Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/215

 

     

                    

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Иргэдийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батболдын А, Боржигон овогт Сэрээтэрийн Б нарт холбогдох эрүүгийн 1908 00643 0464 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2-1269 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,  Боржигон овогт Батболдын А /РД:___/,

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Интермед эмнэлэгт асрагч ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 54 дүгээр гудамж 9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт Сэрээтэрийн Б /РД:____/,

Шүүгдэгч Б.А, С.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

/яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

   Шүүгдэгч С.Б нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Атой бүлэглэн 12 удаагийн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч С.Бтэй бүлэглэн 12 удаагийн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний хооронд Улаанбаатар хот Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь

НЭГ: Шүүгдэгч С.Б, Б.А нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 1-806 тоотод оршин суух Н.Батболдын эзэмшлийн гэрийн хананы модыг эвдэж нэвтрэн орж 1 ширхэг чулуун хөөрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“ ... Шинжээч хэргийн газраас ул мөр хайх зорилгоор соронзон хар нунтаг ашиглан хэргийн газраас нийт 4 гарын мөр илрүүлэв ...” гэх /1-р хх-ийн 5х/, Хэрэг болсон гэх газар нь хэлтсийн төв байрнаас 3000 метрийн зайд орших Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 1-806 тоот модон хашаа байв.

уг зурагтын тавиурын зүүн талд цагаан өнгийн шүүгээ, түүний хажууд шаргал өнгийн тольтой шүүгээ байх ба уг шүүгээн дээр хөөрөг байсан гэх газрыг хохирогчоор заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав.

Хохирогч У.Оргилмаа мөрдөн шалгах ажиллгаанд мэдүүлэхдээ: “ ... Би хэрэг гарсан өдрийн он, cap, өдрийг одоо санахгүй байна. Орой 17 цагийн орчим гэртээ буцаад иртэл манай гэрийн хаалганы гадна талын цоожийг эвдлээгүй мөртөө гэрийн хаалга дотор талаасаа цоожтой байсан. Тэр үед гайхаад гэрийнхээ гадна талаар тойроод явж байтал манай гэрийн хоймор хэсгийн хананы шийрийг хугалан хулгай орсон байсан. Тэгээд бид нар 102 луу залгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хэрэг гарах үед манай гэрээс нөхрийн хэрэглэж байсан цагаан өнгийн хуучны хөөрөг алдагдсан байсан...” гэх /1-р хх-ийн 21х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр... Шинжилгээнд А4-ийн цагаан цаасан дээр хар бичигчээр 2019.01.25, 1930 СХД 24 дүгээр хороо Зээлийн 1-806 тоот монгол гэрийн ханын шийр хугалж хөөрөг алдсан гэх, №1,2,3 баруун орон дээр гаргаж тавьсан байна гэх шар өнгийн цаасан хайрцаг дээрээс, №4 хөдөлгөсөн гэх зурагтын тавиур дээрээс бэхжүүлсэн гарын мөрүүдийг ил задгайгаар ирүүлжээ. Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 3 ширхэг, №2 дугаарын 1 ширхэг мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцсэн №1 дугаарын 3 ширхэг гарын мөр санд MN005210006560 дугаарт Балдангаравын Б нэрээр 1 удаа, 2557452, MN0002100065678 25147068 MN0001100013428 1173348 MN0052100007998 MN0052100032658 27166948 MN000210000005 дугааруудад Сэрээтэрийн Б нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын дунд хурууны дардас байна....” гэх

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Өнгөрсөн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А бид 2 явж байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай хашаа байсан. Тэгээд би хашааных нь завсраар хараад үүдний тамбар нь цоожтой байхаар нь дотогшоо ороод гэрийн хойд талд нь очоод эсгийг нь хуулж байгаад гэрийнхэн нь хананы шийрийг нь гараараа татаад хугалаад дотогшоо ороод миний хойноос А орж ирсэн. Гэрийн хоймрын баруун талд байх жижиг хувцас хийдэг шкаф байхаар нь уудалж байгаад 1 ширхэг цагаан өнгийн хөөрөг аваад би хөөргийг нь аваад гэрлүүгээ явсан. Би гэртээ амбаартаа 3 хоног байлгаж байгаад Хархорин зах дээр явуулын үл таних хүнд даалингүй дангаар нь 10,000 төгрөгт зарсан. Бид 2 мөнгө олох шалтгаанаар хулгай хийсэн....” гэх /1-р хх-ийн 59х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Өнгөрсөн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэрээтэрийн Бтэй 21 дүгээр хороололд уулзаад хулгай хийе гэж ярилцаад Баянхошуу Баруу нсалаа руу хамт явган гэр хорооллын дундуур алхаж явсан. Тэгээд 14 цагийн орчим уул руу өгсөж явж байгаад ногоон өнгийн хээтэй төмөр хашаатай хашааны дотор талд 5 ханатай Монгол гэр, урд талдаа жорлонтой хашаа байсан. Тухайн үед гэрийн хаалга цоожтой нохойгүй байсан ба Б гэрийн хойд талаар хаяаг нь сөхөж байгаад шийр модыг нь гараараа хугалаад доторш мөлхөөд орсон тэгээд удалгүй цагаан өнгийн хөөрөг 1 ширхгийг аваад гараад ирсэн. Тэгээд бид 2 тэр хөөргийг Хархорин зах дээр, захын гадна талд ил юм зарж байсан танихгүй эмэгтэй хүнд 10,000 төгрөгөөр өгсөн....” гэх /1-р хх-ийн 63х/,

Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт, “Мастер үнэлгээ” ХХК, ... хөөрөг 1 ширхгийг 2,300,000 төгрөгөөр үнэлсэн /1-р хх-ийн 86х/,

ХОЁР: Шүүгдэгч С.Б, Б.А нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 7-33 тоотод оршин суух С.Жамьян-Очирын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч бусдад 11,610,000 /арван нэгэн сая зургаан зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо зээлийн 7-33 тоот хашаа нь ертөнцийн зүгээр зүүн баруун тийш харсан төмөр ногоон өнгийн хаалга байх байна. ,.. баруун талын шүүгээн дээр шаргал өнгийн модон авдар байх ба тус авдар дотор байсан хөөрөг болон мөнгөн аяга байсан гэх авдарт 9 гэсэн тэмдэглэгээ тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авлаа гэх /1-р хх-ийн 102-103х/,

