Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/517

 

 

 

 

  2021       07         30                                       2021/ШЦТ/517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                   

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  ... овогт Б.Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... овогт Л.М- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902006990016 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Улсын дээд шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Б.Т-,

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой бага ангийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... сургуульд бага ангийн багш ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Л.М- нар нь:

 

- Б.Т- нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2-д заасан “Авлига авах, хувийн эрх ашгаар ямар нэгэн зүйл шаардах” зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан Л.М-ийн төрсөн дүү Л.Тэнгисийг сургуулийнхаа 4 дүгээр ангид элсүүлэн суралцуулахын тулд шууд 300.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан,

- Л.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 4 дүгээр ангид шилжин суралцуулахын тулд тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Б.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Л.М-ээс Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан гэмт
хэргийн талаарх гомдол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан
тэмдэглэл / 1хх
5, 102 /

 

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1551 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Л.Тэнгисийн шилжилт хөдөлгөөний талаарх лавлагаа / 1хх 29-30 /

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн дотоод журам
/ 1хх 37-57 /

 

Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн
захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай “ Б.Т-г
ажилд томилох тушаал “, сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт,
хөдөлмөрийн гэрээ, ... дугаар сургуулийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн
хурлын тэмдэглэл / 1хх  52-54, 61-62 /

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай албан бичиг, Б.Т-гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг / 1хх 151-177 /

Гэрч Ц.Ганчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  "...Намайг 2017 оны хаварУлаанбаатар хотод очиход миний охин Л.М- Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуульд багшаар ажилд орсон юм... Миний төрсөн хүү Л.Тэнгис нь 2017оны хичээлийн шинэ жилээс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх  Нийслэлийн ерөнхий боловсролын .. дугаар сургуульд 2 жил 4-өөс 5-р ангид суралцсан. Лхамхүү багштай 5е бүлэгт суралцаж байгаад 2019 оны 06 дугаар сард Увс аймаг руу шилжүүлэг хийлгэсэн. Миний хүү Л.Тэнгис нь Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн хамран сурах тойрогт хамаарахгүй. Хүү
Л.Тэнгис маань Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуульд суралцах
үедээ Увс аймгийн Улаангом сумын 7-р багт оршин суух хаягтай байсан боловч
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд амьдарч байсан.
...Миний охин Л.М- нь ... дугаар сургуульд ажилд орсон учраас өөрийн дүү
Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуульд оруулах гэсэн
боловч ердийн журмаар орох боломжгүй болсон. Тэгээд Л.М- надад
"Л.Тэнгисийн харьяалал өөр газарт байгаа учраас 500.000 төгрөг хахууль өгөхийг
манай сургалтын менежер шаардаж байна" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “ 500.000
төгрөг арай их байна. Яаж 500.000 төгрөг өгдөг юм бэ ”гэхэд миний охин
Л.М- уг сургалтын менежертэй дахин уулзаад 300.000 төгрөгийн хахууль
өгөхөөр тохиролцож, дүү Л.Тэнгисийг сургуульд оруулахаар болсон гэж надад
хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн охин Л.М-т 300.000 төгрөг өгсөн. Тэгээд
2017 оны 08 дугаар сарын сүүлчээр хичээлийн бүртгэл болж байхад миний охин
Л.М- нь Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн сургалтын
менежерт 300.000 төгрөгийн хахууль өгч, өөрийн дүү Л.Тэнгисийг тус сургуулийн 4 дүгээр ангид оруулсан юм. Би тухайн үед Солонгос руу гарч ажил хийчихээд ирсэн болохоор миний дансанд мөнгө байсан санагдаж байна. Түүнээс би бусдад хахууль өгөхийг санаачилсан болон санаатай дэмжлэг үзүүлсэн зүйл огт байхгүй. Би өөрийн охин Л.М-т картнаасаа 300.000 төгрөг өгсөн асуудал байхгүй. Өөрт бэлэн байсан мөнгөнөөс 300.000 төгрөгийг охин Л.М-т өгсөн гэжээ.  / 1хх 108-109, 189 /

 

