| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01742/И |
| Дугаар | 102/ШШ2017/01615 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/01615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 40-р байрны 04 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ИЮ87042404, Хатагин овогт Цогтбаярын Одмаагийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Б.Оюунцэцэгийг эрэн сурвалжлуулах хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:Иргэн Ц.Одмаа би Б.Оюунцэцэгт холбогдуулан 2015 оны 12-р сарын 11 өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44.720.000 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 04 сарын 20- ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал нэхэмжлэлийг хүлээн авч 2017 оны 04-р сарын 18-ний өдөр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Оюунцэцэг нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 20-р хороо, их амны хэсэг гудамж тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 20-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул 2017 оны 04 сарын 20 өдрийн 101/Ш32017/07092 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Б.Оюунцэцэгийн оршин суугаа хаягийг нь мэдэгдэхгүй байгаа болно.
Иймд 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох түүнийг эрэн сурвалжилж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан итгэмжлэл, зээлийн гэрээ,шүүгчийн захирамж, хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг өөрийн эзгүйд хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нь Б.Оюунцэцэгтэй зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлдэгчээс биелүүлээгүй үүргийг шаардах хүсэлтэй байгаа болох нь түүний нэхэмжлэлээр тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих Баатархүүгийн Оюунцэцэг/РД-УХ69032603/ зээлийн гэрээнд заасан Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их амны задгай хаягт оршин суугаагүй болох нь шүүгчийн 2017-04-20 өдрийн 7092 захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Баатархүү овогт Баатархүүгийн Оюунцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,