Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00723

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-10-11 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФМ77052497/, Алаг адуу овогт Цэрэндоржийн Нацагдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг багийн 19-05 тоотод оршин суух, Боржигон овогт Батбаярын Ганбаярт холбогдох 6,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Нацагдорж, хариуцагч Б.Ганбаяр, гэрч Жамъяншарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Ц.Нацагдорж нь 2014 онд Алтан-Очир суварга ХХК-ийг 1 хүний өмчлөлтэйгээр байгуулсан ба манай компани нь цахилгаан эрчим хүчний 04-15 квт хүртэл цахилгаан эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компани юм. Б.Ганбаяр нь миний компанийг надад зарчих гээд удаа дараа гуйдаг байсан ба 10 сая төгрөгөөс ярьсаар байгаад 8 сая төгрөгөнд харилцан тохиролцсон болно. 2016.02.26-ны өдөр Б.Ганбаярт компанийнхаа хувьцааг буюу компанийг 8 сая төгрөгөнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болно. Би компаний хувьцаагаа 8 сая төгрөгөнд Б.Ганбаярт өгсөн ба мөнгийг удахгүй өгнө гэдэг боловч мөнгийг минь өгөхгүй мөртлөө компаниа ажиллуулсаар байна. Тухайн үед Б.Ганбаяр нь Ц.Жамъяншарав гэдэг залуутай хамт компанийг минь одоо ажиллуулж байгаа ба надад хэдэхдээ 9 сая төгрөгийг чинь удахгүй шилжүүлнэ гэсэн боловч хэд хэдэн удаа тасалж өгөөд одоо 6 сая төгрөг үлдсэн болно. Эхний удаа 1,000,000 төгрөгийг миний дансаар шилжүүлсэн, дараа нь 300,000 төгрөгийг бэлнээр, 500,000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн болно. Уул нь би ингэж тасдаж өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдсэн мөнгөө өгөхгүй байна. Иймд Б.Ганбаяраас 6,000,000 төгрөгийг, УТХ-30,000 төгрөг нийт 6,030,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Ганбаяр миний бие 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирж Ц.Нацагдоржоос “алтан Очирт суврага” ХХК-ийг бэлгэнд авсан нь үнэн болно. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилладаг Ц.Жамъяншаравын хамт Ц.Нацагдорж ахтай уулзаж байгууллага дээр нь хамтарч үйл ажиллагаа явуулъя гэж ярилцсаны эцэст Ц.Нацагдорж компаниа бэлэглье гэж хэлсэн.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээг Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд маргаантай байгаа иргэний хэргийн нэхэмжлэгч “Легато" ХХК, хариуцагч-сөрөг нзхэмжлэгч “Ургамал-Энх" ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчид маргааны үйл баримт, гаргасан нотлох баримт, шаардлагууд, маргаан үүсэхээс өмнө хамтран ажиллаж байсан үеийн үйл явдлууд, маргааны үр дүнгийн талаар өөр өөрсдийн хуульчдын урьдчилсан байр суурь зэргийг харгалзан маргааныг эвлэрэн хэлэлцэж

шийдвэрлэхээр тогтоов.

1. “Легато” ХХК нь орон сууцны хоёр барилгын нийт ажлын хөлсний 5 хувьтай тэнцэх 120 196 147 тегрөгийг барьцаа болгон захиалагч “Ургамал-Энх” ХХК-д үлдээсэн, үүнд тооцсон алданги 65 825 711 төгрөг, үлдэгдэл төлбөр 11 455 274 төгрөг, фанерийн үнэ 18 753 000 төгрөг, ковшны түрээс 3 924 000 төгрөг, бусад материалын тооцоо 2 500 000 төгрөг, Б блокын гадна хэв хашмал буулгасан зардал 7 000 000 төгрөг, гадна шугам хоолой татсаны 14 000 000 төгрөг, инженер техникийн ажилчдын Эрдэнэтэд ирж буцсан зэрэгтэй холбоотой 2 208 800 тегрөг, НДШ-д хүлээсэн алданги 7 287 252 төгрөгийг хохирлын журмаар здгззр бүгд 253 150 384 /хоёр зуун тавин гурван сая нэг зуун тавин мянга гурван зуун наян дөрвөн/ төгрөгийг “Ургамал-Энх ХХК-иас нэхэмжилсэн.

