Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/242

 

  

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,  

шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ундрах овогт Жамъянжавын Чд холбогдох эрүүгийн 2111 00000 0218 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Архангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр баг Хөшөөт 8 дугаар гудамж 06 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 17-25 тоотод түр оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай, Ундрах овогтой Жамъянжавын Ч /РД: ____/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо автомашин худалдаж авах гэсэн чинь мөнгө дутчихлаа гэж Г.Алтантуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,000,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би анх  интернетээр Алтантуяа гэх эмэгтэйтэй танилцсан юм. Түүнээс хойш интернетээр холбоотой байж байгаад 2019 оны 10 дугаар сард анх уулзсан юм. Би тухайн үед мөнгөгүй байсан учраас 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн орчим бэлнээр авсан юм. Тэгээд түүнээс хойш хөдөө ажилд яваад мөнгийг нь өгөх боломжгүй байсан юм..." гэх /хх-ийн 15х/,

Хохирогч Г.Аптантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Анх би Чтай Архангай аймагт сургалт явуулж байгаад танилцсан юм. Түүнээс хойш интернетээр харилцаатай байж байгаад 7 хоног орчмын дараа Ч Улаанбаатарт ирсэн байна хоёулаа уулзая гээд над руу залгахаар нь би “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо явж байна гэтэл би бас ойрхон явж байна гээд удалгүй ирээд би хоёр “Урт цагааны” урд талд байрлах кафед уулзаж хэсэг юм ярьж суусан юм. Тухайн үед миний хажууд ээжтэйгээ “Приус” маркийн тээврийн хэрэгсэл авах гэж байна гэж утсаар ярьж байгаад надаас 1,000,000 төгрөг байвал зээлээч би “Приус” маркийн тээврийн хэрэгсэл авах гэтэл урьдчилгаа 3,000,000 төгрөг нэхээд байна надад 2,000,000 төгрөг байна би чамд эргүүлээд 2 хоногийн дараа өгнө гэхээр нь нэлээн бодож байгаад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Уянга” нэртэй ломбардад өөрийн ээмэг, гинжийг тавиад 1,000,000 төгрөгийг уг ломбард дотор байхдаа бэлнээр өгсөн юм. Тэгээд би хоёр салаад явсан ба түүнээс 7 орчим хоног интернетээр холбоотой байж байгаад “Төр Монгол” нэртэй фэйсбүүк хаягаа ашиглахаа болиод гар утсаа салгачихсан...” гэх /хх-ийн 5-6х/,

“Уянга Жи Эс Эс” ББСБ-аас 1,000,000 /нэг сая төгрөг/, /хх-ийн 28х/,

Шүүгдэгч Ж.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20х/,

Шүүгдэгч Ж.Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18х/,

Хохирогч Г.Алтантуяа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 35х/,

Шүүгдэгч Ж.Ч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 34х/,

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 39х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Ж.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо автомашин худалдаж авах гэсэн чинь мөнгө дутчихлаа гэж Г.Алтантуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,000,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Ж.Чг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянга төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял шийтгэв.

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Ундрах овогтой Жамъянжавын Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Ж.Чг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                  П.АРИУНБОЛД