаар 2019 оны 12 сарын 20-ны өдөр Ц.О-д эхнэр бид хоёр бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Эхнэр бид хоёр түүний гэрт аваачиж өгсөн. Ц.О-ийн гэр нь Өлгий сумын 13 дугаарт багт байрлах шинэ захын хажууд байсан. Ц.О-д өгөх 500.000 төгрөгийг би өөрийн хүү Р-аас авсан. Ц.О- хэлэхдээ та сүүлийн 500.000 төгрөгийг надад өгчих юм бол таны хөгжлийн бэрхшээлтэй байдлыг харгалзан үзэж үлдсэн 1.250.000 төгрөгийг төлүүлэхгүй. Дээрээс тийм шийдвэр гарч байгаа гэж хэлсэн. Дээрээс Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан иргэдийн зээлийг нь төлүүлэхгүй байх шийдвэр гарч байгаа. Таны хөгжлийн бэрхшээлтэй талаарх тодорхойлолт, үерт автагдсан талаарх тодорхойлолтоо авч ирж өгөөрэй гэсэн тул бид холбогдох материалыг нь Ц.О-д хүлээлгэж өгсөн. ... би Ц.О-ээс мөнгөө бүрэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-40, 42 дугаар хуудас/,

- Гэрч Е.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “манай нөхөр Х.С- бид хоёр 2013 онд Өлгий сумаас оёдлын цехээ хөгжүүлэх зорилгоор 2.000.000 төгрөгийн зээл авсан. Манай гэр 2018 онд үерт автагдаад бүх бичиг баримт маань усанд урссан. Түүн дотор зээлийн гэрээ маань байсан. 2016 он билүү 2017 онд 3 сарын турш 83.000 төгрөгийг төрийн банканд хийсэн. Түүнээс хойш мөнгө хийхгүй байж байгаад Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ц.О- нь биднийг зээлээ хийхгүй байна гээд шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гарсан тул 2018 он 12 сард 500.000 төгрөгийг Ц.О-д өгсөн. Уг 500.000 төгрөгийг 2019 оны 01 сард өгсөн ч байж магадгүй. Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би Ц.О-ээс Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансыг нь өгөөрэй гэхэд шүүхээс шийдвэр гарсан хүмүүсийн мөнгийг нь би нэгдсэн журмаар хийнэ. Та надад Өлгий суманд авч ирж өгөөрэй гэсэн. Тэр үед би Ц.О-д 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Түүний дараагаар 2019 оны 12 сарын 20-ны өдөр буюу баасан гаригт Ц.О-д 500.000 төгрөг бэлнээр өгсөн би түүний гэрт нь аваачиж өгсөн. Ц.О-ийн гэр нь Өлгий сумын 13 дугаар багт байрлах шинэ захын хажууд байсан. Ц.О-д өгсөн 500.000 төгрөгийг би өөрийн хүү Р-аас авсан. Ц.О- хэлэхдээ та сүүлийн 500.000 төгрөгийг надад өгчих юм бол танай нөхрийн хөгжлийн бэрхшээлтэй байдлыг харгалзан үзэж үлдсэн 1250000 төгрөгийг төлүүлэхгүй дээрээс тийм шийдвэр гарч байгаа гэж хэлсэн. Дээрээс Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан иргэдийн зээлийг нь төлүүлэхгүй байх шийдвэр гарч байгаа. Серикийн хөгжлийн бэрхшээлтэй талаарх тодорхойлолт, үерт автагдсан талаарх тодорхойлолттой авч ирж өгөөрэй гэхээр нь би холбогдох материалыг Ц.О-д хүлээлгэж өгсөн. Мөн тэр үед Ц.О- бидэнд танай гэрт зарах эсгий гэр байна уу, надад эсгий гэр хэрэгтэй байна гэсэн. Ц.О- бидний эсгий гэрийг 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан ба гараар баримт үйлдэж өгсөн. Би та нарын эсгий гэрийн мөнгийг 2020 оны 02 сарын 01-ний өдрийн хүртэл төлж өгнө гэсэн. Уг эсгий гэрийн мөнгөнөөс 2020 оны 06 сард 800.000 төгрөгийг миний 5180275813 тоот данс руу дараагийн мөнгийг 2020 оны 09 сард 280.000 төгрөг, дараад нь 2020 оны 11 сарын 10-ны үеэр 300.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 420.000 төгрөг байгаа юм. Эсгий гэрээ бид нар Ц.О-д үнэ тохиролцож хэлэлцэж өөрсдөө зарсан. Энэ эсгий гэр нь сум хөгжүүлэх сангийн зээлтэй ямар ч холбоогүй юм. Ц.О-д бид нар 1.000.000 төгрөг өгсөн. Яагаад одоо хүртэл бидний мөнгийг хийгээгүй талаар бид нар мэдэхгүй байна. Ц.О- хэлэхдээ таны өгсөн 1.000.000 төгрөгийг би хийсэн байгаа. Одоо таны зээл дуусгавар болно гэж хэлсэн. Ц.О- бидний үлдсэн 1.150.000 төгрөгийг чөлөөлж өгнө гэж худлаа хэлж биднээс бичиг баримт авсан боловч одоо хүртэл чөлөөлөөгүй байгаа. Бид зээлээ бүрэн төлөгдсөн гэж бодоод явж байсан. Тэгтэл сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ж- гэх эмэгтэй манай нөхөр Серик бид хоёрыг дуудаад таны зээл төлөгдөөгүй байна зээлээ төлөөрэй гэсэн. Тэгэхэд нь бид нар Ц.О- рүү залгаад яагаад бидний өгсөн 1.000.000 төгрөгийг зээлэнд хийгээгүй юм бэ зээлнээс чөлөөлнө гэсэн яасан бэ гэхэд би мөнгийг чинь хийчихсэн байгаа. Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Бахытжан надтай таардаггүй болохоор миний мууг үзээд тамга дарж өгөхгүй байгаа гэж хэлсэн. Би Ц.О-д итгэсэн учраас мөнгө өгсөн талаараа ямар нэгэн баримт үйлдэж өгөөгүй. 2018 оны 12 сард Ц.О-д өгсөн 500.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж өгсөн. Уг мөнгө манай гэрт бэлэн байсан. Би Ц.О-д бэлнээр өгсөн. Серик тухайн үед аваарт орсон байсан ба манай хадмын талын хүмүүс эмчилгээнд нь зориулж туслалцаа үзүүлсэн байсан. Уг мөнгөөс нь би Ц.О-д 500.000 төгрөг өгсөн. Эхний 500.000 төгрөгийг би Өлгий суманд Ц.О-д аваачиж өгөхдөө ганцаараа очиж өгсөн. Тэр үед Ц.О-ийн хажууд хүн байсан эсэхийг би санахгүй байна. Дараагийн 500.000 төгрөгийг Ц.О-ийн гэрт аваачиж өгөхдөө би нөхөртэйгөө цуг очсон юм. Ц.О-д мөнгө өгч байхад түүний гэрт хүүхдүүд нь байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

- Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “Би Серик ахыг таН-. Зүс таньдаг хүмүүс байгаа юм. Би 2019 оны 12 сарын 20-ны өдөр гэрт нь очиж би зээлийн мөнгө хийгээрэй гэж хэлээд бэлэн 500.000 төгрөг авч сум хөгжүүлэх сангийн дансанд хийе гэж хэлээд авсан. Тэр үед шинэ жил болох гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор худал хэлээд авсан минь үнэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.6. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Н.С-ийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 08 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 08 сарын 20-ны өдөр 800.000 төгрөг залилан авч хохирогчид нийт 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “манай нөхөр Б- бид хоёр 2013 онд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэр явуулах зорилгоор жилийн 1 хувийн хүүтэй 5.000.000 төгрөг авсан. 2013 онд зээл авсан жилдээ буюу 2013 оны 04 сарын 29-ний өдөр зээлийн хүүд 250.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хийсэн юм. 2018 онд 1.000.000 төгрөгийг Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд хийсэн юм. 2017 оны 07 сарын 17-ний өдөр манай гэр үерт автаж гэр оронгүй үлдсэн. Тэгтэл 2019 оны эхээр тухайн сум хөгжүүлэх сангийн ажилтан Ц.О- нь үерт автсан айлуудын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг нь чөлөөлж өгөхөөр болж байгаа. Би Улаанбаатар хот руу явна. 2-3 айлыг сонгож байгаа. Тэр айлууд дотор танай гэр багтсан байгаа юм. Та нар надад одоо 800.000 төгрөг бэлнээр өгөөрэй, мөн дансанд 300.000 төгрөг хийгээрэй гэсэн тул Б- бид хоёр 2019 оны 08 сарын 16-ны өдөр Ц.О-д Өлгий сумын үүдэнд байхад нь 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 300.000 төгрөгийг түүний өгсөн 5197169410 дугаарын дансанд 2019 оны 08 сарын 16-ны өдөр шилжүүлсэн юм. ... Би Ц.О-д залилуулсан 1.100.000 төгрөгөө бүрэн авсан байгаа. Ц.О- миний мөнгийг өгч надаас уучлалт гуйсан байгаа, би ч уучилсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,

- Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 онд сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ц.О- надад танай гэр үерт автагдсан байгаа тул дээрээс орон гэргүй болж гэр нь үерт автсан 2-3 айлыг сонгож авч, сум хөгжүүлэх сангаас авсан зээлээс нь чөлөөлнө гэж шийдвэр ирсэн. Тэр сонгож байгаа 2-3 айлд танай гэр байна гэж хэлээд надаас 800.000 төгрөг бэлнээр, 300.000 төгрөг данс өгөөд тэр данс руу нь шилжүүлсэн юм. 300.000 төгрөгийг шилжүүлэхдээ би зээл төлөв гэж бичиж хийсэн. Уг данс нь хэний данс болох талаар би мэдээгүй. 300.000 төгрөг дансанд орсон талаар Ц.О- надад хэлсэн. Тэрнээс хойш эхнэр бид хоёр сум хөгжүүлэх сангаас авсан зээлнээс чөлөөлөгдсөн гэж бодоод явж байтал Ц.О- миний ажиллуулдаг дэлгүүр дээр ирээд би ажлаасаа гарч байгаа та зээлийн үлдэгдэл болох 3.200.000 төгрөгийг сар бүр хийгээрэй гэж хэлэхэд нь би чи зээл тэглэсэн, чөлөөлсөн гэж хэлсэн яасан бэ гэж хэлсэн. Ц.О- тэгэхэд чөлөөлөгдөхгүй юм байна гэж хэлээд дэлгүүрээс гараад явсан ба би гайхаад хоцорсон. Сарын өмнө Ж- гэх сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн эмэгтэй над руу залгаад танд 4.300.000 төгрөгийн зээл байна. Та зээлээ төлөөрэй гэхэд нь би Ц.О-д би 1.100.000 төгрөг өгсөн. Тэр үеэр Ц.О- намайг зээлнээс нь чөлөөлж өгнө гэж мөнгө авсан гэхэд Ж- би тэр талаар мэдэхгүй, танд зээл байна, зээлээ төлөөрэй гэсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

- М.Б-ын ХААН банкны 5180577007 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/,

- Д.Н-гийн ХААН банкны 5197169410 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

- Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Сайрагүл эгчийг бас таН-. Би Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүн байсан. Тэр үед би Сайрангүл эгчээс зээлийн мөнгөө хийхгүй юм уу гэж асуухад хийнэ гэсэн. Тэгээд би 2019 оны 08 сарын 16-ны өдөр эхлээд данс руугаа 300.000 төгрөгийг хийлгээд бэлнээр 800.000 төгрөгийг авч хийх гэсэн боловч мөн адил ойр зуурын хэрэглээнд хэрэглээд дууссан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.7. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч С.А-ийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2020 оны 05, 06 дугаар сарын үед зээлийн үлдэгдэл төлбөрт зарж барагдуулна гэж түүний Өлгий сумын 10 дугаар багт байрладаг 1000 мкв газрыг зарж, хохирогчид 1.395.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 3.000.000 төгрөгийн зээлээ төлөөд 1.605.000 төгрөг үлдсэн байсан. 2020 оны 05 сар билүү 06 дугаар сард Зайд сургуулийн замын эсрэг талд байсан 1000 м.кв газрыг Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ц.О- манай газрыг үзээд би авах хүнээ олсон байгаа. Таны өр барагдлаа гэж хэлээд уг газрыг нэг хүнд зарсан. Уг нотариатын гэрээг би Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ж-д өгсөн. Одоо би зээлээ бүрэн төлсөн байгаа. Ц.О- надад хэлэхдээ таны зээл дууслаа. Таны зээлийг чөлөөллөө, одоо танд ямар ч тооцоо байхгүй. Таны газрыг би энэ хүнд зарж байгаа гэж хэлсэн. Газрыг зарсан мөнгийг аваад би өөрөө сум хөгжүүлэх сангийн дансанд хийнэ. Энэ мөнгө танд ямар ч хамаагүй гэж хэлсэн. Би Ц.О-д залилуулсан 1.395.000 төгрөгөө барагдуулж авсан. Би авч Өлгий сумаас авсан зээлээ хийж барагдуулсан тул надад одоо гомдол санал байхгүй” мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-122, 124 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан байсан ба зээлээ төлөхгүй яваад байхаар нь би өөрөө залгаж үлдэгдэл 1.605.000 төгрөгийн үлдэгдэлтэй юм байна. Та зээлээ хийхгүй юм уу гэхэд надад нэг газар байгаа би түүнийгээ зараад хийнэ гэхээр нь би газрыг нь зарж өгөөд зээлийг нь хаахаар болсон юм. Тэгээд би тэр газрыг нэг хүнд зараад мөнгийг нь Сум хөгжүүлэх сангийн дансанд хийх гэж байгаад мөнгийг нь хэрэглээд хийж чадахгүй явсаар байгаад хүрсэн. Гэхдээ сүүлд мөнгийг нь өгч зээлийг нь хаасан байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.8. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Т.К-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 06 сарын 11-ний өдөр 800.000 төгрөг залилан авч хохирогч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ц.О- биднээс авсан 800.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй байсан. Манай эхнэр Күлизад мөнгийг чинь хийчихсэн гэж худлаа хэлсэн байсан,тиймээ авсан байгаа, би Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн дансанд мөнгөө аваад хийсэн байгаа, зээлийн хүүгийн мөнгө болох 54.000 төгрөгийг бас Ц.О- өгсөн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-114 дугаар хуудас/,

- Гэрч А.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “би 2019 оны 07 дугаар сард Ц.О-ээс надаас авсан 800.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд хийсэн эсэхийг асуухад би уг мөнгийг хийчихсэн гэж хэлсэн. Би тухайн үед Ц.О-д итгээд мөнгө хийчихсэн гэж бодоод явж байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 108-109 дүгээр хуудас/,

- Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн К-гаас 800.000 төгрөг бэлнээр авсан талаарх баримт /3 дугаар хавтасны 179 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тухайн үед мөн адил мөнгөний хэрэг гараад хоол унд авах гээд Көпжасар ахыг зээлээ төлөөрэй гэж 2019 оны 06 сарын 11-ний өдөр хэлээд 800.000 төгрөгийг авсан. Тэр мөнгийг эхнэр нь надад авч ирж өгсөн. Тэр мөнгийг нь би цалин буухаар нөхөөд хийнэ гэж бодоод ойр зуурын хэрэглээнд хэрэглээд дуусгасан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

