Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/244

 

  

                                                           

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,  

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Цогт-Очирын Сд холбогдох эрүүгийн 2111 00189 0197 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10-р хороо, 3 хороолол, 31 байр, 10 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 102-115 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Булгадар овогт Цогт-Очирын С, /РД:____/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.С нь Б.Сумъяа, Б.Мөнхтөр нарт “Үргүйдэл”, Хорт хавдартай” гэсэн бичгийг холбогдох эмнэлгүүдээс гаргуулан өгч чадна гэж итгүүлэн Лхагвасүрэнг хуурч, 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 70,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг тус тус Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлснийг залилан авч, Б.Мөнхтөрд 2,070,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны эхээр миний танил Пүрэвсүрэн гэх хүн залгаад чамд эмнэлгийн өвчтэй гэсэн бичиг гаргаж өгдөг танил хүн байна уу? гэж асуухаар нь би хүнээс асуугаад эргээд тантай холбоо барья гэж хэлтэл маргааш нь санагдаж байна над руу Лхамсүрэн гэх хүн залгаад Пүрэвсүрэн чамтай холбоо барь гэсэн юм би чамаар эмнэлгийн бичиг гаргуулах гэсэн юм гэж хэлэхээр нь би тухайн үед Лхамсүрэн гэх хүнтэй анх уулзсан. Түүнээс хойш 7 орчим хоногийн дараа Лхамсүрэн над руу залгаад бичиг гаргаж өгөх боломжтой байна уу? чи хүнээс асуусан уу? гэхээр нь болох юм байна нэг эмнэлгийн бичгийг 1,000,000 төгрөгөөр гаргаж өгөхөөр болж эхний ээлжинд үргүйдэл гэсэн бичгийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс гаргаж өгөхөөр болж 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Хас банкны 5000624891 дугаарын дансаар 1,000,000 төгрөг авсан түүнээс хойш 10 орчим хоногийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хавдар Судлалын Үндэсний төвөөс хавдартай гэсэн бичиг гаргаж өгнө гэж 1,000,000 төгрөг авсан юм. Түүнээс хэд хоногийн дараа Лхамсүрэн гэх хүн рүү залгаад бичиг чинь бэлэн больсон бичгээ ирж аваарай харин авахаасаа өмнө 70,000 төгрөг шилжүүлээрэй гэтэл Лхамсүрэн миний дээрх Хас банкны данс руу 70,000 төгрөгийг шилжүүлэхээр нь уг бичгүүдээ хуурамчаар өөрийнхөө “Нөүтбүүкэн” дээр хийгээд Лхамсүрэн гэх хүнд үзүүлсэн боловч Лхамсүрэн нь хуурамч гэдгийг нь мэдчихсэн юм. Тэгээд өөрийнхөө Нөүтбүүкийг форматлаад хуурамчаар хийсэн бичгээ ураад хаячихсан юм..." гэх /хх-ийн 33х/,

Хохирогч Б.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Б.Сумъяа бид 2 Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж үр суулгахаар болж танил эгч Лхагвасүрэнгээс зөвлөгөө авсан юм. Гэтэл Лхагвасүрэн эгч Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж үр суулгахын тулд “ЭХЭМҮТ”-с “Үргүйдэл" гэсэн бичиг авах хэрэгтэй гэхээр нь өөрсдөө эмнэлэг явах гэтэл Ковид-19 өвчинтэй холбоотойгоор эмнэлэг явж болохгүй гэж улсаас зарлахаар нь Лхагвасүрэн эгчээс та энэ бичгийг нь олж өгч чадах уу гэж асуухад эгчид нь таньдаг хүн байгаа эгч нь олоод өгье эгчдээ 2,000,000 төгрөг өгчих эгч нь “ЭХЭМҮТ”-с “Үргүйдэл" гэсэн бичгийг нь аваад өгье гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 9-372Б тоотод байрлах гэрээсээ эхнэр Б.Сумъягийн Хаан банкны 5033207423 дугаарын данснаас Лхагвасүрэнгийн 5005381063 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед хэзээ бичиг гаргаж өгөх талаар ярьж тохиролцоогүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Лхагвасүрэн эгчээс нөгөө бичиг юу болсон бэ гэж тодруулахаар уулзтал би С гэх хүнээр бичгийг чинь гаргуулахаар тохиролцон мөнгийг чинь өгсөн боловч надад “Үргүйдэл” гэсэн хуурамч бичиг гаргаж өгсөн. Уг бичгийн эх хувь нь буландаа кодтой байдаг юм энэ бичиг ямар ч кодгүй байна гээд нэг бичиг үзүүлсэн юм...”, “...2021 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна 2,070,000 төгрөг Лхагвасүрэнгээс бэлнээр авсан юм. Надад одоо нэхэмжлэх гомдол санал байхгүй байна...” гэх /хх-ийн 7х,10/,

Гэрч Л.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнхтөр, Сумъяа нар нь манай хамтран амьдрагч Батжаргалын хамаатнууд юм. 2020 оны 11 дүгээр сард надад бид 2 Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж үр суулгах гэсэн юм эмнэлгийн бичгээр явбал түргэн явж болдог юм байна гэж сонслоо “Үргүйдэл” гэдэг бичиг “ЭХЭМҮТ”-с гаргуулж авах хэрэгтэй байна танд танил эмч найз байна уу гэж асуухаар нь би тэр 2-ын хажууд өөрийн найз Пүрэвсүрэн рүү залгаж асуутал ганц нэг хүнтэй холбогдож байгаад хариу өгье гэсэн юм. Тухайн үед Мөнхтөр, Сумъяа бид нар үргүйдэл гэдэг бичиг нь 1,000,000 төгрөг болохыг нь ерөнхийдөө мэдсэн харин би Бүгд Найрамдах Солонгос Улсаас эмнэлгийн цаг захиалга, урилга нь 1,000,000 төгрөг болно гэж хэлээд 2,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний Хаан банкны 5005381063 дугаарын данс руу хийсэн юм. Түүнээс хойш хэсэг хэн хэнтэй холбоогүй байж байгаад 99727274 гэсэн дугаартай С гэх хүнтэй холбогдоод бичгээ гаргуулж аваарай би хуралд орлоо гээд Пүрэвсүрэнгээс мессеж ирсэн. Тэгээд би Стай холбогдож картны зураг, овог нэр, регистрийн дугаарыг явуултал"Үргүйдэл” гэдэг бичгийг ЭХЭМТ-с 1,000,000 төгрөгөөр гаргаж өгнө та надад 1,000,000 төгрөгийг одоо шууд хийчих гэхээр нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэди” төвийн хажуу талд байрлах Хас банкнаас Сын Хас банкны 5000624891 тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Үүнээс хойш 7 хоногийн дараа С над руу залгаад бичиг бэлэн болсон та ирж бичгээ ав гэхээр нь өөрийн хамтран амьдрагч Батжаргалыг аваад ир гээд явуултал ахиад 70,000 төгрөг өгөхгүй бол бичгийг чинь явуулахгүй гэхээр нь Батжаргал мөн Сын 5000624891 дугаарын дансанд 70,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд Батжаргал бичгээ аваад над дээр авчиртал бичиг нь ямар ч эмнэлгийн код байхгүй эмнэлгийн бичгийн дугаар байхгүй болохоор нь би Сд энэ албан бичиг биш байна энэ бичгээр виз гарахгүй гээд хэрэлдээд би чамаас албан ёсны тамгатай цаас авна гэтэл маргааш нь дахиад тамгатай цаас аваад ирсэн юм. Тухайн үед би уг бичгийг нь хуурамч байна гэж би өөрөө үзээд түүнээс “ХСҮТ”-с нөхөр болох Мөнхтөрийн нэр дээр дахин ходоодны хорт хавдартай бичиг гаргаж өгч чадах уу гэж асуутал чадна ахиад 1,000,000 төгрөг болно гэхээр нь надад гаргаж өгөх бичиг чинь ориг бичиг бол гаргуулах хэрэгтэй байна гээд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн охин Мөнгөнчимэгээр Сын дээрх Хас банкны данс руу 1,000,000 төгрөгийг “Тэди” төв дотроос интернет банкаар шилжүүлүүлсэн юм. Тухайн өдрөө мөнгөө шилжүүлчихээд Стай ГССҮТ-н ойролцоо уулзтал надад мөн тамгатай “ходоодны хавдар” гэсэн бичиг өгөхөөр нь би тухайн бичгийг нь дахин хуурамч бичиг байна гээд өөрт байсан өвчтэй хүний бичгийг үзүүлтэл би энэ бичгийг өөр хүнээр хийлгэсэн юм би тэр хүнтэйгээ холбогдоод эргээд танд хэлье гэж хэлээд явсан боловч түүний маргааш нь би нөгөө бичгүүдээ ахиад албан ёсны эмнэлгээс нь гаргуулчихсан 1,000,000 төгрөг нэмж өгөөд ирээд ав гэхээр нь би зургаар бичгийг харъя гэтэл чатаар дахин хуурамч бичиг харуулахаар нь өгсөн мөнгөө авъя гэсэн боловч өгөхгүй яваад байгаа юм. Хуурамч эмнэлгийн бичгүүдийг тухайн үед би бүх зургийг нь утсан дээрээ дарж аваад өөрт нь өгөөд явуулсан. С өөрийгөө цэцэрлэгийн эрхлэгч гэж байсан. Үнэхээр тийм үгүй гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол Мөнхтөр, Сумъяа нарын Бүгд Найрамдах Солонгос Улсын эмнэлгийн цаг захиалга, урилгыг нь авчихсан байгаа, харин Үргүйдэл гэдэг бичиг нь хуурамч болохоор өөрийн санаачлагчаар “ХСҮ”Т-өөс дахин 1,000,000 төгрөгөөр бичиг гаргуулсан боловч дахин хуурамч байсан...”, “...Би Ц.Саас 2,070,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын эхээр өөрийн Хаан банкны 5005381063 дугаарын дансаар авч эргүүлэн Б.Мөнхбатын эхнэр Сумъяад бэлнээр нь өгсөн юм...” гэх /хх-ийн 15, 17х/,

Шүүгдэгч Ц.С Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/,

Шүүгдэгч Ц.Сын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47х/,

Б.Сумьяа, Б.Лхагвасүрэн нарын Хаан банкны, Ц.Сын Хас банкны дансны хуулга, Хас банкны орлогын баримт /хх-ийн 35-39, 41-42/,

Хохирогч Б.Мөнхтөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58х/,

Шүүгдэгч Ц.С хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 59х/,

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 62х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Ц.Сыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шижүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо барагдуулсан болон хохирогч ямар нэг гомдол саналгүй гэх зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тус хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ц.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

 

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булгадар овогт Цогт-Очирын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлзгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 П.АРИУНБОЛД