Гэрч Л.Цэнгэлмаагийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хамран сургах тойргийн хувьд Сүхбаатар дүүргийн 6, 7, 8 дугаар хорооны хүүхдүүд Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуульд суралцдаг. Мөн тухайн жилд сургуулийн дотоод журамд заасны дагуу багш ажилчдын хүүхдийг комиссын шийдвэрээр хүсэлтийг нь үндэслэн шийдвэрлэж, суралцуулдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй нэг ажил байгаа юмаа. ...Сургалтын менежер Бага ангийн сурагчдын стандартаар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сургалтын хөтөлбөр агуулгыг чанартай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, 1-5 дугаар ангийн сургалтын үйл ажиллагаа болон хичээлийн хуваарийг зохион байгуулж төлөвлөх, сурагчдын хөгжил, төлөвшилд хяналт шинжилгээ хийх чиг үүрэгтэй ажилладаг. ...Лхайжавын Тэнгис гэх уг хүүхэд Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулиас шилжин ирж, манай сургуулийн 4 дүгээр ангид 2017-2019 оны хичээлийн жилд буюу 2 жил суралцан, 2019 оны 8 сард Увс аймаг руу шилжсэн. Бага ангийн багш Л.М-ийн төрсөн дүү байгаа юмаа. Уг хүүхдийг бага ангийн багш Л.М-ийн хүсэлт, дотоод журмыг үндэслэн 2 дугаар сургуульд элсэн суралцуулсан". ...Сургалтын менежер Б.Т- нь Л.М-ийн дүү Л.Тэнгисийг элсүүлэн суралцуулах гэж байгаа талаар ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан. "...Бага ангийн сурагчдын суралцах, элсэн орох, сурагчдыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, сургалтын чанарын асуудлыг бага ангийн сургалтын менежер хариуцдаг. Бага ангийн сургалтын менежерийн хувьд бага ангид элсэн орж байгаа сурагчдыг судлах, харьяаллын хүүхдүүдийн элсэлт, шилжилт хөдөлгөөн, мөн багш ажилчдын хүүхдүүдийг элсэн суралцуулах ажлыг байгууллагын дүрэм журам, холбогдох эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлж, сургуулийн захиргаанд тайлагнадаг. Боловсролын системийн нэгдсэн бүртгэл нь байнга нээлттэй байдаггүй. Тодорхой хугацаагаар нээгддэг. Сургалтын менежер товлосон хугацаанд сургуультай холбоотой бүхий л асуудлыг маягтын дагуу нэгдсэн бүртгэлд оруулдаг гэжээ. / 1хх 111-114, 191 /

 

Гэрч Б.Лхаахүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Л.Тэнгис нь манай ... дугаар сургуульд 4 дүгээр ангидаа шилжин ирж суралцсан. Л.Тэнгисийн хувийн хэрэгт мэдээлэл оруулах гэтэл засвартай байсан. Тэгээд сургалтын менежер Б.Т-гаас яагаад засвартай байгаа талаар асуухад өмнө нь анги дааж байсан багш Цолмонгэрэл сурагчдын хувийн хэрэгт мэдээлэл оруулахдаа алдаатай
оруулаад зассан юм байна лээ гэжээ.  / 1хх 193 /

 

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/543 дугаартай албан бичигт: ...Уг тогтоолын хавсралтад зааснаар Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын сургалтын менежер нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ТҮБД-4 зэрэглэлд хамаардаг болно гэжээ. / 2хх 146 /

 

Яллагдагч Л.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний хувьд сайн дураараа менежер Б.Т-д хахууль өгсөн асуудал байхгүй. Би өгөхөөс өөр аргагүй байдалд орсон учраас 300.000 төгрөгийн хахууль өгч өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 4 дүгээр
ангид оруулсан. Тухайн үед өөрийн төрсөн ээж болох Ц.Ганчимэгээс 300.000 төгрөг авч, сургалтын менежер Б.Т-д ажлын өрөөнд байхад нь оруулж өгсөн. Жич Б.Т- нь мөнгө өгвөл авна гэсэн гэжээ.  / 1хх 139, 196 /

 

Шүүдэгч Б.Т-г 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1хх 129-132  /

 

Шүүдэгч Л.М-ийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1хх 125-128  /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1хх 121, 122 / зэрэг болно.

 

Шүүгдэгч  Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь хэргээ хүлээхгүй байхад өмгөөлөгчийн зүгээс тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ хэрэг дээр тодорхой хугацаанд би цагдан хоригдсон. Энэ хугацаанд аав маань нас барсан. Иймд үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэв.

 

Шүүгдэгч Л.М-ийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв. 

 

Шүүгдэгч Б.Т- нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2-д заасан “Авлига авах, хувийн эрх ашгаар ямар нэгэн зүйл шаардах” зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан Л.М-ийн төрсөн дүү Л.Тэнгисийг сургуулийнхаа 4 дүгээр ангид элсүүлэн суралцуулахын тулд шууд 300.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан,