1.9. Шүүгдэгч Ц.О-  нь 2011 онд Сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Р.М-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2018 оны 07 сард 290.000 төгрөг залилан авч хохирогч Р.М-ад 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2011 онд 2.000.000 төгрөгийн зээл авсан. Би уг зээлийг өөрийн хүү А овогтой Х-гийн нэр дээр нь авсан байсан. Би уг зээлийг төлж чадахгүй явж байгаад 2018 оноос эхлэн зээлээ төлж эхэлсэн. Би зээлээ төлсөн бүх баримтуудаа Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн ажилтан Ж-д өгсөн. Ж-д баримтууд байгаа. Уг мөнгөнүүдийг хийгээд 290.000 төгрөг үлдсэн байсан ба үлдэгдэл мөнгө болох 290.000 төгрөгийг Ц.О-д 2018 оны 07 дугаар сард гадаа явж байгаад өгсөн. Ц.О- өөрөө намайг дуудаад мөнгө асуухад би 290.000 төгрөгийг өгсөн. Би Ц.О-д мөнгийг бэлнээр өгсөн. Ц.О- би өөрөө хийчихнэ гэж хэлээд авсан. Би Ц.О-д мөнгийг өгч байхад Ц.О- хүүхэдтэйгээ цуг явж байсан ба би ганцаараа байсан. Ц.О- Өлгий суманд очоод мөнгө авсан нь үнэн гэсэн баримт өөрийн гараар бичиж өгсөн. Уг баримтыг нь би одоо алга болгочихсон байна. Би Ц.О-д итгээд уг мөнгийг дансанд хийчихсэн гэж бодоод явж байтал 2020 оны 10 дугаар сард та зээлийн үлдэгдэл мөнгөө төлөөрэй таны зээлийн үлдэгдэл 340.000 төгрөг байна гэж хэлсэн. Би Ц.О- рүү залгаад надаас авсан мөнгөө яагаад зээлэнд хийгээгүй талаар асуух гэсэн боловч Ц.О- ажлаасаа гарчихсан, утасны дугаар нь байхгүй тул би түүнтэй ярьж чадаагүй. ... би Ц.О-ээс 290.000 төгрөгөө авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 45-46, 49 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би энэ хүний таньдаг юм. Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан ба үлдэгдэл 290.000 төгрөгийг өгөөгүй байсан. Тэгээд надад тухайн үед мөнгө хэрэгтэй болоод байсан болохоор Манат руу залгаж сум хөгжүүлэх санд төлөх ёстой мөнгө байгаа юм байна гэж асуухад тиймээ байгаа өгнө гэхээр нь би надад аваад ир би өөрөө хийчихнэ гэж хэлээд бэлнээр мөнгийг нь авсан юм. Тэгээд мөнгийг нь дараа сум хөгжүүлэх сангийн дансанд хийе гэж бодоод явж байгаад мартсан байсан байна. Би Х- гэх эгчийг таН-. Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүн байгаа юм. Би 2019 оны 03 дугаар сард мөнгөний хэрэг гараад 300.000 төгрөгийг өгөөч би сум хөгжүүлэх сангийн данс руу хийе гэж хэлээд авсан. Түүний дараа 2020 оны 01 дүгээр сард бас мөнгөний хэрэг гараад байхад Х- эгч рүү залгаад зээлийнхээ мөнгө хийгээч гэхэд надад 450.000 төгрөг авч ирж өгсөн. Тэр мөнгийг би тухайн үед хэрэглээд цалин буухаар хийе гэж бодож байгаад бас хийж чадаагүй юм. Нийт 750.000 төгрөг авсан. Тэр мөнгийг бас хувийн хоол ундаанд хэрэглэж дуусгасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

1.10. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч А.Р-ийг сум хөгжүүлэх сангийн данс нь хаагдсан тул би өөр нууц дансанд хийж байгаа гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2018 оны 11 сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 сарын сүүлээр 300.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөгийг нэг удаа, 400.000 төгрөг, дараа нь 2019 оны эхээр 300.000 төгрөг нийт 5 удаагийн үйлдлээр 1.800.000 төгрөг залилан авч хохирогчид 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч А.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 онд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан ба уг зээлээ төлж чадаагүй тул 2018 оны 08 дугаар сард намайг иргэний хэргийн шүүхэд зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ц.О- өгсөн. Шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн би зээлээ төлнө гэж шүүхэд хэлж 2018 оны 11 сарын 23-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас Ц.О-ийн 5180491391 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг Ц.О- миний картыг өөрөө авч нэг данс руу шилжүүлээд гарч ирсэн. Банкны цаасыг нь надад өгсөн. Ц.О- хэлэхдээ Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн данс нь хаагдчихсан тул би өөр нууц дансанд хийж байгаа гэж хэлсэн. Түүний дараагаар 2018 оны 12 дугаар сарын сүүлээр би сар өдрийг нь сайн санахгүй байна. Андуурч байж магадгүй. Ц.О- над руу залгаад аймгийн төв талбай дээр таараад би бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Надаас 300.000 төгрөг бэлнээр авсан талаараа баримт бичиж өгөөрэй гэхэд өгнө гэж хэлээд өгөлгүй удаж байна. Мөн дараа нь 300.000 төгрөгийг 1 удаа, 400.000 төгрөгийг 1 удаа миний картыг ашиглан өөрөө нэг данс руу шилжүүлсэн. Би он сар өдрийг нь санахгүй байна. Миний данснаас харвал гарах байх. Түүний дараагаар 2019 онь эхээр 300.000 төгрөгийг Ц.О- манай гэрт авч ирж өгөөрэй таксны чинь мөнгийг би өөрөө өгье гэхэд нь би Цамбагарав худалдааны төвөөс Ц.О-ийн гэр хүртэл таксидаж очсон. Ц.О-ийн гэр нь турк коллежийн цаана байдаг шинээр баригдсан худгийн хажууд байсан ба өөрөө гэрээсээ гаралгүй ээж өвчтэй байна, дүүгээ гаргачихлаа, дүүд өгчхөөрэй гэж хэлсэн. Ц.О- тэгэхэд таксны мөнгийг минь өгөөгүй бөгөөд миний зээл дууссан тул Ц.О-ээс очиж зээлийн барьцаанд байсан газрын гэрчилгээгээ авсан юм. Би тэр даруйд нь Ц.О-ээс мөнгө авсан талаараа баримт авах гэж явж байгаад гэрчилгээгээ авсан тул тэр чигээрээ мартсан байсан. 2020 оны 05 дугаар сард Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас дахиад 2.000.000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ц.О- өөрөө байсан. 2020 оны 11 сард Ж- гэх сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн залгаад таны 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан 1.800.000 төгрөг төлөгдөөгүй байна та зээлээ төлөөрөө гэхэд би Ц.О-д мөнгөө өгчихсөн гэхэд төлөгдөөгүй байна гэсэн. Би тэр даруйд нь Ц.О- рүү залгаад чи миний зээлийг яагаад төлөөгүй юм бэ гэхэд би чиний зээлийг өөрөө хувьдаа ашиглаад барьчихсан, би чамд төлж өгнө, шинээр ажилд орсон, цалингаа урьдчилж аваад төлж өгнө. Чи байж байгаараа он гаргаад өгнө гэж хэлсэн. Мөн би Ж-д өөрөө аргалаад хэлчихнэ гэж хэлсэн. Би цалингаа аваад өөрийнхөө данснаас аваад Ц.О-д өгч байсан юм. Би ганцаараа явж байгаад өгсөн. Түүнд мөнгө өгсөн талаараа ямар нэгэн хүнд хэлээгүй. Ц.О- надад хэлэхдээ Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансыг нь хаачихсан байгаа дээрээс хаачихсан тул мөнгө хийж болохгүй. Би өөр дансанд хийж байгаа гэж хэлэхээр нь би түүнийг Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан тул итгэсэн. ...Би Ц.О-д залилуулсан 1.800.000 төгрөгөө бүрэн барагдуулж авсан. Надаас уучлалт гуйж миний мөнгийг өгсөн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 50-55 дугаар хуудас/,

- Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

- ХААН банкны мөнгөн шилжүүлэг гэх баримт /3 дугаар хавтаст хэргийн 232 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн 5180491391 ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

- Хохирогч А.Р-гийн 5180743475 дугаарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуудас /2 дугаар хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Ризагүлийг 10 жилд хамт сурч байсан учраас сайн тандаг юм. Нийт 1.800.000 төгрөг авсан. Би тухайн үед мөнгийг нэг доор бэлнээр 1.800.000 бэлнээр аваагүй. Хэд хэд хувааж авсаар байгаад 1.800.000 төгрөг болсон байсан. Би мөнгийг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

1.11. Шүүгдэгч Ц.О- нь 2014 онд Сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Б.Ж-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 10 сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг залилан авч хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний бие Ц.О-д 1.000.000 төгрөгийг түүний гэрт нь аваачиж өгсөн.Тухайн үед Ц.О- надад мөнгөө төлөөрэй, манай гэрт авч ирж өгөөрэй би өөрөө сум хөгжүүлэх сангийн дансанд хийчихнэ гэж хэлсэн. Тухайн үед Ц.О- надаас 1.000.000 төгрөг авсан талаараа баримт бичиж өгсөн. Би тэр үед Ц.О-ийг мөнгийг хийчихсэн байх гэж бодоод явж байтал 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн мэргэжилтнээр ажиллаж байгаа Ж- гэх эмэгтэйгээс очиж надад үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаар асуухад таны 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 1.000.000 төгрөг чинь Сум хөгжүүлэх сангийн дансанд ороогүй байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл уг мөнгө зээлнээс хасагдаагүй байсан. Би Ц.О-ээс мөнгөө бүрэн авсан байгаа. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 116-117, 119 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн хохирогч Б.Ж-аас 1.000.000 авсан талаар баримт /3 дугаар хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “таН- бид бас л найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан байсан. Тэгээд зээлээ төлөхгүй байхаар нь шүүхэд өгсөн. Тэгээд хувааж төлөхөөр болсон байсан ба би зээлийг чинь хааж өгнө гэж хэлэхэд надад 1.000.000 төгрөг авч ирж өгсөн. Тэр мөнгийг нь хийж чадахгүй байсаар байгаад өдий хүрсэн. Тухайн үед би тэр мөнгийг яаралтай зүйлд зарцуулсан байсан. Цалин мөнгөтэй болохоороо хийе гэж бодсон боловч чадаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.12. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч У.Ж-, Х.О- нарыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар Х.О-аас 2019 оны 02 сарын 14-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 02 сарын 24-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 02 сарын 13-ны өдөр 1.650.000 төгрөг, 2018 оны 04 сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, хохирогч У.Ж-ээс 2018 оны 12 сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 сарын 04-ны өдөр 380.000 төгрөг, 2019 оны 04 сард хохирогч Х.О-ы хохирогч У.Ж-ийн зээлийг төлүүлэхээр бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг 8 удаагийн үйлдлээр залилан авч хохирогч нарт 7.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 02 сарын 14-ны өдөр би Сум хөгжүүлэх сан дахь дансанд 200.000 төгрөг хийсэн. Уг мөнгийг хийсний дараа Ц.О- над руу залгаад та зээлээ хийх гэж байна уу. Надад зээл төлөх мөнгө хэрэгтэй байна. Та наад мөнгөө над руу хийчих гэж нэг данс өгөхөөр нь би уг данс руу 300.000 төгрөг хийсэн. Надад зээлж авсан 300.000 төгрөгийг Ц.О- өөрийнхөө цалинг буухаар таны нэрийг өмнөөс сум хөгжүүлэх сангийн дансанд хийнэ гэж хэлсэн. Утга дээр нь Н-гаас зээл төлөв гэж бичээрэй гэсэн.Түүний дараагаар 2019 оны 02 сарын 24-ний өдөр Б.Н-гийн дансанд 500.000 төгрөг, 2019 оны 02 сарын 13-ны өдөр мөн адил Б.Н-гийн дансанд 1.650.000 төгрөг, 2019 оны 01 сарын 24-ны өдөр Ц.О-ийн надад өгсөн данс руу 150.000 төгрөг хийсэн. Би зээлээ эргэн төлөхөөр Ц.О- рүү залгаад Сум хөгжүүлэх сангийн дансыг надад өгөөрэй гэхэд би тань руу явуулсан данс руу мөнгө хийчихээрээ би тэр мөнгийг өөрөө Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд хийчихнэ гэж хэлсэн. Ц.О- надад тэгж хэлсэн тул би түүнд итгээд мөнгийг нь түүний өгсөн дансанд хийчихсэн юм. Ц.О- над руу залгаад зээлээ төлөх ёстой байна. Хувиар нь болсон байна гэхээр нь би Ц.О-ийн надад өгсөн данс руу нь хэлсэн мөнгөн дүнгийг нь хийчихдэг байсан. ... Миний мөнгийг өгч Ц.О- надаас уучлалт гуйсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 63-64, 78 дугаар хуудас/,

