Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 194

 

                               

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шүүгдэгч О.Батбаатар, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөтчин овогт Хурцбилэгийн Х, Харчин овогт Очирсүрэнгийн Батбаатар нарт холбогдох эрүүгийн 2011 00000 0986 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 28-481б тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 197 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнссэн, Харчин овогт Очирсүрэнгийн Батбаатар /РД:____/,

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Оюутолгой ХХК-д хуулийн хэлтсийн мэргэжилтэн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, өнөр хороолол, 8 байр 385 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөтчин овогт Хурцбилэгийн Х /РД:УС81100831/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Х, О.Батбаатар нар нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энжел” зочид буудлын 3 давхрын 304 тоотод ариун цэврийн өрөөнд О.Батбаатартай маргалдаж, улмаар боож унагаан, баруун гарын алганд шарх, зүүн хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Батбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энжел” зочид буудлын 3 давхрын 304 тоотод ариун цэврийн өрөөнд Х.Хтай маргалдаж, улмаар хөлийг нь хавирч унагаан, баруун гарын сарвуу болон баруун гарын чигчий хуруунд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 21 цагийн үед манай найз над руу залгаад “...чи хаана байна. Найз нь хэдэн найзтайгаа байна. Чи хүрээд ир...” гэж хэлсэн. Намайг тухайн газарт очиход манай найз Гансүхээс гадна танихгүй 4 залуу машин дотор 2 шил архи ууж дуусаад сууж байсан. Тэгээд тэр залуучууд буудал орж ахиад жаахан ууж сууя гэсэн. Тэгэхээр нь би “...надад татгалзах зүйл байхгүй. Буудлын өрөөний мөнгийг нь би өгье...” гэж хэлсэн. Тэгээд буудал ороод 2 шил архи захиалж уусан. Тухайн үед О.Батбаатар нь найзууд руугаа агсраад байсан учраас найзууд нь нэг нэгээрээ гараад явсан. Би явах гэсэн манай найз Гансүх тасраад унасан байсан учраас орхиж явж чадаагүй. Тэгсэн О.Батбаатар над руу дайраад “...чи 1 дүгээр хорооллынх гэсэн. Танай тэнд дандаа золбин гарууд байдаг...” гэж хэлэх зэргээр над рүү дайраад байсан. Удалгүй Гансүхийн дүү гаднаас ороод ирэхээр нь би “...чи ахыгаа аваад явчхаарай...” гэж хэлээд О.Батбаатараас зугтаж гарах гэж байхад О.Батбаатар 00 өрөөний хаалга онгойлгоод “...чи явах гэж байгаа юм уу...” гэж асуухлаар нь би “...тийм ээ одоо явлаа...” гэж хэлэхэд О.Батбаатар намайг дуудаад  00 оруулаад хавирч унагаад дээр гараад суусан. Тэгээд гаднаас Гансүхийн дүү орж ирээд бид хоёрыг салгаж цагдаа дуудсан ....” гэв  

Шүүгдэгч О.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Тухайн үйл явдал нь 2020 оны 09 дүгээр сарын 12-13 шилжих шөнө болсон. Би тухайн үед Гантулга, Баттулга, Гэрэлсайхан гэдэг 3 найзтайгаа Эйнжел /Аngel/ зочид буудлын гадаа уулзаж нэг шил архи уусан. Би машин барьж байсан болохоор архи уухгүй гээд уугаагүй. Тэр гурав 22 цагийн орчимд нэг шил архиа ууж дуусгасан. Тэгсэн Гантулга, Гансүхийг дуудна гэж хэлээд дуудсан. Гансүх 1 шил архитай ирээд тэд нар миний машинд ууж эхэлсэн. Тухайн үед Гансүхийн утас дуугараад Х.Х гэдэг найзыгаа авч ирж бид нартай танилцуулсан. Тэгсэн Гансүх үргэлжлүүлээд буудал орж ууя гээд бид нар буудалд орж дахин 2 шил архи дуудлагаар авч ууж суусан. Тухайн үед Х.Х бид 2 юм ярьж байгаад муудалцсан. Манай найзууд бас муудалцаад нэг нэгээрээ гарч явсан байсан. Тэгээд би 00 орсон чинь араас Х.Х орж ирээд над руу дайрч намайг боохоор нь би болиулах гэж татаад бид 2 газарт унасан. Тухайн үед цаад өрөөнд байсан Гансүх, Жавзанпагма, буудлын ажилтан гурав 00 өрөө рүү гүйж орж ирсэн. Тэгээд буудлын ажилтан цагдаа дуудаж Х.Х бид 2 Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэст очсон ....” гэв 

Шүүгдэгч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой 23 цаг болж байхад гэр рүүгээ явах замд манай найз Гансүх над руу залгаад найз нь хэдэн найз нартайгаа сууж байна, ганц нэг пиво уух уу, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талд нэг урсгалтай замын зогсоол дээр байна, тэнд хүлээж байя” гэж ярьсан. Би тэр зааж өгсөн газарт очход Гансүх, танихгүй 4 залуутай хамт байсан. Гансүхтэй хамт байсан хүмүүс нэлээн согтуу 2 билүү 3 дах шил архиа ууж дуусаж байсан. Би тэр сүүлчийн архинаас хундага татсан. Тэнд байсан хүмүүс дахиж архи уух гээд хажууд байсан буудалд  нэг өрөө авсан. Би өрөөнийх нь тооцоог хийгээд Гансүх найз нарын хамт 2 шил архи авсан байсан. Тэгээд буудлын өрөөнд нэг шил архи хувааж ууж байхад надтай маргалдсан гээд байгаа залуу агсан тавьсан. Тэнд байсан найз нар нь нэг нэгээрээ өрөөнөөс гараад явсан. Гансүх, тэр залуу бид 3 буудлын өрөөнд үлдсэн. Буудлын өрөөнд байж байхад Гансүхийн найз эмэгтэй орж ирсэн. Гансүхийн найз эмэгтэй  орж ирэхэд Гансүх согтоод муудаад орон дээр унаад өгсөн байсан. Харин Гансүхийн найз гэх залуу над руу согтуурхаж дайрсан. Тэр залуу “чи 1-р хорооллынх гэл үү манайхан бол элит танайхан бол золбин” гэж хэл амаар өдсөн. Би тэгэхээр нь “бид нар одоо ямар жаахан хүүхдүүд биш, ийм юм ярих нас биш тайвшир” гэж хэлсэн. Би буудлын өрөөнөөс гарах гэж байхад 00-н өрөөнөөс Гансүхийн найз тамхи татаж зогсож байхдаа “наашаа ороод ир, хөгшөөн” гэсэн би мань одоо явлаа, болгоомжтой харьцгаагаарай” гэж хэлсэн чинь 00-н хаалга хаагаад “чи муу яасан овоо нөхөр вэ, хаяж явдаг хэн бэ” гэж хэлээд миний хувцаснаас заамдаад хөл хүү хавирч унагаасан. Би унахдаа баруун гараараа 00-н суултуур дээр дарж хагалсан. Тэр 00-н өрөөнд ус гоожоод энд тэндгүй ус болоод миний баруун гараас цус гараад тэр залуутай босох гэж ноцолдсон. Намайг дээрээс дараад босгохгүй байж байхад Гансүхийн найз эмэгтэй 00-н хаалга онгойлгож хараад Гансүхийг дуудахаар явсан. Гансүх хүрч ирээд тэр залууг татаж аваад би доороос нь боссон. Би дөнгөж босоод байж байхад буудлын ажилчин орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Бид нар гадаа байж байхад цагдаа нар хүрч ирээд цагдаагийн газар очсон. Миний гараас цус гараад байсан болохоор цагдаа намайг явж оёдол тавиул гээд явуулсан....” гэх /хх-ийн 38-39х/,    