Хохирогч С.Жамьян-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ” ... Би гэрээсээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 07 цаг 40 минутын үед ажилдаа явахаар гарсан. Тухайн үед гэрийнхээ хаалга үүдийг цоожлоод явсан. ,... Тэгээд гэртээ эд зүйлүүдээ хартал манай өвлийн сууцны ар талын вакум цонхны жижиг салхивчийг дотогшоо онгойлгоод гэрээс 3 үе дамжсан шүрэн толгойтой их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй, эрэгтэй хаан, хатан сүйхтэй хос мөнгөн бөгж 1 хос, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 2 ширхэг, гинж 1 ширхэг, эрэгтэй бугуйн цаг, самсунг маркийн жижиг гар утас зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан ...” гэх /1-р хх-ийн 118 х/, Би бор шаргал өнгийн улаан хүрэн толгойтой, шаргал нуухтай, цагаан өнгийн халбагатай хөөргийг харлаа энэ хөөрөг миний хөөрөг мөн байна. Миний хөөрөг бүрэн бүтэн эвдрэлгүй байна. Хөөргөө одоо буцаагаад авч байгаа болохоор уг үнэлгээг хүлээн зөвшөөрнө гэх /1-р хх-ийн 125х/ 

Иргэний нэхэмжлэгч Е.Сугарчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би Б.А, С.Б нарын гэрэл зургийг харлаа. Танихгүй 2019 оны 03 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Хархорин зах дээр ажил дээрээ байж байсан чинь орой 17 цагийн орчимд Б.А, С.Б гэх энэ 2 залуу манай ажил дээр ирээд надад, бор саарал өнгийн хөөрөг, мөн дунд гарын мөнгөн аягыг базаад эвдчихсэн мөнгө, эмэгтэй хүний жижиг хуучин монетан бөгж үзүүлээд зарах гэсэн юм гэхээр нь хэнийх юм гэж асуусан чинь Б.А гэх залуу нь миний өөрийн эд зүйлс гэрээсээ авсан санаа зоволтгүй ямар нэгэн асуудал байхгүй мөнгөний хэрэг болчхоод зарах гэсэн юм. Нийт 260,000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлэхээр нь тухайн эд зүйлсийг нь үзэж харж байгаад би 260,000 төгрөг Б.А, С.Б нарт бэлэн тоолж өгөөд бор саарал өнгийн хөөрөг, дунд гарын мөнгөн аягыг базаад эвдчихсэн аяганы цул мөнгө, эмэгтэй хүний жижиг хуучин монетан бөгжийг нь худалдаж авсан. Тэгээд би худалдаж авсан дунд гарын мөнгөн аяганы базаад эвдчихсэн цул мөнгө, эмэгтэй хүний жижиг хуучин монетан бөгж зэргийг байлгаж байгаад цул мөнгийг нь граммлаад 50,000 төгрөгөөр явуулын алт мөнгөний дархан хийдэг хүнд зарчихсан, эмэгтэй хүний монетан жижиг бөгжийг нь хайлуулаад мөн 80,000 төгрөгөөр зарчихсан. Харин хөөргийг нь заралгүй байлгаж байгаад цагдаагийн газарт өгсөн... гэх /1-р хх-ийн 127х/,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Өнгөрсөн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 7-33 тоот гэсэн ногоон өнгийн төмөр сараалжин хаалгатай хашаа байсан. Тэгээд хашаан дотор мансардтай байшингийн ертөнцийн зүгээр баруун талын цонхоор ороод ардаас А орж ирсэн. Байшинд ороод шаргал өнгийн дунд гарын хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга, хүзүүндээ зүүдэг гинж, А том өрөөний зурагтын тавиурын доод талыг ухаж байгаад юм аваад байсан, гэхдээ би яг юу авсныг нь сайн мэдэхгүй байна. тэгээд гарч ирэхэд А надаа авсан зүйлээ харуулахад мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн ээмэг зэргийг авсан байсан. Бид 2 хулгайлсан эд зүйлээ тэр өдрөө Хархорин зах дээр аваачиж ченжид зарсан. Нийт 260,000 төгрөг болоод бид 2 тэнцүү хувааж авсан...” гэх /1-р хх-ийн 155х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.... Өнгөрсөн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бид 2 Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд алхаж явж байгаад 14 цагийн орчим хулгай хийе гэж ярилцаад нэг айл байхаар нь хашааны завсраар нь харж байгаад хүн байхгүй юм шиг байхаар нь хашааных нь хойгуур давж ороод Б цонхийг түлхээд бид 2 дотогшоо орсон. Тэгээд зурагтын урд талын тавиураас нь монетан бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүнийх шиг мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн гинжний хослол 1 ширхэг, бас бугуйн цаг байсан тэрийг авсан. Би гал тогооны өрөөнд орж гал тогооны шургуулгаас 2 ширхэг мөнгөн аяга авсан. Харин хөөргийг нь Б авсан. Гэхдээ яг хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Бид 2 хулгайлсан эд зүйлүүдээ халаасандаа хийгээд Баянхошууны тойрог хүртэл алхаад тэндээсээ Хархорин зах руу автобусанд суугаад ченж нарт зарсан. Харин хөөргийг нь Б аваад зарсан хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Эд зүйлүүд нийлээд 240,000 төгрөг болоод бид хоёр 120,000 төгрөгөөр хувааж авсан...” гэх /1-р хх-ийн 161х/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ий эд зүйлийн үнэлгээ хийсэн тодорхойлолт,.. 11,610,000 төгрөгөөр үнэлсэн байна. /1-р хх-ийн 170х/,

ГУРАВ: Шүүгдэгч Б.А, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн задгайд суух С.Эрдэнэ-Өлзийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 50,000 /тавин мянга/ төгрөгийн үнэтэй хийн баллон 1 ширхгийг хулгайлан авсан нь

Хохирогч С.Эрдэнэ-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өглөө гэрээсээ 07 цаг өнгөрч байхад банк орохоор явсан юм. Тэгээд би банк орж мөнгөө авчхаад Нарантуул зах орж хоол ундны зүйл цуглуулж авчхаад гэртээ 13 цагийн үед ирээд хаалгаа онгойлгоод ортол гэрт байсан 10 литрийн Дашваанжлийн баллон алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх /1-р хх-ийн 206х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б бид 2, 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн гудамжаар алхаж явж байгаад хашаагүй дан тоосгон байшин цоожтой байсан. Тэгээд би хаалганы цоожийг нь татаад үзтэл цоож нь онгойчихсон тэгээд хаалгыг нь татаад ортол байшингийн зүүн талд байсан Дашваанжилийн баллоныг хэрэг болж магадгүй гээд гэж бодоод аваад явсан. Тэгээд хэрэг болохгүй юм байна энүүгээр яах вэ гээд жалга руу шидсэн....” гэх /1-р хх-ийн 217х/,

“Мастер үнэлгээ” ХХК-ий Хөрөнгийн үнийн тодорхойлолтод: Хийн баллоныг 50 000 төгрөгөөр үнэлсэн /1-р хх-ийн 229х/,