- Д.Н-гийн 5197169410 дугаарын ХААН банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/,

- ХААН банкны мөнгөн шилжүүлэг гэх 2 хуудас баримт /3 дугаар хавтаст хэргийн 189-189 дүгээр хуудас/,

- Хохирогч У.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “миний нөхөр Б болон миний ах Х.О- нар хамтран Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 8.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлнээс 5.000.000 төгрөгийг манай нөхөр бид хоёр авсан ба 3.000.000 төгрөгийг манай ах Х.О- аваад өөрийн бэр Н-д өгсөн. Нөхөр бид хоёр сум хөгжүүлэх сангийн зээлэндээ би 2018 оны 10 сарын 04-ний өдөр Сум хөгжүүлэх сангийн дансанд 800.000 төгрөг бэлнээр хийсэн. ... Миний мөнгийг өгч Ц.О- надаас уучлалт гуйсан тул надад санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй байна.” мэдүүлэг /1 дүгээр хавтасны 72-73, 76-77 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Х.О- ахыг би таН-. Би тэр хүнээс нийт 2.800.000 төгрөгийг увуулж цувуулаад авсан юм. Би тэр мөнгийг сум хөгжүүлэх сангийн дансанд тухайн үед хийнэ гэж бодож байсан боловч хийж чадаагүй. Би Х.О- ахад мөнгийг өгсөн байгаа.

...Би Х.О-ы дүү гэдгээр нь мэднэ. Тухайн үед мөнгө хэрэгтэй болоход би Х.О- ах руу залгаж Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөөрэй гэхэд Ж-ийн зээлийн мөнгө гээд 2018 оны 11 сарын 27-ны өдөр 380.000 төгрөг хийсэн. Түүний дараагаар би өөрийн 5180491391 дугаартай данс руу 500.000 төгрөг хийлгэсэн. Тэгээд бас 10 дугаар сарын 12-ны өдөр бас 1.000.000 төгрөг хийлгэсэн. Хамгийн сүүлд Х.О- ахаас гэж 2.500.000 төгрөг орж ирсэн. Би тэр зээлийн мөнгийг тухайн үед авчхаад бас Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд хийж чадаагүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.13. Шүүгдэгч Ц.О- нь 2014 онд Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч А.Д-ийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2020 оны 09 дүгээр сард 500.000 төгрөг залилан авч хохирогч А.Д-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь.

- Хохирогч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “500.000 мянган төгрөгийг би Ц.О-д 2020 оны намар бэлнээр өгсөн. Ц.О- тухайн үед надаас 500.000 төгрөг авсан талаараа баримт үйлдэж өгсөн бөгөөд би тэр бичгийг алга хийсэн. Би Ц.О-тэй утсаар ярихад та мөнгөө бэлнээр надад авч ирээд өгчих гэж хэлэхээр нь би 500.000 төгрөгийг бэлнээр Өлгий сумын албан өрөөнд нь өгсөн. Ц.О- тухайн үед мөнгийг би дансанд хийчихнэ гэж хэлсэн. Би уг мөнгийг Ц.О- хийчихсэн байгаа байх гэж бодоод явж байтал Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ж- дуудаж уулзаад та зээлийн үлдэгдлээ төлөөрэй гэхэд нь Ц.О- мөнгө хийгээгүй болохыг мэдсэн. ... би Ц.О-д өгсөн 500.000 төгрөгөө бүрэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / дүгээр хавтасны-154-156 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “Би Х.Д- эгчийг эртнээс таньдаг хүн байгаа юм. Мэнд устай эгч дүүс шиг хүн байсан. 2020 оны намар би Х.Д- эгчээс Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийнхээ мөнгийг хийгээрэй гэхэд за гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэлнээр аваад ирээрэй гэж авхуулаад би өөрөө дансанд хийе гэж хэлээд авсан юм. Тэгээд тэр мөнгийг хэрэглээд дуусгаад хийж чадаагүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

1.14. Шүүгдэгч Ц.О- нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Ш.Х-г хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2020 онд 3.000.000 төгрөгийг залилан авч хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь.

