| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01743/И |
| Дугаар | 102/ШШ2017/01616 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/01616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Увс аймаг, Улаангом сум, 3-р баг, Галданбошигт хороолол, 22-р байрны 15 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ОЮ82061014, Авга овогт Цэрэндоржийн Тэгшжаргалын нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 20-р хороо, 45Б байрны 75 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ОС82050502, Тайж овогт Болдбаатарын Нандинцэцэгт холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Тэгшжаргал, хариуцагч Б.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нандинцэцэгтэй 1999 онд танилцаж, хамт амьдарч, 2005-09-16 өдөр Сонгинохайрхан дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлсэн. 2003-05-05 өдөр охин Т.Булгантамир төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлаас 2007 оноос тусдаа амьдарсан. Охин ээжтэйгээ амьдарч байгаа. Би 2009 оноос хамтран амьдрагчтай болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчтэй адилхан хүсэлттэй байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй. Охиноо би өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Би 2011 оноос хамтран амьдрагчтай болж, одоо ам бүл 5-уул амьдарч байгаа гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхүүд, төрсний гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зохигч 1999 онд танилцаж, хамтран амьдарч байх хугацаанд хариуцагч 2003-05-05 өдөр охин Тэгшжаргалын Булгантамирыг төрүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар Сонгинохайрхан дүүргийн гэрлэлтийн бүртгэлд 2005-09-16 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Гэрлэгчид гэр бүлээр амьдарч байгаад хоорондын таарамжгүй байдлын улмаас 2007 оноос тусдаа амьдарч, гэрлэгчдээс төрсөн хүүхэд эхийн асрамжинд байсан байна
Гэрлэгчид олон жил тусдаа амьдарсан, одоо хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон байна.
Гэрлэгчдийг эвлэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан байх боловч үр дүн гараагүйн улмаас уг ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид гэр бүлээр цаашид амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Т.Булгантамирыг эхийн асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул хүүхдийг 18 насанд хүртэл эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоолоо.
Гэр бүл байх хугацаанд бий болсон хамтран өмчлөх эрхтэй эд хөрөнгийн талаар зохигч маргаангүй байгаа, хариуцагч хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,