Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

.    

                                                       

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Д.Ренченхорол, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

иргэдийн төлөөлөгч Д.Батжанцан,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

хохирогч Б.Уртнасан,

хохирогч Шиан Дун Шиэн /XIANG DONG SHENG/, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

орчуулагч Д.Саранцэцэг,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөшөөт овогт Лхагвадэлгэрийн Ад холбогдох эрүүгийн 2005 02323 1216 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 23 дугаар гудамж, 189 тоотод оршин суух хаягтай,

урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих, мөн хуулийн 1231 .2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 cap 12 хоногийн хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 6 cap хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр нийт 2 жил 1 сарын хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, 

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Л.Аиунсэлэнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг, учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхаар хуульчилсан.

 Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторхи өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  

 

Шүүгдэгч Л.А нь Э.Даваахүүтэй бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хороо, АОС 71 дугээр байрны 4 давхрын орон сууцанд хохирогч Б.Пагмасүрэн, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONG SHENG/ нарт хүч хэрэглэн, заналхийлж, довтлон зэвсэг буюу заазуур, ганжин зэргийг хэрэглэн, хохирогч Б.Пагамсүрэнгийн эзэмшлийн Делл /Dell/ загварын зөөврийн компьютер, Нокиа, Хуавэй загварын гар утас, 80,000 төгрөгийг дээрэмдэн авч, түүнд 638,500 төгрөгийн, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONGSHENGZ-ийн хар өнгийн 2 ширхэг цүнх, Вио А/Ю/загварын гар утас, зөөврийн хар цэнэглэгч, харааны шил, гадаад паспорт, 2 ширхэг виза карт, Ай фоне 6 эс /I Phone 6 S/ загварын гap утас, бэлэн 30,000 төгрөг зэргийг дээрэмдэн авч түүнд 1,046,720 төгрөгийн буюу нийт 1,685,220 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой, нүүр тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед зүүн нүдний зовхи, хацар, баруун гарын сарвуу, баруун, зүүн гуя, бугалгад цус хуралт, хаван гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой тус газарт цохих, хөлөн тус газар өшиглөх зэргээр биед нь зулайн хуйхны шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сард Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэр Хилийн 1425-1426 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Бүгд Найрамдах Хятад ард Улсын Эрээн хот руу өөрийн гадаад паспортоор гарсан. Хятад Улсад байхад ковид вирусийн улмаас хөл хорионд орж Монгол Улсанд нэвтрэх боломжгүй болсон. Манай том хүүгийн бие муу байгаа талаар эхнэр хэлсэн тул Халх голын Ялалт багийн хавьд наймаа хийдэг Өвөр Монгол хүнээс хил нэвтрэх боломжтой талаар дуулдсан. Улмаар Өвөр Монгол жолоочийг хөлслөн машинаар явах замаа үзээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шөнийн 03 цагийн орчимд явган хил нэвтэрсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Яллах дүгнэлттэй танилцлаа. Яллах дүгнэлтийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна гэв...” /1-р хх-ийн 202-204х/,

НЭГ:  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, АОС 71-р байр нь ямар нэг буландаа тэмдэглэсэн зүйл байхгүй, улаан тоосгон 5 давхар байшин зүүн зүгт харсан байр байв. Уг байрны орцоор орж 5 давхарт гарахад хойд зүгт харсан цайвар ногоон өнгийн хаалга байв. Уг хаалганы цоож байрлах хэсэгт хаалга, хана завсар хөшилт үйлдсэн байж болох үл мөрийн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, хаалгаа ороход хаалганд өөр ямар нэг эвдрэл, гэмтэл байхгүй ба хаалга нь дотор талдаа давхар модон хаалгатай хаалганд ямар нэгэн гэмтэл байхгүй байв.

Халдагч этгээдүүд дайрч орсон гэх өрөөнд ороход өрөөний хаалга зүүн талаас онгойж орсон бөгөөд хаалгаас урд зүгт чиглэсэн хананд ягаан өнгийн даавуун бүтээлгээр хучсан 4 хөлтэй модон ширээ дээр хар өнгийн принтер дээр аяга болон гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг эд зүйл тарааж байрлуулсан байдалтай байх ба ямар нэг байдлаар илтэд эвдэрсэн эд зүйл харагдаагүй, ширээ урд талд залгуулан хар модон толгойтой ор дээр ягаан цэцэгтэй хээтэй хөнжил дэлгэж цэгцэлсэн байдалтай байх ба түүнээс урд зүгт хураан цэгцэлсэн эд зүйл байхгүй байв...” гэх /1-р хх-ийн 4-6х/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл:

Хар өнгийн гадартай урд дэлгэцэн дээрээ “CDMA, Long range” гэх бичигтэй гар утас 1 ширхэг, цагаан өнгийн гадартай дэлгэцийн дээд хэсэгт “Nokia”, утасны ар талын хэсэгт “Model: 1110i” гэх бичигтэй гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн гадартай “самсунг” гэх бичигтэй 35769806293964/05, 35769062939762/05 гэсэн имей дугаартай дэлгэцийн баруун дээд буланд хагарч цуурсан гар утас 1 ширхэг, ар талын хэсэг нь саарал өнгөтэй утасны хүрээ хэсэг нь халцарч будаг нь арилсан “Ай-фон 6” загварын гар утас 1 ширхэг /асахгүй/, “JMA” гэх бичигтэй төмөр оосортой автомашины түлхүүр зэрэг /1-р хх-ийн 22х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл:  хар өнгийн делл брендийн зөөврийн компьютер    1          ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, компьютер хулгана 1  ширхэг, саарал өнгийн “Айфоне эс 6” маркийн гар утас хэрэглээний сэвтэй гар утсыг тус тус бүрэн бүтэн эд зүйлсийг хүлээлгэн өгөв.