- Хохирогч Ш.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “2019 он билүү 2020 онд Ц.О- намайг зээлийн мөнгөө төлөөрэй гэж Өлгий суманд дуудсан. Дуудахаар нь би явж очсон бөгөөд сум хөгжүүлэх сангаас авсан 4.000.000 төгрөгийг төлөөрэй гэхэд нь би өөрийн хүүхдүүд болох Р-аас 2.000.000 төгрөг, Х-ээс 1.000.000 төгрөгийг аваад Ц.О-д өгсөн. ... Би Ц.О-д залилуулсан мөнгөө бүрэн барагдуулж аваагүй байгаа. 2019 оны хавар над руу Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ц.О- зээлээ төлөөрэй гээд байхаар нь би хүүхдүүдээсээ мөнгө авч байгаад бэлэн 3.000.000 сая төгрөг аваад Ц.О- рүү залгаж данс асуухад тухайн үед ХААН банкны урд надтай таараад надад мөнгөө өгчих би хийгээд газрын гэрчилгээг чөлөөлж өгнө гэхээр нь би итгээд бэлэн 3.000.000 төгрөгөө өгөөд явуулсан. 2019 оны 09 сарын 19-ний өдөр баримт гэх албан бичиг өгч таны газрын гэрчилгээг чөлөөлсөн байгаа таны мөнгийг зээлийн дансанд хийсэн гэж хэлээд уг бичгийг өгсөн юм. Гэтэл 2020 онд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Ж- гэх эмэгтэй зээлээ төлөөрэй гээд байхаар нь би төлсөн байгаа гэдгээ хэлсэн. Би Ц.О-д өгсөн мөнгөө авмаар байна” мэдүүлэг /1 дүгээр хавтасны 142, 144 дүгээр хуудас/,

- Гэрч Ө.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

- Гэрч Ө.Р-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас/,

- Төрийн сангийн 2013 оны бүртгэлийн дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Х- эгчийг танина. Бид хувийн харьцаа сайтай хүмүүс байгаа юм. Мөн адил Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан байсан. Надад мөнгөний хэрэг гарч байсан учраас нийт 3.000.000 төгрөг авсан байсан. Түүнийгээ би бас л хувийн зүйлд хэрэглээд Өлгий сумын Сум хөгжүүлэх дансанд хийж чадаагүй юм. Би хохирлыг нь барагдуулж өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэргээр,

 

1.15. Шүүгдэгч Ц.О- нь 2015 онд Сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээл авсан хохирогч Т.С-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2019 оны 09 сарын 25-ны өдөр 500.000 төгрөг залилан авч хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь.

- Хохирогч Т.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “би Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийг 2015 онд авсан юм. Би оёдлын цех ажиллуулах зорилгоор уг зээлийг авсан. Би 2019 онд 400.000 төгрөгийг Өлгий сумын сум хөгжүүлэх дансанд хийсэн. 2019 оны эхээр Ц.О- намайг зээлээ төлөхгүй байна гэх үндэслэлээр аймгийн шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан тул эвлэрүүлэн зуучлагч А- намайг дуудаж хэзээ хүртэл зээлээ төлөх талаар асуухад би мөнгөө төлнө гээд тохиролцоод эвлэрүүлэн зуучлалаар орсон. Түүний дараагаар дахин 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг хийхээр очоод Ц.О-ээс данс асуухад энэ бол миний өөрийн минь хийж байгаа ажил, бүх ажлыг би хариуцна. Та надад мөнгөө бэлнээр өгчих гэхээр нь би Ц.О-д 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ... би Ц.О-д залилуулсан 500.000 төгрөгөө бүрэн барагдуулж авсан. Миний мөнгийг өгч Ц.О- надаас уучлалт гуйсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 130-133 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр таарч та Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөхгүй юм уу гэхэд төлнө гэж хэлээд надад бэлэн 500.000 төгрөгийг өгсөн. Тэгээд би С- эгчид би мөнгийг чинь Сум хөгжүүлэх сангийн дансанд хийчихнэ гэж хэлж аваад ойр зуурын зүйлд зарцуулаад хийж чадахгүй өдийг хүрсэн. Би эдгээр хүмүүсээс мөнгө худал хэгж авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр хүмүүсийн мөнгийг бүрэн барагдуулж өгсөн байгаа. Би энэ хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү. Гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 220-222 дугаар/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба гэмт хэрэг үйлдэх арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, төөрөгдүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Мөн бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О- нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг худал үгээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдаас мөнгө авдаг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч, хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.О- нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогчдыг залилсан үйл баримт гэрч, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.О- нь нэр бүхий хохирогч нараас албан тушаалын байдлаа ашиглаж, эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөртөө шилжүүлэн авснаар уг гэмт хэрэг төгссөн байна. 

Шүүгдэгч Ц.О- нь дээрх хохирогчдоос удаа дараагийн үйлдлээр залилан авсан нийт 25.815.000 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2-д заасан “үлэмж хэмжээний хохирол”-д хамаарч байна.