- Л.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 4 дүгээр ангид шилжин суралцуулахын тулд тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Б.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Иргэн Л.М-ээс Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /  хх  5, 102 /,  ... Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1551 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л.Тэнгисийн шилжилт хөдөлгөөний талаарх лавлагаа / хх 29-30 /,  ... Нийслэлийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн дотоод журам / хх 37-57 /,   ... Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай "Базарын Б.Т-г ажилд томилох тушаал", сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ... дугаар сургуулийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл / хх  52-54, 61-62 /,  ...Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай албан бичиг,Б.Т-гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг / хх 151-177  /,  ... Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай "Базарын Б.Т-г ажилд томилох тушаал", сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ... дугаар сургуулийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл / хх  52-54, 61-62 /,  ...Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай албан бичиг, Б.Т-гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг / хх 151-177  /,  ...Миний охин Л.М- нь ... дугаар сургуульд ажилд орсон учраас өөрийн дүү Л.Тэнгисийг ...-р сургуульд оруулах гэсэн боловч ердийн журмаар орох боломжгүй болсон. Тэгээд Л.М- надад "Л.Тэнгисийн харьяалал өөр газарт байгаа учраас 500.000 төгрөг хахууль өгөхийг манай сургалтын менежер шаардаж байна" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “ 500.000 төгрөг арай их байна. Яаж 500.000 төгрөг өгдөг юмбэ“ гэхэд миний охин Л.М- уг сургалтын менежертэй дахин уулзаад 300.000төгрөгийн хахууль өгч оруулахаар боллоо гэхээр нь би охин Л.М-т 300.000 төгрөг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Ганцэцэгийн мэдүүлэг   / хх 108-109, 189 /,   ...Сургалтын менежер Б.Т- нь Л.М-ийн дүү Л.Тэнгисийг элсүүлэн суралцуулах гэж байгаа талаар ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан. "...Бага ангийн сурагчдын суралцах, элсэн орох,сурагчдыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, сургалтын чанарын асуудлыг бага ангийн сургалтын менежер хариуцдаг. Бага ангийн сургалтын менежерийн хувьд бага ангид элсэн орж байгаа сурагчдыг судлах, харьяаллын хүүхдүүдийн элсэлт, шилжилт хөдөлгөөн, мөн багш ажилчдын хүүхдүүдийг элсэн суралцуулах ажлыг байгууллагын дүрэм журам, холбогдох эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлж, сургуулийн
захиргаанд тайлагнадаг. Боловсролын системийн нэгдсэн бүртгэл нь байнга
нээлттэй байдаггүй. Тодорхой хугацаагаар нээгддэг. Сургалтын менежер
товлосон хугацаанд сургуультай холбоотой бүхий л асуудлыг маягтын дагуу
нэгдсэн бүртгэлд оруулдаг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Цэнгэлмээгийн мэдүүлэг / хх 111-114, 191 /,  ... Л.Тэнгисийн хувийн хэрэгт мэдээлэл оруулах гэтэл засвартай байхаар нь сургалтын менежер Б.Т-гаас асуухад өмнө нь анги дааж байсан багш Цолмонгэрэл сурагчдын хувийн хэрэгт мэдээлэл оруулахдаа алдаатай оруулаад зассан юм байна лээ гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Лхаахүүгийн мэдүүлэг  / хх 193 /,    ...Менежер Б.Т-д хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орсон учраас 300.000 төгрөгийн хахууль өгч өөрийн төрсөн дүү Л.Тэнгисийг Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 4 дүгээр ангид оруулахаар өөрийн ээж Ц.Ганчимэгээс 300.000 төгрөг авч, ажлын өрөөнд байхад нь оруулж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.М-ийн мэдүүлэг / хх 139, 196 /,   ... Уг тогтоолын хавсралтад зааснаар Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын сургалтын менежер нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ТҮБД-4 зэрэглэлд хамаардаг болно гэх Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/543 дугаартай албан бичиг / 2хх 146 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б.Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан,

шүүгдэгч Л.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Л.М- нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд дөнгөж сургууль төгссөн, дадлага туршлагагүйгээсээ болоод өөрийн дүүг харъяалал харгалзахгүйгээр сургуульдаа оруулах боломжтойг мэдэхгүйгээс Б.Т-гийн шаардсан мөнгийг өгсөн. Өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлан, хэргээ сайн дураараа илчилсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан хуульд заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Б.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан атлаа дүгнэлт хийлгүйгээр бусдын туршлагагүй байдлыг далимдуулан шунахай зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, дээрх хэрэгтээ 234 хоног цагдан хоригдсон, түүний учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч Л.М- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.М-, Б.Т- нарын орлого олох боломжийг харгалзан торгох ял биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.М- нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, Б.Т- нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 234 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 3.510.000 төгрөгийг хасаж тооцов.

 

Шүүгдэгч Л.М-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын шүүгдэгчид оногдуулах ялаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилсан байна.

Гэтэл шүүгдэгч Л.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэм бурууд шүүхээс торгуулийн ял оногдуулсан тул ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан,

шүүгдэгч ... овогт Л.М-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Т-гийн цагдан хоригдсон 234 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 3.510.000 төгрөгийг хасаж, биечлэн эдлэх ялыг 3.490.000 төгрөгөөр тогтоож, Л.М- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Т-, Л.М- нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т-гаас 300.000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Л.М- нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т-, Л.М- нар нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т-, Л.М- нарт оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            9. Б.Т-, Л.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.Т-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ЦХШЗ/05-Х дугаартай захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай. 

           

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.М-, Б.Т-д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