Хар өнгийн хоёр мөртэй үүрдэг цүнх 1 ширхэг, хар өнгийн жижиг нэг үүргэвчтэй үүрдэг цүнх 1 ширхэг тус тус бүрэн бүтэн эд зүйлийг хүлээлгэн өгөв гэх /1-р хх-ийн 23, 24х/,   

 “Дамно" ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн БГ2-20-828 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 78-79х/,

 “Дамно” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн БГ2-20-767 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 82-83х/,

Хохирогч Б.Пагмасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ гэж хүнтэй дотно харилцаатай улмаар 2020 оны 07 сарын 10-ны өдрөөс эхэлж гэрт нь өдөр бүр хамт хонож, амьдрахаар болсон. Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хамт хоноод 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 11 цагийн орчим Жисон Интерьнер” ХХК-ний ажилчдын нийгмийн даатгалын асуудлыг хөөцөлдөхөөр “Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгал, Хаан банк, Голомт банк зэргээр ажилтай явж байгаад ажлаа дуусгаад 16 цаг 30 минутын орчимд автобусаар яваад Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ амьдарч байгаа гэрт ирсэн. Гэрт нь ирэхэд Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ ганцаараа байсан ба бид хоёр хэдэн банш жигнэж идчихээд, тэгээд гэрт нь би өөрийнхөө компьютер дээрээ ажлаа хийж, Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ нь өөрийн өрөөнд утсаа оролдож хэвтэж байгаад 22 цагийн орчим Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/-ийн унтдаг өрөөнд нь хамт нэг орон дээр унтаж амарсан. Ингээд шөнө унтаж амраад байж байтал гэнэт Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ нь намайг Пагмаа гээд дуудаад байсан. Би хятад хэл сайн мэддэггүй учраас бид хоёр нэг их харилцаад байдаггүй, ойр зуур ажил, хоол унд гэх зэргээр дохиогоор харилцаад өнгөрдөг юм. Ингээд дуудаад байхаар нь нойрмог хүн учраас сэрээд өндийгөөд хартал гэрт харанхуй, царай зүсийг харах боломжгүй, маск бээлий өмссөн хоёр эрэгтэй ороод ирчихсэн, нэг нь гартаа гурил элддэг гулууз мод барьчихсан, нэг нь том заазуур барьчихсан, Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ дарга орон дээрээ босоод суучихсан, хоолойд заазуур тулгачихсан байж байсан. Тэгтэл үл таних 2 эрэгтэйн өндөр нуруутай заазуур барьчихсан байсан залуу чимээгүй бай гээд гараараа аман дээр бариад чимээгүй гэсэн дохио өгөөд хөнжлөө нөмрөөд гээд байгаа бололтой дохиод байсан. Тэгэхээр нь би Монголоор эгч нь босъё, юу болж байна аа айж байна, энэ хүн чинь манай урилгаар ирсэн захирал шүү дээ гээд өөрийнхөө фудволкыг аваад өмстөл заазуур барьсан эрэгтэй нь хөдөлбөл цуг цавчина шүү, энэ хятад иргэнийг хамгаалж байж өөрөө цавчуулбал хохино шүү гээд байхаар нь эгч нь байж байна, босъё гээд орноосоо бостол заазуур барьсан залуугийн ард нь байсан гурилын элдүүр барьсан залуу яах гээд байгаа юм цаашаа суу гээд орноос холдуулаад цонхны хажуу талд буланд сандал дээр суулгасан. Тэгээд намайг буланд сууж байхад заазуур барьчихсан өндөр нуруутай залуу нь нөгөө залуудаа хандаад юмыг нь нэгж, наад хүн чинь жонш дээр ажиллах гээд мөнгө орж ирсэн байх ёстой, 15 сая төгрөг хаана байна, картыг нь ол гээд байсан. Тэр үед Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ нь Пагмаа гээд намайг дуудаад байсан ба карт, мөнгө гээд байна гээд цаасан дээр бичээд хэлтэл Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ захирал өөрийнхөө карт байгаа газрыг зааж өгсөн. Тэгтэл гурилын элдүүр барьсан залуу нь очоод орны хажуу талд байсан жижиг хаалгатай шкафыг онгойлгож уудалж, доторх эд зүйлийг гаргаж байгаад аль банкны картыг нь би мэдэхгүй, ямар ч байсан 2 ширхэг картыг нь гадаад паспорттай нь олж авсан. Энэ үйл явдал болохоос өмнө намайг сэрээд хартал Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ захирлын 2 ширхэг гар утас, миний 2 ширхэг гар утсыг болон миний ажлын хэрэглэдэг унтлагын өрөөнд орны хажуу талд тавьчихсан байсан, миний нөүтбүүкийг үл таних хүмүүс авчихсан байсан. Үүний дараа Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ захирлыг картаа болон паспортаа өг гээд байсан. Тэгээд үл таних 2 залуу миний 2 гар утас, нөүтбүүк, Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ захирлын 2 ширхэг гар утас, 2 ширхэг виза карт, гадаад паспортыг нь авсны дараа заазуур барьсан өндөр нуруутай залуу нь Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/-т хандаж картынхаа нууц кодыг хэл гээд байсан. Тэгээд би эгч нь хятад хэл мэдэхгүй, чи хятад хэл мэддэггүй юм уу, наад хүн чинь монгол мэдэхгүй, би цаас аваад өгье, наад хүнээрээ кодыг нь бичүүлээд ав гэж хэлсэн. Ингээд улмаар Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ нь нууц кодоо бичиж өгсөн ба нөгөө хоёр хүн нэг адилхан код биччихсэн байхад буруу код бичлээ гээд заазуур далайхад Ян Ян гээд Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ захирал хэлэхээр нь би адилхан кодтой гэнээ гэж нөгөө хоёр залууд хэлсэн. Тэгээд байж байснаа үл таних хоёр залуу картын кодыг шалгаж үзнэ гээд гадагшаа элдүүр барьчихсан залуу виза карт болон гадаад паспорт болон том хар мөртэй цүнх, нэг үүргэвчтэй цүнхийг болон миний нөүтбүүк гар утсыг том 2 мөртэй цүнхэндээ хийгээд гараад явсан ба гарч явах үед заазуур барьсан өндөр нуруутай залуу шалгаж үзээд надад хэлээрэй, наадуулынхаа цүнхийг аваад яв гэсэн. Тэгэхэд элдүүртэй залуу миний цүнхийг авах гэхээр нь эгчийнх нь цүнх юм байхгүй гэхэд үлдээсэн ба гарахдаа өрөө дотор байх шкаф дотор байсан аяллын үүргэвчийг аваад гарсан. Ингээд тэр залуу дахиж орж ирж харагдаагүй бөгөөд нөгөө заазуур барьсан залуу Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ захирлыг босгоод хөнжлийн даавуу, дэр, орны модыг болон гэрийн доторх эд зүйлсийг хүртэл авч үзээд мөнгө хайж байснаа олдохгүй болохоор нь миний цүнхийг уудалж үзсэн. Миний цүнхийг үзэж байхдаа картаа өг гэсэн ба би карт ашигладаггүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд цүнх доторх би эд зүйлсийг гаргаж үзэж байснаас цүнхний дотор талын жижиг халаасанд байсан бэлэн 100 орчим мянган төгрөгийг авч, 50 болон 100 төгрөгийг эргүүлж хийчхээд Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ захирал бид хоёрыг суусан газраасаа хөдөлж болохгүй шүү гэж хэлээд заазуураа бариад унтлагын өрөөнөөс гарсан...” гэх /1-р хх- ийн 27-29х/,

Хохирогч Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай гэрт нэвтэрч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хүмүүс надаас их хэмжээний мөнгө дээрэмдээгүй. Гадаад улсад амьдарч байгаа миний хувьд хамгийн чухал зүйл болох гар утас, гадаад паспорт зэргийг авсан. Үүнийг одоо болтол надад эргүүлж өгөөгүй. Би цагдаагийн байгууллагаар дамжуулж зөөврийн компьютероо авсан. Гэхдээ өнөөдөр яагаад энэ шүүх хуралд Даваахүү байхгүй байна вэ. Энэ надад сонирхолтой санагдаж байна.  Би өөрөө Монгол Улсад маш том залилангийн гэмт хэргийн хохирогч болж сэтгэл санааны хүнд байдалд гэртээ байхад энэ асуудал тохиолдсон нь архаг хууч өвчтэй, өндөр настай надад энэ нь хүнд туссан. Үүнээс болж миний эрүүл мэндийн байдал сайжрахгүй байсаар өнөөг хүрлээ. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа үнэн зөвөөр хэлээсэй гэж хүсэж байна гэв.

Хохирогч Xiang Dong Sheng /Шиан Дүн Шэн/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 07 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө өөрийн түрээслэн амьдарч байгаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг АОС-ийн миний санж байгаагаар 63 дугаар байрны 4 давхарт байрлах тоотыг нь одоо санахгүй байна гэртээ 00 цагийн үед унтахаар амарсан. Уг байр нь 4 өрөө юм. Хамт ажилладаг манай байгууллагын нягтлан бодогч Пагамсүрэнгийн хамт унтаж байхад шөнийн 02 цагийн үед байх аа намайг гэнэт энгэрээс татаад байхаар нь гайхаад сэрсэн. Гэтэл нэг туранхай өндөр хүн гартаа заазуур барьсан, нөгөө нэг хүн жаахан намхан тарган хүн байсан гартаа гурилын элдүүр барьсан байсан. Тэгээд маш их айгаад сэрсэн бөгөөд миний харснаар нөгөө хоёр хүн өндөр намаараа бараг адилсан 170-175 см өндөртэй, амны хаалттай, саравчтай малгай өмссөн бараан хувцастай гартаа бээлий өмссөн эрэгтэй хүмүүс байсан бөгөөд нөгөө хоёр хүн өөдөөс хараад хоёулаа мөнгө гээд гараараа мөнгө тоолоод байгаа мэт хөдөлгөөн илэрхийлж гараа эмрээд байсан. Би ерөнхий юу яриад байгааг нь ойлгохгүй байсан юм. Тэгснээ надад уурлаад гэр нэгжээд, цүнх сэгсэрч байснаа мөнгө яасан гээд гартаа байсан илдүүрээр намайг зүүн гарын шуу хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд манай хажууд байсан нягтлан зүүн гарын шуу хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд манай хажууд байсан нягтлан эмэгтэйг загнаад байгаа бололтой гартаа байсан заазуур элдүүр модоороо заагаад баруун талын цонхны ойролцоо газар суулгаад загнаад байсан. Харин энэ үед манай нягтлан уйлаад аргадаад байгаа харагдсан. Тэгж байгаад нөгөө хүмүүс миний ойлгосноор карт нэхээд байгаа юм уу гэж ярьж байгаа сонсогдсон. Тэгээд би өрөө картаа аваад энийг хайгаад байгаа юм уу гээд аваад өгсөн. Энэ үед манай гэрт байсан дотор талдаа юм хийсэн хар өнгийн “Prado" гэх бичигтэй жижиг гар цүнхийг аваад доош нь сэгсэрч байгаад дотор нь байсан гадаад паспорт аваад нэг нь цагаан цаас үзэг хоёр аваад ирсэн. Тэгэхээр нь би нууц дугаар асууж байна гэж ойлгоод нууц дугаараа хэлсэн. Тэгээд нөгөө хоёр хүн нягтлангийн гар цүнхийг ухан мөнгө хайгаад байгаа бололтой байсан. Хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна. Дараа нь цаана орон дээр байсан хар өнгийн үүргэвч цүнх болон өөр нэг хажуудаа үүрдэг хар өнгийн цүнх байсан, тэрийг үүрээд нэг цүнхэндээ манай нягтлангийн өөрийнх нь нөүтбүүк байсныг аваад хийсэн. Тэгээд энэ үед гэрийн хаалганы хажууд байсан ширээн дээрээс манай нягтлан болон миний өөрийн 4 ширхэг “iphone 6s”, “VOI”, “Nokia”, “Huawei”, гар утас болон зөөврийн xap өнгийн цэнэглэгч, харааны шил зэрэг байсныг аваад цүнхэндээ хийсэн. Намхан тарган биетэй гартаа элдүүр бариад байсан залуу картыг аваад бусад эд юмсыг мөн аваад гарсан. Харин нөгөө нэг өндөр заазууртай хүн 25 орчим минут болоод гадагшаа гараад гаднаас хажуу талд байдаг байсан өвөрмонгол эмэгтэй Хасгэрэл гэгчийн өрөөний үүдэнд зүүлттэй байсан шар өнгөтэй цоожийг авч манай өрөөг цоожлоод цаана Хас гэрлийн өрөөг ойролцоогоор 25 минут ухаад гадагшаа гарсан байх. Бид хоёр чимээ чагнаад хэсэг чимээгүй болохоор нь гарсан байх гэж бодоод хэсэг байж байгаад гадагшаа цонхоор буух гэтэл манай нягтлан бодогч боль гээд бид хоёр гараагүй бөгөөд хэсэг сууж байгаад гарахаар болоод хаалгаа хөлөөрөө жийж байгаад татсан. Тэгээд онгойлгоод гараад харсан чинь өглөө үүр цайж байсан бөгөөд манай гарах хаалганы ойролцоо хажуу хананд байдаг тавиур дээр манай гэрт бариад байсан заазуураа үлдээгээд гараад явсан байсан...” гэх /1-р хх-ийн 39-41х/,

Гэрч Д.Саруултөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн орчим би яармагт Өнөрцэцэг эгчийн гэрт нь байж байтал гаднаас Шиан Дүн Шэн нягтлан бодогч Пагмасүрэн эгчтэй хамт дээрэмдүүллээ гээд ороод ирсэн. Тэгээд Өнөрцэцэг эгч Дарьжав гээд өмгөөлөгчийг гэртээ яармагт дуудаад тэгээд Шиан Дүн Шэн, Өнөрцэцэг эгч Дарьжав, Пагамсүрэн бас нэг Дарьжав өмгөөлөгчийн хамт явсан хүний машинтай хамт 10-р хорооллын Шиан Дүн Шэнгийн гэрийн гадаа ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх /1-р хх-ийн 51-52х/,   

