Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар ШЦТ0037

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Б.Сарантуяа, Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            Улсын яллагч Н.Батмөнх,

            Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.С

            Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,

            Шүүгдэгч Д.Т, Д.М, тэдгээрийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, Б.Дашдорж,

        Иргэдийн төлөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овгийн Д-н Д, Б овгийн Д-н Т, Б овгийн Д-н Д нарт холбогдох эрүүгийн 201415010081 тоот хэргийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.......... оны 03 дугаар сарын 06-ны өдөр ........... аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидротехникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ......... аймгийн 5 дугаар баг 1-29 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай П овгийн Д-н Д /РД: ........./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ........ дүүргийн 18 дугаар хороо, 61-27 тоотод оршин суух, ......... горнизоны цэргийн тусгай шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 121 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Д-н Т /РД: ......./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ......... аймгийн .............. суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг 33а тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Д-н М /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т, Д.М, Д.Д нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, .....улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах .......хууль бусаар нэвтрэн орж,

1.Дуйнхор бурхан /бурхан суурийн хамт алт шармал, суурь жавил хөөмөл, урт нь 32.6 см, өргөн 20.7 см, нийт өндөр 59.8 см/

2.Жүгдэрнамжил бурхан /гууль цутгамал, алт шармал, урт 14.2 см, өргөн 8.2 см, өндөр 17.3 см/ хосгүй үнэт зүйл

З.Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 20.8 см, өргөн 16.1 см өндөр 40 см/,

4.Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 15.6 см, өргөн 10.4 см өндөр 34 см/,

5.Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 19.5 см, өргөн 15.6 см. өндөр 38.4 см/ хосгүй үнэт зүйл

6.Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 19.2 см, өргөн 15.2 см өндөр 38.5 см/,

7.Манзушир бурхан /гууль цутгамал, алт шармал, урт 12.6 см, өргөн 7.8 см өндөр 15.6 см/ зэрэг бурхадыг хулгайлж 27.868.900 төгрөгийн шууд хохирол, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах 20.258.145 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 48.879.045 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би энэ хэрэгт эхнээсээ оролцоогүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байгаа учраас дахин хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн болохоор урд өгсөн мэдүүлгээ дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “2014 оны 5 дугаар сард Улаанбаатар хотоос Доржсүрэн ахын машиныг аваад Хархорин сум руу явсан. Элсэн тасархай дээр нар жаргахаас өмнө ирж байсан. Шөнө  12 цагийн үед ..... дээр ирээд эргэн тойрныг нь харсан. Хүн харагдахгүй байсан. Дотор талыг нь бас ороод ажигласан. Тэгээд ..... руу орсон. Зүүн талын хаалгаар ороод зүүн талын дуган руу орсон. Орохдоо тасдагч лоомоор цоожийг тасдаад орсон. Би цүнхтэй байсан. Зарим бурхадыг нь цүнхэндээ хийсэн. Аваад хашааны хойд талаар даваад шууд Улаанбаатар руу явсан. Өглөө гэртээ очоод бурхадаа доод талын грашдаа бурхадаа хийсэн. Тэгээд дүү Мд дугуйг нь сольсон гэж хэлсэн. Миний хийсэн зүйлийг энэ хоёр мэдээгүй. Хэрэг гарснаас 4, 5 хоногийн дараа улсын төв мөрдөн байцаах газраас дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь грашид байсан бурхадаа аваад Сонгино хайрхан дүүргийн орбитид байдаг хамаатны ахынхаа хашаанд очиж модонд хийсэн” гэв.

        Хохирогч Ц.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө манай .....д хулгай орсон. Тухайн үед би Улаанбаатар хотод аялалаар явах ажилтай болоод хотод байсан. Шөнө 2 цаг болох гэж байхад ээлжийн харуул зүүн зууд хулгай орсон гэж хэлээд утсаа тасалсан. Дахиж холбогдох боломжгүй болсон. Удалгүй 3 цагийн үед захирал залгаад манай ..... музейд хулгай ороод цагдаа ирсэн байна гэж хэлсэн. Би цаашаа явах ажлаа зогсоогоод Хархоринд ирсэн. Намайг ирэхэд хэргийн газрын үзлэг хийгдсэн, харуул хамгаалалт гарсан байдалтай манай ажилчдаас мэдүүлэг авсан байдалтай байсан. Надад хэлснээр зүүн зуугийн баруун хоргонд байсан бурхадыг хулгайлсан байсан. 7 бурхан авсан байсан. 3 бурхан сүмд унагасан байсан. Цагдаа нар үзлэг хийгээд аваад явсан гэсэн. Тэгээд би байгууллагын хохирогчоор тогтоогдоод мэдүүлэг өгөөд явсан” гэв.

Гэрч Батаа 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө..... аймгийн .... сумын замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэгч ажилтай байсан 06 цаг 20 минутын үед ногоон ланд давхиж орж ирсэн. Урдаа 1777 гэсэн дугаартай урдаа манангийн шартай урд тал нь тенгүй хойшоо тентэй хойноо шаттай лүктэй запас дугуйтай хажуудаа хүрээтэй ногоон өнгийн ланд орж ирсэн. Би шүгэлдээд дохисон боловч зогсоогүй тэр чигтээ давхисан. Тэгээд би 1777 гэсэн дугаараар зарлуулсан. Намайг зам дээр шатнаас буугаад дохиход наад талд нь сууж байгаа/ Д.Мыг заав/ залуу хар савхин куртектэй усан цэргийн цамцтай явж байсан. Голд нь сууж байгаа залуу жолоон дээр явж байсан  /Д.Дг заав/. Тэр ард сууж явсан залуу /Д.Тыг заав/ байна гэв. Гуравуулаа явж байсан. Би бүх постуудаар зарлуулсан. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цаг 20 минут болж байсан. Би зам дээр нэг шалаанз зогсоосон байсан. Шалаанзны жолоочийг дуудаад асуухад 3 хүн явсан. Дайрах гээд хажуугаар өнгөрлөө гэж хэлсэн. Хурд хасагч дээр хурдаа хасалгүй шууд чигээрээ зам голлоод ороод ирсэн.  Ардаа номергүй байсан. Урдаа 1777 гэсэн дугаартай байсан” гэв.