ДӨРӨВ: Шүүгдэгч Б.А, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамжны 2а тоотод оршин суух Б.Бундхоролын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хаалганы цоожийг нь эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 600 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 1а-2а гэсэн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан ногоон хаалгатай блокон хашаа байх ба уг хашааны хойд хэсэгт модон амбаартай монгол эсгий гэр байх ба,.. амбаарын хаалга болон гэрийн дотор талын хаалганы цүүг мулталж орсон байдалтай байна. Гэрийн хойд хэсэгт бор өнгийн авдар байх ба дээд талд нь зурагт байсан гэдгийг 6 гэсэн дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх /1-р хх-ийн 239-242х/,

Хохирогч Б.Бундхорол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ээжийнхээ гэрт хэд хоног очиж амьдарсан юм. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 1а-2а тоотод байрлах гэртээ очиж гэрээ эргэхэд халдлага болоогүй хэвийн байсан. Тэгтэл 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Мөнхнасангийн эгч Сувд-Эрдэнэ манай гэрээс куртикээ авах гээд яваад очтол гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай гэрээс 43 инчийн Скай ворч загварын зурагт алдагдсан байна гэж надад утсаар хэлсэн...” /1-р хх-ийн 250х/2-р хх-ийн 1х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Өнгөрсөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчим санагдаж байна Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 1а-2а гэсэн төмөр ногоон өнгийн хаалгатай блокон хашаа байхаар нь хашаан дээгүүр нь хартал гэрийн үүдний тамбар нь цоожтой байсан. Тэгэхээр нь бид 2 даваад дотогш ортол гэрийн урд талд төмөр байхаар нь тэр төмрөөр нь Б хөшөөд бид 2 дотогшоо ороод гэрийн хойморт байсан хар өнгийн зурагтыг Б аваад бид 2 шууд “Хархорин” зах руу автобусанд сууж зах дээр очоод би түцэнд үлдээд Б 50,000 төгрөгөөр зарчихлаа гэж мөнгөө харуулж байсан. Бид 2 мөнгөө 25,000 төгрөгөөр хувааж авсан...” гэх / 2-р хх-ийн 26х/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ий үнэлгээний тодорхойлолт /2-р хх-ийн 33х/,

ТАВ: Шүүгдэгч Б.А, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 32-8а тоотод оршин суух Н.Балжиннямын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, нэвтэрч 720 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгний эд зүйл хулгайлан нь

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон гэх газар Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 32-8а гэсэн тоотод хулгай орсон гэх ба уг хашаа нь хүрэн өнгийн хаалгатай модон хашаа ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байв жижиг өрөөнд ороход жижиг өрөөний хойд талд вакум цонхтой, цоож нь эвдэрсэн гадна талд хашааг тулгаж барьсан байдалтай цонхны чигт хашааны банз хугарсан байв. Уг цонхноос шинжээч хар өнгийн нунтаг бодис ашиглан гарын мөр үзэхэд бээлийний нэг мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” / 2-р хх-ийн 43-45х/,

Хохирогч Н.Балжинням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 32-8а тоотод амьдардаг. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг 40 минутын үед ажил руугаа явсан. Би ажил дээрээ байж байгаад орой 23 цагийн орчим гэртээ ирэхэд манай нохой их уурласан, гасалсан байдалтай байсан. Тэгээд би таамбарныхаа хаалгыг түлхүүрээр онгойлгоод ороход өглөө миний онгорхой орхисон байсан хаалга хаалттай мөн дотроосоо цоожтой байхаар нь түлхүүрээр онгойлгож ороход унтлагын өрөөний цонх онгорхой хашааны банз хугарсан байдалтай байсан. Манай том өрөөний ширээн дээр байсан Асер маркийн нөүтбүүк, дунд гарын мөнгөн мөнгөн аяга зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /2-р хх-ийн 56х/,

Гэрч Б.Батмагнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ..Манай ломбарданд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баасанжав овогтой Баярмаа гэх 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эмэгтэй 30 орчим насны залуутай орж ирж Асер маркийн зөөврийн компьютер, дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга бичиг баримтаа үзүүлж 200 000 төгрөгт 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьчхаад явсан. Дахиж эргэж ирж барьцаанд тавьсан эд зүйлээ аваагүй. Тэгээд манай байгууллага гэрээний дагуу хоногийн хугацаа дуусаж 2019 оны 03 дугаар сарын сүүлчээр худалдан борлуулсан...” гэх , /2-р хх-ийн 65х/,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Өнгөрсөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр х дүүргийн 24 дүгээр хороонд А бид 2 явж байгаад мухар гудамжны үзүүрт ногоон өнгийн төмөр хашаа байхаар нь хаалгыг нь цохисон хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь бид 2 хашааг тойроод хойд талд нь очоод банзыг нь өшиглөөд хойд талын жижиг цонхыг нь хөлөөрөө жийж ороод том өрөөний жижиг ширээний хажууд байсан нөүтбүүк, мөнгөн аяга зэргийг нь аваад автобусанд сууж 21 дүгээр хороолол руу яваад 21 гэсэн баарны доор байрлах ломбардад 200,000 төгрөгөөр тавиад мөнгөө хувааж авсан. Би хохирлоо чадахаараа барагдуулна...” гэх , / 2-р хх-ийн 77х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бид хоёр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн гудамжаар алхаж явж байгаад хашаатайгаа ойртсон байшин байхаар нь би тэр байшин руу ороогүй Б хойд талын хашааных нь банзыг өшиглөөд цонхийг нь түлхээд орсон би тэр үед хашааны гадна талд зогсоод хүлээгээд байж байтал Б удалгүй гараад ирсэн. Тэгэхдээ 1 ширхэг нөүтбүүк барьчихсан, дунд гарын мөнгөн аяга байхаар нь түүнийг нь аваад гудамжаар доошоо буугаад баруун салааны автобусанд суугаад 21 дүгээр хороололд байх ломбардад 250,000 төгрөгөөр тавиад 120,000 төгрөгөөр нь хувааж авсан...” гэх /2-р хх-ийн 81х/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ий үнэлгээний тодорхойлолтод: 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр / 2-р хх-ийн 89, 95х/,

ЗУРГАА: Шүүгдэгч С.Б, Б.А нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Хустайн 1б-8а тоотод оршин суух Б.Пүрэвдуламын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, нэвтрэн орж 85,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 1в-2а гэсэн хашаатай хаалгагүй байх ба ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байна. цааш том өрөөнд үзлэгийг явуулахаар тогтож хөөрөг алдсан гэх газрын заалган том өрөөний ханын зурагтын тавиурын гадна хэсэг болон бариулаас шинжээч хар өнгийн нунтаг ашиглан үзэхэд ямар нэгэн ул мөр илэрсэнгүй.... гэх/2-р хх-ийн 105-107х/,

Хохирогч Б.Пүрэвдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Би өнгөрсөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө ажлынхантайгаа гадуур яваад гэртээ шөнийн 04 цагийн орчим ирсэн юм. Намайг гэртээ ирэхэд манай гэрийн гал тогооны жижиг цонх онгорхой унтлагын өрөөний шкафан дотор байсан хувцаснуудыг гаргачихсан орон дээр овоолчихсон байсан. Тэгээд би өрөөндөө үзтэл зурагтын тавиурын шүүгээнээс цагаан саарал өнгийн жижиг хөөрөг, мөн хүзүүндээ зүүдэг жижиг толь байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн....” гэх  /2-р хх-ийн 111х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Өнгөрсөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Б бид хоёр хулгай хийе гэж бодоод Баянхошууны баруун салаанд алхаж байсан юм. Тэгээд уулан дээр задгай хашаатай дотроо байшинтай айл байсан тэгээд гаднаас нь харахад хүн байхгүй юм шиг байхаар нь хашаан дотор нь ороод хойд талын жижиг цонхийг нь Б түлхээд бид 2 дотогшоо орсон. Тэгээд Б хайж байгаад хүүхдийн бололтой жижиг хөөрөг 1 ширхэг, хүзүүний мөнгөн толь аваад хэрэг болно гээд халаасандаа хийсэн...” гэх /2-р хх-ийн 131х/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнийн тодорхойлолт / 2-р хх-ийн 143х/,

ДОЛОО: Шүүгдэгч Б.А, С.Б нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 246 гудамжны 10 тоотод оршин суух П.Үүрийнтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 955 000 /есөн зуун тавин таван мянга / төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 246-10 тоот гэсэн ертөнцийн зүгээр урагшаа харсан хар өнгийн төмөр хашаатай блокон хашаа байх ба уг хаалгаар ороход шоо дөрвөлжин хэлбэртэй хашаа байх ба хашааны баруун хойд талд тоосгон 1 давхар урд талдаа зэрэгцээ 2 цонхтой байшин байв...” гэх /2-р хх-ийн 153х/,

Хохирогч П.Үүрийнтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Нөхөр бид хоёр 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 08 цаг өнгөрөөгөөд замын цагдаагийн газрын урд талын барилгад засал хийх ажилдаа очсон юм. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад ирээд байшингийнхаа гадаа хаалгыг онгойлгох гэхэд хаалга онгойхгүй дотроосоо түгжээтэй байсан. Бид 2 байшингаа тойртол манай баруун талын цонхны салхивч онгорхой байсан. Тэгээд манай нөхөр салхивчаараа ороод хаалгаа онгойлгосон. Манай гэрийн жижиг өрөөнд байсан цохилттой дрилл 2 ширхэг, гар дрилл 3 ширхэг, савхин куртик эрэгтэй, бугуйн цаг эрэгтэй, айфон 5 загварын гар утас, хромон гутал, аккумлятор зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх /2-р хх-ийн 167х/,

Шүүгдэгч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Уг хэргийг би Батболдтой хамт 2019 оны 02 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна тоосгоны үйлдвэрээс ертөнцийн зүгээр хойшоогоо явж байгаад том жалганыхаа зүүн талд төмөр дээвэртэй тоосгон байшинтай айл байсан. Уг айлаас цохилттой дрилл 2 ширхэг, гар дрилл 3 ширхэг, эрэгтэй савхин куртик 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, 45 ампертай аккумлятор 1 ширхэг зэргийг хулгайлан авсан. Эдгээр эд зүйлээ Хархорин зах дээр очоод явуулын хүнд 120 000 төгрөгөөр зарсан....” гэх /2-р хх-ийн  189х,

 “Мастер үнэлгээ” ХХК-ий эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт  /2-р хх-ийн  211х/, Нийт 955,000 төгрөгийн үнэлгээ хийгдсэн байна гэв

НАЙМ : Шүүгдэгч С.Б, Б.А нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-24 тоотод оршин суух М.Цэвээний эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1 440 000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга / төгрөгийн эд зүйл хулгайлсан нь

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-24 тоот ертөнцийн зүгээр хойшоо харсан цэнхэр өнгийн төмөр дааман хаалгатай модон хашаа байх ба,... хашааны гол хэсэгт 4:3 хэмжээтэй өвлийн сууц байх ба уг өвлийн сууц нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан вакум цонхтой, мөн баруун тийш харсан төмөр хаалгатай байх ба уг байшингийн вакум цонхны порчекийг түлхэж онгойлгосон байх ба шинжээч гэрэл зургаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн том өрөөний хэсэгт хийхэд өрөөний хойд хана дагуу шаргал өнгийн буйдан байх ба зүүн хана дагуу бор өнгийн модон мөлхөө тавилга байна. Уг мөлхөө тавилга дээр алдагдсан зурагт байсан гэх ба шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх /2-р хх-ийн 223х/,

Хохирогч М.Цэвээн  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ .. Өнгөрсөн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өглөө эрт 7 цагийн орчим би гэрээсээ эхнэр хүүхдээ аваад цэцэрлэг болон ажилд нь хүргэж өгсөн юм. Тэгээд 21 цагт гэртээ иртэл манай байшингийн цонх нь онгорхой хаалга дэлгээтэй байхаар нь гэртээ ортол хамаг эд зүйлс замбараагүй хулгай орсон байдалтай байсан. Манай гэрээс хар өнгийн 40 инчийн Грундик маркийн лед зурагт, аргалын зурагтай баримал, найман тахилтай дурсгалын жааз, үлэмжийн чанар гэсэн дуутай A3 хэмжээтэй жааз, орифлеймийн оскендид нэртэй үнэртэй ус, эмэгтэй хүний цагаан өнгийн годон гутал, эрэгтэй хүний адууны арьсан гутал, эмэгтэй хүний туулайн арьсан хар куртик, тулганы зурагтай А5 хэмжээтэй жааз алдагдсан...” гэх /2-р хх-ийн 240х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би С.Бтэй хамт 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ханын материалын эцсээс ертөнцийн зүгээр замынхаа зүүн талын гэр хорооллын цэнхэр өнгийн хаалгатай айл байсан. Уг айлаас ЛСД маркийн нэлээн том 48 инчийн зурагт, 2 ширхэг эмэгтэй хүний годон гутал, жааз сувинер 3 ширхэг, цахилгаан тастагч зэрэг эд зүйл авсан. Хулгайлсан эд зүйлийнхээ зурагтыг 21 дүгээр хороололд автобусны буудлын орчимд байдаг ломбарданд 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Үлдсэн эд зүйлийг С.Б авсан...” гэх /2-р хх-ийн 19х/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /3-р хх-ийн 24, 30х/,

ЕС: Шүүгдэгч С.Б 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 54-6 тоотод оршин суух Д.Соёл-Эрдэний эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 27 540 171/хорин долоон сая таван зуун дөчин мянга нэг зуун далан нэг/ төгрөгийн эд зүйл хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 54-6 тоотод ирэхэд ертөнцийн зүгээр урагшаа харсан хүрэн өнгийн хашаа байна...” гэх / 3-р хх-ийн 45х/,

Хохирогч Д.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 54-6 тоотод амьдардаг. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ээж дүү Бумдарийн хамт хөдөөнөөс ирээд байшингийнхаа цоожийг онгойлгоод орсон чинь байшин доторх эд зүйл эмх замбараагүй байдалтай болсон байсан. Тэгсэн манай байшингийн баруун талд байрлах вакум цонхыг түлхээд хулгай орж эд зүйл алдсан. 2 эмээлийн хэрэгсэл, 1 хос жийжүү дөрөө, гуулин амгаатай мөнгөн тоногтой хазаар, дунд болон жижиг гарын нийт 12 ширхэг мөнгөн аяга, улаан өнгийн Монгол улсад үйлдвэрлэсэн түрийвчтэй бэлэн 120 000-130 000 төгрөг, эмэгтэй хүний шаргал өнгийн бугуйн цаг, 8 оёдлоор оёдог жижиг оврын цахилгаан машин, ууттай шаазан аяга рункний 6 ширхэгтэй ком зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх /3-рхх-ийн 53х/,

Шинжээчийн дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 01/396

1. 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 02-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 54-06 тоотод хулгай орсон гэх хэргийн газраас илрүүлэн бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь MN000210006567 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Сэрээтэр овогтой Бийн зүүн гарын эрхий хурууны хээнүүдтэй тохирч байна...  /3-р хх-ийн 92х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 100-107х/,

АРАВ: Шүүгдэгч С.Б, Б.А нар нь 2019 оны 02 дугаар сарын13-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 51-08 тоотод оршин суух Ж.Баянмөнхийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 715 000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 51-8 тоот ертөнцийн зүгээр хойшоо харсан цэнхэр өнгийн төмөр хаалга байх ба уг хэрэг учрал болсон гэх байшингийн хаалга цоожтой эвдэрч гэмтсэн зүйл байхгүй ..” гэх , /3-р хх-ийн 125х/,

Хохирогч Ж.Баянмөнх  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр,... том охиноо сургууль руу нь хүргэж өгсөн. Тэгээд би хүүхдээ тоглуулж байгаад 16 цагт гэртээ иртэл хашааны хаалга онгорхой яваад ортол баруун хойд талын цонх онгорхой гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Миний өөрийн 41 размерийн хромон гутал, цагаан хаш хөөрөг, тап гар утас, эхнэрийн мөнгөн гинж, ээмэг, эрэгтэй савхин бээлий, зайгүй болчихсон эрэгтэй хүний бугуйн цаг 2 ширхэг, хүүхдийн цуглуулсан бэлэн 340 000 төгрөг, эрэгтэй хүүхдийн хүрэн өнгөтэй хичээлийн цүнх алдагдсан байсан. Хром гутал 200,000 төгрөг, цагаан хаш хөөрөг 20000 төгрөг, тап гар утас 40,000 төгрөг, мөнгөн гинж, ээмэг 80,000 төгрөг, савхин бээлий 15,000 төгрөг, эрэгтэй бугуйн цаг 2 ширхэг нийлээд 40,000 төгрөг, хүүхдийн цүнх 30,000 төгрөгөөр үнэлнэ. /3-р хх-ийн 136х/,...Би эд хөрөнгийн үнэлгээтэй танилцсан. Мэргэжлийн байгууллага гаргасан болохоор санал хүсэлт байхгүй... гэх

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... Үүний дараа машиндаа суугаад засмал зам руу орж ертөнцийн зүгээр зүүн тийш явсаар орбитын сансрын антены зүүн талаар шороон зам руу орж явсаар толгойтын 8 дугаар гудамжаар ороход 8 гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн төмөр хаалгатай айлын гадна талд ирэхэд гэрч Б.А энэ айл руу орж хулгай хийсэн гээд гараараа заан уг хашааг давж ороод хашаан дотор байрлах улаан хүрэн өнгийн тоосгон байшингийн ертөнцийн зүгээр баруун талын вакум цонхыг түлхэн орж бэлэн мөнгө, гар утас, эрэгтэй хромон гутал зэрэг эд зүйлс хулгайлсан гэж яриад заасныг гэрэл зургаар бэхжүүлж авсан...” /3-р хх-ийн 150х/,

Шүүгдэгч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би тухайн өдрийн өглөө СХД-ийн 6 дугаар хороо Содон хорооллын 123 тоотод гэртээ байхад найз Б ирээд гарч хулгай хийе гэхээр нь хамт гараад алхаж явж байгаад Толгойтын 51-8 тоот байшингийн арын хашаагаар Бийн хамт тухайн хашаа руу давж ороод Б 1 давхар цагаан өнгөтэй байшингийн арын вакум цонхыг түлхэж Б ороод би араас нь орсон, тэгээд дотроос нь нэг хос 42 размерийн хромон гутал, 1 ширхэг хөөрөг, 1 тап маркийн цагаан өнгийн гар утас, бэлнээр 300 000 төгрөг, мөнгөн гинж, ээмэг, хүүхдийн цүнх, савхин бээлий 1 хос байхаар нь цүнхэнд нь эд зүйлсийг нь хийгээд авч гарсан. Тэгээд хромон гутлыг хар хорин зах дээр аваачиж нэг эмэгтэйд 70 000 төгрөгөөр өгсөн, бэлэн мөнгийг нь хувааж аваад үлдсэн зүйлсийг Б аваад явсан. Би 180 000 төгрөг авч үлдсэн, эд зүйлсийг Б аваад явсан..” гэх /3-р хх-ийн 162х/,

АРВАН НЭГ: Шүүгдэгч С.Б ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн 4- 27 тоотод оршин суух Б.Бямбасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 400,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг 4-27 гэх газар байв. гэрийн гадна талаар ул мөр илрүүлэхээр ажиллахад хаалганы баруун доор хаяаны ханыг хугалсан 30 см орчим өндөр зайг гаргасан байна...” гэх / 3-р хх-ийн 199х/,

Хохирогч Б.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг 4-27 тоотод нөхөр Дархан Хөвсгөлийн хамтаар 5 ханатай Монгол гэрт амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой нөхөр бид 2 хамтдаа гэртээ ирэхэд гэрийн болон амбаарын хаалга цоожтой байсан бөгөөд гэрийн хаяаны манаасыг ухсан байхаар нь ойртож хартал гэрийн ханыг хугалсан байхаар нь гэртээ ортол гэрийн эд зүйлийг бусниулсан байсан... гэх /3-р хх-ийн  210х/,

Манай гэрээс үхрийн арьсан түрийтэй 38 размерийн цагаан шаргал өнгийн гутал, цагаан өнгийн хос хун дүрсэлсэн ширээний гэрэл, давсаар хийсэн цэцгэн сувинер алдагдсан. Тэр өдрөөс хэд хоногийн дараа цагаан сарын шинийн нэгэнд хойморт байх бор тавиурны баруун шургуулганд байсан Майкл корс бичигтэй нэлэнхүйдээ шигтгээтэй эмэгтэй хүний бугуйн цаг, цагаан өнгийн оосортой доторх цаг нь хар өнгийн ромбо тоотой эрэгтэй хүний цаг алдагдсан байсныг мэдсэн... гэх

АРВАН ХОЁР: Шүүгдэгч С.Б, Б.А нар нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 46-8 тоотод оршин суух Л.Чонцолын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 590,000 төгрөгний эд хөрөнгө хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “..хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 46-6 тоот буюу байгалийн зүгээр урд зүг рүү харсан төмөр гүйдэг хаалгатай модон хашаа байх ба хашааны хойд талд улаан өнгийн тоосгон хүн амьдрах зориулалттай орон байр байна...” / 4-р хх-ийн 6-7х/,

Хохирогч Л.Чонцол  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 46-8 тоотод нөхөр 2 охины хамт амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний орой ажлаа тараад 16 цагийн үед гэртээ иртэл байшингийн 2 цонх онгорхой байсан. Хулгайд алдагдсан зууван хар чулуун шигтгээтэй монетан ээмгийг манай хүү Батсүх 2018 онд мартын 8 баярын өдөр 500,000 төгрөгөөр /орц, сорьц мэдэхгүй/, 075 граммын Болор архи 20,000 төгрөгөөр, нэр мэдэхгүй вино 10,000 төгрөгөөр, 2 ширхэг дунд гарын зэсэн аяга, бага гарын мөнгөн аяга хулгайд алдсан...” гэх /4-р хх-ийн 17х/,

Шүүгдэгч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны эхээр 1 сарын сүүлээр Бтэй хамт 21 дүгээр хорооллын ойролцоо уулзаад хулгай хийхээр явган явсан. Явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо модон хашаатай айл байхаар нь арын жижиг хаалгаар нь ороход хашаан дотор 1 давхар улаан тоосгон байшин хажуу талд нь цагаан байшин байхаар нь С.Б улаан тоосгон байшингийн урд талын зүүн вакум цонхоор орж хүн байхгүй байна гэж намайг дуудаад хамт орсон. тэгээд байшин дотор байсан зэс аяга 2 ширхэг, гал тогооны тавиур дээр байсан 1 мөнгөн аяга, тавиур дээр байсан монетан ээмэг, 1 шил “Болор” архи 2 шил вино авч гараад Хархорин зах дээр танихгүй хүнд зараад архи, виног Б цагаан сараар гэртээ хэрэглэнэ гээд аваад явсан. Би эд зүйл зараад 80,000 төгрөг авсан...” гэх /4-р хх-ийн 43х/,

АРВАН ГУРАВ: Шүүгдэгч С.Б, Б.А нар нь 2019 оны 01 дүгээр сарын 04- ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 43-106 тоотод оршин суух С.Даваадуламын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 020 000 /нэг сая хорин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд  “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 43-106 тоот буюу ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан саарал өнгийн дотроос гадагш гүйдэг төмөр хаалга байна...” гэх / 4-р хх-ийн 84х/,

Хохирогч С.Даваадулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 19 цаг 30 минутын үед гэртээ ороход байшингийн цонх онгорхой байхаар нь ороод хартал эд зүйл сэндийчсэн байсан. 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, эрэгтэй монетан бөгж, эрэгтэй мөнгөн бүс алдагдсан...” гэх /4-р хх-ийн 96х/,  Манай гэрт хулгай ороод эд зүйл алдагдсан талаар анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дурдсан ба сүүлд цагаан cap болох гээд эд зүйлсээ үзэж байтал нөхрийн цайвар шаргал өнгийн хөөрөг, муу харвал цагаан өнгийн гэж харагддаг хөөрөг байгаа улаан толгойтой сүүлийн үеийн чулуун хөөрөг байгаа2016 оны Хархорин захаас 150 000 төгрөгөөр авч байсан одоо энэ үнээрээ үнэлж байна мөн нөхрийн монетан бөгж 5.9 грамм сорьцтой 2016 онд “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 320 000 төгрөгөөр худалдаж авч байсан тухайн үнээрээ үнэлж байна эдгээр эд зүйлсийг алдагдсан эд зүйлс дээрээ нэмж бүртгүүлэх гэсэн юм...” гэх /4-р хх-ийн 99х/,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны эхээр 1 сард Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар сургуулийн хажууд жалганы ойролцоо хашаанд улаан тоосгон 1 давхар тоосгон байшингийн баруун талын жижиг вакум цонхоор нэвтэрч 1 ширхэг цагаан өнгийн чулуун хөөрөг том өрөөнд байсан тавилга дээрээс ил байхаар нь авч явсан, өөр зүйл аваагүй. тухайн үед А бид 2 хамт орсон бөгөөд буцаад цонхоор гарсан...” гэх /4-р хх-ийн 114х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Энэ айлаас нэг ширхэг цагаан хөөрөг авсан өөр зүйл аваагүй...” гэх / 4-р хх-ийн 119х/,

АРВАН ДӨРӨВ: Шүүгдэгч С.Б, Б.А нар нь 2019 оны 02 дугаар сарын 18- ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилтын 11- 100 тоотод оршин суух Л.Энхтайваны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 980 000 /есөн зуун наян мянга / төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд  “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамж 100 тоот буюу байгалийн зүгээр урагш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай блокон хашаа байна. зурагт байсан гэх тавиураас ямар нэгэн ул мөр илрээгүй, шкафанд байсан савхин куртик байхгүй байна гэсний дагуу ач холбогдол бүхий гарын мөр илрүүлэхээр ажиллахад ямар нэгэн мөр илрээгүй...” гэх / 4-р хх-ийн  137х/,

Хохирогч Л.Энхтайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Тахилтын 11-100 тоотод оршин суудаг ба 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ гараад 02 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан. Би хулгай орж гэж бодоод цонхоор байшин доторх эд зүйлийг хартал гэрийн эд зүйл замбараагүй том өрөөнд байсан зурагт байхгүй болчихсон байсан. Мөн үүдний хэсэгт байрлах хувцасны өлгүүрээс миний өмсдөг куртик хулгайд алдагдсан. Манайд орсон хулгайч миний өлгүүрт байсан савхин куртикийг өмсөөд оронд нь өөрийнхөө өмсөж явсан куртикийг тайлаад хаясан, тухайн куртик нь манай байшингийн том өрөөнд байсан. Манай байшингийн буйдан болон орон дээр байсан бүтээлгүүд байхгүй байсан ба тухайн бүтээлгүүдийг би яг хэдэн төгрөгөөр хаанаас авснаа сайн санахгүй байна...” / 4-р хх-ийн 149х/,

Гэрч Б.Батмагнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 02 дугаар сарын дундуур өөрийн ажиллуулдаг СХД-ийн 19 дүгээр хороо Эрдэнэс нэртэй ломбарданд ажлаа хийж байхад манай ломбарданд үл таних залуу, манай ломбардаар байнга үйлчлүүлдэг Баярмаа гэх нэртэй эмэгтэй ирээд скай ворт нэртэй 50 инчийн зурагтыг 250 000 төгрөгөөр тавьсан. Тэгээд удалгуй барьцаанд тавьсан зурагтын хугацаа дуусаж би тэр зурагтыг гэрээний дагуу ломбардны орлого болгон зарчихсан юм...” гэх /4-р хх-ийн 157х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын дундуур С.Б 21 дүгээр хороололд намайг гэртээ байхад ирээд хамт гарья хулгай хийе гэхээр нь зөвшөөрөөд явсан юм. Явж байгаад СХД-ийн 22 дугаар хороо модон хашаатай айл байхаар нь хашааг нь даваад вакум цонхоор нь ороход эд зүйл их байгаагүй. Тэгээд явья гэтэл Б зурагтыг нь авья гээд том хавтгай зурагт авсан. Мөн Б өөрийн өмсөж явсан хүрэн өнгийн куртикээ үлдээгээд хар савхин куртик авч өмссөн. Тэгээд 21 дүгээр хороололд зурагт авчирч манай хамтран амьдрагч Баярмаагаас Б манай гэрийн зурагт байгаа юм мөнгөний хэрэг гараад байна ломбарданд тавиад өгөөч гээд 200,000 төгрөгөөр ломбарданд тавилаа гээд надад 90,000 төгрөг өгсөн...” гэх / 4-р хх-ийн 171х/,

АРВАН ТАВ: Шүүгдэгч Б.А ганцаараа 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 11-260 тоотод оршин суух Т.Отгонбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 197 820 /нэг зуун ерэн долоон мянга найман зуун хорь / төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “..Хэрэг болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд салхитын 11-260 тоотод байрлах ертөнцийн зүгээр урд зүгт харсан ногоон өнгийн гүйдэг хаалгатай байх бөгөөд хашааны том хаалга нь хагас онгорхой байна.,.. хананд тогтоосон байсан гэх 32 инчийн ТСТ маркийн хар өнгийн зурагт алга болсон байна гэж гэрийн эзэн хэлсэн, өөр зүйл алдагдаагүй гэснээр үзлэгийг дуусгав... гэх /4-р хх-ийн 201-203х/,

Хохирогч П.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... би 2019 оны 03 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед гэртээ иртэл манай хашааны хаалга онгорхой байсан тэгээд гайхаад байшингаа хартал манай байшингийн үүдний салхивч онгорхой байсан тэгээд хаалгаа онгойлгоод гэртээ ортол манай том өрөөний хананд байсан 42 инчийн ЛСД зурагт алга болсон байсан өөр зүйл алдагдаагүй...” / 4-р хх-ийн 214х/,

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 03 дугаар сарын дундуур байхаа өдрийг нь сайн санахгүй байна зүс таних хүмүүстэй 7 буудлын эцэс дээр архи ууж байгаад уг хүмүүсээс салаад Шаргаморьтын автобусанд суугаад Салхитын автобусны буудал дээр ирэхэд дотор муухайраад бөөлжих гээд байхаар нь буугаад зам хөндлөн гараад 7 буудал руу явдаг талдаа “Төгс” гэх нэртэй хүнсний дэлгүүр байсан тэгээд уг дэлгүүр ороод ширхгийн тамхи авах гэсэн чинь худалдагч зарахгүй гэхээр нь буцаж гараад “Төгс” дэлгүүрийн хажуу талын асфальтан замаар дээшээ өгсөөд алхаж явж байхад гадна талаас нь харахад 1 давхар мансардтай маягийн бор дээвэртэй байшин байсан. уг айлын эсрэг талд “Зарна” гэсэн хашаатай ногоон өнгийн хаалгатай айл байсан санагдаж байна. Уг айлын хашаа зам руугаа харсан болохоор нь нүүрэн талаар нь хашааг нь давж ороод байшин луу алхаж очоод цонхоор нь харахад хүнгүй байхаар нь жижиг хэмжээтэй вакум цонхыг нь түлхэж ороод хананд байсан 42 инчийн зурагтыг хананаас тогтоогчоос нь салгаж аваад гарах гэсэн чинь орж ирсэн цонхоор багтахгүй байхаар нь том цонхоор нь гарах гэсэн чинь зураг зурдаг бололтой модон хөлтэй тавиур байхаар нь холдуулж байгаад зурагтыг нь аваад гарсан. Авч гараад такси бариад 7 буудлын эцэст явуулын хүнд зурагтыг 100 000 төгрөгөөр зарсан...” /5-р хх-ийн 12х/,

Шүүгдэгч С.Бийг мэдүүлгийг шалгах ажиллагааны тэмдэглэл /5-р хх-ийн  61-63х/,

Шүүгдэгч Б.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, / 5-р хх-ийн 64х/,

АРВАН ЗУРГАА: Шүүгдэгч Б.А ганцаараа 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г 12-156 тоотод оршин суух А.Чогжингүнсэлийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1,536,000 /нэг сая таван зуун гучин зургаан мянга / төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд  “... Хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ гудамжинд байх ба ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан ногоон өнгийн төмөр хаалгатай модон хашаатай хаалган дэрээ ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй хашаа байв... гэх /6-р хх-ийн 250х, 7-р хх-ийн 1-4х/,

Хохирогч А.Чогжингүнсэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Цагдаа нар ирж үзлэг хийсний дараа юу юу алга болсон талаар үзэхэд 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга,1 ширхэг монетан гинж, 2 ширхэг цаг алга болсон байсан. 1 ширхэг мөнгөн аягыг үнэлж мэдэхгүй байна манай хадам аав хүүд өгсөн 6 дахь үедээ ирж байгаа гэсэн 1-ийн 140 000 төгрөгөөр үнэлж байна, хүн бэлэглэж байсан. Монетан гинжийг эхнэрт манай хадам ээж өгч байсан 200 000 төгрөгөөр үнэлж байна. 1 бугуйн цагийг 140 000 төгрөгөөр үнэлж байна. 2018 оны 04 дүгээр сард Контас цагны дэлгүүрээс худалдаж авч байсан. Нөгөө бугуйн цагийг 50 000 төгрөгөөр үнэлж байна. Пс малл худалдааны төвөөс авч байсан...” /7-р хх-ийн 8х/,

Зөөврийн компьютерыг манай эхнэр 2015 онд Пс малл дэлгүүрээс 1,100,000 төгрөгөөр худалдаж авсан үзүүлэлтийг нь сайн мэдэхгүй байна. Би нэг бугуйн цагийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Контас дэлгүүрээс 220,000 төгрөгөөр худалдаж авсан. Монтбланк загварын цаг байсан одоо 100,000 төгрөгөөр үнэлж байна. Нөгөө цаг нь 2018 оны 12 дугаар сард Пс малл дэлгүүрээс 60,000 төгрөгөөр худалдаж авсан загварын нь санахгүй байна. Энэ цагаа 30,000 төгрөгөөр үнэлнэ... гэх /7-р хх-ийн 9х/, мөн гэрээс бэлэн 50,000 төгрөг алдагдсан байгаа...” /7-р хх-ийн 10х/,

Шүүгдэгч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 02 дугаар сард цагаан сарын дараа байх өдрийн 14-15 цагийн хооронд Баянхошууны эцсээс зурагтын эцэс тал руу явган явж байгаад хашаа болон хашааны хаалга нь хүрэн өнгөтэй айлын өвлийн байшингийн баруун гар талын цонхоор орж гэрийнхэн том өрөө бололтой шүүгээн дээр байсан саарал өнгийн хуучин загварын нөүтбүүк 1 ширхэг, гал тогооны шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж авсан. Энэ хулгайлсан нөүтбүүк аягаа тэр өдрөө Хархорин зах дээр танихгүй эрэгтэй хүнд 80 000 төгрөгөөр зарж борлуулсан...” / 7-р хх-ийн 58-59х/,

Шүүгдэгч С.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 7-р хх-ийн 67-77х/,

Шүүгдэгч Б.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7-р хх-ийн 87х/,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд “... Би дээрхи хэргүүдээс Б.Атой хамт бүлэглэж:

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 1-806 тоотод оршин суух иргэн Н.Батболдын эзэмшлийн монгол гэрийн хананы шийр модыг хугалж 1 ширхэг хөөрөг хулгайлсан,

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 1б-8а тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж жижиг гарын хөөрөг, мөнгөн хүзүүний толь 1 ширхэг зэргийг хулгайлсан,

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 32-8а тоотод оршин суух иргэн Н.Балжиннямын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж Асэр загварын нөүтбүүк 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлсан,

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 1а-2а тоотод оршин суух иргэн Б.Бундхоролын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожыг эвдэж скайвордс загварын 42 инчийн лед загварын зурагт хулгайлсан,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 7-33 тоотод оршин суух иргэн Ж.Жамьян-Очирын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж их гарын халтар манан хөөрөг 2 ширхэг, дунд гарын мөнгөн хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн задгай тоотод оршин суух иргэн С.Эрдэнэ-Өлзийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж “Дашваанжил” ХХК-ий 10 литрийн баллон хулгайлсан,

2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-24 тоотод оршин суух иргэн Н.Цэвээний эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж “Грундик үагварын 40 инчийн зурагт, аргалын дүрс бүхий баримал, 8 тахилтай жааз, орифлейм үнэртэй ус, эмэгтэй хүний цагаан годон гутал, эмэгтэй хүний туулайн арьсан хар өнгийн куртик, тулганы зурагтай жааз зэргийг хулгайлсан,

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 51-08 тоотод оршин суух иргэн Ж.Баянмөнхийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, мөнгөн ээмэг гинжний хослол, гар утас, савхин бээлий, эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, хүүхдийн цүнх 1 ширхэг, бэлэн 340,000 зэрэг эд зүйлс хулгайлсан,

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 46-08 тоотод оршин суух иргэн Л.Чонцолын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж монетан ээмэг 1 хос, болор архи 1 шил, вино 1 шил, бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлсан,

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 43-106 тоотод оршин суух иргэн С.Даваадуламын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, монетан бөгж, мөнгөн бүс, хөөрөг, зэрэг эд зүйлийг хулгайлсан,

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамж 100 тоотод оршин суух иргэн Л.Энхтайваны эзэмшлийнхүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 246-10 тоотод оршин суух иргэн Т.Үүрийнтуяагийн эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлсан 12 удаагийн үйлдлийг Б.Атой хамт нийлж хийсэн.

Харин 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 54-6 тоотод оршин суух Д.Соёл-Эрдэний эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцанд нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн 4-27 тоотод оршин суух Б.Бямбасүрэнгийн монгол гэрийн хаяагаар нэвтэрч үхрийн арьсан үстэй түрийтэй 38 размерын гутал, цагаан хос хун дүрсэлсэн ширээний гэрэл, давсаар хийсэн цэцгэн сувинер, эмэгтэй хүний бугуйн цаг, хар өнгийн ромбо тоотой эмэгтэй хүний бугуйн цаг зэргийг хулгайлсан 2 үйлдлийг ганцаараа үйлдсэн...” гэх / 7-р хх-ийн 90-91х/ зэрэг бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Б нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Атой бүлэглэн 12 удаагийн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр, яллагдагч С.Бтэй бүлэглэн 12 удаагийн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний хооронд Улаанбаатар хот Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Иргэдийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “ ... шүүгдэгч Б.А, С.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ ...” зэргээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан

шүүгдэгч Б.А, С.Б  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №373 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногт шилжүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сарын хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч __

төгрөг гаргуулан тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч П.Дэлгэр, шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар өмгөөлөгч нар нь“...Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ...”  гэх санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч нар нь ганцаараа тус бүр 2 удаагийн үйлдлээр, бүлэглэн 12 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч,  хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж анхан шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.А энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 713 хоног,

Шүүгдэгч С.Б энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 712  хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцож, тэдэнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                               

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигон овогт Батболдын А, Боржигон овогт Сэрээтэрийн Б  нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч  Боржигон овогт Батболдын А, Боржигон овогт Сэрээтэрийн Б  нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар тус бүр хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Б.Аод өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногт шилжүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон нийт 713 хоног, шүүгдэгч С.Бийн цагдан хоригдсон нийт 712 хоногийг тус бүр эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ___төгрөг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

        8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД

                                       ШҮҮГЧИД                              С.БАТГЭРЭЛ

                                                                                       Д.РЕНЧЕНХОРОЛ