Шүүгдэгч О.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 03 цаг өнгөрч байхад “Энжел” нэртэй зочид буудлын 3 давхарт 2 ортой нэг өрөөнд найз нарын хамт байж байгаад 00-н өрөө рүү бие засах гээд ороход араас Гансүхийн найз гэх танихгүй залуу 00-н өрөөнд орж ирсэн. Тэр залуу над руу шууд үгээр дайраад, зодох гэж дайрсан. Миний хувцаснаас зуураад татаж ураад, намайг нааш цааш түлхсэн. Би тэр залуутай барилцаж аваад өөрийгөө тэр залуугаас салгах гэж түлхсэн чинь надаас зуураад зөрүүлж түлхэхэд нь би хойшоо газарт унахдаа тэр залуугаас зуураад 00-н суултуур дээр унасан. Намайг газар унахад тэр залуу бас араас 00-н суултуур дээр унаж 00-н суултуур хагарсан. 00-н суултуурын хагарсан хэсэг дээр тэр залуу бид 2 гар хөлөөрөө дарж унасан. Би газарт унахдаа хөлийнхөө шагайг гэмтээсэн. Тэгээд байж байхад буудлын ажилтан, Гансүхийн найз эмэгтэй эд нар 00- өрөөнд орж ирсэн. Би тэр үед нь газарт хэвтэж байсан. Тэгээд цагдаа нар ирээд тэр залуу бид 2-г цагдаагийн газар авчирсан...” гэх /хх-ийн 78-79х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 5х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11х/,

Хохирогч О.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2020 оны 09 дүгээр сарын 11-ний 23 цаг өнгөрч байхад найз Гантулга, Гэрэлсайхан, Баттулга бид дөрөв “Хараа” зочид буудлын гадна авто зогсоол дээр машиндаа суугаад нэг шил 0.75 литрийн архи хувааж ууж дуусаад дуудлагын жолооч хүлээгээд байж байхад Гансүх бид дөрвийн машинтайгаа зогсож байсан газар хүрч ирсэн. Тэгээд Гантулга, Гансүх,Гэрэлсайхан,Баттулга бид 5 дахиж нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд архи ууж байхад Гансүх нэг танихгүй залуутай очиж уулзаж байгаад дагуулаад машины хажууд машинтай нь авчирсан. Тэр залуугийн хамт Гантулга, Гансүх, Баттулга, Гэрэлсайхан бид зургаа 2020 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 00 цаг өнгөрч байхад “Хараа” зочид буудлын хажуу талын “Энжел” нэртэй зочид буудлын 3 дугаар давхарт 2 ортой нэг өрөө аваад дотор нь орж 2 шил 0.75 литрийн архи захиалж авсан. Бид зургаа 2 шил архиа ууж эхэлсэн, архи ууж байхад Баттулга эхэлж буудлын өрөөнөөс гарч явсан, дараа нь Гэрэлсайхан буудлын өрөөнөөс гарч явсан, удаагүй Гантулга араас нь буудлын өрөөнөөс гарч явсан. Буудлын өрөөнд Гансүх, танихгүй нэг залуу бид 3 байж байхад гаднаас нэг эмэгтэй Гансүхтэй уулзах гээд орж ирсэн. Тэгээд бид дөрөв хамт сууж юм ярилцаж байгаад би 00-н өрөө орсон чинь ардаас Гансүхийн найз гэх танихгүй залуу 00-н өрөөнд орж ирсэн. 00-н өрөөнд орж ирээд тэр танихгүй залуу миний хоолойноос боогоод, хувцаснаас татаж зуураад цохих гээд байсан. Би тэр залууг тэвэрч аваад байж байхад тэр залуу намайг газар унагаасан. Газарт бид хоёр тэврэлдээд цуг унасан тэр залуу унахдаа жорлонгийн суултуур хагалсан, суултуурын ус газарт гоожоод миний хувцас хунарыг нойтон болгож норгосон.тэр залуу миний толгой дээр гараараа дарсан байхад гаднаас Гансүх, Гансүхийн найз эмэгтэй, буудлын ажилтан орж ирж Гансүхийн найз гэх танихгүй залуу бид хоёрыг салгасан. Салгаад байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд бид хоёрыг авч явж цагдаагийн газар очсон. Мөн миний хүзүү, нуруу зулгарсан, баруун алга шалбарсан, зүүн хөлийн шагай хавдсан байсан, өөр гэмтэл учраагүй ...” гэх /хх-ийн 13-19х/,

Хохирогч Х.Хүрэлчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой 23 цаг болж байхад гэр рүүгээ явах замд манай найз Гансүх над руу залгаад “найз нь хэдэн найз нартайгаа хамт сууж байна, ганц нэг пиво уух уу, Бөмбөгөрийн урд талд нэг урсгалтай замын хажууд зогсоол дээр байна, тэнд хүлээж байя” гэж ярьсан. Би тэр зааж өгсөн газарт очиход Гансүх, танихгүй 4 залуутай хамт байсан. Гансүхтэй хамт байсан хүмүүс нэлээн согтуу 2 билүү 3 дах шил архиа ууж дуусаж байсан. Би тэр сүүлчийн архинаас нэг хундага татсан. Тэнд байсан хүмүүс дахиж архи уух гээд хажууд байсан буудалд нэг өрөө авсан. Би өрөөнийхөн тооцоог хийгээд Гансүх найз нарын хамт 2 шил архи авсан байсан. Тэгээд буудлын өрөөнд нэг шил архиа хувааж ууж байхад надтай маргалдсан гээд байгаа залуу агсан тавьсан. Тэнд байсан найз нар нь нэг нэгээрээ өрөөнөөс гараад явсан. Гансүх, тэр залуу бид 3 буудлын өрөөнд үлдсэн. Буудлын өрөөнд байж байхад Гансүхийн найз эмэгтэй орж ирсэн. Гансүхийн найз эмэгтэй орж ирэхэд Гансүх согтоод муудаад орон дээр унаад өгсөн байсан. Харин Гансүхийн найз гэх залуу над руу согтуурхаж дайрсан. Тэр залуу “чи 1-р хорооллынх гэл үү, манайхан болбол элит, танайхан бол золбин” гэж хэл амаар өдсөн. Би тэгэхээр нь “бид нар одоо ямар жаахан хүүхдүүд биш, ийм юм ярих нас биш тайвшир” гэж хэлсэн. Би буудлын өрөөнөөс гарах гэж байхад 00-н өрөөнөөс Гансүхийн найз тамхи татаж зогсож байхдаа “наашаа ороод ир, хөгшөөн” гэсэн би “мань одоо явлаа, болгоомжтой харьцгаагаарай” гэж хэлсэн чинь 00-н хаалга хаагаад “чи муу яасан овоо нөхөр вэ, хаяж явдаг хэн бэ” гэж хэлээд миний хувцаснаас заамдаад хөл хүү хавирч унагаасан. Би унахдаа баруун гараараа 00-н суултуур дээр дарж хагалсан. Тэр 00-н өрөөнд ус гоожоод энд тэндгүй ус болоод миний баруун гараас цус гараад тэр залуутай босох гэж ноцолдсон. Намайг дээрээс дараад босгохгүй байж байхад Гансүхийн найз эмэгтэй 00-н хаалга онгойлгож хараад Гансүхийг i/удахаар явсан. Гансүх хүрч ирээд тэр залууг татаж аваад би доороос нь боссон. Би босоод байж байхад буудлын ажилчин орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Бид нар гадаа байж байхад цагдаа нар хүрч ирээд цагдаагийн газар очсон. Миний гараас цус гараад байсан болохоор цагдаа намайг явж оёдол тавиул гээд явуулсан...” гэх /хх-ийн 64-65х/,

Гэрч Д.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 04 цаг өнгөрч байхад халуун усны узелд ус алдаад байхаар нь шатаар дээшээ өгсөөд явж байтал 304 дүгээр өрөөнд хүмүүс хэрэлдээд байхаар нь орсон чинь нэг эмэгтэй, намхан бүдүүн залуутай утсаа булаацалдаад хэрэлдээд байсан. Нойлын өрөөнд нь хүн дугарахаар нь хаалгыг нь онгойлгоод харсан чинь 2 өндөр бүдүүн нь шалан дээр зууралдаад хэвтэж байсан. Нойлын  өрөөг хагалаад нэг нь гараа зүссэн байсан. Тэгээд би та нар бүгдээрээ гараад явчих гээд гадаа гаргаад ресепшин Дэлгэрмөрөнд утсаа өгөөд цагдаа дуудчих гээд хэлсэн. Тэгээд 20 минутын дараа цагдаа нар ирсэн. Нойл хагалаад хаячихсан учир үүнийг 180,000 төгрөгөөр хийдэг юм. Урьд өмнө мөн адил хагалуулаад 3 сарын өмнө 100 айлын барилгын дэлгүүрээс 180,000 төгрөгөөр авч байсан юм ...” гэх /хх-ийн 20- 21/,

Гэрч А.Жавзанпагма мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг бүдүүн ах, нэг туранхай ах 2 хоорондоо маргалдаад байсан ... бүдүүн ах нойлын өрөөнд ороод хөөе Хүдэрээ ороод ир, чамайг харья, чамайг басаж байна гээд дуудаад байсан туранхай ах нойлын өрөө рүү ”чи ер нь яах гээд байгаа юм бэ” гээд орсон. Тэр 2 ах нойлын өрөөнд хоорондоо маргалдаж ноцолдож байхад нэг юм хагарах чимээ гарсан. Би нойлын өрөөний хаалгыг онгойлгож харахад нойлын суултуур хагарсан, бүдүүн туранхай 2 ах дээр доороо ороод газар хэвтэж байсан ... тэр хоёр хүн л нойлын өрөөнд байсан...” гэх /23-24х/,

Гэрч Г.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...унтаж байхад сэрээгээд очсон намайг очиход энд тэнд цус болсон байсан ...” гэх /хх-ийн 26-27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10507 дугаартай:

О.Батбаатарын биед баруун гарын алганд шарх, зүүн хөлийн шагайнд зөөлөн дийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх “баруун гарын алганд шарх” гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, “зүүн хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэх /хх-ийн 29-30х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 12346 дугаартай:

Х.Хы биед баруун гарын сарвуу болон баруун гарын чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэх /хх-ийн 67-68х/,

Шүүгдэгч Х.Хүрэлчулууны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44х/,

Шүүгдэгч О.Батбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Батбаатар нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй,

Шүүгдэгч Х.Хы өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нь шүүхийн хэлэлцүүлэгт: Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Миний зүгээс миний үйлчлүүлэгчийн хийсэн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн объектив болон субъектив талууд бүрэн үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Х.Хы хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд мөн гэрч Жавзанпагмын мэдүүлэг, прокурорт гаргаж байсан хүсэлтүүд зэрэг нотлох баримтуудаар бусдын бие санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэж  байна. Мөн шүүхээс хохирогч О.Батбаатар мэдүүлэгт анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Учир хохирогч О.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон асуулт, хариултад хэлэхдээ “...Х.Х намайг боосон. Харин бусад гэмтэл нь газарт унах явцад бий болсон...” гэж хэлж байна. Энэ мэдүүлгээс үзэхэд О.Батбаатар нь Х.Хы биед халдсан нь харагддаг. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч О.Батбаатарын буруутай үйлдлээс болж гарсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Жавзанпагмын мэдүүлэг зэргээр нотлогддог. Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй байгаа тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн объектив болон субъектив шинж бүрэн үгүйсгэгдэж байгаа тул миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Батбаатар болон гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10507 дугаартай дүгнэлт хохирогч О.Батбаатарын биед баруун гарын алганд шарх, зүүн хөлийн шагайнд зөөлөн дийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх “баруун гарын алганд шарх” гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, “зүүн хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 29-30х/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Х.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Х түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энжел” зочид буудлын 3 давхрын 304 тоотод ариун цэврийн өрөөнд О.Батбаатартай маргалдаж, улмаар боож унагаан, баруун гарын алганд шарх, зүүн хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Батбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энжел” зочид буудлын 3 давхрын 304 тоотод ариун цэврийн өрөөнд Х.Хтай маргалдаж, улмаар хөлийг нь хавирч унагаан, баруун гарын сарвуу болон баруун гарын чигчий хуруунд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х, О.Батбаатар нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

 Шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Хүрэлчулуунаас нийт 90,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Өнөр хороолол, 4-2 тоотод оршин суух, Д.Энхсайхан /ЦГ69061815/-д олгуулж, шүүгдэгч О.Батбаатар нь бусдад төлөх төлбөргүй,

шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                   

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Харчин овогт Очирсүрэнгийн Батбаатар, Хөтчин овогт Хурцбилэгийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Батбаатар, Х.Х нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Хүрэлчулуунаас нийт 90,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Өнөр хороолол, 4-2 тоотод оршин суух, Д.Энхсайхан /ЦГ69061815/-д олгосугай.

6. Шүүгдэгч О.Батбаатар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                     П.АРИУНБОЛД