Хохирогч 1963 онд төрсөн Ц-н С мөрдөн байцаалтанд 2014-05-22-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2009 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу музейн менежер гэдэг албан тушаалаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Улаанбаатар хотод бага хуралд суух ажилтай 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хархорин сумаас Улаанбаатар хот орох гэж нийтийн тээврийн автомашинд суугаад явсан. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шөнө 03 цаг 44 минутанд музейн захирал Н.ТС ....... дугаарын утсаар залгаж Гурванзуугийн зүүн хийдийн хаалга онгорхой байна гэж харуул хэлсэн би очиж байна гэж хэлсэн. Удаагүй музейн захирал Н.Т утсаар Гурванзуугийн зүүн хийдээс 65-536 дугаартай гууль цутгамал алт шармал Дүйнхор хосгүй үнэт, 65-1292 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-869 дугаартай гууль цутгамал алт шармал Жүгдэрнамжил хосгүй үнэт, 65-1295 дугаартай зэс хөөмөл алт шармал майдар хосгүй үнэт, 65-1293 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-1294 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 64-1303 гууль цутгамал алт шармал Манзушир бурхадууд алга болсон гэж надад хэлсэн. Хархорин сумын Эрдэнэзуу музейн Гурванзуугаас алдагдсан 7 ширхэг бурхан мөн хэргийн газар унаж гэмтсэн 3 ширхэг бурхадуудыг ССАЖЯ-н Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах шаардлагатай байсан тул Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах үед гарах зардлыг гаргуулсан. 1. 65-536 1/58 дугаартай Дүйнхор бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 1.072.500 төгрөг, ажлын хөлс 2.900.278 төгрөг, 2. 65-869 2/48 дугаартай Жүгдэрнамжил бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 667.500 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 3. 65-1295 3/3 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 490.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 4. 65-1292 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 535.000 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 5. 65-1293 3/5 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 375.000 төгрөг, ажлын хөлс 1.450.739 төгрөг, 6. 65-1294 3/6 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 460.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 7. 65-1303 3/61 дугаартай Манзушир бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 245.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 8. 65-1696 2/16 дугаартай Ногоон Дарь эх бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 175.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 9. 65-1298 6/15 дугаартай Луваанжалбу бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 215.000 төгрөг, ажлын хөлс 483.375 төгрөг, 10. 65-1291 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 555.000 төгрөг, ажлын хөлс 1.933.519 төгрөг мөн 4 ширхэг шилэн хорго 672.000 төгрөг, 4 ширхэг цоож 80.000 төгрөг, нийт 21.010.145 төгрөгийн хохирол учирсан байна. Уг мөнгийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилнэ гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 237-240, 4 дүгээр хх 102/

         Гэрч 1984 онд төрсөн Д-н Э  мөрдөн байцаалтанд 2014-05-20-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 20 минутанд Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэнд хурандаа Р.Ариунболд хяналтын камерыг шүүж, ногоон өнгийн ланд-80 автомашины номер дугаарыг тодруулж, хэдэн цагийн үед постоор өнгөрснийг тодруулаадах гэж үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу камерт шүүгээд үзэхэд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батаа тухайн машины явж өнгөрсөн цагийг сайн мэдэхгүй байна. Тэгээд шөнийн 00 цаг 40 минутанд камерт байгаа машиныг олж харсан, камерт манай зохицуулагч шүгэлдэж, дохиур модоор дохиж зогсоох гэхэд уг машин нилээн хурдтай зогсолгүй явж өнгөрч харагдаж байсныг нягталж шүүхэд уг тээврийн хэрэгсэл нь постоор баруунаас зүүн чиглэлд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 22 минутанд дайрч өнгөрсөн ногоон өнгийн тоёото ланд крузер-80 маркийн, дээрээ ачаагүй, лүктэй, урдаа никель хамгаалалттай, хамгаалалт нь дундаа бөөрөнхий шар гэрэлтэй, хайлшин цагаан обунуудтай, урд 2 цонх тенгүй, бусад цонх тентэй, хойноо шаттай, бүрээсгүй запас дугуйтай, урд номер нь урт хэлбэрийн сер нь мэдэгдэхгүй, 17-77 гэсэн дугаартай, арын номергүй харагдаж байсан. Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй, цэнхэр футболк буюу цамцтай, гадуураа хар куртектэй байхаар, хажуугийн зорчигч нь нилээн махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу футволктой дээр нь цагаан бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн явж байгаа юм шиг харагдаж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 250/,

          Гэрч 19...  онд төрсөн Ж-н Б  мөрдөн байцаалтанд 2014.05.19-нд өгсөн мэдүүлэгт: “...Би “Хөшөө цайдам” музейн сахиулаар ажилладаг юм. Тэгээд өнөөдөр өглөө эрт 04 цаг 20 минутын орчимд урдаасаа буюу засмалаараа бол Хархорин сумаас хойшоо чиглэлтэй явж байсан бараан өнгийн жип маркийн машин явж өнгөрөхийг харсан юм. Урдаасаа өгсөж байгаа нь дуулдаад би сэрээд гэрээсээ гарсан юм. Дуу нь их тод дуутай, цагаан цэнхэр өнгийн тод гэрэлтэй машин их хурдтай яваад өнгөрсөн. Манай музейн урд руу бага зэрэг өгсүүр байдаг. Тэр өгсүүр хавьд явахад л дуу нь дуулдсан байх. Машин ирж байгаа юм болов уу гээд гэрээсээ гартал тэр машин замаар хойшоо өгсөөд яваад өгсөн юм. Манай гэр замаас 200 орчим метр зайтай, тэгээд дөнгөж үүр цайж байсан болохоор тэр машины өнгө, улсын дугаар зэргийг сайн харж чадаагүй. Их хурдтай явбал Хархориноос манай энд иртэл 20 иод л минут явах байх. Би дотроо бодохдоо яасан эрт явж байгаа хүмүүсэв дээ гэж бодоод өнгөрсөн юм. Манай энэ хавиар машин явах нь явж л байдаг. Өнөө өглөө энүүгээр өнгөрсөн машин арай эрт явж өнгөрсөн болохоор би сайн санаж байгаа юм. Тэгэхдээ яг ямар марк загварын ямар машин явсныг тодорхой хэлж чадахгүй байна. Тод цагаан цэнхэр гэрэлтэй, бараандуу, жип машин л байсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх 4-5/

        Гэрч 1979 онд төрсөн А-н Ө  мөрдөн байцаалтанд 2014.05.19-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайх   аймгийн .... сумын Өгий нуурын хойд захад оршин суудаг юм. 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим манай гэрээс хойш нэлээн зайтай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашин зогсож байгаа харагдсан. Уг машины ойролцоо манай найз Цэрэндоржийн адуу байхаар нь би адууг нь гол руу оруулах гээд яваад очиход уг хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашины хажууд аргалаар гал түлчихсэн машин дотор гурван залуу унтаж байсан. Тэгээд би адуугаа гол руу оруулчихаад гэртээ ирээд харахад уг машин тэндээ зогсоод л байгаа харагдсан. Намайг гэртээ ирэхэд 19 цаг болж байсан. Тэр Ланд-80 машин 16 цагаас харанхуй болтол тэнд зогсож байгаад явсан. Би очиж уулзаагүй хажуугаар нь мотоциклтой гараад явсан. Ямар нэгэн номер дугааргүй хар ногоон өнгийн шинэвтэр ланд-80 маркийн автомашин байсан. Уг машины урд суудал дээр нэлээд том биетэй хоёр залуу тонгойгоод суучихсан арын суудал дээр нэг залуу нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Би тэр машин дээр очоогүй болохоор яг ямар хувцастай ямархуу хүн байсан талаар анзаарч хараагүй ямар ч байсан урд суудал дээр суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай  байх шиг байсан. Би тэр машины араар нь тойроод хажуугаас нь адуугаа аваад явсан. Тэр хүмүүс өөдөөс харахгүй доошоо хараад хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 6/,

            Гэрч 1980 онд төрсөн Ө-н Э мөрдөн байцаалтанд 2014.05.20-нд өгсөн мэдүүлэгт: “...Тэр өдөр амралтын өдөр байсан. Би жуулчны бааз дээр өнжсөн. Манай жуулчны бааз Өгийнуурын эрэг дээр байдаг. Тэр өдрийн 14 цаг өнгөрч байх үед манай баазын харалдаа Өгийнуур сумаас хот явдаг төв шороон замын хойд талын шороон замын хажууд бараандуу өнгийн жип маркийн машин зогсож байгаа харагдсан. Би тэр машиныг бааз дээрээсээ л харсан. Манай баазаас хойшоо километр орчим зайд тэр машин баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан. Тэр машинтай хүмүүс тэр газраа ирж зогсоод хөдлөөгүй. Яг зогссон газраа байж байгаад л явсан. Багцаагаар 19-20 цагийн орчимд л явсан байх. Би ойртож очиж хараагүй болохоор яг ямар маркийн машин байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай энд байдаг Өсөхөө гэж залуу машин дээр нь очиж харсан гэсэн. Улсын дугааргүй, ланд-80 маркийн машин байсан, машин дотор нь гурван хүн байсан. Машин дотроо тонгойж унтчихсан байсан гэж Өсөхөө ярьж байсан. Би бодохдоо туувраа хүлээж байгаа хүмүүс юм болов уу гэж бодсон. Аялаж байгаа хүмүүс бол лав биш байсан. Машин тэрэгнээсээ буугаагүй, нуураар ирж очоогүй болохоор аялагч хүмүүс бол биш байсан байх...” гэсэн мэдүүлэг  /2 дугаар хх 9-10/,

            Гэрч 1969 онд төрсөн М-н Б мөрдөн байцаалтанд 2014.05.24-нд өгсөн мэдүүлэгт: “...Хар ногоон өнгийн Ландкрузер маркийн урдаа цагаан өнгийн никель хамгаалалт манангийн 2 шар гэрэлтэй хүрээ нь мөн никель, хойд талдаа жолоочийн эсрэг талд гэсэн никель цагаан өнгийн шаттай, дээд талдаа онгойдог лүктэй, улсын дугаар нь урд талдаа 1777 серийг нь харж амжаагүй хойд талдаа улсын дугааргүй, хойд номер боогдох хэсэг нь шатны доод талдаа запас дугуйтай энэ нь гадна талдаа бүрээсгүй никель обудтай байсан, үрүүлийн бүрээсийг камераар харахад саарал өнгөтэй суудал бор өнгийн, 4 дугуйны обуд нь никель нүүрэн талын шил тенгүй. Урд хоёр хаалганы цонх тенгүй. Хойд хоёр цонх хар тентэй, машины хойд хаалга мөн хар тентэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ноосон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртек өмссөн, саравчтай малгайтай байсан санагдаж байна өнгийг нь сайн харж чадаагүй. Хоёр талын хурд сааруулагчин дээр хурд хасаагүй нэлээн хурдтай явсан зам голлож явсан. Запас дугуйны доод талд данкраддаг никель суурьтай байсан. Би тэр үед баруунаас зүүн тийш явж байсан ачааны машиныг шалгаад бичиг баримтыг нь пост дотор байсан цагдаад өгчөөд эргээд хартал юу юугүй хурдтай орж ирсэн тэгэхээр нь постны шатан дээрээс буугаад шүгэлдээд дохьсон чинь тэр чигээрээ явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 12/,

Гэрч 1977 онд төрсөн Г-н Э мөрдөн байцаалтанд 2014.05.23-нд өгсөн мэдүүлэгт: “...Манай нөхөр М 2014 оны 05 дугаар сарын 16-ны өнгөрсөн баасан гарагт ах Д.Дгийн хамт Улаанбаатар хот руу 77-28 УНО дугаартай Ланд-80 маркийн Д.Д ахын машинтай явцгаасан, гэрээсээ гарахдаа хоёулаа явсан. Дараа нь хэн хамт явсныг мэдэхгүй байна. Сийлбэрийн үйлдвэрийн принтер авах ажлаар явсан, тэгээд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.М, даваа гарагт ах Д.Дтэй хамт хоёулаа Д.Д ахын машинтай ирсэн. Намайг цэцэрлэгээс хүүхдээ аваад дөнгөж гэртээ ирсэн байхад 17 цагийн орчимд л ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 121/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 11-31/,

            - автомашин байсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 32-37/,

            - Төв аймгийн Лүн сумын постын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 47, 234/,

           - ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 61/,

- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 64-70/,

- Гэрч М.Батаагийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон сэжигтэн нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6 дугаар хх 206-213/,

- Гэрч Г.Өсөхгэрэлээр ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6 дугаар хх 214-219/,

- Хулгайд алдагдсан бурхадын хохирлын хэмжээг тогтоосон “Лэндс” ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлт /6 дугаар хх 232-249/,

- Бурхадын сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн үнэлгээ /4 дүгээр хх 128-139/,

- Бурхадтай холбоотой баримтууд /1 дүгээр хх 159-233/,

- Шүүгдэгч нарын сэтгэцийн байдалд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд \2 дугаар хх 189, 196, 202/,

- Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /2 дугаар хх 207-208/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хх 38-39, 167-168/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /6 дугаар хх 133-137/,

            Шүүгдэгч Д.Мыг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр /хх 114-117/, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар /хх 118-120/, шүүгдэгч Д.Дг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр /хх 103-110/, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар /хх 111-113/, шүүгдэгч Д.Тыг 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх 121-125/, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар /хх 126-128/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

Шүүгдэгч Д.М, Д.Т, Д.Д нарыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 134, 136, 137/, 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /3 дугаар хх 138-140/ зэрэг болно.

          Шүүгдэгч Д.Т, Д.М, Д.Д нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл хэрэглэн 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах .......хууль бусаар нэвтрэн орж,

 1.Дуйнхор бурхан /бурхан суурийн хамт алт шармал, суурь жавил хөөмөл, урт нь 32.6 см, өргөн 20.7 см, нийт өндөр 59.8 см/

2.Жүгдэрнамжил бурхан /гууль цутгамал, алт шармал, урт 14.2 см, өргөн 8.2 см, өндөр 17.3 см/ хосгүй үнэт зүйл

З.Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 20.8 см, өргөн 16.1 см өндөр 40 см/,

4.Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 15.6 см, өргөн 10.4 см өндөр 34 см/,

5.Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 19.5 см, өргөн 15.6 см. өндөр 38.4 см/ хосгүй үнэт зүйл

6.Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 19.2 см, өргөн 15.2 см өндөр 38.5 см/,

7.Манзушир бурхан /гууль цутгамал, алт шармал, урт 12.6 см, өргөн 7.8 см өндөр 15.6 см/ зэрэг бурхадыг хулгайлж 27.868.900 төгрөгийн шууд хохирол, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах 20.258.145 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 48.879.045 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Эд зүйлээ алдсан талаар хохирогч Ц.С: “...2014 оны 05 дугаар сарын 19-ний  шөнө 03 цаг 44 минутанд музейн захирал Н.Т 91995191 дугаарын утсаар залгаж Гурванзуугийн зүүн хийдийн хаалга онгорхой байна гэж харуул хэлсэн би очиж байна гэж хэлсэн. Удаагүй музейн захирал Н.Т утсаар Гурванзуугийн зүүн хийдээс 65-536 дугаартай гууль цутгамал алт шармал Дүйнхор хосгүй үнэт, 65-1292 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-869 дугаартай гууль цутгамал алт шармал Жүгдэрнамжил хосгүй үнэт, 65-1295 дугаартай зэс хөөмөл алт шармал майдар хосгүй үнэт, 65-1293 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-1294 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 64-1303 гууль цутгамал алт шармал Манзушир бурхадууд алга болсон гэж надад хэлсэн...” гэсэн талаар мэдүүлэг /1 дүгээр хх 237-240/, “...Хархорин сумын Эрдэнэзуу музейн Гурванзуугаас алдагдсан 7 ширхэг бурхан мөн хэргийн газар унаж гэмтсэн 3 ширхэг бурхадуудыг ССАЖЯ-н Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах шаардлагатай байсан тул Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах үед гарах зардлыг гаргуулсан. 1. 65-536 1/58 дугаартай Дүйнхор бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 1.072.500 төгрөг, ажлын хөлс 2.900.278 төгрөг, 2. 65-869 2/48 дугаартай Жүгдэрнамжил бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 667.500 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 3. 65-1295 3/3 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 490.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 4. 65-1292 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 535.000 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 5. 65-1293 3/5 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 375.000 төгрөг, ажлын хөлс 1.450.739 төгрөг, 6. 65-1294 3/6 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 460.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 7. 65-1303 3/61 дугаартай Манзушир бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 245.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 8. 65-1696 2/16 дугаартай Ногоон Дарь эх бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 175.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 9. 65-1298 6/15 дугаартай Луваанжалбу бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 215.000 төгрөг, ажлын хөлс 483.375 төгрөг, 10. 65-1291 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 555.000 төгрөг, ажлын хөлс 1.933.519 төгрөг мөн 4 ширхэг шилэн хорго 672.000 төгрөг, 4 ширхэг цоож 80.000 төгрөг, нийт 21.010.145 төгрөгийн хохирол учирсан байна. Уг мөнгийг хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэсэн талаар мэдүүлэг /4 дүгээр хх 102/, гэрч Д.Э-н “...Би 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 20 минутанд Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболд хяналтын камерыг шүүж, ногоон өнгийн Ланд-80 автомашины номер дугаарыг тодруулж, хэдэн цагийн үед постоор өнгөрснийг тодруулаадах гэж үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу камерт шүүж үзэхэд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батаа тухайн машины явж өнгөрсөн цагийг сайн мэдэхгүй байна. Тэгээд шөнийн 00 цаг 40 минутанд камерт байгаа машиныг олж харсан, камерт манай зохицуулагч шүгэлдэж, дохиур модоор дохиж зогсоох гэхэд уг машин нилээн хурдтай зогсолгүй явж өнгөрч харагдаж байсныг нягталж шүүхэд уг тээврийн хэрэгсэл нь постоор баруунаас зүүн чиглэлд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 22 минутанд дайрч өнгөрсөн ногоон өнгийн тоёото ланд крузер-80 маркийн, дээрээ ачаагүй, лүктэй, урдаа никель хамгаалалттай, хамгаалалтан дундаа бөөрөнхий шар гэрэлтэй, хайлшин цагаан обунуудтай, урд 2 цонх тенгүй, бусад цонх тентэй, хойноо шаттай, бүрээсгүй запас дугуйтай, урд номер нь урт хэлбэрийн сер нь мэдэгдэхгүй, 17-77 гэсэн дугаартай, арын номергүй харагдаж байсан. Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй, цэнхэр футболк буюу цамцтай, гадуураа хар куртектэй байхаар, хажуугийн зорчигч нь нилээн махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу футволктой дээр нь цагаан бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн явж байгаа юм шиг харагдаж байсан ...” гэсэн талаар мэдүүлэг /1 дүгээр хх 250/, гэрч Ж.Б-н “...өнөөдөр өглөө эрт 04 цаг 20 минутын орчимд урдаасаа буюу засмалаараа бол Хархорин сумаас хойшоо чиглэлтэй явж байсан бараан өнгийн жип маркийн машин явж өнгөрөхийг харсан юм. Урдаасаа өгсөж байгаа нь дуулдаад би сэрээд гэрээсээ гарсан юм. Дуу нь их тод дуутай, цагаан цэнхэр өнгийн тод гэрэлтэй машин их хурдтай яваад өнгөрсөн. Манай музейн урд руу бага зэрэг өгсүүр байдаг. Тэр өгсүүр хавьд явахад л дуу нь дуулдсан байх. Машин ирж байгаа юм болов уу гээд гэрээсээ гартал тэр машин замаар хойшоо өгсөөд яваад өгсөн юм. Манай гэр замаас 200 орчим метр зайтай, тэгээд дөнгөж үүр цайж байсан болохоор тэр машины өнгө, улсын дугаар зэргийг сайн харж чадаагүй. Их хурдтай явбал Хархориноос манай энд иртэл 20-иод минут явах байх. Би дотроо бодохдоо яасан эрт явж байгаа хүмүүсэв дээ гэж бодоод өнгөрсөн юм. Манай энэ хавиар машин явах нь явж л байдаг. Өнөө өглөө энүүгээр өнгөрсөн машин арай эрт явж өнгөрсөн болохоор би сайн санаж байгаа юм. Тэгэхдээ яг ямар марк загварын ямар машин явсныг тодорхой хэлж чадахгүй байна. Тод цагаан цэнхэр гэрэлтэй, бараандуу, жип машин л байсан...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 4-5/, гэрч А.Өсөрхгэрэлийн “...Манайх ......нуурын хойд захад оршин суудаг юм. 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим манай гэрээс хойш нэлээн зайтай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашин зогсож байгаа харагдсан. Уг машины ойролцоо манай найз Цэрэндоржийн адуу байхаар нь би адууг нь гол руу оруулах гээд яваад очиход уг хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашины хажууд аргалаар гал түлчихсэн машин дотор гурван залуу унтаж байсан. Тэгээд би адуугаа гол руу оруулчихаад гэртээ ирээд харахад уг машин тэндээ зогсоод л байгаа харагдсан. Намайг гэртээ ирэхэд 19 цаг болж байсан. Тэр Ланд-80 машин 16 цагаас харанхуй болтол тэнд зогсож байгаад явсан. Би очиж уулзаагүй, хажуугаар нь мотоциклтой гараад явсан. Ямар нэгэн номер дугааргүй хар ногоон өнгийн шинэвтэр Ланд-80 маркийн автомашин байсан. Уг машины урд суудал дээр нэлээд том биетэй хоёр залуу тонгойгоод суучихсан арын суудал дээр нэг залуу нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Би тэр машин дээр очоогүй болохоор яг ямар хувцастай ямархуу хүн байсан талаар анзаарч хараагүй ямар ч байсан урд суудал дээр суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай  байх шиг байсан. Би тэр машины араар нь тойроод хажуугаас нь адуугаа аваад явсан. Тэр хүмүүс өөдөөс харахгүй доошоо хараад хэвтээд байсан...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 6/, гэрч Ө.Эрдэнэбаатарын: “...Тэр өдөр амралтын өдөр байсан. Би жуулчны бааз дээр өнжсөн. Манай жуулчны бааз Өгийнуурын эрэг дээр байдаг. Тэр өдрийн 14 цаг өнгөрч байх үед манай баазын харалдаа Өгийнуур сумаас хот явдаг төв шороон замын хойд талын шороон замын хажууд бараандуу өнгийн жип маркийн машин зогсож байгаа харагдсан. Би тэр машиныг бааз дээрээсээ л харсан. Манай баазаас хойшоо километр орчим зайд тэр машин баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан. Тэр машинтай хүмүүс тэр газраа ирж зогсоод хөдлөөгүй. Яг зогссон газраа байж байгаад л явсан. Багцаагаар 19-20 цагийн орчимд л явсан байх. Би ойртож очиж хараагүй болохоор яг ямар маркийн машин байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай энд байдаг Өсөхөө гэж залуу машин дээр нь очиж харсан гэсэн. Улсын дугааргүй, Ланд-80 маркийн машин байсан, машин дотор нь гурван хүн байсан. Машин дотроо тонгойж унтчихсан байсан гэж Өсөхөө ярьж байсан. Би бодохдоо туувраа хүлээж байгаа хүмүүс юм болов уу гэж бодсон. Аялаж байгаа хүмүүс бол лав биш байсан. машин тэрэгнээсээ буугаагүй, нуураар ирж очоогүй болохоор аялагч хүмүүс бол биш байсан байх...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 9-10/, гэрч М.Батаагийн: “...Хар ногоон өнгийн Ланд крузер маркийн урдаа цагаан өнгийн никель хамгаалалт манангийн 2 шар гэрэлтэй хүрээ нь мөн никель, хойд талдаа жолоочийн эсрэг талд гэсэн никель цагаан өнгийн шаттай, дээд талдаа онгойдог лүктэй, улсын дугаар нь урд талдаа 17-77 серийг нь харж амжаагүй хойд талдаа улсын дугааргүй, хойд номер боогдох хэсэг нь шатны доод талдаа запас дугуйтай энэ нь гадна талдаа бүрээсгүй никель обудтай байсан, үрүүлийн бүрээсийг камераар харахад саарал өнгөтэй суудал бор өнгийн, 4 дугуйны обуд нь никель нүүрэн талын шил тенгүй. Урд хоёр хаалганы цонх тенгүй. Хойд хоёр цонх хар тентэй, машины хойд хаалга мөн хар тентэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ноосон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртек өмссөн, саравчтай малгайтай байсан санагдаж байна өнгийг нь сайн харж чадаагүй. Хоёр талын хурд сааруулагч нь дээр хурд хасаагүй нэлээн хурдтай явсан зам голлож явсан. Запас дугуйны доод талд данкраддаг никель сууртай байсан. Би тэр үед баруунаас зүүн тийш явж байсан ачааны машиныг шалгаад бичиг баримтыг нь пост дотор байсан цагдаад өгчихөөд эргээд хартал юу юугүй хурдтай орж ирсэн тэгэхээр нь постны шатан дээрээс буугаад шүгэлдээд дохьсон чинь тэр чигээрээ явсан...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 12/, гэрч Г.Энхтуяагийн: “...Манай нөхөр М 2014 оны 05 дугаар сарын 16-ны өнгөрсөн баасан гаригт ах Д.Дгийн хамт Улаанбаатар хот руу 77-28 УНО дугаартай Ланд-80 маркийн Д.Д ахын машинтай явцгаасан, гэрээсээ гарахдаа хоёулаа явсан. Дараа нь хэн хамт явсныг мэдэхгүй байна. Сийлбэрийн үйлдвэрийн принтер авах ажлаар явсан, тэгээд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.М даваа гаригт ах Д.Дтэй хамт хоёулаа Д.Д ахын машинтай ирсэн. Намайг цэцэрлэгээс хүүхдээ аваад дөнгөж гэртээ ирсэн байхад 17 цагийн орчимд л ирсэн юм...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 121/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 11-31/, автомашин байсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 32-37/,  Төв аймгийн Лүн сумын постын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 47, 234/, ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 61/, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 64-70/, гэрч М.Батаагийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон сэжигтэн нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6 дугаар хх 206-213/, гэрч Г.Өсөхгэрэлээр ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6 дугаар хх 214-219/, - Хулгайд алдагдсан бурхадын хохирлын хэмжээг тогтоосон “Лэндс” ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлт /6 дугаар хх 232-249/, Бурхадыг сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн үнэлгээ /4 дүгээр хх 128-139/, Бурхадтай холбоотой баримтууд /1 дүгээр хх 159-233/, шүүгдэгч нарын сэтгэцийн байдалд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд \2 дугаар хх 189, 196, 202\,  Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /2 дугаар хх 211-212/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хх 38-39, 167-168/, тээврийн хэрэгслийн лавлагаа /6 дугаар хх 133-137/, шүүгдэгч Д.М, Д.Д, Д.Т нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.         

Хэдийгээр шүүгдэгч Д.М, Д.Д нар нь гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдэг боловч тэр нь гэрч Д.Энхтөгсийн “...2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 22 минутанд дайрч өнгөрсөн ногоон өнгийн тоёото ланд крузер-80 маркийн, дээрээ ачаагүй, лүктэй, урдаа никель хамгаалалттай, хамгаалалтан дундаа бөөрөнхий шар гэрэлтэй, хайлшин цагаан обуунуудтай, урд 2 цонх тенгүй, бусад цонх тентэй, хойноо шаттай, бүрээсгүй запас дугуйтай, урд номер нь урт хэлбэрийн сер нь мэдэгдэхгүй, 17-77 гэсэн дугаартай, арын номергүй харагдаж байсан. Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй, цэнхэр футболк буюу цамцтай, гадуураа хар куртиктэй байхаар, хажуугийн зорчигч нь нилээн махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу футволктой дээр нь цагаан бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн явж байгаа юм шиг харагдаж байсан ...” гэсэн талаар мэдүүлэг /1 дүгээр хх 250/, гэрч А.Өсөрхгэрэлийн “...2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим манай гэрээс хойш нэлээн зайтай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашин зогсож байгаа харагдсан. Уг машины ойролцоо манай найз Цэрэндоржийн адуу байхаар нь би адууг нь гол руу оруулах гээд яваад очиход уг хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашины хажууд аргалаар гал түлчихсэн машин дотор гурван залуу унтаж байсан.....Тэр Ланд-80 машин 16 цагаас харанхуй болтол тэнд зогсож байгаад явсан. Уг машины урд суудал дээр нэлээд том биетэй хоёр залуу тонгойгоод суучихсан арын суудал дээр нэг залуу нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан.....ямар ч байсан урд суудал дээр суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай  байх шиг байсан. Би тэр машины араар нь тойроод хажуугаас нь адуугаа аваад явсан. Тэр хүмүүс өөдөөс харахгүй доошоо хараад хэвтээд байсан...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 6/, гэрч Ө.Эрдэнэбаатарын: “...Тэр өдөр амралтын өдөр байсан. Би жуулчны бааз дээр өнжсөн. Манай жуулчны бааз Өгийнуурын эрэг дээр байдаг....Манай баазаас хойшоо километр орчим зайд тэр машин баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан. Тэр машинтай хүмүүс тэр газраа ирж зогсоод хөдлөөгүй. Яг зогссон газраа байж байгаад л явсан. Багцаагаар 19-20 цагийн орчимд л явсан байх. Би ойртож очиж хараагүй болохоор яг ямар маркийн машин байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай энд байдаг Өсөхөө гэж залуу машин дээр нь очиж харсан гэсэн. Улсын дугааргүй, Ланд-80 маркийн машин байсан, машин дотор нь гурван хүн байсан. Машин дотроо тонгойж унтчихсан байсан гэж Өсөхөө ярьж байсан....” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 9-10/, гэрч М.Батаагийн: “...Хар ногоон өнгийн Ланд крузер маркийн урдаа цагаан өнгийн никель хамгаалалт манангийн 2 шар гэрэлтэй хүрээ нь мөн никель, хойд талдаа жолоочийн эсрэг талд гэсэн никель цагаан өнгийн шаттай, дээд талдаа онгойдог лүктэй, улсын дугаар нь урд талдаа 17-77 серийг нь харж амжаагүй хойд талдаа улсын дугааргүй, хойд номер боогдох хэсэг нь шатны доод талдаа запас дугуйтай энэ нь гадна талдаа бүрээсгүй никель обудтай байсан, үрүүлийн бүрээсийг камераар харахад саарал өнгөтэй суудал бор өнгийн, 4 дугуйны обуд нь никель нүүрэн талын шил тенгүй. Урд хоёр хаалганы цонх тенгүй. Хойд хоёр цонх хар тентэй, машины хойд хаалга мөн хар тентэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ноосон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртек өмссөн, саравчтай малгайтай байсан санагдаж байна, өнгийг нь сайн харж чадаагүй. Хоёр талын хурд сааруулагч нь дээр хурд хасаагүй нэлээн хурдтай явсан зам голлож явсан. Запас дугуйны доод талд данкраддаг никель суурьтай байсан. Би тэр үед баруунаас зүүн тийш явж байсан ачааны машиныг шалгаад бичиг баримтыг нь пост дотор байсан цагдаад өгчихөөд эргээд хартал юу юугүй хурдтай орж ирсэн тэгэхээр нь постны шатан дээрээс буугаад шүгэлдээд дохьсон чинь тэр чигээрээ явсан...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх-12/ болон шүүгдэгч Д.М, Д.Д нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзлээ.

Иймээс шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нараас тус бүр 1.000.000 төгрөг хураах нь зүйтэй байна.  

Тус шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот, 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 25 тоот тогтоолоор “Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 136 дугаар тушаалын хавсралт буюу Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1.3-т зааснаар Мэргэжлийн зөвлөл Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлохоор заасан байна. Ингэж тодорхойлохдоо шаардлагатай тохиолдолд эрх бүхий үнэлээчийг оролцуулж болно гэсэн байгаа тул Мэргэжлийн зөвлөл нь эрх бүхий үнэлээчийг оролцуулж үнэлгээ хийлгэх боломжтой гэж үзэн үнэлгээг тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад  буцаажээ.

Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр “бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол”-оор Улаанбаатар хотын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамын Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар  хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг болон илтгэх хуудсаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1, 4.1.1, 4.2, 4.4-т заасны дагуу хараат бус байдлаар хөрөнгийг үнэлгээчин нь ажиллах зарчимтай тул үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх нь зүйтэй. Хууль тогтоомжийн хүрээнд Түүх, соёлын дурсгалт зүйлсийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл үнэлгээ хийлгүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм. Иймд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн байна. /6 дугаар хх 221, 222, 223, 224/

Мөн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол”-оор Улаанбаатар хотын “ЛЭНДС” ХХК-иар бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн ба “ЛЭНДС” ХХК-ий 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүн салбарын шинжээч Б.Идэрбаяр оролцож бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд дээрх үнэлгээгээр хохирлын хэмжээг тодорхойлон хэргийг шийдвэрлэв. /6 дугаар хх 231-249/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь “Бурхадыг сэргээн засварлах зардал хохиролд орохгүй хохирогч нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж санал тавьсан ба  шүүгдэгч нар нь бурхадыг хулгайлах явцдаа гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүхээс сэргээн засварлахад гарах зардлыг хохирол гэж үзсэн болно. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Хохиролд шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нараас тус тус 6.752.715 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь ..... музейд олгох, шинжээчийн зардалд 1.333.333 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нараас гаргуулж “ЛЭНДС” ХХК-д олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Дгийн цагдан хоригдсон 596 хоног, шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон 765 хоног, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 152 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нарын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, АЯ№0118705 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг машины хамт Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэх, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Д.Мын эзэмшлийн 30-33 улсын дугаартай “Ланд крузер” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Тын эзэмшлийн 23-44 УНА улсын дугаартай “Киа бонго”, ногоон өнгийн “Ниссан террано” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Дгийн эзэмшлийн хашаа, байшин зэрэг битүүжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болох улаан иштэй тасдагч, төмөр лоом, 1 ширхэг гинжтэй цоож, 2 ширхэг цоож, 1 ширхэг гинж, цүүний тасарсан төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх,  ЕО194953 дугаартай гадаад паспортыг шүүгдэгч Д.Мд, ЕО740306 дугаартай гадаад паспорт, №264863 дугаартай жолооны үнэмлэх зэргийг шүүгдэгч Д.Дд тус тус буцаан олгох, шүүгдэгч Д.Дд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41а/23 тоот албан бичгээр хилийн хориг тавьсныг хүчингүй болгох, шүүгдэгч Д.Мын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ 10.000.000 төгрөгийг түүнд буцаан олгож тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 295, 296, 297 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. П овгийн Д-н Д, Б овгийн Д-н Т, Б. овгийн Д-н М нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П овгийн Д-н Дг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хорих ялаар, Б овгийн Д-н Тыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хорих ялаар, Боржигон овгийн Дэмчигдоржийн Мыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар  зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нарт оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгийн цагдан хоригдсон 596 хоног, шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон 765 хоног, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 152 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.М, Д.Т нараас 6.752.715 төгрөгийг тус тус гаргуулж, Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь ..... музейд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Д, Д.Т, Д.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, АЯ№0118705 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг машины хамт Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мөнхтуяад даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын эзэмшлийн 30-33 улсын дугаартай “Ланд крузер” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Тын эзэмшлийн 23-44 УНА улсын дугаартай “Киа бонго”, ногоон өнгийн “Ниссан террано” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Дгийн эзэмшлийн хашаа, байшин зэрэг битүүжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй тасдагч, төмөр лоом, 1 ширхэг гинжтэй цоож, 2 ширхэг цоож, 1 ширхэг гинж, цүүний тасарсан төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, ЕО194953 дугаартай гадаад паспортыг шүүгдэгч Д.Мд, ЕО740306 дугаартай гадаад паспорт, №264863 дугаартай жолооны үнэмлэх зэргийг шүүгдэгч Д.Дд тус тус буцаан олгох, шүүгдэгч Дэмчигдоржийн Доржсүрэнг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41а/23 тоот албан бичгээр хилийн хориг тавьсныг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нараас шинжээчийн зардал 1.333.333 төгрөгийг тус тус гаргуулж, “ЛЭНДС” ХХК-д олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 229.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Мд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Д.Мын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ 10.000.000 төгрөгийг түүнд буцаан олгох, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1., 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Д, Д.Т, Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН

                                                   ШҮҮГЧИД                                 Б.САРАНТУЯА

                                                                                                      Ц.ДАГИЙМАА