Гэрч Э.Түмэндэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 сарын 26-ны өглөө 10 цагийн үед гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт өглөөний цайгаа уугаад зурагт үзээд сууж байтал 96820307 гэсэн дугаараас миний гap утас руу дугаараас залгаад Тулгаагийн найз Сек байна хөгшөөн “айфоне 6” маркийн гар утас “ID” шалгаад өгөөч, чи хуучин гар утасны наймаа хийдэг байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай гэсэн чинь хөгшин нь таксинд явж байгаад олсон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би google сайт руу ороод Iphone.minipro гэсэн сайтаас тухайн гар утасны сериал номероор нь “ID Lock” шалгатал кодгүй байсан. Тэгтэл нөгөө залуу зармаар байна, авах хүн байна уу аль эсвэл чи авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би авъя гэсэн чинь 100,000 зарна гэхээр нь надад 70,000 төгрөг байна гэсэн чинь за за чи ав, ав гэрт чинь аваачаад өгье гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй өдөр 12 цагийн үед надтай утсаар ярьж байгаад манай гэр буюу 18 байранд хүргэж өгөөд мөнгөө аваад явсан...” гэх /1-р хх-ийн 64-65х/,

Гэрч Э.Нямдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тэр өдөр 100,000 төгрөгөөр хар өнгийн “Dell” гэх бичигтэй зөөврийн компьютерыг цэнэглэгчтэй нь хамт худалдан авсан. Надад хар бараан царайтай, хар өнгийн нарны шил зүүсэн 40 орчим насны залуу манай эхнэр шинэ зөөврийн компьютер худалдан авсан юм. Энэ компьютерыг ашиглахгүй байгаа болохоор мөнгөний хэрэг гараад зарах хэрэгтэй байна гээд байхаар нь худалдан авсан...” гэх /1-p хх-ийн 66х/,

ХОЁР:  Лавлагаа “Цагдаагийн байгууллагын 102 дугаарт ирсэн 99918262 дугаараас ирүүлсэн 8 дуудлага мэдээлэл” /2-р хх-ийн 3-6х/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /2-р хх-ийн 8-11х/,

Аюулын зэргийн үнэлгээ “дунд” /2-р хх-ийн 12-14х/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Одончимэгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 8292 дугаартай дүгнэлт:

Б.Уртнасангийн биед зүүн нүдний зовхи, хацар, баруун гарын сарвуу, баруун, зүүн гуя, бугалгад цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй /1-р хх-ийн 242-243х/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11655 дугаартай дүгнэлтэд:

Б.Уртнасангийн биед зулайн хуйхны шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /2-р хх-ийн 164-165х/,

Хохирогч Б.Уртнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Л.Атэй 2011 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд 2 хүүхэдтэй. Бид 11 насны зөрүүтэй. Би ээлжийн ажилтай, мэргэжил ахиулах сургалт зэрэгт хамрагдахаар намайг хардаж уурлаж, цохиж зоддог. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх

Хохирогч Б.Уртнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний бие Л.Атэй 2011 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2014, 2015 онуудад төрж 2 хүүтэй болсон. 2017 онд өөрийн гэсэн хашаа байшингаа авсан бөгөөд түүнээс өмнө хөлсний байранд амьдардаг байсан. Анхны үед бол А нь халамж, анхаарал сайн тавьдаг байсан бөгөөд 2013 оны үеэс эхлэн ааш, зан нь хувирч намайг хардаж, сэрдэн мөнгө төгрөгийн асуудлаас болж намайг дарамтлан гар хүрэх болсон. Хүүхдүүд төрөөд удаагүй байхад болон намайг жирэмсэн байх үед ч адил дарамталж мөнгө төгрөг ол, эцэг, эхээсээ ав гэх мэтээр болон хардаж, сэрдэж дарамталдаг байсан. Би Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт сувилагчаар ажилд ороод 4 жил болж байгаа бөгөөд сүүлийн үед байнга хардаж, сэрдэж жижүүрийн ажилтай тул хоночхоод ирэх үед ямар эмчтэйгээ унтаж хэвтэв, хаагуур яваад ирэв, тамхины мөнгө өгч, чи ажлаасаа гараад хоёр хүүхдээ хар гэх мэтээр байнга дарамталж, ална, тална гэж заналхийлээд байдаг юм. Намайг маш олон удаа зодож, нүдэж гэмтэл учруулж байсан бөгөөд би тэр бүр цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад мэдэгдэж байгаагүй бөгөөд 2017, 2018 онуудад намайг зодоод шүүхээр орж торгуулж, 6 сарын хугацаагаар баривчилгаанд явж байсан. Манай нөхрийн хувьд огт архи амсдаггүй бөгөөд дандаа л эрүүл, саруул байхдаа зодож нүдэж байсан. 2020 оны 07 сарын 8-ны өдөр би жижүүртэй хоночхоод өглөө ажлаасаа буугаад хуралд суучхаад 12 цаг өнгөрч тараад гэр рүүгээ яараад хүрч ирсэн. Манай ажил дээр хөдөөгөөс ирсэн эгч Халиунаа ирээд бид хоёр хамт манай гэрт ирсэн юм. Гэртээ иртэл нөхөр, хоёр хүүхэд байсан бөгөөд А гэрт оронгуут л чи хаачаад ирдэг юм бэ, ажил дээрээ юмтай болчхож, эмчтэйгээ унтаж хэвтэж байгаад ирэв үү, чи 2 хүүхдээ ч тоохгүй, гэр орондоо ч ирэхгүй, чи ажлаасаа гар гэж уурлаад цалин мөнгө чинь буудаггүй юм уу, юу юу ч байхгүй байхад хонь, мал авмаар байна гээд байхаар нь би Ад чи айл хунарт очиж юм хийгээд байж, гэр орноо ч янзлахгүй байж гээд өөдөөс нь маргахад над руу галын дэгээ төмөр, шилэн үнсний сав, төмөр хогийн тосгуур, хуванцар хогийн сав зэргийг авч шидээд цохиж зодох гээд ирэхэд найз Тулгаа нь орж ирсэн байсан бөгөөд манай эгч болон Тулгаа хоёр боль гээд Тулгаа нь Ариунсэлэнгийг аваад гараад явсан. Над руу галын дэгээ төмөр шидэхэд баруун гар луу оносон ба хогийн тосгуур төмөр сав нь миний зүүн хөлийн сарвууны дээр хэсэгт онож гэмтээсэн одоо хөл, гар хоёр хавдаж байсан. Тэгээд би тухайн үед цагдаад хандаагүй бөгөөд урьд шөнө буюу 2020 оны 07 сарын 16-ны орой 23 цагийн үед гэртээ А бид хоёулаа гэртээ байж байтал бас л шалтгаангүй хардаж ууртаа толгой руу 2-3 удаа өшиглөөд нүүр лүү 3-4 удаа цохиж алгадсан юм. Тэгээд би өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...би цагдаагийн байгууллагад 2017 оноос хойш 4-5 удаа 99918262 дугаараас дуудлага өгч байсан. Энэ 4-5 удаагийн дуудлагын 3 нь цагдаагаар шийдүүлж байсан, үлдсэн дуудлагыг би өөрөө цуцлаад цагдаа нарт худлаа яриад буцааж байсан. 2017 онд А торгуулж байсан, 2018 онд 6 сарын баривчилгаанд явж байсан 2019 онд намайг зодоод гэр бүлийн хүчирхийллээр 6 cap шоронд сууж байгаад гарч ирсэн. 2019 оны 11 сард гарч ирээд буцаж надтай нийлсэн. Түүнээс хойш гайгүй байж байгаад дахин гар хүрч эхэлсэн бөгөөд дандаа хүнгүй хоёулаа байхдаа зодож, цохидог байсан. Би тухайн үед эмнэлгийн болон цагдаагийн байгууллага, найз нөхөд хамаатан садандаа хэлж ярилгүй нуудаг байсан. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Халиун, Тулга хоёр намайг зодуулахыг харсан, харин 2020 он 07 дугаар саарын 16-ны өдөр намайг Ад зодуулж байхыг хүн хараагүй...” гэх /1-р хх-ийн 233-235х/ мөн “...Л.А нь сүүлийн үед Дорнод аймгаас ирээд намайг хардаж, сэрдэж үг хэлээр доромжилж айлган сүрдүүлж гартаа байгаа аяга, хүүхдийн гутал, гартаа таарснаа шидэж янхан, банзал гээд доромжилж толгой руу гараараа тоншиж цохиод хөлөөрөө өшиглөж нүүр лүү алгадаж толгой гараараа цохиж хагалсан. Миний дүү Цэдэнсодном ирээд намайг өмөөрч та яагаад эгчид гар хүрээд байгаа юм бэ гэхэд А нь чи юу юм бэ, хэн болчхоод ингээд байгаа юм гээд намайг толгой хэсэг рүү махны модоор цохиж толгой хагалсан. Маш их хэмжээний цус гараад оёдол тавиулсан. Би болсон асуудлын талаар өдөр хоногоо мэдэхгүй байна...” /2-р хх-ийн 161-162х/,

Гэрч Б.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тус өдөр миний дүү Уртнасан ажил дээрээ жижүүрт хоночхоод 11-12 цагийн үед над руу залгаад цуг хүнсний зах орохоор яриад бид 2 таараад гэр лүү нь цуг орсон чинь А гэртээ байж байсан. Гэтэл А Уртнасан луу уурлаад “чи ажил дээрээ хоноогүй биз дээ, хаана хоноод ирж байгаа юм” гээд л үглээд байх шиг байсан. Би нэг их тоохгүй өөр юм хийгээд зогсож байсан чинь А, Уртнасан луу гэрийнхээ эд хогшлыг авч шидээд байхаар нь би “яагаад байгаа юм, юу болоод байгаа юм” гэсэн чин галын дэгээ төмөр, үнсний сав авч шидээд гарыг нь оночихсон чинь Уртнасан орилоод, тэр хоёр маргалдаад эхэлсэн. Тухайн үед гаднаас Тулга гээд Ариунсэлэнгийн найз орж ирээд Ариунсэлэнгийг авч гэрээс гарсан. Тэгээд удалгүй Уртнасан цагдаа нэг дуудаад, нэг болиод байх шиг байсан...Уртнасангийн баруун гар нь маш том хавдсан байсан. Өөр гэмтэл бол байгаагүй, А юм авч шидээд гарыг гэмтээчихсэн юм...” гэх /1-р хх-ийн 238-239х/,

Гэрч Г.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...би 2018 оны 10 сараас хойш Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо хариуцсан цагдаагаар томилогдож ажилласан цагаас хойш нийт хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй иргэдийн судалгааг гаргаж ажилласан. Тэрхүү судалгаанд Л.А байдаг. Б.Уртнасангийн хувьд цагдаагийн байгууллагад дуудлага өгч өгсөн дуудлага бүрээр буцаах, үгүйсгэх хандлагатай иргэн байгаа юм. Би иргэн Б.Уртнасан, Л.А нарын үйлдсэн зөрчлийг шалгаж шийдэж байгаагүй, харин 2018 оны 12 дугаар сард Л.А эхнэр Уртнасанг зодож биед нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, шүүхээр хорих ял авсан талаар мэдсэн...” /1-р хх-ийн 240-241х/,

Шинжээч С.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үзүүлэгч Б.Уртнасангийн биед учирсан , баруун гарын сарвуу бугалгад цус хуралт гэмтэл нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой...Б.Уртнасангийн биед учирсан зүүн нүдний зовхи, хацар, баруун зүүн гуянд цус хуралт хавантай гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун гарын сарвуу бугалгад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх/1-p хх-ийн 246х/,

ГУРАВ:  Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:   “ ... Надад хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би өөрийн зам болон явсан газраа өөрийн санах хэмжээнд хэлж өгсөн. Тухайн үед миний бие өвдөж ядраад зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Хүүгийн маань бие муудлаа гэхээр Монгол руугаа яараад хилээр хууль бусаар ороод ирсэн. Би өөрийн гэм бурууг хүлээж байна....” гэх /2-р хх-ийн 134-135х/,

Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2-5а/7069 дугаартай албан бичиг “Лхагвадэлгэрийн А /РД:ТИ80051514. ПД:Е1875658/ нь Замын-Үүд авто замын боомтоор 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан...” /1-р хх-ийн 105х/,

Мэдүүлэг газарт дээр нь шалгасан тэмдэглэлд:

Халх гол сумын Ялалт багийн нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй байшинг зааж /зураг 1/ энэ байшинд хоносон гэв. Та өөрийн ус, ундаа, нарийн боов авсан гэх дэлгүүрийг заана уу гэхэд тус хоносон газраас зүүн урд зүгт байрлах дэлгүүрийг заав /зураг 2/ дэлгүүрээс ус, ундаа боов авсан гэв...Ялалт багаас зүүн хойд зүгт Баянхошуу боомтыг чиглэн явж би хилээр гарч ирээд энд өдөр нь унтсан гэх газрыг заав /зураг-3/ тэгээд энд би засмал замаас тэндээс ирсэн. Та засмал замаа заана уу гэхэд засмал зам дээр ирж би энд тэр хилийн талаас ирсэн гэв /зураг-4/. Би энэ хүртэл боомтын доод хэсгээр тэр бургасны доод хэсгээр Монгол Улсын нутаг дэвсгэр лүү орж ирсэн гэв. /зураг-5/ Би энэ хэсгээр гарсан гэж засмал замаас 2.7 км зайтай хилийн зурвасын бургасанд ирж би энэ бургаснаас гарч ирсэн /зураг-6/ гэв. Хилийн 09 дүгээр заставын дарга, хошууч Б.Базаржаваас энэ хэсэгт хилийн 1425, 1426 дугаар тэмдгийн чиглэл энэ бургас руу ороод гол дээр очвол Монгол Улсын хилийг нэвтэрсэнд тооцно, Монгол Улсын хил энэ голын голдирлоор явдаг гэв. Та ялалт багаас хаашаа хүргүүлсэн тухайгаа ярина уу гэхэд би эндээс мотоциклтой хүүхдэд 50,000 өгч дан засмалаар явсаар байгаад Дайчин тамсаг компанид очсон гэв. Л.Ариунсэлэнгийн хэлснээр Ялалт багаас 207 км явж, Петро-чайна Дачин тамсаг ХХК-ний кемп дээр очиж энд би хоол идсэн гэв. /зураг- 7/ энд байсан тэр байхгүй байна гэв. Үүгээр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг дуусгах хүсэлтэй байна...” гэх /2-р хх-ийн 101-105х/

Шүүгдэгч Л.Ариунсэлэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 16х/,

Шүүгдэгч Л.Ариунсэлэнгийн иргэний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх-ийн 128, 129х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Д.Батжанцан гаргасан дүгнэлтдээ: “ ... Иргэн Л.Ариунсэлэнгийн шүүх хурал хүний эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн хуулийн дагуу явагдаж өнгөрлөө. Дээрмийн гэмт хэргийг нь гүнзгийрүүлэн шалгаж шийдвэрлэмээр санагдлаа...” гэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх үнэллээ.

Шүүх шүүгдэгч Л.Аиунсэлэнгийг Э.Даваахүүтэй бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хороо, АОС 71 дугээр байрны 4 давхрын орон сууцанд хохирогч Б.Пагмасүрэн, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONG SHENG/ нарт хүч хэрэглэн, заналхийлж, довтлон зэвсэг буюу заазуур, ганжин зэргийг хэрэглэн, хохирогч Б.Пагамсүрэнгийн эзэмшлийн Делл /Dell/ загварын зөөврийн компьютер, Нокиа, Хуавэй загварын гар утас, 80,000 төгрөгийг дээрэмдэн авч, түүнд 638,500 төгрөгийн, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн  Шиан Дун Шэнийн /XIANG DONG SHENG/  хар өнгийн 2 ширхэг цүнх, Вио А/Ю/загварын гар утас, зөөврийн хар цэнэглэгч, харааны шил, гадаад паспорт, 2 ширхэг виза карт, Ай фоне 6 эс /I Phone 6 S/ загварын гap утас, бэлэн 30,000 төгрөг зэргийг дээрэмдэн авч түүнд 1,046,720 төгрөгийн буюу нийт 1,685,220 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой, нүүр тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед зүүн нүдний зовхи, хацар, баруун гарын сарвуу, баруун, зүүн гуя, бугалгад цус хуралт, хавантай гэмтэл бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-189 тоот гэртээ түүний толгой тус газарт цохих, хөлөн тус газар өшиглөх зэргээр биед нь зулайн хуйхны шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сард Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэр Хилийн 1425-1426 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Батжанцан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ариунсэлэнгийн үйлдсэн дээрмийн гэмт хэргийг гүнзгийрүүлэн шалгах хэрэгтэй гэж үзлээ гэх боловч хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А нь Э.Даваахүүтэй бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хороо, АОС 71 дугээр байрны 4 давхрын орон сууцанд хохирогч Б.Пагмасүрэн, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONG SHENG/ нарт хүч хэрэглэн, заналхийлж, довтлон зэвсэг буюу заазуур, ганжин зэргийг хэрэглэн, хохирогч Б.Пагамсүрэнгийн эзэмшлийн Делл /Dell/ загварын зөөврийн компьютер, Нокиа, Хуавэй загварын гар утас, 80,000 төгрөгийг дээрэмдэн авч, түүнд 638,500 төгрөгийн, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONGSHENGZ-ийн хар өнгийн 2 ширхэг цүнх, Вио А/Ю/загварын гар утас, зөөврийн хар цэнэглэгч, харааны шил, гадаад паспорт, 2 ширхэг виза карт, Ай фоне 6 эс /I Phone 6 S/ загварын гap утас, бэлэн 30,000 төгрөг зэргийг дээрэмдэн авч түүнд 1,046,720 төгрөгийн буюу нийт 1,685,220 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.

Шүүгдэгч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт учруулсан хохирлоос өөрт оногдох хохирол болох хохирогч Б.Пагмасүрэнд 184,250 төгрөг, хохирогч Бүгд Найрамдах Хятад ард Улсын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONGSHENG/-д 427,883 төгрөгийн хохирол барагдуулж баримт үйлдсэн тул шүүгдэгч Л.Ариунсэлэнгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх, шүүгдэгч Л.Ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хоирх ял, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоов. 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ариунсэлэнгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 175 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Пагмасүрэн, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун Шиэн /XIANG DONG SHENG/ нарт хүч хэрэглэн, заналхийлж, довтлон зэвсэг буюу заазуур хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт ашигласан  1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн гадартай урд дэлгэц дээр “CDMA, Long range” гэх бичигтэй гар утас 1 ширхэг, цагаан өнгийн гадартай дэлгэцийн дээд хэсэгт “Nokia”, утасны ар талын хэсэгт Model: “1110i” гэх бичигтэй гар утас 1 ширхэг, “LMA”  гэх бичигтэй төмөр оосор машины түлхүүр зэргийг шүүгдэгч Л.Ад буцаан олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Хөшөөт овогт Лхагвадэлгэрийн Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч Хөшөөт овогт Лхагвадэлгэрийн Ариунсэлэнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн, бүлэглэн, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн,

мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн,  

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ариунсэлэнгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 175 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн гадартай урд дэлгэц дээр “CDMA, Long range” гэх бичигтэй гар утас 1 ширхэг, цагаан өнгийн гадартай дэлгэцийн дээд хэсэгт “Nokia”, утасны ар талын хэсэгт “Model: 1110i” гэх бичигтэй гар утас 1 ширхэг, “LMA”  гэх бичигтэй төмөр оосор бүхий машины түлхүүр зэргийг шүүгдэгч Л.Ад буцаан олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.АРИУНБОЛД

 

                                  ШҮҮГЧ                                    Л.ГАЛБАДАР

                                                                                    

                                    ШҮҮГЧ                                   Д.РЕНЧИНХОРОЛ