Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 00686

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 10б-03 тоотод оршин суух, Боржигон овогт Ганхуягийн Заяагийн /Регистрийн дугаар: ФВ91070304/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 10б-03 тоотод оршин суух, Харчин овогт Даш-Эрдэнийн Эрдэнэбатад /Регистрийн дугаар: МВ90091116/ холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Д.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Заяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь Д.Эрдэнэбаттай 2010 онд танилцаж гэр бүл болж, 2014 оны 06 дугаар сарын 18-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2015 оны 04 дүгээр сарын 01-нд 1 охин төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болсон. Мөн Д.Эрдэнэбат нь өөр хүнтэй давхар хамтын амьдрал зохиож дундаас нь ой 3 сартай хүүтэй болохыг нь сүүлд мэдсэн. Одоо Д.Эрдэнэбат нь хүү, түүний ээжтэй хамт бидний амьдарч байсан гэрт амьдарч байгаа. Орхон аймаг дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орж гэрлэлт цуцлуулах асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, өөрийн охин Э.Анунгоог өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Д.Эрдэнэбат нь 2010 онд Г.Заяатай танилцаж оюутны байр хөлсөлж хамт амьдарч байсан. Зарим тохиолдолд архи дарс ууж ирж түүнээс болж муудалцдаг. Энэ нь даамжирсаар хөндийрөх шалтгаан болсон. Салахаар шийдэж хэд хэдэн удаа хэлж байсан. Миний бие өөр хүнд сэтгэлтэй болсон байсан ба Заяа нь 2014 оны 07 дугаар сард жирэмсэн гэдгээ надад хэлсэн. Хүүхэдтэй болоод эвтэй амьдрах байх гэж боддог байсан ч хэрэлдэж муудалцсан хэвээр, хамт амьдрах аргагүй болсон. Миний бие одоогоор өөр хүнтэй амьдарч байгаа нь үнэн. Бид одоо нэг хүүтэй. Г.Заяатай эргэж нийлэх боломжгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Заяа нь хариуцагч Д.Эрдэнэбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2010 онд танилцаж, гэр бүл болон 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 6101000098 дугаартай гэрлэлтийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар батлагдаж банйа.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШЗ2017/01777 дугаартай шүүгчийн захирамжаар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4284 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Д.Эрдэнэбат нь Э.Анунгоогийн биологийн эцэг байх боломжгүй” гэсэн байх тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухахй нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, Э.Анунгоог эх ирүүлсэн, талууд дахин шижнээч ирүүлсэн Хүү Г.Гүрбазар нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон эд хөрөнгийн талаар зохигчид маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гүрбадамаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхтуяад олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Мэхээрч овогт Дашдоржийн Мөнхтуяа, Хонин онход овогт Баянмөнхийн Гүрбадам нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хүү Г.Гүрбазарыг эх Д.Мөнхтуяагийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Б.Гүрбадамаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гүрбадамаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхтуяад олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БЯМБАСҮРЭН