2.“Ургамал-Энх" ХХК нь гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тул орон сууцанд засвар хийсэн зардал 7 083 313 төгрөг, дээврийн засвар хийх төсөвт зардал 166 948 657 төгрөг, “Легато” ХХК-тай тооцох гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч “Баттрейд” ХХК болон бусад хувь хүмүүсийн хөлс 2 410 000 төгрөг, “Легато” ХХК- ийн хүсэлтээр олгож байсан гүйцэтгэгчийн инженерүүдийн цалин, хоолны мөнгө 10 073 658 төгрөг, “Легато” ХХК-ийн бүх ажиллагсадын 11 сарын турш байрласан 500 кв.м байрны ашиглалтын зардал, хөлс 24 200 000 төгрөг здгэзр бүгд 210 625 628 /хоёр зуун арван сая зургаан зуун хорин таван мянга зургаан зуун хорин найман/ төгрөгийг сөрж нэхэмжилсэн.

3.Талууд гаргасан баримт үндэслэлээ хамгаалж байсан боловч маргааныг цаашид үргэлжлүүлэх нь хэн алинд нь илүү их зардал чирэгдэлтэй гэж үзэж, дээрх бүх тооцоонууд болон шүүхэд хандаагүй, энд дурдагдаагүй бусад нөхцөл байдлыг ярилцаад :

а.“Ургамал -Энх" ХХК нь “Легато” ХХК-д 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг 2017 оны 03 сарын 01-ний дотор төлөх,

б“Легато” ХХК нэхэмжлэлийн үлдэх 133 150 384 төгрөгийн шаардлагаасаа

татгалзах,

в.“Ургамал-Энх" ХХК нь сөрөг нэхэмжпэлийн 210 825 628 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах,

Г.Талууд цаашдаа энэ асуудлаар хэн алиндаа ямар нэгэн шаардлага шинээр гаргахгүй, 2013 оны 04 сарын 30-ны ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгохоор тохирч эвлэрэв.

Энэ эвлэрэл нь маргааны талуудаас өөр хөндлөнгийн ямар нэг этгээдийн эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Легато” ХХК нь хариуцагч “Ургамал-Энх” ХХК-д холбогдуулан 253,150,384.08 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч “Ургамал-Энх” ХХК нь нэхэмжлэгч “Легато” ХХК-аас 210,670,628 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Легато” ХХК хариуцагч “Ургамал-Энх”-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, хариуцагч “Ургамал-Энх” ХХК-тай дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Үүнд: нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 253,150,384.08 төгрөгний 133 150 384 төгрөгнөөс татгалзаж, 120,000,000 төгрөг болгож бууруулж, хариуцагч “Ургамал-Энх” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 210 825 628 төгрөгнөөс бүхэлд нь татгалзаж, Талууд цаашдаа энэ асуудлаар хэн алиндаа ямар нэгэн шаардлага шинээр гаргахгүй, 2013 оны 04 сарын 30-ны ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгохоор тохирч, хариуцагч “Ургамал-Энх” ХХК нь нэхэмжлэгч “Легато” ХХК-д 2017 оны 03 сарын 01-ний өдрийн дотор 120,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болно гэж эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Легато” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ургамал-Энх” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 253,150,384.08 төгрөгний 133 150 384 төгрөгнөөс татгалзаж, 120,000,000 төгрөг болгож бууруулж, хариуцагч “Ургамал-Энх” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 210 825 628 төгрөгнөөс бүхэлд нь татгалзаж, талууд цаашдаа энэ асуудлаар хэн алиндаа ямар нэгэн шаардлага шинээр гаргахгүй, 2013 оны 04 сарын 30-ны ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгохоор тохирч, хариуцагч “Ургамал-Энх” ХХК нь “Легато” ХХК-д 2017 оны 03 сарын 01-ний өдрийн дотор 120,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,269,755 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Ургамал-Энх” ХХК-аас 378,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Легато” ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,369,085 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 684,542 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Ургамал-Энх” ХХК-д олгосугай.

3. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2016/01464 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН