Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01614

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 25-р байрны 78 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧТ77041174, Онгууд овогт Лхагвадоржийн Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Ан Жун Хёныг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Ан Жун Хёныг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан байна. 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбатыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Л.Эрдэнэбат нь 2014 оны 09 сарын 16 өдөр Солонгос улсын иргэн Ан Жун Хёноос нийcлэлийн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 38-р байр, 84 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205053686 тоот дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг нийт 130.000.000 /Нэг зуун гучин сая/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан гарч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ан Жун Хёны хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.

Солонгос улсын иргэн Ан Жун Хён нь Монгол улсад байнга оршин суудаг, мөн Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон ба эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Голомт хотхоны Е 134 тоотод амьдардаг байсан.

Ан Жун Хён нь Монгол улсад ирэн очин ажиллаж, амьдардаг ба Сүхбаатар дүүргийн шүүхийн зарлага түүний оршин суух хаягаар очиж зарлан дуудах хуудсыг гардуулах гэхэд тухайн хаягт амьдардаг гэх эмэгтэй энэ байранд Ан Жун Хён гэдэг хүн байхгүй гэдэг, мөн хорооны Засаг даргаас лавлахад Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Голомт хотхоны Е 134 тоот хаягт Ан Жун Хён бүртгэлтэй боловч одоогоор энэ хаяг дээр амьдардаггүй гэсэн хариу өгсөн болно.

Ан Жун Хён нь орон сууц худалдахдаа талбайн хэмжээг томсгон худал мэдээлж, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байсан бөгөөд анхнаасаа орон сууцны талбайн хэмжээг бодит байдлаас илүү талбайгаар бүртгүүлж авсан, мөн надад орон сууцаа худалдахдаа мэдсээр байж орон сууцны талбайн хэмжээг бодит байдлаас томсгон зарсны улмаас иргэн миний бие 38 сая төгрөгийн хохирол амсаад байна.

Иймд БНСУ-н иргэн Ан Жун Хёныг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан итгэмжлэл, шүүгчийн захирамж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр шүүхэд болох хуралдаан давхацсан шалтгаанаар өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нь Ан Жун Хёнтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд худалдагчаас биелүүлээгүй үүргийг шаардах хүсэлтэй байгаа болох нь түүний нэхэмжлэлээр тогтоогдож байна.

Хариуцагчаар оролцвол зохих Ан Жун Хён нь гэрээ байгуулах үед амьдарч байсан Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Голомт хотхон, Е134 тоот хаягт оршин суугаагүй болох нь шүүгчийн 2017-04-11 өдрийн 5454 захирамжаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих БНСУ-ын иргэн, 1968-07-03 өдөр төрсөн, Ан Жун Хёныг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,