Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01628/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-хороолол, 63/2 байрны  41 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЙ62060761, Далай овогт Дэжээхүүгийн Сугармаагийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлыг тогтоолгох  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сугармаа, гэрч Б.Энхцэцэг,  М.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч 1979-1981 он, 1981-1991 онуудад ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна. 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа:Би 1979 онд Хүнсний ТМС төгссөн. 1979 оны 07 сарын сүүлээс Туяа клубт зөөгчөөр ажилд орж, 1981 оны 9 сард ажлаасаа гарч, Цахилгаан шуудан холбооны газар цахилгаан мэдээний бичээчээр 1991-06-01 өдөр хүртэл ажилласан.

Үүний дараа 47-р сургуульд лаборантаар ажилласан юм. Тэр үед сургуульд хөдөлмөрийн дэвтрээ өгөөд, дараа нь олж авч чадаагүй, дэвтрээ үрэгдүүлсэн. Би одоо тэтгэвэрт гарах гэсэн юм. Дээрх ажилласан  хугацааг надад олдсон тушаал, шагналын баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэж  тогтоож өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан тодорхойлолт, тушаалууд, ажилчдыг бүртгэх анкет, түүх, ажил байдлын тодорхойлолт, боловсролын үнэмлэх, диплом, санал авах хуудас, өргөдөл, баталгаа, аюулгүй ажиллагааны зааварчлага өгсөн тухай хуудас, фото зургууд, баярын бичиг, мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, шагналын үнэмлэх, урилга, гэрч Б.Энхцэцэг, М.Оюунцэцэг нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,        

      

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Сугармаа 1979-06-30 өдөр Хүнсний ТМС-ийг төгссөн байх бөгөөд 1979 оны 12 сард Туяа клубт зөөгчөөр ажилд орж, 1981 оны 08 сарыг хүртэл, Цахилгаан шуудан холбооны газар 1981-09-23 өдөр цахилгаан мэдээний бичээчээр ажилд орж, 1991 оны 05 сарын 01 өдрийг хүртэл ажилласан болох нь фото зураг, Цахилгаан шуудан холбооны газарт 1983-06-09 өдөр бүртгүүлсэн ажилчдыг бүртгэх анкет, нэхэмжлэгчийн гар бичмэл түүх, ажил байдлын 1995-03-01 өдрийн тодорхойлолт, зөөгчөөр болон бичээрээр ажиллаж байсныг гэрчилсэн гэрч Б.Энхцэцэг, М.Оюунцэцэг нарын мэдүүлэг, ажилд томилох тухай Цахилгаан шуудан холбооны газрын даргын 1981-10-10 өдрийн 222, чөлөө олгох тухай Цахилгаан холбооны газрын даргын 1991-03-20 өдрийн 43 дугаар тушаалууд, санал авах хуудас, өргөдөл, баталгаа, аюулгүй ажиллагааны зааварчлага өгсөн тухай хяналтын хуудас, мэргэжлийн үнэмлэх, МХЗЭ-ийн гишүүний 505914 бат илэрхийлэх, хөдөлмөрийн аваргын гэрчилгээ, МХЗЭ-ийн хурлын төлөөлөгчийн үнэмлэх, шагналын баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрч Б.Энхцэцэг, М.Оюунцэцэг нар нэхэмжлэгчийг ажиллаж байх үед дээрх байгууллагуудад ажиллаж байсан нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр дэх ажилласан байдлын тухай бичилтээр тогтоогдсон болно.

 Дээрх баримтуудаар Туяа клубт нэхэмжлэгч ажилд орсон, ажлаас гарсан хугацаа сараар тогтоогдож байгаа боловч тодорхой өдрөөр тогтоогдохгүй байгаа тул сарын дундаж хугацаа болох 15 өдрөөр ажилд орсон, ажлаас гарсан хугацааг тодорхойлов.

Нотлох баримтаар ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх тухай Цахилгаан холбооны газрын даргын  1991-10-10 өдрийн 146 дугаар тушаалыг нэхэмжлэгч  ирүүлсэн байх боловч уг тушаалд хавсаргасан ажилчдын нэрсийн жагсаалт нь 146 дугаар тушаалын хавсралт биш /141 дүгээр тушаалын хавсралт байна/ байх тул шүүх нэхэмжлэгчийн ажилласан байдлыг тогтооход энэ баримтад  үндэслэх боломжгүй байна.

Чөлөө олгох тухай Цахилгаан холбооны газрын даргын  1991-03-20 өдрийн 48 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 1991-04-15 өдрөөс 14 хоногийн цалингүй чөлөө олгосныг үндэслэн, чөлөө дуусах хугацаагаар ажлаас нэхэмжлэгчийн гарсан хугацааг тогтоосон болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон,