| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01742/И |
| Дугаар | 102/ШШ2017/01627 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/01627
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Налайх дүүрэг, 6-р хороо, Усан сангийн 1-р гудамжны 15 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УР82051875, Черуш овогт Хуанбайгийн Отгонхүүгийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Замчид гудамж, 48-р байрны 22 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧО82012167, Боржигон овогт Баатарын Ундрахад холбогдох,
4 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 08 өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 15 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Отгонхүү нь хариуцагч Б.Ундрахаас 4 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд өөрийн 1 га орчим газраа Б.Ундрахад нийт 36 сая төгрөгөөр худалдсан бөгөөд 2012-11-12 өдөр Б.Ундрах нь 30 сая төгрөгийг миний Голомт банк дахь данс руу шилжүүлсэн. Газрын нэрийг шилжүүлсний дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон. 2015 онд газрыг худалдан авагч Б.Ундрах нэр дээрээ шилжүүлж, үлдэгдэл төлбөрөө авъя гэхэд зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлийн гэрээгээр тохирсон хугацаа дууссан боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.
Иймд Б.Ундрахаас 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Зохигч 2017 оны 05 сарын 26 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Х.Отгонхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2 100 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, 2 400 000 төгрөгийг хариуцагч Б.Ундрах 2017-05-26 өдөр 1 200 000 төгрөгийг, 2017-08 сард 1 200 000 төгрөгийг төлөхөөр эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2 100 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, 2 400 000 төгрөгийг хариуцагч Б.Ундрах 2017-05-26 өдөр 1 200 000 төгрөгийг, 2017-08 сард 1 200 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээс 2 100 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, 2 400 000 төгрөгийг хариуцагч Б.Ундрах 2017-05-26 өдөр 1 200 000 төгрөгийг, 2017-08 сард 1 200 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 86 950 төгрөгөөс 60 275 төгрөгийг улсын орлогод үлдээж, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 26 675 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,