Тиймээс шүүгдэгч Ц.О-д Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.О-ийн гэм буруугийн шууд санаа, шунахай сэдэлт нөлөөлсөн байна.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Ц.О-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт 25.815.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2-д заасан үлэмж хэмжээний хохиролд хамаарна.

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаА- эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан буюу шүүгдэгч нь учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.З-д 2.500.000 төгрөгийн, хохирогч Е.Х-эд 750.000 төгрөгийн, хохирогч Т.А-т 1.000.000 төгрөгийн, хохирогч С.А-д 3.000.000 төгрөгийн, хохирогч Х.С-т 1.000.000 төгрөгийн, хохирогч Н.С-д 1.100.000 төгрөгийн, хохирогч С.А-ид 1.395.000 төгрөгийн, хохирогч Т.К-т 800.000 төгрөгийн, хохирогч Р.М-ад 290.000 төгрөгийн, хохирогч А.Р-д 1800.000 төгрөгийн, хохирогч Б.Ж-ад 1.000.000 төгрөгийн, хохирогч Х.О-д 2.800.000 төгрөгийн, хохирогч У.Ж-д 3.130.000 төгрөгийн, хохирогч А.Д-д 500.000 төгрөгийн, хохирогч Ш.Х-д 3000.000 төгрөгийн, хохирогч Т.С-д 500.000 төгрөгийн  хохирол учирсан байна.

Шүүгдэгч Ц.О- нь хохирогч Х.З-д 2.500.000 төгрөгийн, хохирогч Х.С-т 1.000.000 төгрөгийн, хохирогч Н.С-д 1.100.000 төгрөгийн, хохирогч С.А-ид 1.395.000 төгрөгийн, хохирогч Т.К-т 800.000 төгрөгийн, хохирогч Р.М-ад 290.000 төгрөгийн, хохирогч А.Р-д 1800.000 төгрөгийн, хохирогч Б.Ж-ад 1.000.000 төгрөгийн, хохирогч Т.С-д 500.000 төгрөгийн, хохирогч Х.А-д 1200.000 төгрөгийн, хохирогч Т.А-т 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  шүүгдэгч Ц.О-ээс хохирогч Е.Х-эд төлөгдөх ёстой 750.000 төгрөг, хохирогч Х.А-д төлөгдөх ёстой 1800000 төгрөг, хохирогч Ш.Х-д төлөгдөх ёстой 3.000.000 төгрөг, хохирогч У.Ж-д төлөгдөх ёстой 3130000 төгрөг, хохирогч Х.О-д төлөгдөх ёстой 2800000 төгрөг, хохирогч А.Д-д төлөгдөх ёстой 500000 төгрөгийг тус тус гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Учир нь, дээрх хохирогч нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлсөн байх ба шүүгдэгч Ц.О-ийн гэмт үйлдлийн улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сан хохирсон гэж үзлээ. 

Хэдийгээр шүүгдэгч Ц.О- нь хохирогч Х.А-, Ш.Х- нараас мөнгө аваагүй гэх боловч үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ц.О-ээс гаргуулж шийдвэрлэв.

6.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “..шүүгдэгч Ц.О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс: “Шүүгдэгч Ц.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг заримыг нь төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” хэмээн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.О- нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг удирдлага болгов.

Шүүгдэгч Ц.О- нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд нь ял шийтгүүлж байгаагүй байна.               

Шүүхээс шүүгдэгч Ц.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Хохирол хор уршгийн зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлж өгөхөөр илэрхийлсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

7. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ц.О-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.О-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Толбо нуур-15 гудамж, 1510 тоотод байрлах 110.25 м2 бүхий 29.997.945 төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууц, Өлгий сумын 13 дугаар баг, Толбо нуур-15 гудамж, 1510 тоотод байрлах 519 м2 бүхий 778.500 төгрөгийн үнэ бүхий газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Ц.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ц-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.О-ийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ц.О-ээс хохирогч Е.Х-эд төлөгдөх ёстой 750.000 төгрөг, хохирогч Х.А-д төлөгдөх ёстой 1800000 төгрөг, хохирогч Ш.Х-д төлөгдөх ёстой 3.000.000 төгрөг, хохирогч У.Ж-д төлөгдөх ёстой 3130000 төгрөг, хохирогч Х.О-д төлөгдөх ёстой 2800000 төгрөг, хохирогч А.Д-д төлөгдөх ёстой 500000 төгрөгийг тус тус гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Х.З-д 2.500.000 төгрөгийн, хохирогч Х.С-т 1.000.000 төгрөгийн, хохирогч Н.С-д 1.100.000 төгрөгийн, хохирогч С.А-ид 1.395.000 төгрөгийн, хохирогч Т.К-т 800.000 төгрөгийн, хохирогч Р.М-ад 290.000 төгрөгийн, хохирогч А.Р-д 1800.000 төгрөгийн, хохирогч Б.Ж-ад 1.000.000 төгрөгийн, хохирогч Т.А-т 1000.000 төгрөгийн, хохирогч Т.С-д 500.000 төгрөгийн, хохирогч Х.А-д 1200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.О-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.О-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Толбо нуур-15 гудамж, 1510 тоотод байрлах 110.25 м2 бүхий 29.997.945 төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууц, Өлгий сумын 13 дугаар баг, Толбо нуур-15 гудамж, 1510 тоотод байрлах 519 м2 бүхий 778.500 төгрөгийн үнэ бүхий газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ц.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК